- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 57
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрөөс эмийн талаар баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Төрөөс эмийн талаар баримтлах бодлого"-ыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/"Төрөөс эмийн талаар баримтлах бодлого"-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/"Төрөөс эмийн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
3."Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A