Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Улаанбаатар хот

/Энэ тогтоолыг УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД