Бүлэг: 1979
2014 оны 06 сарын 13 өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Ногоон хөгжлийн бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Ногоон хөгжлийн бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Ногоон хөгжлийн бодлого"-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосугай:
1/"Ногоон хөгжлийн бодлого"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлэх;
2/"Ногоон хөгжлийн бодлого"-д тусгагдсан зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх;
3/"Ногоон хөгжлийн бодлого"-ын биелэлтийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/, Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  06  сарын  13  өдөр                         

Дугаар   43                        

Ногоон хөгжлийн бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо /Н.Алтанхуяг/-нд үүрэг болгосугай:

            1/“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлэх;

                        2/“Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг үндэсний хөгжлийн бодлого, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэх;

                        3/“Ногоон хөгжлийн бодлого”-ын биелэлтийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байх.

            3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Г.Баярсайхан/, Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд тус тус даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      З.ЭНХБОЛД