A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, тусгай хэрэгслийг хадгалах заавар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/90

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

/Энэ хэсэгт ХЗДХС-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/98 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

1.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч "Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, тусгай хэрэгслийг хадгалах заавар"-ыг нэгдүгээр, "Тусгай хэрэгслийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

/Энэ хэсэгт ХЗДХС-ын Тушаал, зааварт өөрчлөлт оруулах тухай 2026 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.Энэхүү зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газар /Н.Ууганбаяр/-т даалгасугай.

/Энэ хэсэгт ХЗДХС-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/98 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

САЙД Х.ТЭМҮҮЖИН

ХЗДХС-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/98 дугаар тушаалаар тушаалын үндэслэх хэсэг болон 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан /УНС 2025.11.06 хүлээн авсан/

ХЗДХС-ын 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Тушаал, зааварт өөрчлөлт оруулах тухай А/109 дүгээр тушаалаар тушаалын үндэслэх хэсэг болон 1 дэх заалт, 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулсан /УНС 2026.07.29 хүлээн авсан/