- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх/
2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар А/91
Улаанбаатар хот
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.3.2, 12.1.5, 12.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Хилийн чанадад хүн худалдаалах болон хүнд, онц хүнд гэмт хэргийн хохирогч болсон иргэнийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах, үйлчилгээ үзүүлэх тухай журмыг хавсралтаар баталсугай.
2. Гэмт хэргийн хохирогч болсон иргэний аюулгүй байдлыг хангах, тэдэнд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэдэд туслах сан"-гаас гаргаж зохицуулахыг Консулын газрын захирал Ш.Сүхбаатарт даалгасугай.
3. Журмыг ДТГ-уудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нарт үүрэг болгосугай.
4. Журмыг "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам" батлах тухай Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд заасны дагуу Хууль зүйн яаманд хүргүүлж, Хууль тогтоомжийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболдод тус тус даалгасугай.
САЙД Л.БОЛД

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/71
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, 12.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга (Л.Мөнхтүшиг)-д даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Гадаад харилцааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/91 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
