A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 41

Улиастай

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "з",18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Орон нутгийн онцлогт тохируулан үлгэрчилсэн журмыг баталж, мөрдүүлэхийг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАЛХЯРВАА