- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 54
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A