- Нүүр
- Сайдын тушаал
- ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3-д заасан "соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах" хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 1 дүгээр, мөн хуулийн 22.9.6-д заасан "спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг" хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 2 дугаар хавсралтаар/

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/175
Улаанбаатар хот
ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3, 22.9.6 дахь заалт, мөн зүйлийн 22.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.3-д заасан "соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах" хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 1 дүгээр хавсралтаар, мөн хуулийн 22.9.6-д заасан "спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг" хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Албан татварын хөнгөлөлтийн талаарх мэдээллийг Татварын байгууллагатай тухай бүр мэдээлэл харилцан солилцож, гүйцэтгэл, үр дүнг хариуцан ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Ж.Отгонбат)-т даалгасугай.
3.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж нь шаардлага, стандартыг хангаагүй нь тогтоогдсон тохиолдолд энэ талаар тухай бүр татварын байгууллагад мэдэгдэж ажиллахыг Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Сэргэлэн), Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Даваацэрэн), Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Г.Батдорж) болон харьяа газар, байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Албан татварын хөнгөлөлтөд хамрагдсан бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэн хагас жил тутам тайлагнаж ажиллахыг Цахим бодлого, статистик мэдээллийн хэлтэст үүрэг болгосугай.
5.Тушаалын хавсралтаар баталсан албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг олон нийтэд сурталчлан таниулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (С.Оюунбилэг)-д даалгасугай.
6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандарт батлах тухай" А/180 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
7.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Д.Түмэндэмбэрэл)-т үүрэг болгосугай.
8.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
