Бүлэг: 1979
/ЦЕГ-ын даргын 2017-А/122 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн ажилтны/
2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар 568 Улаанбаатар хот Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
1."Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, нэгдсэн сургалт зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т тус тус үүрэг болгосугай.
3.Олон нийтийн цагдаагийн ажилтан албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны журам, заавар боловсруулах ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, батлуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т даалгасугай.
4.Тушаалыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар/-д даалгасугай.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 492 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА, ТЭРГҮҮН