- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 199
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Улаанбаатар хот
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэрлэлийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажилд шаардлагатай зардлын хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийн явцад хяналт тавьж, үр дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 114 дүгээр тогтоолын 2, 3, 4 дүгээр зүйл, мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
