A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. "Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм" шинэчлэн батлагдсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны коллеги, АҮБА-ны ҮЭ-ийн Төв Хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлаар 1980 оны 6 дугаар сарын 24-ний өдөр баталсан "Эрчим хүчний үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтан, ажилчдын дунд зохиох ажлын үндсэн дүрэм", Эрчим хүчний удирдах газрын даргын 1998 оны 78 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбаатар/-т даалгасугай.

САЙД М.СОНОМПИЛ