A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрээлэгчийг сонгон шалгаруулах/

2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

Газрын тосны тухай хуулийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, талбайн захиалгын хуудсыг 2 дугаар хавсралт, хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн хуудсыг 3 дугаар хавсралт, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдэд өгөх саналын хуудсыг 4 дүгээр хавсралт, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил, зарцуулах хөрөнгийн хэмжээний хуудсыг 5 дугаар хавсралт, талбайн сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсыг 6 дугаар хавсралт, сонгон шалгаруулалтын үнэлгээний харьцуулалтын хуудсыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. "Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны газар /Л.Өлзийбүрэн/-т даалгасугай.

Гурав. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр худалдааны сайдын /хуучнаар/ 2008 оны 33 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ГАНХУЯГ