A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А/166, А/251

Улаанбаатар хот

ХЯЛБАРШУУЛАН НЭВТРҮҮЛЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан зааврыг хүнсний чиглэлийн анхан шатны үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Т.Энхзаяа/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Ц.Болорчулуун/, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт тус тус даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Ч.УЛААН

Д.САРАНГЭРЭЛ