- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын/
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/226
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
/иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын/
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг нэгдүгээр, Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг хоёрдугаар, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг гуравдугаар, Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2002 оны 94 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний харьяаллын газар /А.Энх-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/476
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Харьяатын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас"-ыг хоёрдугаар, "Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас"-ыг гуравдугаар, "Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны А/226 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний харьяаллын газар /Г.Билэгт/-т даалгасугай.
ДАРГА Н.УУГАНБАЯР
Текст томруулах
A
A
A