- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 11 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын хууль, тогтоомжийн албан бус англи орчуулгыг зөвхөн судалгаа шинжилгээ болон мэдээллийн зорилгоор ашиглах боломжтой. Үүнээс үүдэх хууль зүйн аливаа үр дагаврыг ХЗДХЯ, ХЗҮХ хариуцахгүй болно.
143. ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталж,
2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Оршил
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий Бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан ерэндөрөвдүгээр чуулганаараа,
хүчин төгөлдөр үйлчилж буй далайн хөдөлмөрийн тухай олон улсын конвенц, зөвлөмжүүдэд заасан бүхий л стандарт болон бусад олон улсын хөдөлмөрийн конвенц, ялангуяа:
- Албадан хөдөлмөрийн тухай, 1930 оны 29 дүгээр конвенц;
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай, 1948 оны 87 дугаар конвенц;
- Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай, 1949 оны 98 дугаар конвенц;
- Тэгш шан хөлс олгох тухай, 1951 оны 100 дугаар конвенц;
- Албадан хөдөлмөрийг халах тухай, 1957 оны 105 дугаар конвенц;
- Алагчлахгүй байх (ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай, 1958 оны 111 дүгээр конвенц;
- Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай, 1973 оны 138 дугаар конвенц;
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай, 1999 оны 182 дугаар конвенцид тус тус дурдсан үндсэн зарчмыг аль болохуйц нэгтгэж, нэгдсэн баримт бичиг гаргахыг эрмэлзэн;
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн таатай нөхцөлийг дэмжих тухай үндсэн чиг үүргийг анхааралдаа авч;
ажлын байрны үндсэн зарчим, эрхийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1998 оны Тунхаглалыг эргэн санаж;
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бусад баримт бичигт далайчдын асуудлыг зохицуулсны зэрэгцээ далайчид бүх хүнд хамаарах үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэйг мөн анхааралдаа авч;
далайн тээврийн салбар олон улсын шинжтэй болохын хувьд далайчдад тусгай хамгаалалт хэрэгтэйг харгалзан үзэж;
Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт ба Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын дүрмийн тухай, 1972 оны конвенц, түүний нэмэлт, өөрчлөлтөд туссан хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, хүний аюулгүй байдал болон хөлөг онгоцны зохистой удирдлагын талаарх олон улсын стандарт, мөн Дипломтой далайчдыг бэлтгэх болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенцид заасан далайчдын сургалт, ур чадварын талаарх шаардлагыг анхааран үзэж;
Монгол Улс 2014.11.21-ний өдөр нэгдэн орсон.
Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын 1982 оны конвенц нь далай, тэнгист явагдах бүх үйл ажиллагааны эрх зүйн ерөнхий орчныг бүрдүүлж, далайн салбарт үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах хөрс суурийг тавьсан чухал ач холбогдолтой баримт бичиг болохын хувьд түүний цогц байдлыг сахин хадгалах учиртайг ишлэл болгож;
Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1982 оны конвенцийн
94 дүгээр зүйлд далбааны эзэн улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцны хөдөлмөрийн нөхцөл, хөлгийн багийн бүрэлдэхүүн болон нийгмийн асуудлаар далбааны эзэн улсын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсныг эргэн санаж;
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Дүрмийн 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт хэрэв холбогдох ажилчдад тэдгээр конвенц, зөвлөмжид зааснаас илүү тааламжтай нөхцөл олгож буй аливаа хууль, шүүхийн шийдвэр, зан заншил, эсхүл хэлэлцээр байх аваас, бага хурлаас баталсан аливаа нэг конвенц, зөвлөмж, эсхүл гишүүн улсын зүгээс соёрхон баталсан холбогдох конвенц нь тухайн нөхцөлийг хянан үзэх үндэслэл болохгүй тухай заасныг анхааралдаа аван;
энэхүү шинэ баримт бичгийг хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх үүрэг амлалт хүлээсэн Засгийн газар, хөлөг онгоц эзэмшигч болон далайчдын хувьд аль болох өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд, улмаар хэдийд ч шинэчилж болохуйц, түүнчлэн түүнийг үр дүнтэй хэрэгжүүлж, мөрдөх боломжтой байхаар боловсруулах нь зүйтэй хэмээн үзэж,
чуулганы цор ганц зорилт нь болох тийм баримт бичгийг батлан гаргах тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,
эдгээр саналыг олон улсын конвенцийн хэлбэрээр гаргахаар тогтож,
хоёр мянга зургаан оны хоёрдугаар сарын хорин гуравны энэ өдөр Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц, хэмээн нэрлэх дараахь конвенцийг батлав.
1 дүгээр зүйл
Ерөнхий үүрэг, хариуцлага
- Энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн улс бүр далайчдын хөдөлмөрийн таатай нөхцөл бүхий орчинд ажиллах эрхийг баталгаажуулан хамгаалахын тулд конвенцийн заалтуудыг 6 дугаар зүйлд заасан ёсоор бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
- Гишүүн улс бүр энэхүү конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлж, биелүүлэх зорилгоор хамтран ажиллана.
2 дугаар зүйл
Тодорхойлолт болон үйлчлэх хүрээ
- Энэхүү конвенцийн зорилгоор, тухайн тодорхой заалтад өөрөөр зааснаас бусад тохиолдолд дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
a) "эрх бүхий байгууллага" гэж холбогдох заалтад дурдсан асуудлаар тушаал, журам, эсхүл хууль зүйн хүчин чадал бүхий бусад заавар гаргах эрх хэмжээ бүхий сайд, Засгийн газрын байгууллага, эсхүл бусад байгууллагыг;
b) "далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл" гэж журмын 5.1.3 дахь хэсэгт дурдсан мэдэгдлийг;
c) "бохир даац" гэж Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай 1969 оны олон улсын конвенцийн 1 дүгээр хавсралт, эсхүл түүнийг орлох аливаа конвенцид заасан даац хэмжих журмын дагуу тооцсон бохир даацыг; Олон улсын далайн байгууллагаас баталсан даацын хэмжилтийн завсрын
тогтолцоонд хамаарах хөлөг онгоцны хувьд бохир даац гэж Олон улсын даацын гэрчилгээ (1969)-ний "Тэмдэглэл" гэсэн хэсэгт тусгасан даацыг;
d) "далайн хөдөлмөрийн гэрчилгээ" гэж журмын 5.1.3 дахь хэсэгт дурдсан гэрчилгээг;
e) "энэхүү конвенцийн шаардлагууд" гэж энэ конвенцийн зүйл, заалт хийгээд Журам болон Актын А хэсэгт заасан шаардлагыг;
f) "далайчин" гэж энэхүү конвенцийн үйлчлэлд хамаарах хөлөг онгоцонд аль нэгэн түвшинд ажиллаж байгаа этгээдийг;
g) "далайчны хөдөлмөрийн хэлэлцээрт" гэж хөдөлмөрийн гэрээ болон хэлэлцээрийн заалтуудыг нэгэн зэрэг ойлгоно;
h) "далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ" гэж хөлөг онгоц эзэмшигчийн нэрийн өмнөөс далайчин ажилд авах, эсхүл хөлөг онгоц эзэмшигчдэд далайчин зуучлах үйлчилгээ үзүүлдэг улсын эсхүл хувийн салбарын аливаа хувь хүн, компани, байгууллага, зуучлагч буюу бусад байгууллагыг;
i) "хөлөг онгоц" гэж зөвхөн нутаг дэвсгэрийн дотоод усан бүс, хормойн усан бүс, эсхүл боомтын журам үйлчлэх бүс буюу түүнтэй ойр залгаа усан бүсэд аялах хөлөг онгоцоос бусад хөлөг онгоцыг;
j) "хөлөг онгоц эзэмшигч" гэж хөлөг онгоц эзэмшигч, эсхүл түүний нэрийн өмнөөс өөр хувь хүн, байгууллага тодорхой үүрэг, хариуцлага хэрэгжүүлж байгаа эсэхээс үл хамааран тухайн эзэмшигчээс хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлэн хүлээж авсан бөгөөд тэр дагуу энэхүү конвенцоор хөлөг онгоц эзэмшигчид оногдуулсан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн менежер, зуучлагч, хөлөг онгоцыг дангаар түрээслэгч зэрэг аливаа хувь хүн, эсхүл байгууллагыг.
- Тухайн тохиолдолд өөрөөр тусгайлан зааснаас бусад тохиолдолд энэхүү конвенц бүх далайчинд үйлчилнэ.
- Энэхүү конвенцийн зорилгоор аливаа ангилалд хамаарах этгээдийг далайчин гэж үзэх эсэх нь эргэлзээтэй тохиолдолд гишүүн улсын эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэнэ.
- Тухайн тохиолдолд өөрөөр тусгайлан заагаагүй бол энэхүү конвенц нь загасчлах буюу түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоц болон уламжлалт аргаар хийсэн далбаат модон онгоцноос бусад худалдааны үйл ажиллагаа явуулдаг улсын эсхүл хувийн эзэмшлийн бүх хөлөг онгоцонд үйлчилнэ. Энэхүү конвенц нь байлдааны, эсхүл тэнгисийн цэргийн тусгай зориулалтын хөлөг онгоцонд үйлчлэхгүй.
- Энэхүү конвенц тухайн нэг хөлөг онгоц, эсхүл тодорхой ангилалд хамаарах хөлөг онгоцонд үйлчлэх эсэх нь эргэлзээтэй тохиолдолд гишүүн улсын эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэнэ.
- Хэрэв эрх бүхий байгууллага нь гишүүн улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоц, эсхүл тодорхой төрлийн хөлөг онгоцнуудын хувьд 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Актын тодорхой зүйл, заалтыг тухайн цаг хугацаанд хэрэглэх нь үндэслэлгүй буюу боломжгүй гэж тодорхойлсон бол актын холбогдох заалтууд уг асуудлыг дотоодын хууль тогтоомж, хамтын гэрээгээр, эсхүл бусад арга хэмжээ авах замаар зохицуулсан хүрээнд эс үйлчилнэ. Чингэхдээ эрх бүхий байгууллага гагцхүү холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх тодорхойлолтыг гаргах ба энэ нь зөвхөн улс хооронд далайн аялал хийдэггүй, 200 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд хамаарна.
- Энэ зүйлийн 3, 5, эсхүл 6 дахь хэсэгт заасны дагуу гишүүн улсын гаргасан аливаа тодорхойлсон шийдвэрийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд мэдэгдэх бөгөөд тэрээр Байгууллагын гишүүн улсад мэдээлнэ.
- Тухайн тохиолдолд өөрөөр тусгайлан заагаагүй бол энэхүү конвенцийг ишлэснийг журам болон актыг нэгэн адил ишлэсэнд тооцно.
3 дугаар зүйл
Үндсэн эрх болон зарчим
Гишүүн улс бүр энэхүү конвенцийн агуулгын хүрээнд дотоодынхоо хууль тогтоомжид дараахь үндсэн эрхийг хүндэтгэж баталгаажуулсан байхыг хариуцна:
a) эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээ хийх эрхийг үр дүнтэй баталгаажуулах;
b) хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх бүх хэлбэрийг халах;
c) хүүхдийн хөдөлмөрийг үр дүнтэй устгах;
d) ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой алагчлалыг устгах.
4 дүгээр зүйл
Далайчдын нийгмийн болон хөдөлмөрлөх эрх
- Далайчин бүр аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн аюулгүй, найдвартай хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах эрхтэй.
- Далайчин бүр хөдөлмөр эрхлэх тэгш нөхцөлөөр хангуулах эрхтэй.
- Далайчин бүр хөлөг онгоцны тавцан дээр ажиллаж, амьдрах аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй.
- Далайчин бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халамж хүртэх болон бусад төрлийн нийгмийн хамгаалал авах эрхтэй.
- Гишүүн улс бүр өөрийн эрх зүйн тогтолцооны хүрээнд, энэ зүйлийн өмнөх заалтуудад заасан далайчдын нийгмийн болон хөдөлмөрлөх эрхийг энэхүү конвенцийн шаардлагын дагуу бүрэн хэрэгжүүлнэ. Конвенцид өөрөөр заагаагүй бол тэдгээр эрхийн хэрэгжилтийг дотоодын хууль тогтоомж, холбогдох хамтын гэрээгээр дамжуулан, эсхүл практикт хэрэглэгдэж буй бусад арга хэмжээ авах замаар хангаж болно.
5 дугаар зүйл
Конвенцийг биелүүлж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага
- Гишүүн улс бүр энэхүү конвенцийн дагуу, өөрийн эрх зүйн тогтолцоонд харьяалагдах хөлөг онгоц болон далайчдын талаар хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилгоор баталсан хууль тогтоомж болон бусад арга хэмжээг биелүүлж, мөрдөнө.
- Гишүүн улс бүр тогтмол үзлэг шалгалт явуулах, тайлан дүгнэлт гаргах, хяналт шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр энэхүү конвенцийн хэрэгжилтийг хангах тогтолцоог бий болгох замаар өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд эрх зүйн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.
- Гишүүн улс бүр өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцноос энэхүү конвенцид заасны дагуу далайн хөдөлмөрийн гэрчилгээ болон далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл авч явахыг шаардана.
- Хэрэв энэхүү конвенцийн үйлчлэлд хамаарах хөлөг онгоц далбааны эзэн улсаас өөр гишүүн улсын аль нэг боомтод байвал тухайн гишүүн улс уг хөлөг онгоц энэхүү конвенцийн шаардлагыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор олон улсын эрх зүйн дагуу үзлэг шалгалт хийж болно.
- Хэрэв гишүүн улсын нутаг дэвсгэр дээр далайчин ажилд авах, зуучлах үйл ажиллагаа явагдаж байвал тухайн гишүүн улс түүнд өөрийн эрх зүйн хяналтыг сайтар хэрэгжүүлнэ.
- Гишүүн улс бүр энэхүү конвенцийн шаардлагыг зөрчихийг хориглох ёстой бөгөөд тийм зөрчил гаргуулахгүйн үүднээс олон улсын эрх зүйн дагуу өөрийн хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлагын тогтолцоог бий болгох буюу эсхүл зөрчлийг засч залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Гишүүн улс бүр энэхүү конвенцоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхдээ энэ конвенцийг соёрхон батлаагүй аливаа улсын далбаан дор зорчиж
яваа хөлөг онгоцонд түүнийг соёрхон баталсан аливаа улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцноос илүү таатай нөхцөл үзүүлэхгүй байхад анхаарна.
6 дугаар зүйл
Журам болон Актын А болон Б хэсэг
- Журам болон Актын А хэсгийн заалт нь заавал биелэгдэх шинжтэй байна. Актын В хэсгийн заалт нь заавал биелүүлэх бус шаардлага юм.
- Гишүүн улс бүр нь журамд тусгасан эрх болон зарчмыг хүндэтгэх ба Актын А хэсэгт заасан шаардлагад нийцүүлэх байдлаар журам болгоныг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөн түүнчлэн гишүүн улс бүр өөрийн хүлээх үүрэг хариуцлагыг Актын В хэсэгт заасан байдлаар хэрэгжүүлнэ.
- Гишүүн улс Актын А хэсэгт заасан эрх болон зарчмыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд
- энэ конвенцид өөрөөр зааснаас бусад тохиолдолд А хэсгийн шаардлагыг өөрийн хууль тогтоомжоор, эсхүл А хэсгийн шаардлагатай дүйцэх хэмжээнд хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
- Гагцхүү энэ зүйлийн 3 дахь хэсгийн зорилгоор, хэрэв гишүүн улсын аливаа хууль, журам, хамтын гэрээ, бусад хэрэгжилтийн арга хэмжээ нь дор дурдсан шаардлагыг хангаж байвал тэдгээрийг энэхүү конвенцийн агуулгатай бодитой дүйцэхүйц гэж үзнэ. Үүнд:
a) Тухайн Актын А хэсгийн заалтын ерөнхий зорилго, зорилтыг бүрэн биелүүлэхэд түлхэц үзүүлэхүйц бол,
b) Уг Актын А хэсгийн заалтад үр нөлөө үзүүлэхүйц бол.
7 дугаар зүйл
Хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцөх
Конвенцийн үйлчлэлээс чөлөөлөх эсхүл түүнийг бусад уян хатан хэлбэрээр дагаж мөрдөх асуудлыг конвенцид заасны дагуу хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцөх, шаардлагатай тохиолдолд, хэрэв тухайн гишүүн улсад хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдыг төлөөлөх байгууллага байхгүй бол гишүүн улс нь гагцхүү 13 дугаар зүйлд дурдсан Хороотой зөвшилцсөний үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэж болно.
8 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болох
- Энэхүү конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр хүргүүлнэ.
- Энэхүү конвенц нь гагцхүү соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн улсад үйлчилнэ.
- Энэхүү конвенц нь дэлхийн хөлөг онгоцны бохир даацын нийт хэмжээний 33 хувийг хамтдаа бүрдүүлэх, хамгийн багадаа 30 гишүүн улс конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлснээс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно.
- Түүнээс хойш энэхүү конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно.
9 дүгээр зүйл
Цуцлах
- Энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа конвенцийг цуцлах тухай хүсэлтээ
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд хүргүүлж бүртгүүлснээр түүнийг цуцалж болно. Цуцлалт нь тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
- Гишүүн улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа өнгөрснөөс хойш нэг жилийн дотор энэ зүйлд заасан цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй бол конвенц дараагийн арван жилийн хугацаанд тухайн улсын хувьд хүчин төгөлдөр хэвээр байх ба гишүүн улс дахин арван жилийн хугацаа өнгөрөх бүрт конвенцийг энэ зүйлд заасан журмын дагуу цуцалж болно.
10 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болсны дараахь үр нөлөө
Энэхүү конвенцоор дараахь конвенцийг шинэчлэн найруулав. Үүнд:
- (Далайн) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай, 1920 оны 7 дугаар конвенц;
- (Хөлөг онгоцны сүйрлээс шалтгаалсан) Ажилгүйдлийн нөхөн төлбөрийн тухай, 1920 оны 8 дугаар конвенц;
- Далайчин ажилд зуучлах тухай, 1920 оны 9 дүгээр конвенц;
- (Далайн) Залуу ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн тухай 1921 оны 16 дугаар конвенц;
- Далайчдын хэлэлцээрийн тухай, 1926 оны 22 дугаар конвенц;
- Далайчдыг эргүүлэн татах тухай, 1926 оны 23 дугаар конвенц;
- Албан хаагчдын ур чадварын гэрчилгээний тухай, 1936 оны 53 дугаар конвенц;
(Далайн) Цалинтай амралтын тухай, 1936 оны 54 дүгээр конвенц;
- (Өвчтэй болон гэмтсэн далайчдын талаарх) Хөлөг онгоц эзэмшигчдийн хариуцлагын тухай, 1936 оны 55 дугаар конвенц;
- (Далайн) Өвчний даатгалын тухай, 1936 оны 56 дугаар конвенц;
- (Далайн) Ажлын болон ээлжийн цагийн хуваарийн тухай, 1936 оны 57 дугаар конвенц;
- (Далайн) Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай, 1936 оны 58 дугаар конвенц (шинэчлэгдсэн);
- (Хөлөг онгоцны багийн) Хоол хүнс болон түүний хангамжийн тухай, 1946 оны 68 дугаар конвенц;
- Хөлөг онгоцны тогооч нарыг гэрчилгээжүүлэх тухай, 1946 оны 69 дүгээр конвенц;
- (Далайчдын) Нийгмийн хамгааллын тухай, 1946 оны 70 дугаар конвенц;
- (Далайчдын) Цалинтай амралтын тухай, 1946 оны 72 дугаар конвенц;
- (Далайчдын) Эрүүл мэндийн үзлэгийн тухай, 1946 оны 73 дугаар конвенц;
- Ур чадвартай далайчдыг гэрчилгээжүүлэх тухай, 1946 оны 74 дүгээр конвенц;
- Багийн гишүүдийн орон байрны тухай, 1946 оны 75 дугаар конвенц;
- (Далайн) Цалин хөлс, ажлын болон ээлжийн цагийн хуваарийн тухай, 1946 оны 76 дугаар конвенц;
- (Далайчдын) Цалинтай амралтын тухай, 1949 оны 91 дүгээр конвенц (шинэчлэгдсэн) ;
- Багийн гишүүдийн орон байрны тухай, 1949 оны 92 дугаар конвенц (шинэчлэгдсэн);
- (Далайн) Цалин хөлс, ажлын болон ээлжийн цагийн хуваарийн тухай, 1949 оны 93 дугаар конвенц (шинэчлэгдсэн);
- (Далайн) Цалин хөлс, ажлын болон ээлжийн цагийн хуваарийн тухай, 1958 оны 109 дүгээр конвенц (шинэчлэгдсэн);
- Багийн гишүүдийн орон байрны тухай, 1970 оны 133 дугаар конвенц (нэмэлт заалт);
- (Далайчдын) Ослоос урьдчилан сэргийлэх тухай, 1970 оны 134 дүгээр конвенц; (Далайчдын) Хөдөлмөр эрхлэлтийн үргэлжлэх хугацааны тухай, 1976 оны145 дугаар конвенц;
- Далайчдын цалинтай ээлжийн амралтын тухай, 1976 оны 146 дугаар конвенц;
- Худалдааны тээврийн (доод стандартын) тухай, 1976 оны 147 дугаар конвенц;
- Худалдааны тээврийн (доод стандартын) тухай, 1976 оны 147 дугаар конвенцийн 1996 оны протокол;
- Далайчдын нийгмийн халамжийн тухай, 1987 оны 163 дугаар конвенц;
- (Далайчдын) Эрүүл мэндийн хамгаалал ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, 1987 оны 164 дүгээр конвенц;
- (Далайчдын) Нийгмийн хамгааллын тухай, 1987 оны 165 дугаар конвенц (шинэчлэгдсэн);
- Далайчдыг эргүүлэн татах тухай, 1987 оны 166 дугаар конвенц (шинэчлэгдсэн), (Далайчдын) Хөдөлмөрийн хяналт шалгалтын тухай, 1996 оны 178 дугаар конвенц;
- Далайчдыг ажилд авах болон зуучлах тухай, 1996 оны 179 дүгээр конвенц;
- Далайчдын ажлын болон хөлөг онгоцны ээлжийн цагийн хуваарийн тухай, 1996 оны 180 дугаар конвенц.
11 дүгээр зүйл
Конвенцийн эх хадгалагчийн чиг, үүрэг
- Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал нь гишүүн улс энэхүү конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн болон цуцалсныг бүртгэсэн тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүх гишүүн улсад мэдээлнэ.
- Энэхүү конвенцийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Ерөнхий захирал Байгууллагын гишүүн улсад конвенц хүчин төгөлдөр болох өдрийн талаар мэдээлнэ.
12 дугаар зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал энэ конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн болон цуцалсныг бүртгэсэн тухай бүрэн мэдээллийг Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр хүргүүлнэ.
13 дугаар зүйл
Гурван талт тусгай хороо
- Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл нь түүнээс байгуулсан, далайн тээврийн хөдөлмөрийн стандартын чиглэлээр тусгай эрх хэмжээ бүхий хороогоор дамжуулан энэхүү конвенцийн хэрэгжилтийг тогтмол хянана.
- Энэхүү конвенцийн дагуу шийдвэрлэх асуудлын хувьд, хороо нь энэ конвенцийг соёрхон баталсан гишүүн улс бүрийн Засгийн газраас томилогдсон хоёр төлөөлөгч болон Захиргааны зөвлөлөөс Далайн тээврийн хамтарсан Зөвлөлтэй зөвшилцөн томилсон хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын төлөөлөгчдөөс бүрдэнэ.
- Энэхүү конвенцийг хараахан соёрхон батлаагүй гишүүн улсын Засгийн газрын төлөөлөгчид хороонд орж болох боловч энэ конвенцийн дагуу шийдвэрлэх аливаа асуудалд санал өгөх эрхгүй байна. Захиргааны зөвлөл нь бусад байгууллага, эсхүл аж ахуйн нэгжийг хороонд ажиглагчаар оролцуулахаар урьж болно.
- Хөлөг онгоц эзэмшигчдийн бүлэг болон далайчдын бүлэг тус бүр нь тухайн хуралдаанд оролцож байгаа нийт санал өгөх эрх бүхий Засгийн газрын саналын эрхийн талтай тэнцэх саналын эрхтэй байх явдлыг хангах үүднээс хороон дахь хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын төлөөлөгч нэг бүрийн санал өгөх эрхийг сайтар хянаж үзнэ.
14 дүгээр зүйл
Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий бага хурлаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйл болон конвенц батлахтай холбоотой Байгууллагын журам, зааврын хүрээнд энэхүү конвенцийн аливаа заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж болно. Актад өөрчлөлт оруулахдаа 15 дугаар зүйлд заасан журмыг мөрдөнө.
- Нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн улсад нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлуулахаар хүргүүлнэ.
- Байгууллагын бусад гишүүн улсын хувьд, дүрмийн 19 дүгээр зүйлд заасны дагуу конвенцийн нэмэлт, өөрчлөлт оруулсан бичвэрийг соёрхон батлуулахаар тэдгээрт хүргүүлнэ.
- Дэлхийн хөлөг онгоцны бохир даацын нийт хэмжээний хамгийн багадаа 30 хувийг хамтдаа бүрдүүлэх доод тал нь 30 гишүүн улс нэмэлт, өөрчлөлтийг, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Дүрмийн 19 дүгээр зүйлийн хүрээнд батлагдсан нэмэлт, өөрчлөлт нь гагцхүү Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн Байгууллагын гишүүн улсад үйлчилнэ.
- Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан аливаа гишүүн улсын хувьд нэмэлт, өөрчлөлт нь энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш 12 сар өнгөрсний дараахь өдөр, эсхүл нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараахь өдрийн аль сүүлчийн өдөр хүчин төгөлдөр болно.
- Энэ зүйлийн 9 дэх хэсгийн хүрээнд энэ зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан гишүүн улсын хувьд нэмэлт, өөрчлөлт орсон конвенц нь энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш 12 сар өнгөрсний дараахь өдөр, эсхүл соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сар өнгөрсний дараахь өдрийн аль сүүлчийн өдөр хүчин төгөлдөр болно.
- Нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө энэхүү конвенцийг соёрхон баталсан боловч нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлаагүй аливаа гишүүн улсын хувьд энэхүү конвенц нь тухайн нэмэлт, өөрчлөлтгүйгээр хүчинтэй хэвээр байна.
- Нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа хэдий боловч энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан хугацаанаас өмнө энэхүү конвенцийг соёрхон баталсан аливаа гишүүн улс батламж жуух бичигт хавсаргасан тунхаглалдаа уг нэмэлт, өөрчлөлт ороогүй конвенцийг соёрхон баталсан болохоо тодорхой зааж болно. Ийм тунхаглал гаргасан тохиолдолд конвенц нь соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараа тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр болно. Батламж жуух бичигт ийм тунхаглал хавсаргаагүй бол, эсхүл батламж жуух бичгийг 4 дэх хэсэгт дурдсан өдөр, эсхүл түүнээс хойш бүртгүүлсэн бол конвенц нь батламж жуух бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараа тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэв нэмэлт, өөрчлөлтөд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 7 дахь хэсгийн дагуу конвенц хүчин төгөлдөр болсноор уг нэмэлт, өөрчлөлт нь тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ.
15 дугаар зүйл
Актад нэмэлт, өөрчлөлт оруулах
- Актад 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу, эсхүл өөрөөр нарийвчлан заагаагүй бол энэ зүйлд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
- Актад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд Байгууллагын аливаа гишүүн улсын Засгийн газраас, эсхүл 13 дугаар зүйлд дурдсан Хороонд томилогдсон хөлөг онгоц эзэмшигчдийн, эсхүл далайчдын төлөөлөгчдийн бүлгээс тус тус гаргаж болно. Засгийн газраас нэмэлт,
өөрчлөлт оруулах санал гаргахдаа конвенцийг баталсан хамгийн багадаа таван гишүүн улсын Засгийн газраас, эсхүл энэ хэсэгт дурдсан хөлөг онгоц эзэмшигчдийн, эсхүл далайчдын төлөөлөгчдийн бүлгээс тус тус санал болгосон байх буюу тэдгээр нь дэмжсэн байна.
- Санал болгосон нэмэлт, өөрчлөлт нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт шаардлагыг нь хангаж байгаа эсэхийг магадлан тогтоосны дараа Ерөнхий захирал нь нэмэлт, өөрчлөлтийг аливаа зохих тайлбар, эсхүл зөвлөмжийг хавсарган Байгууллагын бүх гишүүдэд нэн даруй хүргүүлэх ба ингэхдээ уг саналтай холбоотой санал, эсхүл зөвлөмжийг 6 сарын дотор, эсхүл Захиргааны зөвлөлөөс тогтоосон өөр хугацаа (3 сараас доошгүй ба 9 сараас дээшгүй байна)-ны дотор ирүүлэх тухай урилгын хамт илгээнэ.
- Энэ зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан хугацааны эцэст саналыг мөн хэсэгт заасны дагуу хавсаргасан аливаа тайлбар, эсхүл зөвлөмжийн хамт Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлнэ. Дараахь тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг Хороогоор дэмжсэнд тооцно.
a) Энэхүү конвенцийг соёрхон баталсан гишүүн улсын Засгийн газрын хамгийн багадаа тэн хагас нь тухайн саналыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон бол;
b) Хорооны гишүүдийн олонхи нь буюу хамгийн багадаа 2/3 нь нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж санал өгсөн бол;
c) Энэхүү олонхийн санал гэдэг нь санал хураах хуралдаанд бүртгүүлсэн Хорооны гишүүдийн Засгийн газрыг төлөөлөн санал өгөх эрхийн доод тал нь тэн хагас, хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдыг төлөөлөн санал өгөх эрхийн хагасаас тус тус бүрдэнэ.
- Энэ зүйлийн 5 дахь хэсгийн дагуу дэмжсэн нэмэлт, өөрчлөлтийг Бага хурлын дараагийн хуралдаанд батлуулахаар оруулна. Нэмэлт, өөрчлөлтийг хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн сонгосон саналын 2/3-ын саналаар батална. Хэрэв ийм олонхийн саналыг авч чадаагүй бол санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг Хороо шаардлагатай гэж үзвэл дахин хэлэлцэнэ.
- Бага хурлаас баталсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхий захирал нэмэлт, өөрчлөлтийг тийнхүү баталсан өдрөөс өмнө энэ конвенцийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн гишүүн улс бүрт мэдэгдэнэ. Эдгээр гишүүн улсыг цаашид "соёрхон баталсан гишүүн улс" гэнэ. Мэдэгдэлд энэхүү зүйлийг ишлэх ба нэмэлт, өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрөх аливаа татгалзлын талаар мэдэгдэх хугацааг тодорхойлсон байна. Нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Бага хурлаас нэг жилээс доошгүй байх өөр хугацаа тогтоосноос бусад тохиолдолд энэ хугацаа нь дээрх мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш хоёр жил байна. Мэдэгдлийн хувийг Байгууллагын бусад гишүүн улсад мэдээллийн журмаар хүргүүлнэ.
- Конвенцийг соёрхон баталсан гишүүн улсын 40-өөс дээш хувь буюу конвенцийг соёрхон баталсан гишүүн улсын хөлөг онгоцны бохир даацын 40-өөс доошгүй хувийг төлөөлж байгаа гишүүн улс Бага хурлаас баталсан нэмэлт, өөрчлөлтийг эс зөвшөөрөх тухайгаа Ерөнхий захиралд дурдсан хугацааны дотор албан ёсоор мэдэгдсэнээс бусад тохиолдолд тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Хүлээн зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлт нь энэ зүйлийн 7 дахь хэсгийн дагуу нэмэлт, өөрчлөлтийг эс зөвшөөрч байгаагаа албан ёсоор илэрхийлсэн, 11 дэх хэсгийн дагуу тэрхүү татгалзлаа буцаан аваагүй байгаа гишүүн улсаас бусад түүнийг соёрхон баталсан бүх гишүүн улсын хувьд тогтоосон хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно. Гэхдээ:
a) нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан аливаа гишүүн улс тэдгээрийг хүлээн зөвшөөрч байгаагаа дахин тусгайлан мэдэгдсэний үндсэн дээр гагцхүү дагаж мөрдөх болохоо Ерөнхий захиралд дээр дурдсан хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж болно;
b) нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан аливаа гишүүн улс уг нэмэлт, өөрчлөлтийг тодорхой хугацаанд мөрдөхгүй болохоо Ерөнхий захиралд тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө мэдэгдэж болно.
- Энэ зүйлийн 8(а) заалтад дурдсан мэдэгдлийн үндсэн дээр баталгаажих нэмэлт, өөрчлөлт нь тухайн гишүүн улс нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа Ерөнхий захиралд мэдэгдсэнээс хойш 6 сарын дараа, эсхүл уг нэмэлт, өөрчлөлт анх хүчин төгөлдөр болсон өдрийн аль сүүлчийн өдөр тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр болно.
- Энэ зүйлийн 8(а) заалтад дурдсан хугацаа нь нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилээс дээшгүй буюу эсхүл нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Бага хурлаас тогтоосон хугацаанаас хэтрэхгүй байна.
- Нэмэлт, өөрчлөлтийг эс хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор илэрхийлсэн гишүүн улс нь татгалзлаа хэдийд ч буцаан авч болно. Хэрэв буцаан авах тухай мэдэгдлийг Ерөнхий захирал тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш хүлээн авсан бол нэмэлт, өөрчлөлт нь тухайн гишүүн улсын хувьд дээрх мэдэгдэл бүртгэгдсэн өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.
- Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа конвенцийг зөвхөн түүний нэмэлт, өөрчлөлт орсон хувилбараар соёрхон батална.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээ нь конвенцид оруулсан, хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулсан асуудалд хамааралтай бол:
a) тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гишүүн улс нь дор дурдсан өөр гишүүн орны далбаан дор зорчих, хөлөг онгоцонд олгогдсон далайн хөдөлмөрийн гэрчилгээ бүхий хөлөг онгоцонд конвенцийн ашиг тусыг үзүүлэх үүрэг хүлээхгүй.
i) энэ зүйлийн 7 дахь хэсгийн дагуу нэмэлт, өөрчлөлтийг эс зөвшөөрч байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бөгөөд тэрхүү татгалзлаа буцаан аваагүй байгаа;
ii) энэ зүйлийн 8(а) заалтын дагуу нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх тухайгаа дараа тодорхой мэдэгдэхээ илэрхийлсэн.
b) Нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гишүүн улс нь энэ зүйлийн 8(b) заалтын дагуу тухайн нэмэлт өөрчлөлтийг, энэхүү зүйлийн 10 дахь хэсэгт тодорхойлсон хугацааны хүрээнд дагаж мөрдөхгүй болохоо мэдэгдсэн өөр гишүүн улсын далбаан дор зорчих далайн хөдөлмөрийн гэрчилгээ бүхий хөлөг онгоцонд конвенцийн ашиг тусыг үзүүлэх үүрэг хүлээнэ.
16 дугаар зүйл
Эрх бүхий хэл
Энэхүү конвенцийн англи болон франц хэлээрх эх бичвэрүүд адил хүчинтэй
байна.
БҮЛЭГ 1. ХӨЛӨГ ОНГОЦОН ДЭЭР АЖИЛЛАХ ДАЛАЙЧИНД ТАВИГДАХ ДООД ШААРДЛАГА
Журам 1.1 – Насны доод хязгаар
Зорилго: Хөлөг онгоцон дээр насанд хүрээгүй этгээд ажиллахгүй байх нөхцөлийг баталгаажуулах
- Хөлөг онгоцон дээр насны доод хязгаарт хүрээгүй этгээдийг ажилд авах, оролцуулах буюу эсхүл түүнийг ажиллахыг хориглоно.
- Энэхүү конвенц анх хүчин төгөлдөр болох үед насны доод хязгаар нь 16 нас
байна.
- Актад заасан тодорхой тохиолдолд насны доод хязгаарыг нэмэгдүүлж
тогтооно.
Стандарт А1.1 – Насны доод хязгаар
- Хөлөг онгоцны тавцан дээр 16 насанд хүрээгүй аливаа этгээдийг ажилд авах, оролцуулах буюу эсхүл ажиллуулахыг хориглоно.
- 18 насанд хүрээгүй далайчныг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно. Энэхүү стандартын зорилгоор "шөнө" гэдгийг дотоодын хууль тогтоомж болон тогтсон жишгийн дагуу тодорхойлно. Энэ нь шөнө дундаас хэтрэхгүй эхэлж, өглөөний 5 цагаас өмнө үл дуусах хугацааг хамрах бөгөөд хамгийн багадаа 9 цаг үргэлжилнэ.
- Эрх бүхий байгууллага дараахь тохиолдолд шөнийн цагаар ажиллуулахыг хязгаарласан журмыг биелүүлэхээс чөлөөлөх шийдвэр гаргаж болно.
a) тухайн далайчдыг тогтсон хөтөлбөр болон хуваарийн дагуу үр дүнтэй бэлтгэх, сургалт тасалдахаар байвал;
b) ажил үүргийн онцлогоос хамааран эсхүл тогтсон сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн далайчдыг шөнийн цагаар ажиллуулах шаардлагатай бөгөөд ийнхүү ажиллуулах нь далайчдын эрүүл мэнд, биеийн байдалд хохирол учруулахгүй болохыг эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцөж тогтоосон.
- Тухайн нэг ажил 18 насанд хүрээгүй далайчны эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тохиолдолд түүнийг ажилд авах, оролцуулах буюу ажиллуулахыг хориглоно. Ийм төрлийн ажлыг холбогдох олон улсын стандартад нийцүүлэн дотоодын хууль, журамд заах буюу эсхүл эрх бүхий байгууллагаас холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлно.
Удирдамж В1.1 – Насны доод хязгаар
- Гишүүн улс 18 насанд хүрээгүй хүмүүсийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхдээ тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхаарвал зохино.
Журам 1.2 – Эрүүл мэндийн гэрчилгээ
Зорилго: Бүх далайчин далайд үүрэгт ажлаа гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах
- Далайчид үүрэгт ажлаа гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд шаардлага хангаагүй тохиолдолд хөлөг онгоцон дээр ажиллаж үл болно.
- Дээр дурдсан нөхцөл, шаардлагаас зөвхөн Актад заасны дагуу чөлөөлнө.
Стандарт А1.2 – Эрүүл мэндийн гэрчилгээ
- Эрх бүхий байгууллага нь далайчид хөлөг онгоцон дээр ажиллаж эхлэхээс өмнө далайд үүрэгт ажлаа гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд шаардлага хангаж байгааг нотолсон эрүүл мэндийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байхыг шаардана.
- Эрх бүхий байгууллага эрүүл мэндийн гэрчилгээгээр далайчдын эрүүл мэндийн байдлыг гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбогдуулан бодитой тодорхойлж байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ Актын Б хэсэгт дурдсан олон улсын зохих зааварчилгааг харгалзан, холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр эрүүл мэндийн үзлэг болон гэрчилгээний агуулга, хүрээг тодорхойлно.
- Энэхүү стандарт нь Далайчдыг сургах, гэрчилгээжүүлэх болон ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенц, түүний нэмэлт, өөрчлөлтийг хөндөхгүй. Журам 1.2–ын зорилгоор дээрх конвенцийн шаардлагын дагуу олгосон эрүүл мэндийн гэрчилгээг эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрнө. Дээрх конвенцийн үйлчлэлд үл хамаарах далайчдын хувьд тус конвенцийн шаардлагыг агуулгын хувьд хангаж байгаа эрүүл мэндийн гэрчилгээг эрх бүхий байгууллага нэгэн адил хүлээн зөвшөөрнө.
- Эрүүл мэндийн гэрчилгээг зохих шалгуурыг хангасан мэргэшсэн эмч, харин зөвхөн нүдний харааг тодорхойлох гэрчилгээг тийм гэрчилгээ олгох шалгуурыг хангасан, эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн, мэргэшсэн этгээд олгоно. Эмч нь эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн дүгнэлт гаргахдаа мэргэжлийн хувьд бүрэн бие даасан, хараат бус байдлаар явуулна.
- Гэрчилгээ олгохоос татгалзсан, эсхүл ажлын цаг, талбар болон худалдааны салбараас хамааран ажил гүйцэтгэх чадвар нь тодорхой байдлаар хязгаарлагдсан далайчинд өөр нэг бие даасан эмч, эсхүл шинжээчээр дахин үзлэг хийлгэх боломж олгоно.
- Эрүүл мэндийн гэрчилгээнд дор дурдсан зүйлийг тусгана. Үүнд:
a) тухайн далайчны хараа, сонсгол хийгээд хэрэв далайчны гүйцэтгэх ажил үүрэгт өнгө үл ялгах согог сөргөөр нөлөөлж болзошгүй бол далайчны өнгө ялгах чадвар хэвийн эсэх;
b) тухайн далайчин далайд гарснаар түүний эрүүл мэндийн байдал хүндрэх буюу далайчныг уг ажилд үл тохирох нөхцөл байдалд хүргэх эсэх, эсхүл тавцан дээрх өөр бусад этгээдийн эрүүл мэндэд аюул учруулах эсэх.
- Тухайн далайчны гүйцэтгэх ажил үүргийн онцлогоос хамааруулан, эсхүл Далайчдыг сургах, гэрчилгээжүүлэх ба далайчдын ээлжийн ажиллагааны тухай конвенцийн дагуу богино хугацаа тогтоосноос бусад тохиолдолд.
a) эрүүл мэндийн гэрчилгээ нь хамгийн ихдээ 2 жилийн хугацаанд, хэрэв далайчин 18 насанд хүрээгүй бол хамгийн ихдээ 1 жилийн хугацаанд хүчинтэй байна;
b) өнгө ялгах харааны гэрчилгээ нь хамгийн ихдээ 6 жилийн хугацаанд хүчинтэй байна.
- Яаралтай тохиолдолд эрх бүхий байгууллага далайчныг дараагийн боомтод мэргэжлийн эмчээс эрүүл мэндийн гэрчилгээ авах хүртэл дор дурдсан нөхцөлтэйгээр, хүчин төгөлдөр эрүүл мэндийн гэрчилгээгүйгээр ажиллах зөвшөөрөл олгож болно. Үүнд:
a) тухайн зөвшөөрлийн хугацаа 3 сараас хэтрэхгүй байх;
b) тухайн далайчны эрүүл мэндийн гэрчилгээний хугацаа дуусаад удаагүй байх.
- Хэрэв гэрчилгээний хүчинтэй байх хугацаа аяллын хугацаанд дууссан бол гэрчилгээ нь далайчин дараагийн боомтод мэргэжлийн эмчээс эрүүл мэндийн гэрчилгээ авах хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх ба энэхүү хугацаа 3 сараас хэтрэхгүй байна.
- Ердийн үед олон улсын аялал хийдэг хөлөг онгоцон дээр ажиллах далайчны эрүүл мэндийн гэрчилгээг наад зах нь англи хэлээр үйлдсэн байна.
Удирдамж В1.2 – Эрүүл мэндийн гэрчилгээ Удирдамж В1.2.1- Олон улсын удирдамж
- Эрх бүхий байгууллага, эмч, шалгагч, хөлөг онгоц эзэмшигч, далайчдын төлөөлөгч, тэрчлэн далайчид болон далайчин болохоор нэр дэвшигчдэд эрүүл мэндийн үзлэг хийхтэй холбоотой бусад бүх этгээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран гаргасан "Далайчинд далайд гарахын өмнөх болон ээлжит эрүүл мэндийн үзлэг хийх тухай удирдамж" болон түүний удаахь хувилбарууд, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын далайн байгууллага, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтэлж гаргасан холбогдох аливаа бусад удирдамжийг мөрдлөг болговол зохино.
Журам 1.3 – Далайчдыг сургах, мэргэшүүлэх
Зорилго: Далайчид хөлөг онгоцны тавцан дээр ажил үүргээ гүйцэтгэхийн тулд зохих сургалтанд хамрагдсан буюу мэргэшсэн байх нөхцөлийг баталгаажуулах.
- Далайчид сургалтанд хамрагдаагүй, эсхүл ажил үүргээ гүйцэтгэх чадавхтай буюу өөр ямар нэг байдлаар мэргэшсэнийг нотлох гэрчилгээ аваагүй бол хөлөг онгоцон дээр ажиллаж үл болно.
- Далайчид хөлөг онгоцны тавцан дээрх хувь хүний аюулгүй байдлын тухай сургалтанд амжилттай хамрагдаж дүүргээгүй бол хөлөг онгоцон дээр ажиллаж үл болно.
- Далайчид Олон улсын далайн байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийн дагуу сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан бол энэхүү журмын 1 болон 2 дахь хэсгийн шаардлагыг хангасанд тооцно.
- Аливаа гишүүн улс энэхүү конвенцийг соёрхон батлах үедээ Ур чадвартай далайчдыг гэрчилгээжүүлэх тухай 1946 оны (74 дүгээр) конвенцид нэгдэн орсон байвал Олон улсын далайн байгууллагаас тус конвенцоор зохицуулсан асуудлаар заавал дагаж мөрдөх журам батлан гаргах хүртэл, эсхүл 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жил өнгөрөх хүртэл аль түрүүлж дуусах хугацаанд уг конвенцоор хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Журам 1.4 – Далайчин ажилд авах, зуучлах
Зорилго: Далайчид тэдгээрийг ажилд авах, зуучлах чиглэлээр сайтар зохицуулсан, үр ашигтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх.
- Далайчид хөлөг онгоцны тавцан дээр ажилд орох чиглэлээр үр ашигтай, зохистой хийгээд хариуцлагатай үйлчилгээг ямар нэг үнэ төлбөргүй авбал зохино.
- Гишүүн улсын нутаг дэвсгэр дээр явуулж буй далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ нь Актад заасан стандартыг хангасан байна.
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллах далайчдын эрх ашгийн үүднээс энэхүү конвенц нутаг дэвсгэрт нь үл үйлчлэх улсын нутаг дэвсгэр, эсхүл нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ авч буй хөлөг онгоц эзэмшигчдээс уг үйлчилгээ нь Актад заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахыг шаардана.
Стандарт А1.4- Далайчин ажилд авах, зуучлах
- Далайчин ажилд авах, зуучлах нийтийн үйлчилгээ явуулж буй гишүүн улс бүр тухайн үйлчилгээг энэхүү конвенцид заасан далайчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, дэмжихэд чиглэсэн эмх журамтай хэлбэрээр явуулах нөхцөлийг баталгаажуулна.
- Гишүүн улсын нутаг дэвсгэрт далайчин ажилд авах, зуучлах үндсэн зорилготой, эсхүл багагүй тооны далайчин ажилд авч, зуучилдаг хувийн хэвшлийн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байвал тэрхүү үйлчилгээг гагцхүү зөвшөөрөл, эсхүл гэрчилгээний үндсэн дээр эсхүл бусад хэлбэрийн зохицуулалтын дагуу явуулна. Энэ тогтолцоог зөвхөн холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр бий болгож өөрчилнө. Далайчин ажилд авах, зуучлах хувийн хэвшлийн үйлчилгээнд энэ конвенц үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байгаа тохиолдолд гишүүн улсын эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдвэрлэнэ. Далайчин ажилд авах, зуучлах хувийн хэвшлийн үйлчилгээг хэт дэлгэрүүлэхийг дэмжихгүй байвал зохино.
- Энэ стандартын 2 дахь хэсгийн заалт нь холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас тогтоосон хүрээнд гишүүн улсын нутаг дэвсгэрт далайчдын байгууллагаас явуулж байгаа гишүүн улсын харьяат иргэдийг түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд ажилд авах, зуучлах үйлчилгээнд мөн адил үйлчилнэ. Энэ хэсэгт заасны дагуу үзүүлэх үйлчилгээ нь дор дурдсан нөхцөлийг хангасан байна. Үүнд:
a) далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээг тухайн далайчдын байгууллага болон хөлөг онгоц эзэмшигч хоорондын хамтын гэрээний дагуу явуулах;
b) хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллага хоёулаа тухайн гишүүн улсын нутаг дэвсгэрт байрладаг байх;
c) гишүүн улс нь далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ үзүүлэх хамтын гэрээ байгуулах эсхүл түүнийг бүртгэх асуудлыг зохицуулсан дотоодын хууль тогтоомжтой байх;
d) далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээг энэ стандартын 5 дахь хэсэгт заасантай дүйцүүлэн эмх журамтай явуулах ба далайчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, дэмжих арга хэмжээг бий болгосон байх.
- Энэ стандарт эсхүл Журам 1.4-ийн аль ч заалт:
a) гишүүн улсаас далайчид болон хөлөг онгоц эзэмшигчдийн эрэлт хэрэгцээг хангах бодлогын хүрээнд далайчин ажилд авах, зуучлах чиглэлээр явуулж буй нийтийн үйлчилгээ нь түүний бүх ажил олгогч болон ажилчинд зориулсан ажил олгох нийтийн үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг байхаас үл хамааран уг үйлчилгээг далайчдад үнэ төлбөргүйгээр үзүүлэхэд нөлөөлөхгүй;
b) нутаг дэвсгэртээ далайчин ажилд авах, зуучлах хувийн хэвшлийн үйлчилгээ явуулах тогтолцоог бий болгох үүргийг гишүүн улсад хүлээлгэхгүй.
- Энэ стандартын 2 дахь хэсэгт заасан тогтолцоог бий болгож байгаа гишүүн улс өөрийн хууль тогтоомж, эсхүл бусад арга хэмжээнд наад зах нь дор дурдсан зүйлийг тусгана. Үүнд:
a) далайчдад шаардлага хангаж байгаа, мэргэшсэн ажлаа эрхлэхэд нь саад учруулах механизм, арга хэрэгсэл, эсхүл жагсаалтыг далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээнд ашиглахыг хориглох;
b) далайчин ажилд авах, зуучлах эсхүл ажил олгох үйлчилгээний төлбөр, бусад хураамжийг далайчдад бүхэлд нь буюу хэсэгчлэн, шууд ба шууд бусаар ногдуулахгүй ба үүнд далайчин үндэсний эрүүл мэндийн гэрчилгээ, үндэсний далайчны үнэмлэх, паспорт болон түүнтэй адилтгах хувийн зорчих бичиг баримт авахад төлөх хийгээд хөлөг онгоц эзэмшигчийн хариуцан төлөх визийн хураамж зэрэг хамаарахгүй,
c) өөрийн нутаг дэвсгэрт явуулж буй далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ нь дор дурдсан шаардлагыг хангаж байгааг баталгаажуулах. Үүнд:
i) тухайн үйлчилгээний шугамаар ажилд авсан буюу зуучилсан бүх далайчны бүртгэлийг байнга шинэчлэн хөтөлж, эрх бүхий байгууллагын үзлэг шалгалтанд бэлэн байлгах;
ii) далайчдыг ажилд авахаас өмнө болон ажилд авах үед хөдөлмөрийн гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар танилцуулах ба
далайчин гэрээнд гарын үсэг зурахаас өмнө болон дараа нь хөдөлмөрийн гэрээгээ нягтлан шалгах, гэрээний нэг хувийг авах нөхцөлийг бүрдүүлэх оновчтой зохицуулалт хийсэн байх;
iii) тухайн үйлчилгээний шугамаар ажилд авсан буюу зуучилсан далайчид зохих шалгуурыг хангасан буюу тухайн ажилд шаардагдах бичиг баримттай байх мөн далайчдын хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг болох хамтын гэрээ болон холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байхыг баталгаажуулах;
iv) хөлөг онгоц эзэмшигч далайчдыг гадаадын боомтод орхигдохоос хамгаалахад чиглэсэн арга хэрэгсэлтэй байхыг бололцооны хэрээр баталгаажуулах;
v) үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдлыг шалгаж, хариу өгөх, шийдэгдээгүй аливаа гомдлын талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх; vi)далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээний алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалан, эсхүл холбогдох хөлөг онгоц эзэмшигч хөдөлмөрийн гэрээний дагуу далайчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас далайчинд мөнгөн хохирол учирсан тохиолдолд нөхөн олговор олгох зорилгоор даатгалын болон түүнтэй дүйцэх, тохирох арга хэмжээ авах замаар хамгаалалтын тогтолцоо бий болгох.
- Эрх бүхий байгууллага нь тухайн гишүүн улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй далайчин ажилд авах, зуучлах бүх үйлчилгээг сайтар хянаж, шалгана. Тухайн нутаг дэвсгэрт хувийн хэвшлийн үйлчилгээ эрхлэх аливаа зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл ижил төстэй баримт бичгийг зөвхөн тухайн далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ дотоодын хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулсны дараа олгох буюу шинэчилнэ.
- Эрх бүхий байгууллага шаардлагатай тохиолдолд далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээний талаарх гомдлыг шалгахад мөрдөх журам, зохих тоног төхөөрөмжтэй байх ба энэхүү ажиллагаанд хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөлөгчдийн аль тохиромжтойг оролцуулна.
- Энэ конвенцийг соёрхон баталсан гишүүн улс бүр өөрийн улсын иргэдэд энэ конвенцийг соёрхон батлаагүй улс түүнд заасантай дүйцэх стандартыг дагаж мөрдөх хүртэл тэрхүү улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажилд ороход гарч болзошгүй бэрхшээлтэй асуудлын талаар мэдээлж, зөвлөмж өгч ажиллана. Үүнтэй холбогдуулан энэ конвенцийг соёрхон баталсан гишүүн улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тухайн хоёр улсын нэгдэн орсон гэрээгээр зохицуулсан ажилчдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх зарчимтай зөрчилдөхгүй байвал зохино.
- Энэ конвенцийг соёрхон баталсан гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцны эзэмшигчид энэхүү конвенц үл үйлчлэх улсын нутаг дэвсгэр, эсхүл нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд тэдгээр үйлчилгээ нь энэ стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг бололцооны хэрээр баталгаажуулахыг хөлөг онгоц эзэмшигчдээс шаардана.
- Энэ стандартын аль ч заалтыг хөлөг онгоц эзэмшигчдийн, эсхүл аль нэг гишүүн улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцны хувьд тухайн гишүүн улсын хүлээсэн үүрэг, хариуцлагыг бууруулсан мэтээр тайлбарлахгүй.
Удирдамж В1.4 – Далайчин ажилд авах, зуучлах Удирдамж В1.4.1– Зохион байгуулалтын болон үйл ажиллагааны тухай удирдамж
- Эрх бүхий байгууллага стандарт А 1.4-ийн 1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгэхдээ дор дурдсан зүйлийг анхаарвал зохино. Үүнд:
a) далайчин ажилд авах, зуучлах нийтийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээг авах;
b) хөлөг онгоц эзэмшигч, далайчид болон холбогдох сургалтын байгууллагатай хамтран хөлөг онгоцны аюулгүй жолоодлогыг хангах, далайг бохирдуулахаас сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан далайчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа далайн салбарын үндэсний болон олон улсын түвшний хэрэгцээг анхаарч үзэх;
c) далайчин ажилд авах, зуучлах нийтийн үйлчилгээг зохион байгуулж явуулахад хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн тохиромжтой зохицуулалт хийх;
d) хувийн нууцтай байх эрх, мэдээллийн нууцлалыг хамгаалах хэрэгцээ шаардлагыг харгалзан, далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээнд ашиглагдаж болох далайчны хувийн мэдээлэл, түүнийг цуглуулах, хадгалах, нэгтгэх болон гуравдагч этгээдэд гаргаж өгөхтэй холбоотой нөхцөлийг тодорхойлох;
e) нас, хүйс, зэрэглэл ба мэргэшлийн хувьд ялгаатай ангиллаар багаар ажиллах далайчид нийлүүлэх чиглэлээр тухайн үед болон ирээдүйд хэрэгжүүлэх үйлчилгээ, салбарын хэрэгцээ, шаардлага зэрэг далайн хөдөлмөрийн зах зээлийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх зохицуулалтыг бий болгох. Чингэхдээ далайчдын нас, хүйсийн талаарх мэдээ баримтыг гагцхүү статистикийн зориулалтаар, эсхүл нас, хүйсээр ялгаварлан гадуурхахаас сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд ашиглах бол нийтэд хүртээлтэй байлгах;
f) хөлөг онгоцны аюулгүй жолоодлогыг хангах, далайг бохирдуулахаас сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан багт ажиллах далайчин ажилд авах, зуучлах нийтийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд хяналт тавих үүрэгтэй ажилтан нь зохих сургалтанд хамрагдсан хийгээд далайд ажилласан туршлагатайн зэрэгцээ далайн салбар, далайчин сургах, гэрчилгээ олгох болон хөдөлмөрийн стандартын талаарх олон улсын баримт бичгийн талаар холбогдох мэдлэгтэй байхыг баталгаажуулах;
g) далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны стандартыг тогтоох, ёс зүйн дүрэм болон ёс суртахууны жишгийг батлах,
h) чанарын стандартын тогтолцоонд тулгуурлан зөвшөөрөл, гэрчилгээ олгох тогтолцоонд хяналт тавих.
- Стандарт А1.4-ийн 2 дахь хэсэгт дурдсан тогтолцоог байгуулахдаа гишүүн улс бүр нутаг дэвсгэр дээр нь байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ үзүүлэгчдээс үйл ажиллагааны тодорхой жишиг боловсруулж мөрдөхийг шаардана. Далайчин ажилд авах, зуучлах хувийн хэвшлийн үйлчилгээ, мөн зарим тохиолдолд энэ төрлийн нийтийн үйлчилгээнд мөрдөх үйл ажиллагааны эдгээр жишиг нь дор дурдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байна. Үүнд:
a) эрүүл мэндийн үзлэг, далайчны биеийн байцаалт болон далайчныг ажилд ороход шаардагдаж болох бусад бичиг баримт;
b) хувийн нууцтай байх эрх, мэдээллийн нууцлалыг хамгаалах хэрэгцээ шаардлагыг харгалзан, далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээнд хамрагдсан далайчдын талаар бүрэн гүйцэд тэмдэглэл хөтлөх.Тэмдэглэлд дор дурдсан зүйлийг тусгах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
i) далайчны мэргэшил;
ii) эрхэлсэн ажлын түүх;
iii) эрхэлсэн ажил үүрэгтэй нь холбоотой хувийн мэдээлэл;
iv) эрхэлсэн ажил үүрэгтэй нь холбоотой эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл.
c) далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээний шугамаар далайчин ажилд авсан хөлөг онгоцны шинэчилсэн жагсаалтыг хөтлөх, үйлчилгээ үзүүлэгч этгээдтэй яаралтай үед хэдийд ч холбоо барих арга хэрэгслийг бий болгосон байхыг баталгаажуулах;
d) далайчин тодорхой нэг хөлөг онгоцон дээр ажиллах болсон, эсхүл тодорхой компанийн зүгээс далайчныг ажилд авах санал тавьсантай холбогдуулан далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээ үзүүлэгч этгээд, эсхүл тэдний ажилтны зүгээс далайчныг мөлжих явдал гаргахгүй байхыг баталгаажуулахад чиглэсэн журам бий болгох;
e) хөлөг онгоц эзэмшигч ба далайчин ажилд авах, зуучлах үйлчилгээний шугамаар ажилд орсон далайчны хооронд аливаа санхүүгийн хэлцэл хийгдсэн, эсхүл далайчин урьдчилгаа хөлс авсантай холбогдуулан далайчныг мөлжихөөс сэргийлэх журам бий болгох;
f) ажилд орох явцад хэрэв далайчин хураамж төлөх шаардлагатай бол тэрхүү төлбөр, хураамжийн талаар олон нийтэд илээр мэдээлэх;
g) далайчинд тухайн эрхлэх ажилд тавигдах аливаа тодорхой нөхцөлийн талаар болон тэдний ажил эрхлэлттэй холбоотойгоор тухайн хөлөг онгоц эзэмшигчийн баримтлах бодлогын талаар мэдээлэх, зөвлөмж өгөхийг баталгаажуулах;
h) далайчин ур чадварын шаардлага үл хангасан, эсхүл сахилга бат алдсан тухай хэрэг, тохиолдлыг дотоодын хууль тогтоомж, тогтсон жишиг болон шаардлагатай тохиолдолд хамтын гэрээнд нийцүүлэн жам ёсны эрх зүйн зарчмын дагуу шийдвэрлэх журам бий болгох;
i) ажилд ороход зайлшгүй шаардах бүх гэрчилгээ, бичиг баримт нь сүүлийн үеийн бөгөөд тэдгээрийг хуурамчаар үйлдээгүй байх, ажлын намтар тодорхойлолтыг шалган баталгаажуулах нөхцөлийг бололцооны хэрээр хангах журам бий болгох;
j) далайчин далайд ажиллах хугацаанд далайчны гэр бүлийн зүгээс гаргасан мэдээлэл, зөвлөгөө авах тухай хүсэлтэд эвтэй байдлаар, түргэн шуурхай, ямар нэг төлбөргүйгээр хариу өгөх нөхцөлийг баталгаажуулах журам бий болгох;
k) далайчны ажиллах хөлөг онгоцон дээрх хөдөлмөрийн нөхцөл нь хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллага хооронд байгуулсан хамтын гэрээтэй нийцэж байгаа эсэхийг шалган баталгаажуулах, тэрчлэн бодлогын үүднээс холбогдох хууль, журам, эсхүл хамтын гэрээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, болзлыг далайчинд олгож буй хөлөг онгоц эзэмшигчдэд далайчин нийлүүлэх.
- Гишүүн улс болон холбогдох байгууллага хоорондын дараахь олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжвэл зохино. Үүнд:
a) хоёр талын, бүс нутгийн болон олон талт түвшинд далайн салбарын болон далайн хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээллийг системтэй солилцох;
b) далайн хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн талаарх мэдээллийг солилцох;
c) далайчин ажилд авах, зуучлах үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж, бодлого, ажлын арга барилыг уялдуулах;
d) далайчин ажилд авах, зуучлах олон улсын үйлчилгээний нөхцөл, журмыг сайжруулах;
e) далайн салбарын шаардлага болон далайчдын эрэлт, нийлүүлэлтийг харгалзан ажиллах хүчийг төлөвлөх.
БҮЛЭГ 2. ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ
Журам 2.1 – Далайчны хөдөлмөрийн гэрээ
Зорилго: Далайчин хөдөлмөрийн шударга гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах
- Далайчны хөдөлмөр эрхлэх нөхцөл, болзлыг хууль зүйн хүчин төгөлдөр, бичгээр тодорхой үйлдсэн гэрээгээр тодорхойлох буюу түүнд заах ба тэдгээр нь Актад заасан стандартад нийцсэн байна.
- Далайчин хөдөлмөрийн гэрээний нөхцөл, болзлыг хянан үзэх, зөвлөгөө авах, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө тэдгээр нөхцөлийг сайн дураар хүлээн зөвшөөрөх бололцоо бүрдсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрнө.
- Гишүүн улсын дотоодын хууль тогтоомж болон тогтсон жишгийн хүрээнд далайчны хөдөлмөрийн гэрээнд аливаа холбогдох хамтын гэрээг хамруулан ойлгоно.
Стандарт А2.1 – Далайчны хөдөлмөрийн гэрээ
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд тавигдах дор дурдсан шаардлагыг тодорхойлсон хууль, журмыг батална. Үүнд:
a) гишүүн улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллах далайчин нь далайчин болон хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хөлөг онгоц эзэмшигчийн төлөөлөгчийн хооронд байгуулсан, энэхүү конвенцoор шаардсан хөлөг онгоцны тавцан дээр ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөлмөрийн гэрээ (эсхүл хэрэв ажилтан биш бол гэрээний буюу адилтгах зохицуулалт бүхий нотлох баримт)-ний үндсэн дээр ажил эрхлэх;
b) хөдөлмөрийн гэрээ байгуулах далайчин гарын үсэг зурахаас өмнө гэрээг хянан үзэх, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тэрчлэн эрх, үүргээ сайтар ойлгон гэрээг сайн дураар байгуулах бусад бололцоогоор хангах;
c) хөлөг онгоц эзэмшигч болон далайчин тус бүр гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээний нэг эх хувийг авах;
d) далайчны хөдөлмөрийн нөхцөлийн талаарх тодорхой мэдээллийг хөлөг онгоцны тавцан дээр хөлөг онгоцны ахмад болоод далайчин саадгүй авах боломжтой байх, тэрхүү мэдээлэл болон далайчны хөдөлмөрийн гэрээний хуулбарыг эрх бүхий байгууллагын болон боомтын ажилтан шалгах боломжтой байх нөхцөлийг баталгаажуулах арга хэмжээ авах,
e) далайчинд түүний хөлөг онгоцны тавцан дээрх хөдөлмөр эрхлэлтийн түүхийг тэмдэглэсэн баримт бичиг өгөх.
- Хэрэв хамтын гэрээ нь далайчны хөдөлмөрийн гэрээний бүх буюу зарим хэсгийг бүрдүүлж байвал уг гэрээний хуулбарыг хөлөг онгоцны тавцан дээр бэлэн байлгана. Хэрэв далайчны хөдөлмөрийн гэрээ болон холбогдох хамтын гэрээг англи хэлээр үйлдээгүй бол дор дурдсан зүйлийг (зөвхөн орон нутгийн аялал хийх хөлөг онгоцноос бусад онгоцны хувьд) англи хэлээр үйлдэнэ. Үүнд:
a) гэрээний стандарт маягтын хуулбар;
b) Журам 5.2–ын дагуу боомтын улсын шалгах хамтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг.
- Энэ стандартын 1 (е) дэх хэсэгт дурдсан баримт бичигт далайчны ажлын чанар, эсхүл тэдний хөдөлмөрийн хөлсний талаар аливаа мэдээллийг тусгахгүй. Баримт бичгийн маягт, түүнд тэмдэглэх зүйлс болон тэдгээрийг тэмдэглэх арга хэлбэрийг дотоодын хууль тогтоомжоор тодорхойлно.
- Гишүүн улс бүр өөрийн дотоодын хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах далайчны хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих зүйлийг тодорхойлсон хууль, журмыг батална. Ямар ч тохиолдолд далайчны хөдөлмөрийн гэрээнд дор дурдсан зүйлийг тусгасан байна. Үүнд:
a) далайчны бүтэн нэр, төрсөн огноо, эсхүл нас, төрсөн газар;
b) хөлөг онгоц эзэмшигчийн нэр, хаяг;
c) далайчны хөдөлмөрийн гэрээг байгуулсан газар, огноо;
d) далайчны эрхлэх ажил, албан тушаал;
e) далайчны хөдөлмөрийн хөлсний хэмжээ, эсхүл тухайн тохиолдолд түүнийг тооцох аргачлал;
f) жилийн ээлжийн амралтын цалингийн хэмжээ, эсхүл тухайн тохиолдолд түүнийг тооцох аргачлал;
g) хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл. Үүнд:
огноо;
i) хэрэв гэрээг тодорхойгүй хугацаагаар байгуулсан бол аль ч талын санаачлaгаар гэрээг цуцалж болох тухай нөхцөл болон тийнхүү цуцлах талаар урьдчилан мэдэгдэх хугацааг заах ба үүнд хөлөг онгоц эзэмшигчээс гэрээг цуцлах талаар далайчинд урьдчилан мэдэгдэх хугацаа нь далайчны түүнд мэдэгдэх хугацаанаас багагүй байна;
ii) хэрэв гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол дуусгавар болох
iii) хэрэв гэрээг аяллын зорилгоор байгуулсан бол хүрэх боомт болон хугацааг заах ба энэ хугацаа нь боомтод ирсний дараа буюу далайчныг ажлаас чөлөөлөхөөс өмнө дуусах учиртай;
h) хөлөг онгоц эзэмшигчээс далайчинд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ, урамшуулал;
i) далайчин эх орондоо эргэн ирэх эрхтэй байх;
j) хэрэв хамтын гэрээ байгуулсан бол холбогдох мэдээлэл, тайлбар;
k) дотоодын хууль тогтоомжоор шаардаж болох бусад зүйл.
- Гишүүн улс бүр далайчны хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад хөлөг онгоц эзэмшигч болон далайчны зүгээс тэр тухай мэдэгдэх хамгийн доод хугацааг тодорхойлсон хууль, журмыг батална. Хугацааг хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох бөгөөд энэ нь хамгийн багадаа 7 хоног байна.
- Дотоодын хууль тогтоомж, эсхүл холбогдох хамтын гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хамгийн доод хугацаанаас богино хугацааны өмнө мэдэгдэл өгөх, эсхүл мэдэгдэхгүйгээр гэрээг цуцалж болох тохиолдлыг тодорхойлсон бол мэдэгдэл өгөх хугацаа нь дээр зааснаас богино байж болно. Гишүүн улс бүр эдгээр тохиолдлыг тодорхойлохдоо далайчин ямарваа хариуцлага хүлээхгүйгээр хөдөлмөрийн гэрээг хойшлуулшгүй буюу бусад яаралтай шалтгааны улмаас богино хугацааны өмнө мэдэгдэх замаар, эсхүл мэдэгдэхгүйгээр цуцалж болох үндэслэл шаардлагыг харгалзан үзнэ.
Удирдамж В2.1 - Далайчны хөдөлмөрийн гэрээ Удирдамж В2.1.1 – Хөдөлмөр эрхлэлтийн түүх
- Гишүүн улс бүр стандарт А2.1-ийн 1 (e) хэсэгт дурдсан хөдөлмөр эрхлэлтийн тухай тэмдэглэлд тусгах зүйлийг тодорхойлохдоо энэхүү баримт бичигт тухайн далайчин цаашид ажилд орох нөхцөлийг хөнгөвчлөх, эсхүл түвшин ахих буюу албан тушаал дэвшихэд нь шаардлагатай далайн үйлчилгээний ажлын шаардлагыг хангасныг нотлох хангалттай хэмжээний мэдээллийг англи хэлээрх орчуулгын хамт тусгах нөхцөлийг баталгаажуулна. Далайчны ажил үүргийн тухай дэвтрийг дээрх 1 (e) стандартын шаардлагыг хангасанд тооцож болно.
Журам 2.2 – Хөдөлмөрийн хөлс
Зорилго: Далайчид ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авч байхыг баталгаажуулах
- Бүх далайчин хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө тогтмол, бүрэн цалин хөлс авна.
Стандарт А2.2- Хөдөлмөрийн хөлс
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдын цалин хөлсийг нэг сараас илүүгүй хугацааны давтамжтайгаар, холбогдох хамтын гэрээнд нийцүүлэн олгох шаардлагыг тавина.
- Далайчдад тухайн сард төлөх цалин хөлс, нэмэлт төлбөр зэрэг нийт төлбөл зохих буюу төлсөн дүнгийн талаарх тооцоог сар тутам гаргаж өгөх ба ингэхдээ хэрэв
төлбөрийг харилцан тохиролцсоноос өөр мөнгөн тэмдэгтээр, эсхүл өөр ханшаар бодож хийсэн бол ашигласан мөнгөн тэмдэгтийн ханшийн талаар мөн мэдээлнэ.
- Гишүүн улс бүр хөлөг онгоц эзэмшигч далайчдыг олсон орлогоо өөрийн гэр бүл, тэжээлгэн тэтгүүлэгч, эсхүл хууль ёсны хувь хүртэгчид бүгдийг, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх арга хэрэгслээр хангах үүднээс энэ стандартын 4 дэх хэсэгт заасан зэрэг арга хэмжээ авахыг шаардана.
- Далайчид олсон орлогоо гэр бүлдээ шилжүүлэх бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд дараахь зүйл хамаарна. Үүнд:
a) далайчдыг ажилд орох үед, эсхүл ажиллах хугацааны туршид хэрвээ тэд өөрсдөө хүсвэл цалин хөлсний тодорхой хэсгийг тогтмол хугацаанд тэдний гэр бүлд банкны шилжүүлэг буюу ижил төстэй арга хэрэгслээр дамжуулан гуйвуулах бололцоог бүрдүүлэх механизм бий болгох, ба;
b) мөнгийг далайчны итгэмжилсэн нэг буюу хэд хэдэн этгээдэд зохих хугацаанд нь, шууд гуйвуулах шаардлага бий болгох.
- Энэ cтандартын 3 ба 4 дэх хэсэгт заасан ажил үйлчилгээний төлбөр нь хэмжээний хувьд үндэслэлтэй байх ба хэрэв өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн ханшийг дотоодын хууль тогтоомжийн дагуу далайчдын хувьд тааламжтай зах зээлийн зонхилох ханш, эсхүл албан ёсоор зарласан ханшаар тооцно.
- Гишүүн улс бүр далайчдын цалин хөлсний асуудлыг зохицуулсан дотоодын хууль тогтоомжийг батлан гаргахдаа Актын В хэсэгт заасан удирдамжийг зохих ёсоор харгалзан үзнэ.
Удирдамж В2.2 –Хөдөлмөрийн хөлс
Удирдамж В2.2.1 – Тусгайлсан тодорхойлолт
- Энэхүү удирдамжийн зорилгоор дараахь нэр томьёо нь дор дурдсан утгыг илэрхийлнэ. Үүнд:
a) "чадварлаг далайчин" гэж хянан шалгах буюу эсхүл нарийн мэргэшлийн ажил үүргээс бусад тавцангийн хэсэгт гүйцэтгэх аливаа үүрэгт ажлыг хийж гүйцэтгэх ур чадвартайд тооцогдсон, эсхүл дотоодын хууль тогтоомж, тогтсон жишиг, эсхүл хамтын гэрээгээр тийнхүү тодорхойлсон аливаа далайчныг;
b) "үндсэн цалин, эсхүл цалин хөлс" гэж бүтцээс үл хамааран ажлын ердийн цагийн цалинг хэлэх бөгөөд үүнд илүү цагаар ажилласны хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, ээлжийн амралтын олговор, эсхүл бусад нэмэгдэл цалин хөлс орохгүй;
c) "нэгтгэсэн цалин хөлс" гэж үндсэн цалин ба түүнтэй холбоотой бусад шагнал урамшууллыг оролцуулсан хөдөлмөрийн хөлсийг хэлэх бөгөөд үүнд илүү цагаар ажилласны нөхөн төлбөр болон цалинтай холбоотой бусад шагнал урамшууллыг, эсхүл зөвхөн тодорхой шагнал урамшууллыг хэсэгчлэн хамруулж болно;
d) "ажлын цаг" гэж далайчны хөлөг онгоцон дээр ажиллах шаардлагатай хугацааг;
e) "илүү цаг" гэж ажлын ердийн цагаас илүү ажилласан хугацааг хэлнэ.
Удирдамж В2.2.2 –Төлбөр, тооцоо
- Далайчны цалин хөлсөнд илүү цагийн нөхөн төлбөр тусдаа тооцогдож орох тохиолдолд:
a) цалин хөлсийг тооцох зорилгоор далайд болон боомт дахь ажлын ердийн цаг нь өдрийн 8 цагаас хэтрэхгүй байx;
b) илүү цагийг тооцох зорилгоор үндсэн цалин, эсхүл цалин хөлсөнд хамаарах
7 хоног бүрийн ажлын ердийн цагийн тоог хэрэв хамтын гэрээгээр тодорхойлоогүй бол дотоодын хууль тогтоомжид тодорхойлох бөгөөд энэ нь 7 хоногт 48 цагаас хэтэрч болохгүй. Хамтын гэрээнд үүнээс дордуулахгүйгээр өөрөөр зааж болно;
c) илүү цагийн нөхөн төлбөрийг тооцох үнэлгээг дотоодын хууль тогтоомж, эсхүл хэрэв хамтын гэрээ байгаа бол түүнд тодорхойлон заах бөгөөд энэ нь цагийн үндсэн цалин, эсхүл цалин хөлсийг 1.25 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс багагүй байx;
d) ажилласан бүх илүү цагийн тэмдэглэлийг ахмад, эсхүл ахмадын томилсон этгээд хөтлөх бөгөөд далайчнаар сар тутам баталгаажуулна.
- Далайчны цалин хөлсийг бүтнээр нь, эсхүл хэсэгчлэн нэгтгэсэн бол:
a) тухайн тохиолдолд, далайчны хөдөлмөрийн гэрээнд уг цалин хөлсөнд тохирох далайчны ажиллавал зохих цагийн тоо хязгаар болон нэгтгэсэн цалин дээр нэмж олгох хөлсийг ямар тохиолдолд ямар хэмжээтэй олгох талаар тодорхой тусгана;
b) нэгтгэсэн цалин хөлсөнд оруулснаас илүү цагаар ажилласны төлбөрийг төлөх бол нэгж цагийн үнэлгээ нь энэ удирдамжийн 1 дэх хэсэгт тодорхойлсон ажлын ердийн цагийн үндсэн үнэлгээг 1.25 дахин нэмэгдүүлснээс багагүй байна. Нэгтгэсэн цалин хөлсөнд багтсан илүү цагийн төлбөрийг тооцоход энэхүү зарчим нэгэн адил үйлчилнэ;
c) энэ удирдамжийн 1(a) дахь хэсэгт тодорхойлсон ажлын ердийн цагт бодогдох бүтэн, эсхүл хэсэгчлэн нэгтгэсэн хөлсөнд хамаарах цалин хөлс нь холбогдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна;
d) далайчны цалин хөлсийг хэсэгчлэн нэгтгэсэн бол ажилласан бүх илүү цагийн тэмдэглэлийг энэ удирдамжийн 1(d) дэх хэсэгт заасны дагуу хөтөлж, баталгаажуулна.
- Дотоодын хууль тогтоомж, эсхүл хамтын гэрээнд илүү цагийн, эсхүл 7 хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдөр ажилласны нөхөн төлбөрийг далайчныг үүрэгт ажлаас болон хөлөг онгоцноос дор хаяж ажилласан хугацаатай дүйцэхүйц хугацаагаар чөлөөлж нөхөн амруулах замаар олгох, эсхүл цалин хөлс буюу бусад нөхөн төлбөрийн оронд нэмэлт амралт олгохоор тусгаж болно.
- Хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дотоодын хууль тогтоомж батлахад, эсхүл тухайн тохиолдолд хамтын гэрээнд дараахь зарчмуудыг харгалзвал зохино. Үүнд:
a) нэг хөлөг онгоцон дээр адил хөдөлмөр эрхэлж байгаа бүх далайчинд яс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэсний гарал угсаа, эсхүл нийгмийн гарал байдал зэргээр ялгаварлахгүйгээр адил цалин хөлс олгох;
b) далайчны хөдөлмөрийн гэрээнд холбогдох цалин хөлс буюу үнэлгээг тусгаж хөлөг онгоцны тавцан дээр авч явах ба далайчин бүрт холбогдох мэдээллийг түүний ойлгох хэл дээр агуулсан, гарын үсэг зурсан баримтын дор хаяж нэг хувийг өгөх, эсхүл гэрээний хувийг далайчид үзэж болохуйц газарт байрлуулах буюу бусад тохирох арга хэрэгслээр дамжуулан цалин хөлс буюу үнэлгээний тухай мэдээллийг танилцуулах;
c) цалин хөлсийг төлбөрийн хууль ёсны хэрэгслээр олгох ба зохих тохиолдолд төлбөрийг банкны шилжүүлэг, банкны чек, шуудангийн чек, эсхүл мөнгөн гуйвуулгын хэлбэрээр төлөх боломжтой байх;
d) хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үед зохих бүх цалин хөлсийг үндэслэлгүйгээр удаахгүйгээр төлж барагдуулах;
e) хөлөг онгоц эзэмшигчид бүх цалин хөлсийг үндэслэлгүйгээр олгохгүй удаах буюу төлөхгүй бол эрх бүхий байгууллага зохих торгууль ногдуулах, эсхүл хохирлыг барагдуулах бусад арга хэрэгслийг ашиглах;
f) далайчинд бичгээр өөрөө хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд цалин хөлсийг тэдний банкны дансанд шууд төлөх;
g) энэхүү хэсгийн(h) дэд заалтад зааснаас өөрөөр хөлөг онгоц эзэмшигч нь далайчдын цалин хөлсөө захиран зарцуулах эрх чөлөөг ямарваа байдлаар хязгаарлахгүй байх;
h) зөвхөн дараахь тохиолдолд цалин хөлснөөс суутгал хийхийг зөвшөөрнө:
i) дотоодын хууль тогтоомж, эсхүл холбогдох хамтын гэрээнд суутгал хийх тухай тодорхой заасан ба далайчинд тийнхүү суутгал хийх болсон нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагын зүгээс тохиромжтой хэлбэрээр мэдэгдсэн бол,
ii) суутгалын нийт дүн нь дотоодын хууль тогтоомж, хамтын гэрээ, эсхүл шүүхийн шийдвэрээр тийм суутгал хийхээр тогтоосон хязгаараас хэтрэхгүй байх.
i) ажлын байр олох, эсхүл хэвээр хадгалахтай холбоотойгоор далайчны цалин хөлснөөс суутгал хийхгүй байх;
j) дотоодын хууль тогтоомж, хамтын гэрээ, эсхүл бусад арга хэмжээгээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд далайчинд мөнгөн торгууль ногдуулахыг хориглох;
k) эрх бүхий байгууллага хөлөг онгоцны тавцан дээрх дэлгүүр, үйлчилгээ нь холбогдох далайчдад ашигтай байдлаар шударга, боломжийн үнээр үйлчилж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор шалгалт хийх эрхтэй байх;
l) цалин хөлс болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад төлбөрийн талаарх далайчны нэхэмжлэлийг Далайн тээврийн зээл болон ипотекийн 1993 оны олон улсын конвенцийн дагуу зохицуулаагүй бол тэрхүү нэхэмжлэлийг Ажилчдын нэхэмжлэлийг хамгаалах (Ажил олгогчийн дампуурал) тухай 1992 оны 173 дугаар конвенцийн дагуу хамгаална.
- Гишүүн улс бүр хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү удирдамжид туссан аливаа асуудалтай холбоотой гомдлыг хянан шалгах журам гаргавал зохино.
Удирдамж В2.2.3 – Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
- Гишүүн улс бүр чөлөөт хамтын тохиролцооны зарчмыг хөндөхгүйгээр хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр далайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох журмыг тогтоовол зохино. Хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын төлөөллийн байгууллага нь тэдгээр журмыг хэрэгжүүлэхэд оролцоно.
- Тэрхүү журам болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохтой холбоотой олон улсын хөдөлмөрийн стандартыг харгалзан үзэхийн зэрэгцээ дараахь зарчмыг баримтална. Үүнд:
a) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход далайн хөдөлмөрийн шинж чанар, хөлөг онгоцны багийн хэмжээ, түвшин болон далайчдын ажлын ердийн цаг зэргийг харгалзах;
b) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далайчдын амьдралын өртөг, эрэлт, хэрэгцээнд гарах өөрчлөлтийг харгалзан тохируулах.
- Эрх бүхий байгууллага нь:
a) хөдөлмөрийн хөлсийг тогтоосон үнэлгээнээс бууруулахгүйгээр олгож буй эсэхийг хяналт шалгалт хийх, хариуцлага тооцох арга замаар дамжуулан баталгаажуулна;
b) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үнэлгээгээр тооцсон хөлс авсан аливаа далайчин шүүхийн буюу бусад хямд, түргэн шуурхай ажиллагааны журмаар дамжуулан тухайн дутуу төлөгдсөн хөлсийг нөхөн авах бололцоог бүрдүүлнэ.
Удирдамж В2.2.4 – Чадварлаг далайчны сарын үндсэн цалин хөлсний доод хэмжээ
- Чадварлаг далайчны ажлын хуанлийн сарын үндсэн цалин хөлс нь Далайн тээврийн хамтарсан хороо, эсхүл Олон улсын хөдөлмөрийн товчооны Удирдах зөвлөлөөс эрх олгосон бусад байгууллагаас тогтмол тогтоодог хэмжээнээс багагүй
байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Ерөнхий захирал аливаа шинэчлэн тогтоосон хэмжээний талаар Байгууллагын гишүүдэд мэдээлнэ.
- Энэхүү удирдамж нь хөдөлмөрийн хамгийн доод стандарт нөхцөл, журмыг зохицуулах асуудлаар хөлөг онгоц эзэмшигчид буюу тэдгээрийн байгууллага болон далайчдын байгууллага хооронд зөвшилцсөн, эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн тохиролцоонд нөлөөлөхгүй.
Журам 2.3 – Ажил, амралтын цаг
Зорилго: Далайчдын ажил, амралтын цагийг журамлан зохицуулсан байх нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс бүр далайчдын ажил, амралтын цагийг журамлан зохицуулсан
байна.
- Гишүүн улс бүр тухайн тодорхой хугацааны ажлын цагийн дээд хэмжээ,
эсхүл амралтын цагийн доод хэмжээг тогтоох ба энэ нь Актын заалтуудтай нийцсэн байна.
Стандарт А2.3 – Ажил, амралтын цаг
- Энэхүү стандартын зорилгоор дараахь нэр томьёо нь дор дурдсан утгыг илэрхийлнэ. Үүнд:
a) "ажлын цаг" гэж далайчны хөлөг онгоцонд ажиллавал зохих хугацааг;
b) "амралтын цаг" гэж ажлын цагаас бусад хугацааг хэлэх ба энэ нэр томьёонд богино завсарлага хамаарахгүй.
- Гишүүн улс бүр энэ стандартын 5-8 дахь хэсэгт заасан цагийн хязгаарт багтаан тухайн тодорхой хугацаанаас үл хэтрэх ажлын цагийн дээд хэмжээ, эсхүл уг хугацаанд олгох амралтын цагийн доод хэмжээг тус тус тогтооно.
- Гишүүн улс бүр далайчдын ердийн ажлын цагийн стандарт нь бусад ажилчдынхтай адил өдрийн 8 цаг, 7 хоногт 1 амралтын өдөртэй байх ба нийтээр амрах баярын өдөр амрах болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч энэ нь гишүүн улс далайчны ердийн ажлын цагийг энэхүү стандартаас доошгүй тааламжтай нөхцөлтэйгээр тодорхойлсон хамтын гэрээг баталгаажуулах, бүртгэх журамтай байхыг хязгаарлахгүй.
- Үндэсний стандарт боловсруулахдаа гишүүн улс бүр далайчид, тэр дундаа жолоодлогын аюулгүй ажиллагаа болон хөлөг онгоцыг аюулгүй, найдвартай ажиллуулахад оролцогч үүрэгтэй далайчдад ядарч сульдсаны улмаас учрах аюулыг харгалзан үзнэ.
- Ажил, амралтын цаг нь дараахь хязгаартай байна. Үүнд:
a) ажлын цагийн хамгийн дээд хэмжээ нь дор дурдсанаас хэтрэхгүй:
i) аливаа 24 цагийн хугацаанд 14 цагаас;
ii) аливаа 7 хоногийн хугацаанд 72 цагаас, эсхүл;
b) амралтын цагийн хамгийн доод хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна:
i) аливаа 24 цагийн хугацаанд 10 цагаас;
ii) аливаа 7 хоногийн хугацаанд 77 цагаас.
- Амралтын цагийг хоёроос дээшгүй хэсэгт хувааж болох бөгөөд аль нэг удаагийн үргэжлэх хугацаа нь хамгийн багадаа 6 цаг байх ба амралтын дараагийн цаг хоорондын хугацаа нь 14 цагаас хэтрэхгүй байна.
- Тооллого, гал сөнөөх болон аврах завины дасгал сургуулилт, дотоодын хууль тогтоомж, эсхүл олон улсын баримт бичигт тодорхойлсон дасгал сургуулилтыг амралтын хугацаанд саад бага учруулах буюу ядарч сульдахад үл хүргэх байдлаар явуулна.
- Хөдөлгүүрийн хэсэгт харгалзах хүнгүй болсон зэрэг тохиолдолд далайчныг дуудсан бөгөөд тийнхүү дуудаж ажиллуулсан нь түүний ердийн амралтын хугацааг тасалдуулсан бол уг далайчинд зохих хугацааны амралтыг нөхөж эдлүүлнэ.
- Хэрэв энэхүү стандартын 7, 8 дахь хэсэгтэй холбоотойгоор хамтын гэрээ, эсхүл арбитрын шийдвэр байхгүй, эсхүл уг гэрээ, шийдвэрийн заалт нь дээр дурдсан хэсгийн хувьд оновчтой бус гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлсон бол эрх бүхий байгууллага нь тухайн далайчин хангалттай амралт эдлэх нөхцөлийг баталгаажуулах заалтыг тодорхойлж өгнө.
- Гишүүн улс бүр хөлөг онгоцны тавцангийн ажлын хуваарь бүхий самбарыг хялбар олж харахуйц газарт байрлуулахыг шаардах ба үүнд албан тушаал нэг бүрийн хувьд дор хаяж дараахь зүйлийг тусгана. Үүнд:
a) далайд болон боомтод байх үеийн ажлын хуваарь;
b) дотоодын хууль тогтоомж, эсхүл холбогдох хамтын гэрээгээр тогтоосон ажлын цагийн хамгийн дээд хэмжээ, эсхүл амралтын цагийн хамгийн доод хэмжээ.
- Энэхүү стандартын 10 дахь хэсэгт дурдсан самбар нь стандарт хэлбэрээр, тухайн хөлөг онгоцны ажлын хэл болон англи хэл дээр хийгдсэн байна.
- Гишүүн улс бүр энэхүү стандартын 5-11 дэх хэсгийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс далайчны өдөр тутмын ажлын буюу амралтын цагийн тэмдэглэлийг хөтлөхийг шаардана. Тэмдэглэл нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аливаа холбогдох зааварчилгааг харгалзан эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт хэлбэртэй буюу эсхүл Байгууллагаас бэлтгэн гаргасан аливаа стандарт хэлбэртэй байна. Тэмдэглэлийг энэхүү стандартын 11 дэх хэсэгт дурдсан хэл дээр хөтөлнө. Далайчид өөрт нь хамаарах тэмдэглэлийн хувийг хүлээн авах бөгөөд тэмдэглэлийг ахмад буюу ахмадаас эрх олгогдсон этгээд болон далайчид баталгаажуулсан байна.
- Энэхүү стандартын 5 ба 6 дахь хэсэг нь гишүүн улс тэрхүү тогтоосон хязгаар үл хамаарах онцгой нөхцөлийг тодорхойлсон хамтын гэрээг эрх бүхий байгууллага баталгаажуулах, бүртгэхтэй холбоотой дотоодын хууль тогтоомж, эсхүл дүрэм гаргахад саад учруулахгүй. Тэдгээр онцгой нөхцөлд энэхүү стандартын заалтуудыг аль болох мөрдвөл зохих ба чингэхдээ харуулын далайчид, эсхүл богино хугацааны аяллын үед хөлөг онгоцны тавцан дээр ажиллах далайчдад илүү олон удаагийн, эсхүл урт хугацааны ээлжийн амралт олгох, эсхүл амралт нөхөн олгох асуудлыг харгалзан үзэж болно.
- Энэхүү стандарт нь хөлөг онгоц болон онгоцны тавцан дээрх хүмүүс, ачааны аюулгүй байдлын төлөө, эсхүл далайд аюулд учирсан өөр хөлөг онгоц, хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор далайчныг хэдий хугацаагаар боловч ажиллахыг шаардах хөлөг онгоцны ахмадын эрхийг хөндөхгүй. Түүнчлэн ахмад нь ажил, амралтын цагийн хуваарийг түр түдгэлзүүлж болох ба тухайн нөхцөл хэвийн байдалд орох хүртэл далайчныг хэдэн ч цагаар ажиллахыг шаардаж болно. Үүссэн нөхцөл хэвийн байдалд орсны дараа ахмад хуваарьт амралтын хугацаандаа ажил гүйцэтгэсэн аливаа далайчинд зохих амралтын хугацааг нь боломжийн хирээр олгоно.
Удирдамж В2.3 – Ажил, амралтын цаг
Удирдамж В2.3.1 – Залуу далайчид
- 18 насанд хүрээгүй бүх залуу далайчинд далайд болон боомтод байх үед нь дараахь нөхцөл үйлчилнэ. Үүнд:
a) ажлын цаг өдөрт 8 цагаас, 7 хоногт 40 цагаас хэтрэхгүй байх бөгөөд зөвхөн аюулгүй ажиллагааны зайлшгүй шалтгаанаар илүү цагаар ажиллуулж болно;
b) хооллох бүх үед хангалттай цаг олгох ба өдрийн үндсэн хоолны үеэр хамгийн багадаа 1 цагийн завсарлага олгоно;
c) дараалан 2 цагийн ажил гүйцэтгэх тутамд 15 минутын амралтын завсарлагыг аль болох даруй олгоно.
- Дор дурдсан онцгой тохиолдолд энэ удирдамжийн 1 дэх хэсгийн заалт үйлчлэхгүй байж болно. Үүнд:
a) тавцан, хөдөлгүүрийн өрөө болон хоол хүнсний хангамж, үйлчилгээний хэсэгт харуулын үүрэг гүйцэтгэхээр томилогдсон, эсхүл хуваарьт ээлжийн ажил
гүйцэтгэж байгаа залуу далайчдын хувьд дээрх заалтуудыг биелүүлэх боломжгүй бол;
b) залуу далайчдыг тогтсон хөтөлбөр, хуваарийн дагуу үр дүнтэй бэлтгэх, сургах ажиллагаа тасалдахаар бол.
- Ийм онцгой нөхцөлийн шалтгаан, үндэслэлийн хамт тэмдэглэж, ахмад гарын үсэг зурна.
- Энэхүү удирдамжийн 1 дэх хэсэг нь А2.3 стандартын 14 дэх хэсэгт заасан аливаа гэнэтийн аюулын үед далайчдыг ажиллуулахтай холбоотой ерөнхий үүрэг хариуцлагаас залуу далайчдыг чөлөөлөхгүй.
Журам 2.4 – Ээлжийн амралт эдлэх
Зорилго: Далайчид зохих ээлжийн амралт эдлэх нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдад Актын заалтын дагуу, зохих нөхцөлөөр жилийн цалинтай ээлжийн амралт эдлүүлэх шаардлага тавина.
- Далайчдын эрүүл мэнд, ашиг тусын тулд ажлын байрны үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн эрэг дээр амрах эрхийг олгоно.
Стандарт А2.4 – Ээлжийн амралт эдлэх
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдын ээлжийн амралттай холбоотой тусгай хэрэгцээг харгалзан үзэж, жилийн ээлжийн амралтын хамгийн доод стандартыг тодорхойлсон хууль, журмыг батлан гаргана.
- Үүнтэй холбоотойгоор, далайчдын тусгай хэрэгцээг харгалзан амралтыг тооцон бодох зохих аргачлалыг тодорхойлсон аливаа хууль, журам, эсхүл хамтын гэрээний дагуу цалинтай ээлжийн амралтыг ажилласан сар тутам хамгийн багадаа 2.5 хуанлийн өдөр байхаар бодож тооцно. Ажилласан хугацааг тооцох аргачлалыг эрх бүхий байгууллага тогтоох буюу эсхүл тухайн улсын холбогдох байгууллагаар дамжуулан тодорхойлно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллаагүй өдрийг жилийн ээлжийн амралтад оруулж тооцохгүй.
- Эрх бүхий байгууллагаас тогтоосноос бусад тохиолдолд энэхүү стандартад тодорхойлсон жилийн цалинтай ээлжийн амралтын хамгийн доод хугацааг багасгаж гэрээ байгуулахыг хориглоно.
Удирдамж В2.4 – Ээлжийн амралт эдлэх
Зорилго. Далайчдыг зохих журмын ээлжийн амралттай байхыг баталгаажуулах
- Гишүүн бүр нь өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдыг Актын шаардлагын дагуу зохих нөхцөлтэйгөөр жил бүрийн ээлжийн амралтын хөлсийг өгнө.
- Далайчид нь тэдний эрүүл мэнд, эрүүл ахуйн мөн тэдний ажлын байрны үйл ажиллагааны шаардлагын дагуу тус болохуйц байхын тулд эрэг дээр амрах эрхээр хангагдана.
Стандарт А2.4 – Ээлжийн амралт эдлэх
- Гишүүн улс бүр өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдын жил бүрийн ээлжийн амралтын стандартын хамгийн доод хэмжээг, ийм амралтын хувьд далайчдын тусгай хэрэгцээг зөв тооцоолон тодорхойлох дотоодын зохицуулалтыг батална.
- Далайчдын тусгай хэрэгцээг анхааран тооцсон тооцооны тохирохуйц аргачлалыг хангах аливаа хамтын гэрээ эсвэл хууль тогтоомжийн дагуу амралтын мөнгөө авах эрхтэй. Ээлжийн амралтыг ажил олголтын сар бүрд хамгийн багадаа 2.5 хуанлийн өдөр байхаар үндсэн дээр тооцоолно. Ажилласан хугацааг эрх бүхий байгууллага нь эсвэл улс бүрт тохирох аргаар тодорхойлно. Ажилдаа эзгүй байсан нь батлагдсан бол энэ нь жилийн ээлжийн амралтад тооцогдохгүй.
- Эрх бүхий байгууллагаас тогтоосон тохиолдлоос бусад тохиолдолд энэ Стандартад тодорхойлсон жилийн хамгийн бага ээлжийн цалинтай амралтаас, аливаа гэрээнээс татгалзахыг хориглоно.
Удирдамж В2.4.1 – Ээлжийн амралт тооцох
- Эрх бүхий байгууллагаас тогтоосон, эсхүл тухайн улсын зохих байгууллагаар дамжуулан тодорхойлсон нөхцөлийн дагуу гэрээнээс гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг ажилласан хугацаанд оруулан тооцно.
- Эрх бүхий байгууллагаас тогтоосон, эсхүл холбогдох хамтын гэрээнд заасан нөхцөлийн дагуу, батлагдсан далайн бэлтгэл сургалтад оролцох, эсхүл өвчтэй, гэмтэж бэртсэн, жирэмсэн болон амаржсан зэрэг шалтгаанаар ажиллаагүй үеийг ажилласан хугацаанд оруулан тооцно.
- Жилийн ээлжийн амралтын олговрыг дотоодын хууль тогтоомж, эсхүл холбогдох далайчны хөдөлмөрийн гэрээнд заасан далайчны ердийн цалин хөлсний хэмжээгээр тогтооно. Нэг жилээс богино хугацаагаар ажилласан далайчдын хувьд, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ээлжийн амралтыг хувь тэнцүүлэн тогтооно.
- Дор дурдсан тохиолдлыг жилийн цалинтай ээлжийн амралтад тооцохгүй.
Үүнд:
a) жилийн цалинтай ээлжийн амралтын хугацаатай давхцсан эсэхээс үл хамааран далбааны эзэн улсад тэмдэглэдэг нийтээр амрах болон уламжлалт баярын өдрүүд;
b) эрх бүхий байгууллагаас, эсхүл тухайн улсын холбогдох байгууллагаар дамжуулан тодорхойлсон нөхцөлийн дагуу өвчтэй, гэмтэж бэртсэн, эсхүл жирэмсэн болон амаржсан зэрэг шалтгаанаар ажил гүйцэтгэх чадамжгүй болсон хугацаа;
c) хөдөлмөрийн гэрээний дагуу далайчинд олгосон эрэг дээр амрах түр хугацааны амралт;
d) эрх бүхий байгууллагаас, эсхүл тухайн улсын холбогдох байгууллагаар дамжуулан тодорхойлсон нөхцөлийн дагуу олгох аливаа нөхөн эдлэх амралт.
Удирдамж В2.4.2 – Жилийн ээлжийн амралт авах
- Жилийн ээлжийн амралт авах хугацааг дүрэм, хамтын гэрээ, арбитрын шийдвэр, эсхүл үндэсний тогтсон жишигт нийцсэн бусад арга хэрэгслээр тогтоосноос бусад тохиолдолд хөлөг онгоц эзэмшигч нь тухайн далайчид, эсхүл тэдний төлөөлөгчидтэй зөвшилцөн, аль болох тохиролцоонд хүрэх замаар уг хугацааг тодорхойлно.
- Далайчид зарчмын хувьд тэдгээртэй нягт холбоотой газар жилийн ээлжийн амралтаа эдлэх эрхтэй ба энэ нь үндсэндээ тэдний ажлаас чөлөөлөгдсөний дараа буцаж очих газартай нь нэг адил газар байна. Далайчдын хөдөлмөрийн гэрээ, дотоодын хууль, журамд зааснаас бусад тохиолдолд далайчдаас өөрт нь ногдох жилийн ээлжийн амралтыг тэдэнтэй зөвшилцөлгүйгээр өөр газар эдлэхийг шаардах ёсгүй.
- Хэрэв далайчид жилийн ээлжийн амралтаа энэ удирдамжийн 2 дахь хэсэгт зааснаас өөр газраас авах шаардлагатай болсон тохиолдолд анх ажилд орсон буюу хөлсөлсөн газрын гэртээ аль ойр орших газар руу үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй. Үүнтэй шууд холбогдон гарах амьдрах зардал болон бусад зардлыг хөлөг онгоц эзэмшигч
хариуцна. Тийнхүү зорчих хугацааг далайчны жилийн цалинтай ээлжийн амралтын хугацаанаас хорогдуулж хасахгүй.
- Жилийн ээлжийн амралтаа эдэлж байгаа далайчныг зөвхөн онцгой тохиолдолд түүний зөвшөөрсөнөөр эргүүлэн дуудна.
Удирдамж В2.4.3 –Амралтыг хуваах буюу нэгтгэх
- Эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсын зохих байгууллага нь жилийн цалинтай ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлэх, эсхүл тухайн нэг жилд эдлэвэл зохих ээлжийн амралтыг дараагийн амралттай нэгтгэн эдлэх нөхцөлийг зөвшөөрч болно.
- Энэ удирдамжийн 1 дэх хэсгийн дагуу болон хөлөг онгоц эзэмшигч ба тухайн далайчны хоорондын гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд энэ удирдамжид дурдсан жилийн цалинтай ээлжийн амралтыг тасралтгүй олгоно.
Удирдамж В2.4.4 – Залуу далайчид
- 18 насанд хүрээгүй залуу далайчид гадагшаа аялал хийж байгаа хөлөг онгоцон дээр хамтын гэрээ, эсхүл далайчны хөдөлмөрийн гэрээний дагуу 6 сар буюу түүнээс богино ямарваа хугацаагаар ээлжийн амралтгүйгээр ажилласан ба хөлөг онгоц уг хугацаанд тэдний эх оронд эргэн ирээгүй хийгээд аяллын дараагийн 3 сарын хугацаанд эргэж ирэхээргүй бол залуу далайчдын хувьд тусгай арга хэмжээ авах асуудлыг анхаарч үзнэ. Ийм арга хэмжээнд залуу далайчдын аяллын хугацаанд олж авсан аливаа амралтыг нь эдлүүлэх зорилгоор тэднээс зардал гаргахгүйгээр тэдгээрийн оршин суудаг улс дахь анх ажилд орсон газарт нь буцаах явдал хамаарч болно.
Журам 2.5 – Эх орондоо буцах
Зорилго: Далайчдыг эх орондоо буцаж очих боломжоор хангах
- Далайчид Актад тодорхойлсон нөхцөл, болзлын дагуу өөрсдөөсөө зардал гаргахгүйгээр эх орондоо буцаж ирэх эрхтэй байна.
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцноос далайчдыг Актын дагуу эх оронд нь буцаах нөхцөл бололцоог баталгаажуулах санхүүгийн чадавхитай байхыг шаардана.
Стандарт А2.5 – Эх орондоо буцах
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчид дараахь тохиолдолд эх орондоо буцаж очих эрхтэй байх нөхцөлийг баталгаажуулна. Үүнд:
a) хэрэв далайчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа аяллын үед дууссан бол,
b) далайчдын хөдөлмөрийн гэрээг дор дурдсан этгээд цуцалсан бол:
i) хөлөг онгоц эзэмшигч;
ii) тодорхой үндэслэл шалтгааны улмаас далайчин;
c) далайчид хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэгт ажлаа цаашид гүйцэтгэх боломжгүй болсон, эсхүл тодорхой тохиолдолд тухайн ажлаа гүйцэтгэх боломжгүйд тооцогдсон.
- Гишүүн улс бүр өөрийн хууль тогтоомж, бусад арга хэмжээ, эсхүл хамтын гэрээнд дараахь нөхцөлийг тодорхойлсон зохих заалтыг тусгаж оруулахыг баталгаажуулна:
a) энэхүү стандартын 1(b) ба (c) хэсгийн дагуу далайчид эх орондоо буцаж очих тохиолдол;
b) эх орондоо буцаж очих эрх үүсэх хөлөг онгоцны тавцан дээр ажиллах хамгийн их хугацаа. Энэ хугацаа нь 12 сараас бага байна;
c) далайчны буцаж очих газар, тээврийн хэрэгслийн төрөл, даах зардлын төрөл болон хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс хийх бусад зохицуулалт зэрэг далайчныг эх оронд нь буцаахтай холбоотойгоор хөлөг онгоц эзэмшигчээс олгох тодорхой хөнгөлөлт, боломж.
- Гишүүн улс бүр хөлөг онгоц эзэмшигчдийг далайчдыг ажилд анх орох үед нь эх орондоо буцах зардлын урьдчилгаа төлбөр төлөхийг шаардах, мөн дотоодын хууль тогтоомж, бусад арга хэмжээ, эсхүл холбогдох хамтын гэрээний дагуу далайчин хөдөлмөрийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдсоноос бусад тохиолдолд далайчны цалин хөлс, эсхүл бусад хөнгөлөлтөөс эх орондоо буцахтай нь холбогдон гарах зардлыг нөхөн суутгахыг хориглоно.
- Дотоодын хууль тогтоомж нь хөлөг онгоц эзэмшигчийн гуравдагч талтай байгуулсан гэрээний хүрээнд далайчныг эх оронд нь буцаах зардлыг нөхөн гаргуулахтай холбоотой аливаа эрхийг хөндөхгүй.
- Хэрэв хөлөг онгоц эзэмшигч эх орондоо буцах эрхтэй далайчдыг буцаах зохицуулалтыг хийж чадаагүй, эсхүл зардлыг төлөөгүй бол:
a) хөлөг онгоцны далбааны эзэн гишүүн улсын эрх бүхий байгууллага тухайн далайчныг эх оронд нь буцаах асуудлыг шийдвэрлэх ба хэрэв тийнхүү шийдвэрлэж чадаагүй бол далайчны эх орондоо буцахаар орхин гарах гэж байгаа улс, эсхүл түүний иргэний харьяалал бүхий улс далайчны буцах асуудлыг зохицуулж, хөлөг онгоцны далбааны эзэн гишүүн улсаас төлбөрийг нөхөн гаргуулж болно;
b) далайчныг эх оронд нь буцаахтай холбогдон гарсан зардлыг хөлөг онгоцны далбааны эзэн гишүүн улс хөлөг онгоцны эзэмшигчээс нөхөн гаргуулах боломжтой байна;
c) энэ cтандартын 3 дахь хэсэгт зааснаас бусад ямар ч тохиолдолд эх оронд нь буцаах зардлыг далайчдаас гаргуулах ёсгүй.
- Энэ Актын дагуу далайчныг эх оронд нь буцаах зардлыг төлсөн гишүүн улс нь Хөлөг онгоцыг баривчлах тухай 1999 оны олон улсын конвенц зэрэг холбогдох олон улсын баримт бичгийг анхааралдаа аван тухайн хөлөг онгоц эзэмшигчийн хөлөг онгоцыг энэ стандартын 5 дахь хэсгийн дагуу нөхөн төлбөр хийх хүртэл саатуулах буюу саатуулах тухай хүсэлт гаргаж болно.
- Гишүүн улс бүр өөрийн боомтод ирэх, эсхүл түүний нутаг дэвсгэрийн буюу дотоод усан бүсээр дайран өнгөрөх хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдыг эх оронд нь буцаах, мөн тавцан дээр дахин ажиллуулах үйл явцыг хөнгөвчлөх үүрэгтэй.
- Ялангуяа, гишүүн улс нь хөлөг онгоц эзэмшигчийн санхүүгийн байдал, эсхүл далайчны оронд хүн сэлгүүлэн томилох чадваргүй буюу хойрго байдлаас нь шалтгаалан аливаа далайчны эх орондоо буцах эрхийг татгалзах ёсгүй.
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоц далайчныг эх оронд нь буцаахтай холбоотой дотоодын хууль тогтоомжийн заалтыг зохих хэл дээр бэлтгэн авч явж, түүний хувийг далайчдад өгөхийг шаардана.
Удирдамж В2.5 – Эх орондоо буцах
Удирдамж В2.5.1 – Эрх олгох
- Далайчид дараахь тохиолдолд эх орондоо буцах эрхтэй байна. Үүнд:
a) Стандарт А2.5-ын 1(a) хэсэгт заасан тохиолдлын хувьд далайчдын хөдөлмөрийн гэрээний дагуу гаргасан мэдэгдлийн хугацаа дууссанаар,
b) Стандарт А2.5-ын 1(b) ба (с) хэсэгт заасан тохиолдлын хувьд:
i) өвчтэй, гэмтэж бэртсэн, эсхүл эрүүл мэндийн бусад шалтгаанаар эх орондоо буцаж очих шаардлагатай бол эрүүл мэндийн хувьд аялах боломжтой болсон үедээ;
ii) хөлөг онгоц сүйрсэн;
iii) хөлөг онгоц эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон, хөлөг онгоцоо худалдсан, хөлөг онгоцны бүртгэлийг сольсон буюу бусад ижил төстэй
шалтгааны улмаас далайчны ажил олгогчийн үүднээс хууль зүйн болон гэрээний үүргээ цаашид үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүй болсон;
iv) хөлөг онгоц дотоодын хууль тогтоомж, эсхүл далайчдын хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон дайны бүсийг чиглэн аялж буй бөгөөд далайчид тийшээ явахыг зөвшөөрөөгүй;
v) үйлдвэрийн шийдвэр, эсхүл хамтын гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийг цуцлах, түр зогсоох, эсхүл аливаа ижил төстэй бусад шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийг цуцалсан.
- Энэ Актын дагуу далайчин эх орондоо буцан очиж амрах эрх үүсэх хүртэл тавцан дээр ажиллах хамгийн их хугацааг тодорхойлохдоо далайчдын ажиллах орчинд нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Гишүүн улс бүр боломжтой тохиолдолд технологийн дэвшил, өөрчлөлтийг нэвтрүүлэх замаар дээрх хугацааг багасгахыг эрмэлзэх ба энэ чиглэлээр Далайн тээврийн хамтарсан хорооноос гаргасан аливаа зөвлөмжийг баримталж болно.
- Стандарт А2.5-ын дагуу далайчныг эх оронд нь буцаахад хөлөг онгоц эзэмшигчийн хариуцах зардалд дор хаяж дараахь зүйлс багтана. Үүнд:
a) энэ удирдамжийн 6 дахь хэсгийн дагуу буцаж очихоор сонгосон газар хүртэлх аяллын зардал;
b) далайчид хөлөг онгоцыг орхин явсан үеэс эхлэн тэдний буцах газраа очих хүртэлх орон байр, хоол хүнсний зардал;
c) хэрэв дотоодын хууль тогтоомж, эсхүл хамтын гэрээнд заасан бол далайчид хөлөг онгоцыг орхин явсан үеэс эхлэн тэдний буцах газраа очих хүртэлх зам-хоногийн мөнгө;
d) далайчдын хувийн 30 кг ачааг тэдний буцаж очих газар хүртэл тээвэрлэх зардал;
e) далайчид эрүүл мэндийн хувьд буцаж очих газар хүртлээ аялах боломжтой болох хүртэл шаардагдах эрүүл мэндийн эмчилгээний зардал.
- Далайчдын эх орондоо буцах хүртлээ хүлээсэн хугацаа болон буцах газар хүртэлх аяллын хугацааг далайчдад олгосон цалинтай амралтаас хасч тооцохгүй.
- Хөлөг онгоц эзэмшигч нь тухайн далайчид энэхүү Актын дагуу тодорхойлсон газартаа буцаж очих хүртэл, эсхүл тухайн нэг газар руу явж байгаа хөлөг онгоцны тавцан дээр зохих ажлын байраар хангагдах хүртэл далайчны буцах зардлыг үргэлжлүүлэн хариуцвал зохино.
- Гишүүн улс бүр далайчныг буцаах асуудлыг түргэн шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэхийг хөлөг онгоц эзэмшигчээс шаардана. Ердийн тээврийн хэрэгслийн төрөл нь агаарын тээвэр байна. Гишүүн улс бүр далайчны буцаж очих газрыг тодорхойлж өгвөл зохино. Далайчны буцаж очих газар нь түүнтэй бодитой холбоотой байж болох улс байвал зохих ба үүнд:
a) далайчин ажилд орохыг зөвшөөрсөн газар;
b) хамтын гэрээнд тодорхойлсон газар;
c) далайчны оршин суудаг улс, эсхүл
d) ажилд орох үед харилцан тохиролцсон бусад газар.
- Далайчид дээр тодорхойлсон газраас өөрийн буцаж очихыг хүсч байгаа газрыг сонгох эрхтэй байна.
- Хэрэв далайчин дотоодын хууль тогтоомж, эсхүл хамтын гэрээгээр тодорхойлсон зохих хугацааны дотор эх орондоо буцах талаараа мэдэгдээгүй бол тэрхүү эрх нь хүчингүй болж болно.
Удирдамж В2.5.2 – Гишүүн улсын оролцоо
- Эх орондоо буцах хугацаагаа хүлээж байх үедээ гадаад улсын боомтод орхигдсон далайчинд аливаа боломжтой бодит туслалцааг үзүүлбэл зохих ба далайчны буцах хугацаа нь хойшилсон тохиолдолд гадаад улсын боомтын эрх бүхий байгууллага нь далбааны эзэн улсын консулын, эсхүл орон нутгийн төлөөлөгчийн
газар болон далайчны иргэний харьяаллын, эсхүл оршин суудаг улсын аль тохироход нь нэн даруй мэдэгдэнэ.
- Гишүүн улс бүр дор дурдсан тохиолдолд холбогдох зохицуулалтыг бий болгохыг эрмэлзэнэ. Үүнд:
a) гадаад улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд ажилд орсон далайчдыг тэднээс үл хамаарах шалтгаанаар гадаадын боомтод буулгасан бол тэдгээр далайчныг:
i) тухайн далайчны ажилд орсон боомт;
ii) далайчны иргэний харьяаллын, эсхүл оршин суудаг улсын боомт;
iii) эрх бүхий байгууллагын зөвшөөрсөнөөр, эсхүл бусад холбогдох аюулгүй байдлын арга хэмжээний хүрээнд хөлөг онгоц эзэмшигч буюу ахмад болон далайчны хооронд тохиролцсон бусад боомтод буцаах.
iv) гадаад улсын далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд ажилд орсон бөгөөд хөлөг онгоцон дээр ажиллаж байхдаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр өвчилсөн буюу гэмтэж бэртсэний улмаас гадаадын боомтод буусан далайчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх.
- Хэрэв 18 насанд хүрээгүй залуу далайчид анхныхаа гадаад аяллаар хөлөг онгоцон дээр хамгийн багадаа 4 сар ажилласны дараа далайн амьдралд дасан зохицохгүй байгаа нь илэрхий болбол тэдгээрийг өөрсдөөс нь зардал гаргахгүйгээр далбааны эзэн улсын, эсхүл далайчдын иргэний харьяаллын буюу оршин суудаг улсын консулын үйлчилгээ бүхий анхны тохиромжтой боомтоос буцаах боломжийг олгоно. Дээрх тохиолдолд тийнхүү буцаах болсон шалтгааныг дурдсан мэдэгдлийг тухайн залуу далайчинд далайд ажил эрхлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
Журам 2.6 – Хөлөг онгоц алга болсон, эсхүл живсний улмаас далайчдад нөхөн олговор олгох
Зорилго: Хөлөг онгоц алга болсон, эсхүл живсэн тохиолдолд далайчдад нөхөн олговор олгохыг баталгаажуулах
- Хөлөг онгоц алга болсон, эсхүл живснээс үүдэн далайчид гэмтэж бэртсэн, алдагдалд орсон, эсхүл ажилгүй болсон тохиолдолд зохих нөхөн олговор авах эрхтэй.
Стандарт А2.6 - Хөлөг онгоц алга болсон, эсхүл живсний улмаас далайчдад нөхөн олговор олгох
- Гишүүн улс бүр аливаа хөлөг онгоц алга болсон, эсхүл живсэн тохиолдолд хөлөг онгоц эзэмшигч тавцан дээрх далайчин бүрт хөлөг онгоц алга болсон, эсхүл живснээс үүдэлтэй ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг баталгаажуулсан журам гаргана.
- Энэ стандартын 1 дэх хэсэгт дурдсан журам нь хөлөг онгоц алга болсон, эсхүл живснээс үүдэлтэй алдагдал, эсхүл гэмтэл бэртэлтэй холбоотойгоор тухайн гишүүн улсын дотоодын хуулийн дагуу далайчны эдлэх аливаа бусад эрхийг хөндөхгүй.
Удирдамж В2.6 - Хөлөг онгоц алга болсон, эсхүл живсний улмаас далайчдад нөхөн олговор олгох
Удирдамж В2.6.1 – Ажилгүйдлийн тэтгэмжийг тооцон бодох
- Хөлөг онгоц алга болсон, эсхүл живснээс үүдэлтэй ажилгүйдлийн нөхөн олговрыг далайчны бодитой ажилгүй байх хоногоор тооцон хөдөлмөрийн гэрээний дагуу төлбөл зохих цалин хөлстэй адил хэмжээгээр тогтоож төлөх бөгөөд ингэхдээ
аливаа нэг далайчинд төлөх нөхөн олговрын нийт хэмжээг түүний хоёр сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээнээс илүүгүй байхаар хязгаарлаж болно.
- Гишүүн улс бүр далайчид дээр дурдсан нөхөн олговрыг барагдуулан авахдаа тэдгээрийн ажиллах хугацаандаа олсон цалин хөлсний үлдэгдлийг нөхөн авах хууль ёсны арга хэрэгслээр нэгэн адил хангагдах явдлыг баталгаажуулна.
Журам 2.7 – Багийн гишүүдийн хэмжээ, түвшин
Зорилго: Хөлөг онгоцны аюулгүй, үр ашигтай, найдвартай үйл ажиллагааны үүднээс далайчид хөлөг онгоцны тавцан дээр хангалттай тооны багийн гишүүнтэй хамт ажиллах нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс бүр хөлөг онгоцны аюулгүй, үр ашигтай, найдвартай үйл ажиллагааг баталгаажуулахын тулд түүний далбаан дор зорчиж яваа бүх хөлөг онгоцыг бүхий л нөхцөлд тавцан дээрээ хангалттай тооны далайчин ажиллуулахыг шаардах ба ингэхдээ тухайн аяллын нөхцөл, байдал болон далайчдын ядарч сульдах явдлыг харгалзан үзнэ.
Стандарт А2.7 – Багийн гишүүдийн тоо хэмжээ
- Гишүүн улс бүр хөлөг онгоцны аюулгүй, үр ашигтай, найдвартай үйл ажиллагааг баталгаажуулахын тулд түүний далбаан дор зорчиж яваа бүх хөлөг онгоцыг тавцан дээрээ хангалттай тооны далайчин ажиллуулахыг шаардана. Хөлөг онгоц бүр энэхүү конвенцийн стандартыг хангах хийгээд үйл ажиллагааны бүхий л нөхцөлд хөлөг онгоцны болон өөрийн хүмүүсийн аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуулахын тулд эрх бүхий байгууллагаас баталсан аюулгүй ажиллагааны зорилгоор багийн гишүүний хамгийн бага байх тоо хэмжээг тодорхойлсон баримт бичиг буюу түүнтэй дүйцэх ямарваа баримт бичигт заасны дагуу мэргэжлийн ур чадвар болон тоо хэмжээний хувьд шаардлага хангасан багтай байна.
- Эрх бүхий байгууллага нь багийн гишүүдийн тоо хэмжээг тодорхойлох, батлах, эсхүл шинэчлэхдээ далайчид хангалттай амралтын цагтай байх, ядарч сульдах явдлыг хязгаарлахын тулд илүү цагаар ажиллуулахаас зайлсхийх буюу багасгах хэрэгцээ шаардлага хийгээд холбогдох олон улсын баримт бичиг, ялангуяа Далайн олон улсын байгууллагаас гаргасан багийн гишүүдийн тоо хэмжээний тухай баримт бичгийн зарчмуудыг харгалзан үзнэ.
- Багийн гишүүдийн тоо хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий байгууллага нь Журам 3.2 ба Стандарт А3.2-д заасан хоол хүнсний хангамжийн талаарх бүх шаардлагыг харгалзан үзнэ.
Удирдамж В2.7 - Багийн гишүүдийн тоо хэмжээ
Удирдамж В2.7.1 – Маргаан шийдвэрлэх
- Гишүүн улс бүр хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо хэмжээтэй холбоотой гомдол, маргааныг хянан шалгах, шийдвэрлэхэд чиглэсэн үр ашигтай механизм ажиллуулах буюу тийм механизмыг бий болгохыг баталгаажуулна.
- Хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагын төлөөлөгчид ийм механизмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага болон бусад этгээдтэй хамтран, эсхүл дангаар оролцоно.
Журам 2.8 – Далайчдын албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх боломж
Зорилго: Далайчдын албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих
- Гишүүн улс бүр далайн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өөрийн нутаг дэвсгэрт оршин суудаг далайчдад албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх өргөн боломж бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үндэсний бодлоготой байна.
Стандарт А2.8 - Далайчдын албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх боломж
- Гишүүн улс бүр далайн салбарыг тогтвортой, чадварлаг ажиллах хүчнээр хангах зорилгоор далайчдад албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үндэсний бодлоготой байна.
- Энэхүү стандартын 1 дэх хэсэгт дурдсан бодлогын зорилго нь далайчдад өрсөлдөх ур чадвар, мэргэшлээ дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
- Гишүүн улс бүр холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хөлөг онгоцны тавцан дээр хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа болон жолоодлоготой холбоотой үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг далайчдад мэргэжлийн зааварчилгаа өгөх, боловсрол олгох, сургах хийгээд үргэлжлүүлэн сургахад чиглэсэн зорилтуудыг дэлгэрэнгүй тодорхойлно.
Удирдамж В2.8 - Далайчдын албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх боломж
Удирдамж В2.8.1- Далайчдын албан тушаал ахих, ур чадвараа хөгжүүлэх болон хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих арга хэмжээ
- Стандарт А2.8-д заасан зорилтуудыг дараахь арга хэмжээ авах замаар хэрэгжүүлж болно. Үүнд:
a) хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хөлөг онгоцны эзэмшигчдийн байгууллагатай албан тушаал дээшлүүлэх, ур чадварыг хөгжүүлэх сургалт явуулах гэрээ байгуулах;
b) мэргэшсэн далайчдыг ангилан бүртгэх, жагсаах механизм бий болгох, ажиллуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт бий болгох;
c) зохистой ажлын байрыг хадгалах, хамгаалах зорилгоор далайчдын ур чадварыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөдөлмөр эрхлэх хэтийн төлвийг сайжруулах, далайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн орчин нөхцөл болон технологийн өөрчлөлт шинэчлэлтэд уялдуулах үүднээс далайчныг эрэг дээр болон тавцан дээр аль алинд нь нэмэлт сургалтад хамруулах, боловсрол олгох бололцоог дэмжих.
Удирдамж В2.8.2 - Далайчдыг бүртгэх
- Хэрэв далайчдыг бүртгэх, жагсаах механизм үйлчилж байгаа бол тэрхүү бүртгэл, жагсаалтад дотоодын хууль, тогтсон жишиг, эсхүл хамтын гэрээгээр тодорхойлсон хүрээнд далайчдын бүхий л ажил мэргэжлийн ангиллыг багтаасан байна.
- Ийм бүртгэл, жагсаалтад орсон далайчид далайд ажил эрхлэх давуу эрхийг эдэлнэ.
- Ийм бүртгэл, жагсаалтад орсон далайчид дотоодын хууль, тогтсон жишиг, эсхүл хамтын гэрээгээр тодорхойлсон хүрээнд ажил эрхлэхэд бэлэн байвал зохино.
- Ийм бүртгэл, жагсаалтад орсон далайчны тоог далайн салбарын хэрэгцээг хангахуйц түвшинд хүргэх үүднээс дотоодын хууль тогтоомж зөвшөөрсөн хүрээнд тогтмол хянана.
- Ийм бүртгэл, жагсаалтад орсон далайчдын тоог багасгах шаардлага гарвал тухайн улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан, далайчдад хохирол учруулахаас сэргийлэх,түүнийг бууруулахын тулд зохих бүх арга хэмжээг авна.
БҮЛЭГ 3. ОРОН БАЙР, АМРАЛТЫН ОРОН ЗАЙ, ХЭРЭГСЭЛ, ХООЛ ХҮНСНИЙ ХАНГАМЖ
Журам 3.1 – Орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар
Зорилго: Далайчдыг тавцан дээр зохистой орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газраар хангах нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс бүр өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоц далайчдын эрүүл, тохитой байх шаардлагад нийцүүлэн тэдгээрийг хөлөг онгоцны тавцан дээр ажиллах, амьдрах зохистой орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрын нөхцөлийг баталгаажуулна.
- Энэ журмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Актад заасан хөлөг онгоц барих, тоноглохтой холбоотой шаардлага нь зөвхөн энэ конвенц тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдөр буюу түүнээс хойш баригдсан хөлөг онгоцны хувьд үйлчилнэ. Дээр дурдсан өдрөөс өмнө үйлдвэрлэгдсэн хөлөг онгоцны хувьд Багийн гишүүдийн орон байрны тухай 1949 оны 92 дугаар конвенц (шинэчлэгдсэн), Багийн гишүүдийн орон байрны тухай (нэмэлт нөхцөл) 1970 оны 133 дугаар конвенцид заасан хөлөг онгоц барих, тоноглохтой холбоотой шаардлага нь тухайн гишүүн улсын хууль, тогтсон жишгийн дагуу тэрхүү өдрөөс өмнө үйлчилж байсан хүрээнд үргэлжлэн үйлчилнэ. Хөлөг онгоцны хэрсэнг тавьж суурилуулсан, эсхүл барилга угсралтын ажил түүнтэй адил түвшинд хийгдсэн өдрийг тухайн хөлөг онгоц баригдсан буюу үйлдвэрлэгдсэн өдөр гэж үзнэ.
- Хэрэв өөрөөр тодорхой заагаагүй бол, далайчдыг орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газраар хангахтай холбоотойгоор Актад оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуух аливаа шаардлага нь зөвхөн уг нэмэлт, өөрчлөлт тухайн гишүүн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдөр буюу түүнээс хойш үйлдвэрлэгдсэн хөлөг онгоцны хувьд үйлчилнэ.
Стандарт А3.1 – Орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд тавигдах дараахь шаардлагыг тусгасан хууль, журмыг батална. Үүнд:
a) тавцан дээр ажиллаж, эсхүл амьдарч буй, эсхүл ажиллангаа амьдарч байгаа далайчдад зориулсан аливаа орон байранд тавигдах хамгийн наад захын стандартыг хангаж, уг орон байр нь зохистой орчин бүхий, аюулгүйн зэрэгцээ энэхүү стандартын холбогдох заалттай нийцэж байхыг баталгаажуулах;
b) хөлөг онгоц тэдгээр стандартыг хангаж буй эсэхийг эхэн үед болон явцын шатанд хянан шалгах.
- Эрх бүхий байгууллага нь энэхүү стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, журмыг боловсруулж мөрдөхдөө холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр:
a) хөлөг онгоцны тавцан дээр ажиллангаа амьдрах далайчдын тусгай хэрэгцээг харгалзан эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангах ба ослоос урьдчилан сэргийлэх тухай Журам 4.3, түүний дагалдах Актын заалтыг анхаарч үзнэ;
b) энэхүү Актын В хэсэгт заасан зааварчилгааг зохих ёсоор харгалзан үзнэ.
- Журам 5.1.4-д заасан үзлэг шалгалтыг дараахь тохиолдолд явуулна. Үүнд:
a) хөлөг онгоцыг бүртгэх,эсхүл дахин бүртгэх үед; эсхүл
b) хөлөг онгоцон дээрх далайчны орон байр үлэмж хэмжээгээр өөрчлөгдсөн бол.
- Эрх бүхий байгууллага нь энэ конвенцийн дор дурдсан зүйлтэй холбоотой шаардлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна. Үүнд:
a) өрөөнүүдийн хэмжээ болон бусад орон байрны зай талбай;
b) халаалт болон агааржуулалт;
c) дуу чимээ, чичирхийлэл болон орчны бусад хүчин зүйл;
d) ариун цэврийн өрөө;
e) гэрэлтүүлэг;
f) эмнэлгийн байр.
- Гишүүн улс бүрийн эрх бүхий байгууллага нь түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцноос энэхүү стандартын 6-аас 17 дахь хэсэгт заасан, тавцан дээрх орон байр болон амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газарт тавигдах хамгийн наад захын стандартыг хангахыг шаардана.
- Орон байрны ерөнхий шаардлагын хувьд:
a) бүх далайчны орон байрны таазны өндөр нь зохих хэмжээнд байна. Бүх далайчны орон байранд зөвшөөрөгдөх таазны өндрийн хамгийн бага хэмжээ нь хүн бүтэн эргэж, чөлөөтэй хөдлөхүйц байх шаардлагатай бөгөөд 203 сантиметрээс багагүй байна. Эрх бүхий байгууллага нь дараахь тохиолдолд орон байрны аливаа зай талбай, эсхүл хэсэг зайд таазны өндрийн хэмжээг тодорхой хязгаартайгаар багасгахыг зөвшөөрч болно. Үүнд:
i) тийнхүү багасгах нь үндэслэлтэй бол;
ii) далайчдын тав тухыг алдагдуулахааргүй бол;
b) орон байр нь зохих ёсоор тусгаарлагдсан байх;
c) Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенц (нэмэлт, өөрчлөлт орсон)-ийн Журам 2(e) болон (f)-д тодорхойлсон зорчигч тээврийн хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцонд унтлагын өрөөнүүд нь онцгой тохиолдлоос бусад тохиолдолд хөлөг онгоцны төв, эсхүл хитгийн хэсгийн хөвөх шугамаас дээш байрласан байна. Онцгой тохиолдолд, хөлөг онгоцны хэмжээ, төрөл, эсхүл үзүүлж буй үйлчилгээнээс хамааран өөр бусад байршил тохиромжгүй байвал унтлагын өрөөнүүдийг хөлөг онгоцны урд хэсэгт байрлуулж болох боловч ямар ч тохиолдолд ус үл нэвтрүүлэх хөндлөвч ханын хэсгээс урагш байрлаж болохгүй;
d) зорчигч тээврийн хөлөг онгоц болон Далайн олон улсын байгууллагын Тусгай зориулалтын хөлөг онгоц (цаашид "тусгай зориулалтын хөлөг онгоц" гэх)-ны аюулгүй ажиллагааны тухай 1983 оны Акт ба түүний удаахь хувилбаруудын дагуу үйлдвэрлэгдсэн тусгай хөлөг онгоцонд өрөөний гэрэлтүүлэг болон агааржуулалтыг шаардлага хангахуйц түвшинд хийсэн нөхцөлд унтлагын өрөөнүүдийг ачаа ачаалах шугамаас доош байрлуулахыг эрх бүхий байгууллага зөвшөөрч болох боловч тэдгээрийг ямар ч тохиолдолд ажиллах хонгилын яг доор байрлуулж болохгүй;
e) ачааны болон хөдөлгүүрийн хэсэг, гал тогоо, агуулах, хатаалгын өрөө, эсхүл нийтийн ариун цэврийн өрөөнөөс унтлагын өрөө рүү шууд дамжих нээлхий байж болохгүй.Тэдгээр өрөө тасалгааг унтлагын өрөөнөөс тусгаарлах ханын хэсэг болон гадна хана нь ган, эсхүл бусад зөвшөөрсөн материалаар үр ашигтай, ус, агаар нэвтрэхгүйгээр хийгдсэн байх;
f) дотор хана, өнгөлгөө болон бүрээс хавтас, шал, залгаасуудад хэрэглэсэн материал нь эрүүл ахуйн орчныг бүрдүүлэхэд тохирсон байх;
g) зохистой гэрэлтүүлэг болон хангалттай ус зайлуулах хоолойгоор хангагдсан байх;
h) орон байр болон амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар, гал тогооны тасалгааг дуу чимээ, чичиргээний аюултай түвшин, орчны бусад хүчин зүйл болоод хөлөг онгоцны тавцан дээрх химийн бодис зэрэгт нэрвэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, мөн далайчдад тавцан дээр ажиллаж, амьдрахад нь тохиромжтой орчин бүрдүүлэх үүднээс эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй
ажиллагааг хангах ба ослоос урьдчилан сэргийлэх тухай Журам 4.3, түүний дагалдах Актын холбогдох заалтад нийцүүлж барьсан байх.
- Агааржуулалт болон халаалтын шаардлагын хувьд:
a) унтлагын болон цайны өрөөнүүдэд зохих агааржуулалт хийсэн байна;
b) цаг уурын сэрүүн нөхцөлд худалдааны үйл ажиллагаа тогтмол явуулдаг хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцонд далайчдын орон байр, радио холбооны аливаа тусдаа өрөө болон хөдөлгүүрийн төвлөрсөн хяналтын өрөө зэргийг агааржуулалтын системээр тоноглосон байна;
c) ариун цэврийн бүх өрөө тасалгаа нь орон байрны аливаа бусад хэсгээс тусдаа салхивчтай байна;
d) цаг уурын халуун орчин нөхцөлд зөвхөн аялдаг хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцонд тохирох халаалтын системийг суурилуулж, зохих дулаанаар хангана.
- Гэрэлтүүлгийн шаардлагын хувьд унтлагын болон цайны өрөөнүүд нь байгалийн гэрэл нэвтрэх боломжтой байхын зэрэгцээ нэмэлт хиймэл гэрэлтүүлгээр хангасан байх ба зорчигч тээврийн хөлөг онгоцонд энэ тухайд тусгайлсан зохицуулалт хийж болно.
- Хэрэв хөлөг онгоцны тавцан дээр унтлагын орон байр шаардлагатай бол унтлагын өрөөнд дараахь шаардлага тавигдана. Үүнд:
a) зорчигч тээврийн хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцонд далайчин бүрт тусдаа унтлагын өрөө гаргаж өгнө. Эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоц, эсхүл тусгай зориулалтын хөлөг онгоцыг энэ шаардлагаас чөлөөлж болно;
b) эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусдаа унтлагын өрөө гаргаж өгнө;
c) тав тух, цэвэр тохилог байдлыг хангах үүднээс унтлагын өрөөнүүдийг зохистой хэмжээгээр төлөвлөж, зохих байдлаар тохижуулсан байна;
d) ямар ч тохиолдолд далайчин нэг бүрт тусдаа ор гаргаж өгнө;
e) орны хамгийн бага дотоод хэмжээ дор хаяж 198 сантиметр х 80 сантиметр харьцаатай байна;
f) далайчны нэг ортой унтлагын өрөөний шалны хэмжээ дор дурдсанаас багагүй байна:
i) 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд 4.5 м2;
ii) 3000 тонн ба түүнээс дээш, 10000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд 5.5 м2;
iii) 10000 тонн ба түүнээс дээш бохир даацтай хөлөг онгоцонд 7 м2.
g) гэвч 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоц, зорчигч тээврийн хөлөг онгоц болон тусгай зориулалтын хөлөг онгоцны тавцан дээр далайчдыг нэг ортой унтлагын өрөөгөөр хангахын тулд эрх бүхий байгууллага шалны хэмжээг багасгахыг зөвшөөрч болно;
h) зорчигч тээврийн хөлөг онгоц болон тусгай зориулалтын хөлөг онгоцноос бусад 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд унтлагын өрөөнд хамгийн ихдээ хоёр далайчин байж болно. Ийм унтлагын өрөөний шалны хэмжээ 7м2-аас багагүй байна;
i) зорчигч тээврийн хөлөг онгоц болон тусгай зориулалтын хөлөг онгоцонд далайчны албан үүргээ гүйцэтгээгүй үедээ амрах унтлагын өрөөний шалны хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна:
i) хоёр хүн байрлах өрөөнд 7.5 м2;
ii) гурван хүн байрлах өрөөнд 11.5 м2;
iii) дөрвөн хүн байрлах өрөөнд 14.5 м2.
j) тусгай зориулалтын хөлөг онгоцны унтлагын өрөөнд дөрвөөс дээш хүн байрлуулж болно. Ийм унтлагын өрөөнд нэг хүнд ногдох шалны талбайн хэмжээ
3.6 м2-аас багагүй байна;
k) зорчигч тээврийн хөлөг онгоц болон тусгай зориулалтын хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцон дээр хөлөг онгоцны ахлах албан тушаалтны үүрэг
гүйцэтгэж буй, хувийн өрөө, эсхүл өдрийн цагаар байх өрөөгүй далайчны унтлагын өрөөний нэг хүнд ногдох шалны талбайн хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна. Үүнд:
i) 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд 7.5 м2;
ii) 3000 тонн ба түүнээс дээш, 10000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцонд 8.5 м2;
iii) 10000 тонн ба түүнээс дээш бохир даацтай хөлөг онгоцонд 10 м2.
l) зорчигч тээврийн хөлөг онгоц болон тусгай зориулалтын онгоцон дээр хөлөг онгоцны ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэж буй, хувийн өрөө, эсхүл өдрийн цагаар байх өрөөгүй далайчны унтлагын өрөөний нэг хүнд ногдох шалны талбайн хэмжээ нь залуу ажилтанд 7.5 м2-ээс багагүй, ахмад ажилтанд
8.5 м2-ээс багагүй байна. Залуу ажилтан гэж үйл ажиллагааны түвшний, ахмад ажилтан гэж менежментийн түвшний ажилтанг тус тус ойлгоно;
m) ахмад, ахлах инженер, ахлах залуурч нар унтлагын өрөөнөөс гадна залгаа зочны өрөө, өдөр байх өрөө, эсхүл түүнтэй адилтгах нэмэлт байртай байна. Эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцыг энэ шаардлагаас чөлөөлж болно;
n) орон байранд суугч бүрт хангалттай зайтай (хамгийн багадаа 475 литр) хувцасны шүүгээ, 56 литрээс багагүй эзлэхүүнтэй шургуулгатай шүүгээ, эсхүл түүнтэй адилтгах тавилга ногдоно. Хэрэв шургуулгатай шүүгээ нь хувцасны шүүгээтэйгээ хамт бол хувцасны шүүгээний хамгийн бага эзэлхүүн нь 500 литр байна. Шүүгээ нь тавиуртай байхын зэрэгцээ суугч этгээдийн хувийн нууцыг хамгаалах зорилгоор түгжиж цоожлох боломжтой байна;
o) унтлагын өрөө нэг бүр ширээ буюу бичгийн ширээ, тохилог сандалтай байх бөгөөд ширээ нь хадаж суурилуулсан, эвхэгддэг, эсхүл татаж гаргаж ирдэг зэрэг ямар ч хэлбэртэй байж болно;
- Цайны өрөөнд тавигдах шаардлагын хувьд:
a) цайны өрөө нь унтлагын өрөөнөөс тусдаа, гал тогооны өрөөтэй аль болох ойр байна. Эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцыг энэ шаардлагаас чөлөөлж болно;
b) цайны өрөөг тодорхой хугацаанд түүгээр нэг зэрэг үйлчлүүлж болох далайчдын тоог харгалзан тохиромжтой хэмжээгээр төлөвлөж, тав тухыг бүрдүүлсэн байхын зэрэгцээ зохих ёсоор тавилгажуулж тоноглосон (аяллын явцад түргэн үйлчлэх хэрэгсэлтэй) байна.Тусдаа, эсхүл нийтийн цайны өрөөнд байвал зохих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ялгаатай тогтооно;
- Ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлагын хувьд:
a) бүх далайчид хөлөг онгоцон дээр эрүүл мэнд болон эрүүл ахуйн хамгийн наад захын стандарт хийгээд тохилог тав тухтай байдлын зохих стандартыг хангасан ариун цэврийн өрөө ашиглах боломжтой байх ба эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ариун цэврийн өрөө тусдаа байна;
b) удирдлагын байр, хөдөлгүүрийн хэсгээс хялбар хүрч очих зайд буюу эсхүл хөдөлгүүрийн өрөөг хянах төвийн ойролцоо ариун цэврийн өрөө байх шаардлагатай. Эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцыг энэ шаардлагаас чөлөөлж болно;
c) бүх хөлөг онгоцонд хувьдаа ариун цэврийн өрөөгүй зургаа буюу түүнээс цөөн тооны хүн тутамд хамгийн багадаа нэг жорлон, нэг угаалтуур болон нэг угаалгын онгоц буюу шүршүүр, эсхүл хоёулаа хамт байхаар зохистой байршилд шийдэж өгнө;
d) зорчигч тээврийн хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцон дээрх унтлагын өрөө нь хэрэв тусдаа ариун цэврийн өрөөгүй бол халуун, хүйтэн цэвэр устай угаалтууртай байна;
e) ердийн үед дөрвөн цагаас илүүгүй хугацаагаар үргэлжлэх аялал хийдэг зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд эрх бүхий байгууллага тусгай зохицуулалт хийх, эсхүл шаардлагатай ариун цэврийн өрөөний тоог бууруулах асуудлыг харгалзан үзэж болно;
f) угаалгын бүх хэсэгт халуун, хүйтэн цэвэр устай байлгана.
- Эмнэлгийн байрны шаардлагын хувьд, 15 буюу түүнээс дээш тооны далайчинтай, 3 хоногоос дээш хугацаагаар аялал хийдэг хөлөг онгоц зөвхөн эмчилгээний зорилгоор ашиглах эмнэлгийн тусдаа орон байртай байна.Эрх бүхий байгууллага эргийн худалдаанд оролцдог хөлөг онгоцны хувьд энэхүү шаардлагыг хөнгөвчилж болно. Эрх бүхий байгууллага нь тавцан дээрх эмнэлгийн орон байрыг батлахдаа уг байр нь цаг агаарын бүхий л нөхцөлд хүрч очиход хялбар, үйлчлүүлэгчдийн хувьд тав тухтай, тохилог хийгээд тэдэнд зохих анхаарлыг шуурхай тавих нөхцөлийг хангасан эсэхэд анхаарал хандуулна.
- Зохих тоноглол бүхий угаалгын өрөөг тохиромжтой байршилд байгуулсан
байна.
- Бүх хөлөг онгоц задгай тавцан дээрээ хөлөг онгоцны хэмжээ болон онгоцон
дээрх далайчдын тоог харгалзан байгуулсан, далайчид ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ байж болох зохих зай талбайтай байна.
- Бүх хөлөг онгоц хөлөг онгоцны тавцангийн болон хөдөлгүүрийн хэсгийн ашиглах тусдаа буюу нийтийн албан тасалгаатай байна. Эрх бүхий байгууллага холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 3000 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцыг энэ шаардлагаас чөлөөлж болно.
- Шумуул ихтэй боомттой тогтмол худалдаа эрхэлдэг хөлөг онгоцууд эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу зохих төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
- Эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангах ба ослоос урьдчилан сэргийлэх тухай Журам 4.3, түүний холбогдох Актын заалтыг харгалзан, хөлөг онгоцон дээр ажиллангаа амьдрах бүх далайчдын тусын тулд тэдгээрийн тусгай хэрэгцээнд нийцсэн амралт, чөлөөт цаг өнгөрөөх газар, төхөөрөмж хэрэгсэл болон үйлчилгээг хөлөг онгоцны тавцан дээр бий болгосон байна.
- Эрх бүхий байгуулага нь ахмад буюу эсхүл түүнээс эрх олгосон этгээд далайчдын орон байр цэвэр, амьдран суухад таатай хийгэээд засвар үйлчилгээ сайтар хийгдсэн эсэхийг баталгаажуулах зорилгоор хөлөг онгоцны тавцан дээр байнгын үзлэг шалгалт хийж байхыг шаардана. Үзлэг шалгалт нэг бүрийн үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх ба түүнийг дахин хянаж үзэх боломжтой байна.
- Тухайн нэг хөлөг онгоцон дээрх шашин шүтлэг, нийгмийн байдлын хувьд өөр, өөр далайчдын ашиг сонирхлыг ялгаварлахгүйгээр харгалзан үзэх шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага нь холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү стандартыг шударга ёсны үндсэн дээр ялгамжтай байдлаар хэрэглэхийг зөвшөөрч болох ба чингэхдээ энэ нь энэхүү стандартыг хэрэглэсний дагуу бий болох орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх байр, төхөөрөмж хэрэгслээс дор нөхцөл бүхий байр, төхөөрөмж хэрэгслийг хүлээн зөвшөөрөхөд хүргэхгүй байвал зохино.
- Гишүүн улс бүр холбогдох хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хөлөг онгоцны хэмжээ, тавцан дээрх хүний тоо зэргийг харгалзан 200 тонноос бага бохир даацтай хөлөг онгоцыг зохих үндэслэлээр энэ стандартын дараахь заалтын шаардлагаас чөлөөлж болно. Үүнд:
a) 7(b), 11(d) болон 13 дахь хэсэг;
b) зөвхөн шалны талбайн хэмжээтэй холбоотойгоор 9(f), (h)-(l) дахь хэсэг.
- Энэ стандартын шаардлагаас зөвхөн үүгээр тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд чөлөөлж болох бөгөөд энэхүү арга хэмжээг гагцхүү далайчдын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор, зайлшгүй үндэслэл нотолгоо бүхий онцгой тохиолдолд авч болно.
Удирдамж В3.1 – Орон байр, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх байр
Удирдамж В3.1.1 – Зураг төсөл болон барилга угсралтын ажил
- Унтлагын өрөө болон цайны өрөөний гадна ханыг зохих ёсоор тусгаарласан байна. Хөдөлгүүрийн бүх бүрхүүл, гал тогоо болон дулаан үүсгэгч бусад хэсэг нь зэргэлдээх орон байр, эсхүл хонгилын хэсэгт халууны нөлөөлөл үүсгэхээр байвал тэдгээрийн гадна ханыг зохих ёсоор тусгаарласан байна. Түүнчлэн, уурын буюу халуун усны хоолойноос ялгарах халууны нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг авбал зохино.
- Унтлагын өрөө, цайны өрөө, амралтын өрөө болон орон байрны үүдний хэсгийг конденсац, эсхүл хэт халалтаас сэргийлэх зорилгоор зохих ёсоор тусгаарласан байна.
- Унтлагын өрөөны хананы гадаргуу болон таазыг цэвэрлэхэд хялбар материалаар хийсэн байна. Хортон шавьж үүрлэх таатай нөхцөл үүсгэх үйлдвэрлэлийн материал хэрэглэж болохгүй.
- Унтлагын өрөө, цайны өрөөний хананы гадаргуу болон таазыг цэвэрлэхэд хялбар, гэгээлэг өнгөтэй, удаан эдэлгээтэй бөгөөд хоргүй материалаар хийсэн байна.
- Далайчдын бүх орон байрны дээврийг зөвшөөрөгдсөн материалаар хийх ба хальтиргаагүй, чийг үл нэвтрэх, цэвэрлэхэд хялбар байна.
- Шалыг нийлмэл материалаар хийсэн бол хажуугийн залгаасуудыг ан цав гаргахгүйгээр нийлүүлж хийсэн байна.
Удирдамж В3.1.2 – Агааржуулалт
- Унтлагын өрөө, цайны өрөөний агааржуулалтын системийг, агаарыг тааламжтай нөхцөлд байлгах, цаг агаар, уур амьсгалын бүхий л нөхцөлд агаарын солилцоог хангалттай түвшинд байлгахын тулд хянаж удирдана.
- Агааржуулалтын систем нь төвлөрсөн, эсхүл салангид төрөлтэй эсэхээс үл хамааран дараахь шийдэлтэйгээр хийгдсэн байна. Үүнд:
a) агаарыг тохиромжтой хэмд байлгаж, гаднах агаарын нөхцөлтэй харьцуулан харьцангуй чийгшилд барих, агааржуулагчтай бүх хэсэгт агаарын солилцоог хангалттай байлгах, далай дахь үйл ажиллагааны онцлог шинжийг харгалзан, хэт их дуу чимээ гаргах, эсхүл чичиргээ үүсгэхгүй байхаар хийгдсэн;
b) цэвэрлэхэд хялбар, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, эсхүл хянах зорилгоор халдваргүйжүүлэх боломжтой байх.
- Агааржуулагчийг ажиллуулахад зарцуулах эрчим хүч болон энэ удирдамжийн өмнөх хэсэгт заасан агааржуулалтын системийг дэмжих бусад нэмэлт төхөөрөмжийг, далайчдыг хөлөг онгоцны тавцан дээр амьдрах эсхүл ажиллах бүхий л хугацаанд, эсхүл онцгой нөхцөл байдлын үед бэлэн байлгана. Гэхдээ энэ хүчин чадал онцгой осол аваарын үеийн эх үүсвэрээс хангагдах шаардлагатай.
Удирдамж В3.1.3 – Халаалт
- Далайчдын орон байрны халаалтын систем нь далайчдыг хөлөг онгоцны тавцан дээр амьдрах, эсхүл ажиллах бүх хугацаанд, тухайн нөхцөлд хэрэглэх шаардлагатай үед ажиллахад бэлэн байна.
- Халаалтын систем шаардлагатай бүх хөлөг онгоцонд халаалтыг халуун усаар, халуун агаараар, цахилгаанаар, уураар эсхүл эдгээртэй дүйцэхүйц аргаар хийнэ. Гэвч орон байрны хэсэгт уурыг дулаан дамжуулалтанд хэрэглэж болохгүй. Халаалтын систем нь далайчдын орон байрны халаалтын хэмийг хөлөг онгоцны худалдааны үйл ажиллагаанд оролцох үед, цаг агаар, уур амьсгалын хэвийн нөхцөлд тааламжтай түвшинд зохицуулах боломжтой байна. Эрх бүхий байгууллага нь шаардлагатай стандартыг тодорхойлно.
- Радиатор ба халаалтын бусад аппаратууд шаардлагатай хэсэгт байрласан бөгөөд галын, аюул ослын эсхүл суугчдын тав тухгүй байдлын эрсдлээс зайлсхийхээр хамгаалагдсан байна.
Удирдамж В3.1.4 – Гэрэлтүүлэг
- Бүх хөлөг онгоцонд далайчдын орон байрыг цахилгаан гэрэлтүүлгээр хангасан байна. Хэрэв гэрэлтүүлгийн цахилгааны тусдаа хоёр эх үүсвэр байхгүй бол зөв ёсоор нь үйлдвэрлэсэн чийдэн, эсхүл осол аваарын үед хэрэглэх гэрэлтүүлгийн аппаратаар хангах нэмэлт гэрэлтүүлэгтэй байна.
- Унтлагын өрөөнд юм уншихад зориулсан цахилгаан гэрлийг ор бүрийн толгой дээр суурилуулсан байна.
- Байгалийн болон хиймэл гэрэлтүүлгийн тохирох стандартыг эрх бүхий байгууллагаас тогтоосон байна.
Удирдамж В3.1.5 – Унтлагын өрөө
- Тавцан дээр хүрэлцэхүйцээр, далайчдыг болон тэдэнтэй хамт байж болох хүнийг аль болох тав тухтай байлгах, ортой байхаар зохицуулагдсан байна.
- Хөлөг онгоцны хэмжээ, эрхлэх үйл ажиллагаа, түүний түр зогсолт зэргээс боломжтойгоор хамааран унтлагын өрөөнүүд нь суугчдын боломжийн тав тухтай, цэвэр цэмцгэр байдлыг хангахын тулд тусдаа ариун цэврийн өрөө, жорлонтой байхаар төлөвлөгдсөн ба тоноглогдсон байна.
- Далайчдын унтлагын өрөөг ээлжийн ажилтны өрөөнөөс аль болох боломжийн хирээр тусад нь, өдрийн хугацаанд ажилладаг далайчинтай ээлжийн ажилтанг хамт байлгахгүйгээр байрлуулахаар зохион байгуулна.
- Ойр зуурын бага ажлын үүрэг гүйцэтгэгч далайчдыг нэг унтлагын өрөөнд хоёроос дээшгүйг байрлуулна.
- Стандарт А3.1-ийн 9(m) дэх хэсэгт дурдсан нэмэлт хэрэгслийг боломжтой тохиолдолд хоёрдугаар инженерийн ажилтанд өгнө.
- Ор, цоожтой шүүгээ, шургуулгатай ширээ, сандал зэрэг нь шалны хэмжээст орж тооцогдоно. Чөлөөтэй хөдлөх боломжтой талбайд нэмэгдэхгүй болон тавилга тавихад ашиглаж болохгүй жижиг, эсхүл хэвийн бус хэлбэртэй талбайг хасаж тооцно.
- Орыг хоёроос дээш давхарлаж болохгүй; ор нь онгоцны хажуу хана талаар байрласан тохиолдолд, хэрэв орны дээгүүр, хажуу талаас гэрэл тусахаар бол орыг зөвхөн нэг давхар байлгана.
- Хоёр давхарласан орны доод ор нь шалнаас 30 сантиметрээс багагүй өндөртэй байна; дээд талын ор нь ойролцоогоор доод орны доод хэсэг ба таазны доод хэсэг хоёрын хоорондын дундаж хэсэгт байрлана.
- Орны их бие, тавцан нь батлагдсан материалаар хийгдсэн байх ба бат бэх, тэгш, зэврэхгүй, эргийн хортон шавьжид өртөхөөргүй байна.
- Хэрэв орны хийцэд их биений хүрээг мод ашиглан хийсэн бол тэдгээрийг хортон шавьж орох боломжгүйгээр, нүхлэлгүйгээр битүүмжилсэн байна.
- Ор бүр нь ая тухтай, доод хэсэг нь зөөлөн жинтүүтэй гудастай, эсхүл доод тал нь пүрштэй, зөөлөн жинтүүтэй гудастай, эсхүл дан пүрштэй гудастай байна. Гудас ба зөөлөн жинтүүнд хэрэглэсэн материал нь батлагдсан материал байна. Эдгээр материалд эргийн хортон шавьжид өртөх боломжтой материалыг ашиглаж болохгүй.
- Нэг ор нөгөө орны дээр байрлах тохиолдолд тоос нэвтрэхгүй материалыг дээд орны гудасны доод талд эсхүл пүршний доод талд хийсэн байна.
- Тавилга нь тахийлт гулзайлт, эсхүл зэврэлтэд өртөмтгий биш материалаар тэгш, бат бэх хийгдсэн байна.
- Унтлагын өрөөнүүдийн хажуугийн гэрэлтүүлгэнд хөшигтэй эсхүл түүнтэй адил хаалттай байна.
- Унтлагын өрөөнүүд нь тольтой, жорлонд шаардагдах зүйлс хийхэд зориулсан жижиг шүүгээтэй, номын тавиуртай ба гадуур хувцасны хангалттай тооны өлгүүртэй байна.
Удирдамж В3.1.6 – Цайны өрөө
- Цайны өрөөний хэрэгсэл нь нийтийн эсхүл тусдаа байж болно. Үүнтэй холбоотой шийдвэрийг далайчид ба хөлөг онгоцны эзэмшигчдийн төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргах бөгөөд түүнийг эрх бүхий байгууллага нь батална. Хөлөг онгоцны хэмжээ ба далайчдын соёл, шашны ялгаа, нийгмийн хэрэгцээ зэрэг хүчин зүйлийг үүнд анхааран үзнэ.
- Далайчдын тусдаа цайны өрөөний хэрэгсэлтэй тохиолдолд дараахь ажилтныг тусдаа цайны өрөөгөөр хангана:
a) ахмад ба албан хаагч;
b) туслах албан хаагч болон бусад далайчид.
- Зорчигчдын хөлөг онгоцноос бусад хөлөг онгоцон дээр далайчдын цайны өрөөний шалны хэмжээ нь төлөвлөсөн суудлын хүчин чадлын хүн бүрт 1.5 м2 –аас багагүй байна.
- Бүх хөлөг онгоцонд цайны өрөө нь олон тооны далайчдыг байрлуулахад нэг дор хэрэглэхэд хүрэлцэхүйцээр суурилуулсан, эсхүл хөдөлгөөнт ширээ, тохирох сандал зэргээр тоноглогдсон байна.
- Далайчид хөлөг онгоцны тавцан дээр байх бүх хугацаанд дараахь зүйлсийг бэлэн байлгана:
a) цайны өрөө, эсхүл өрөөнүүдийг ашиглах хүмүүсийн тоонд хүрэлцэхүйц хүчин чадал бүхий, тохиромжтой байрлалд байрлуулсан хөргөгч;
b) халуун ундааны төхөөрөмж хэрэгсэл;
c) хүйтэн усны төхөөрөмж хэрэгсэл.
- Бэлэн байгаа агуулахад цайны өрөөнөөс шууд орох боломжгүй бол гал тогооны хэрэглэлд зориулсан цоож бүхий тохирох шүүгээтэй байх ба гал тогооны хэрэглэл угаах, тохирохуйц хэрэгслээр хангасан байна.
- Ширээ ба сандлын тавцан нь чийг нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн
байна.
Удирдамж В3.1.7 – Ариун цэврийн өрөө
- Угаалгын сав ба угаалгын онгоц нь тохирох хэмжээтэй, тэгш гөлгөр гадаргуутай, хагарч цуурахгүй, хуурахгүй, зэврэхгүй, батлагдсан материалаар хийгдсэн байна.
- Бүх жорлонгууд нь батлагдсан загвараар хийгдсэн ба жорлонгийн татах ус нь хангалттай гоожих эсхүл агаараар татах зэрэг бусад тохирохуйц татах хэрэгслээр хангагдсан байх бөгөөд тэдгээр нь үргэлж ажиллаж, тусдаа шалгаж болохуйц байна.
- Нэг хүнээс илүү олон хүн хэрэглэхэд зориулсан ариун цэврийн өрөө нь дараахь шаардлагыг хангасан байна:
a) шал нь батлагдсан бат бөх, чийг нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн бөгөөд зөв хатаасан байна;
b) хана нь гангаар, эсхүл батлагдсан бусад материалаар хийгдсэн байх ба шалнаас ядаж 23 сантиметр хүртэл зайд ус нэвчихгүй байна;
c) уг өрөө нь хангалттай гэрэлтүүлэг, халаалт, агааржуулалттай байна;
d) жорлон нь таатай байрлалд байх ёстой гэхдээ унтлагын өрөө ба угаалгын өрөөнөөс тусдаа салангид, унтлагын өрөөнөөс эсхүл унтлагын өрөө болон жорлон хоорондын гарцнаас шууд орох хаалгагүй байна; энэ шаардлага нь нийт дөрвөөс ихгүй далайчин байрлах хоёр унтлагын өрөөний дундах тасалгаанд байрлах жорлонд хамаарахгүй;
e) тасалгаанд нэгээс илүү жорлон байвал тэдгээрийг хувь хүнд оноож тохирох ёсоор тэмдэглэсэн байна.
- Далайчдын хэрэгцээнд хангасан угаалгын хэрэгсэлд дараахь зүйл орно:
a) угаалгын машин;
b) хатаагч машин, эсхүл тохирохуйц халаалттай, агааржуулалттай хатаах өрөө;
c) индүү ба индүүний тавцан эсхүл түүнтэй адил зүйл.
Удирдамж В3.1.8 – Эмнэлгийн өрөө
- Эмнэлгийн өрөө нь зөвлөгөө өгөх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, халдварт өвчин тархалтаас хамгаалахад дэмжлэг болох зэрэгт тохируулан хийгдсэн байна.
- Гарц, ор, гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалт, усны хангамж зэргийн зохицуулалт нь тохилог байдлыг хангах, суугчдын эмчилгээ хийхэд зориулагдан хийгдсэн байна.
- Шаардлагатай эмнэлгийн орны тоог эрх бүхий байгууллага тодорхойлно.
- Ариун цэврийн өрөөг, эсхүл өрөөний хэсгийг эмнэлгийн өрөөний суугчид зөвхөн ашиглахаар хийгдэнэ. Ийм ариун цэврийн өрөө нь хамгийн багадаа нэг жорлон, нэг угаалгын сав, нэг угаалгын онгоц, эсхүл шүршүүртэй байна.
Удирдамж В3.1.9 – Бусад хэрэгсэл
- Хөдөлгүүрийн хэсгийн хүмүүст тэдний хувцсаа солиход зориулсан тусдаа байртай бол тэдгээр нь:
a) хөдөлгүүрийн хэсгийн гадна талд байрлах ба түүнд орж гарахад хялбар байна;
b) хувцасны цоожтой шүүгээтэй, мөн усанд орох онгоц, эсхүл шүршүүр, эсхүл хоёулантай нь, халуун хүйтэн цэвэр устай угаалгын сав зэрэгтэй байна.
Удирдамж В3.1.10 – Орны хэрэгсэл, цайны хэрэглэл ба бусад зүйлсийн нөхцөл
- Гишүүн бүр нь дараахь зарчмыг анхааран үзнэ:
a) хөлөг онгоц эзэмшигч бүх далайчдыг хөлөг онгоцны тавцан дээр ажиллах хугацаанд хэрэглэхээр цэвэр орны хэрэгсэл, цайны хэрэгслээр хангах ба уг далайчид нь ахмадаас тогтоосон хугацаанд болон хөлөг онгоцон дээр ажиллаж дуусаад тэднийг буцаан өгнө;
b) орны хэрэгсэл нь сайн чанартай байх бөгөөд таваг, аяга, цайны бусад хэрэглэл нь амархан цэвэрлэгдэх, батлагдсан материалаар хийгдсэн байна;
c) бүх далайчдад алчуур, саван, жорлонгийн цаас зэргийг хөлөг онгоц эзэмшигч хангана.
Удирдамж В3.1.11 – Амралтын хэрэгсэл, шуудан ба хөлөг онгоцон дээр ирэх зочдын зохицуулалт
- Амралтын хэрэгсэл ба үйлчилгээг техникийн, үйл ажиллагааны, тээвэрлэлтийн үйлдвэрлэлийн бусад хөгжлөөс үүдэлтэй өөрчлөлтүүдтэй холбогдолтойгоор далайчдын хэрэгцээнд тохирч буй эсэхэд тогтмол шалган үзэж байна.
- Амралтын байрны тавилгад хамгийн багадаа номын сав, унших, бичих хэрэглэл, боломжтой бол тоглоом зэрэг багтана.
- Амралтын байрны төлөвлөлттэй холбоотойгоор эрх бүхий байгууллага нь жижиг кафены нөхцөлийг анхааран үзнэ.
- Дараахь хэрэгсэлд далайчдад үнэ төлбөргүйгээр ашиглахад нь мөн анхаарал тавина:
a) тамхи татах өрөө;
b) телевизор үзэх ба радио сонсох;
c) кино гаргах, аяллын хугацаанд хүрэлцэхүйц, боломжтой хугацаагаар солих боломжтой киноны нөөцтэй байна;
d) биеийн тамирын хэрэгсэл, дасгалын хэрэгсэл, ширээ ба дэлгэцийн тоглоом;
e) боломжтой бол усан сэлэлтийн хэрэгсэл;
f) мэргэжлийн ном ба бусад номтой номын сан, аялалын хугацаанд хүрэлцэхүйц, боломжтой хугацаагаар солих боломжтой номны нөөцтэй байна;
g) гар урлалын хэрэгсэл;
h) радио, телевизор, видео бичлэг, DVD/CD тоглуулагч, компьютер ба программ хангамж, дуу хураагуур/тоглуулагч зэрэг цахилгаан хэрэгсэл;
i) үндэстэн, шашин эсхүл нийгмийн соёл зэрэгт эсрэг нөлөөлөхөөс бусад тохиолдолд тавцан дээрх далайчдад зориулсан тохирох баар;
j) хөлөг онгоц, эрэг рүү ярих утсан холбоо ашиглах боломж, е-мэйл, интернет ба түүнийг ашиглахад боломжийн төлбөртэй.
- Далайчдын шуудан илгээлт нь найдвартай, аль болох шуурхай байлгахын тулд чармайна. Уг чармайлт нь хаяг солигдсоны улмаас тэдний хяналтаас гарсан тохиолдолд далайчдыг шуудангийн нэмэлт хөлс төлөхөөс чөлөөлсөн байна.
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын эсхүл олон улсын хууль тогтоомжийн дагуу боломжтой, ухаалаг далайчид тэдний гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө хөлөг онгоц боомт дээр байх үед тавцан дээр зочноор хүлээн авах зөвшөөрлийг шуурхай олгох арга хэмжээг анхааран үзэж хэрэгжүүлнэ. Ийм арга хэмжээ нь аюулгүй байдлыг хангасан байна.
- Зарим аялалд, боломжтой тохиолдолд далайчдыг гэр бүлтэйгээ байх боломж олгохыг анхаарч үзэх хэрэгтэй. Ийм гэр бүл нь осол аваар ба эрүүл мэндийн тохирох даатгалтай байна; хөлөг онгоц эзэмшигч далайчдад ийм даатгалтай холбоотой тусламж дэмжлэг бүрийг үзүүлнэ.
Удирдамж В3.1.12 – Дуу чимээ ба чичиргээний хамгаалалт
- Орон байр, амралт, гал тогооны байрууд нь хөдөлгүүр, жолоодлогын өрөөнүүд, тавцан дээрх өргөх механизм, агааржуулагч, халаалт, агаар сэрүүцүүлэгч тоног төхөөрөмж ба бусад дуу чимээтэй машин ба аппаратууд зэргээс аль болох хол байрлана.
- Дуу авианы тусгаарлалтын эсхүл дуу шингээх бусад тохирох материалыг үйлдвэрлэлийн явцад, дуу чимээ гаргах хэсэг болох хана, тааз, тавцанг хийхэд ашиглах ба мөн тоног төхөөрөмжийн хэсгийн дуу чимээ тусгаарлагч өөрөө хаагддаг хаалганд хэрэглэнэ.
- Хөдөлгүүрийн өрөө ба тоног төхөөрөмжийн бусад хэсгүүдийг хөдөлгүүрийн өрөөний хүмүүст зориулсан, аль болох дуу чимээ нэвтрэхгүй, төвлөрсөн удирдлагатай хаалгатай байна. Тоног төхөөрөмжийн засварын хэсэг зэрэг ажлын тасалгаанууд нь гол хөдөлгүүрийн өрөөний чимээнээс аль болох тусгаарлагдсан байх бөгөөд тоног төхөөрөмжийн ажиллагаанд дуу чимээг багасгах талаар арга хэмжээ авсан байна.
- Ажлын болон амьдрах хэсгийн дуу чимээний түвшингийн хязгаар нь ОУХБ-ын дуу чимээний нэрвэгдэх түвшний тухай олон улсын зааварчилгаанд, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ОУХБ-ын 2001 оны Актад заасан Ажлын байрны орчны хүчин зүйлүүд, ОУДБ-аас зөвлөсөн тодорхой хамгаалалт, хөлөг онгоцны тавцан дээрх хүлээн зөвшөөрөгдөх дуу чимээний түвшний тухай аливаа нэмэлт, туслах баримт бичиг зэрэгт нийцсэн байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй баримт бичгийн англи, эсхүл хөлөг онгоцны албан хэл дээрх хувийг тавцан дээр авч явах ба далайчдыг үзэхэд хялбар байлгана.
- Орон байр, амралт, гал тогооны хэрэгслүүдийг хэт чичиргээнд ил тавихгүй
байна.
Журам 3.2 – Хүнс ба хүнсний хангалт
Зорилго: Далайчид цэвэр нөхцөлд тохируулсан сайн чанарын хүнс ба ундны усыг хэрэглэх боломжтой байхыг батламжлах
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцны тавцан дээр тохирох чанарын, тэжээллэг, тоо хэмжээ нь хөлөг онгоцны шаардлагыг хангахуйц хүнс ба
ундны усыг авч явах буюу түүгээр ханган үйлчлэх бөгөөд соёл, шашны эх суурийн ялгаатай байдлыг анхааран үзсэн байна.
- Хөлөг онгоцны тавцан дээрх далайчид ажиллах хугацааныхаа явцад үнэгүй хүнсээр хангагдана.
- Хүнс бэлтгэх үүрэгтэй тогоочоор ажиллаж байгаа далайчид нь хөлөг онгоцон дээрх тэдний үүргээ хэрхэн биелүүлэхэд сургагдсан буюу мэргэжлийн байна.
Стандарт А3.2 – Хүнс ба хүнсний хангалт
- Гишүүн бүр нь хууль ба журмыг, эсхүл хүнс ба ундны усны тоо чанарын энгийн стандартыг хангах болон өөрийн далбаатай хөлөг онгоцны тавцан дээрх далайчдыг хангах хүнсэнд хэрэглэх хүнсний хангалтын стандартыг тодорхойлох зэрэг бусад арга хэмжээнүүдийг батлах бөгөөд энэ хэсэгт дурдсан стандартыг ухамсарлах, хэрэгжүүлэхийг дэмжих сургалтын үйл ажиллагаа явуулна.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцуудыг дараахь энгийн стандартуудыг хангаж байхыг батламжилна:
a) тавцан дээрх далайчдын тоо, тэдний шашин шүтлэгийн шаардлага, тэдний хүнсэнд хамаарах соёлын хэв маяг, аяллын үргэлжлэх хугацаа болон төрөл зэргийг харгалзан үзэж хүнс, ундны усны хангамж нь тоо хэмжээ, тэжээллэг байдал, чанар, төрлөөрөө тохиромжтой байна;
b) хүнсний хангалтын хэсгийн зохион байгуулалт ба тоног төхөөрөмж нь далайчдад тохирох, төрөл бүрийн, тэжээллэг хоол бэлтгэх, цэвэр нөхцөлд түүгээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна;
c) хүнсний хангалтын ажиллагсад нь зөв оновчтой сургагдсан эсхүл тэдний үүрэгт ажилдаа зааварчлагдсан байна.
- Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцны тогоочийн үүрэг гүйцэтгэж буй далайчдыг сургасан, мэргэшсэн, тухайн Гишүүний хууль ба журамд заасан шаардлагын дагуу үүрэгт ажилдаа тохирсон гэдгийг батламжилна.
- Энэ Стандартын 3 дахь хэсгийн шаардлагуудад хоол хийх энгийн арга, хүнс ба хувийн ариун цэврийн байдал, хүнсний хадгалалт, нөөцийн хяналт, орчны хамгаалалт, хүнсний хангамжийн эрүүл ахуй ба аюулгүй байдал зэргийг хамарсан эрх бүхий байгууллагаас баталсан эсхүл хүлээн зөвшөөрсөн сургалтын дамжаа багтана.
- 10 хүнээс бага багийн гишүүнтэй байхаар тодорхойлсон хөлөг онгоцон дээр багийн гишүүдийн тооны хэмжээ эсхүл худалдааны хэв шинжээс хамааран эрх бүхий байгууллагаас бүрэн мэргэшсэн тогооч ажиллуулахыг шаардахгүй байж болох бөгөөд гал тогоонд хүнс бэлтгэгч хэн ч байсан гэсэн хүнс ба хувийн ариун цэвэр ахуй, мөн тавцан дээр хүнс хадгалах талаар сургагдсан, эсхүл зөвлөмжид хамрагдсан байна.
- Онцгой шаардлага гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага нь бүрэн мэргэшээгүй тогоочийг тодорхой хөлөг онгоцон дээр, тодорхой хугацааны туршид дараахь тохиромжтой боомт хүртэл эсхүл нэг сараас илүүгүй хугацаагаар ажиллахыг зөвшөөрч тусгай зөвшөөрөл олгож болох бөгөөд уг тусгай зөвшөөрөл олгогдсон этгээд нь хүнс ба хувийн ариун цэвэр ахуй, мөн тавцан дээр хүнс хадгалах талаар сургагдсан эсхүл зөвлөмжид хамрагдсан байна.
- Мөрдөгдөж буй 5 дугаар бүлгийн шаардлагын дагуу эрх бүхий байгууллага нь хөлөг онгоцны тавцан дээр авч явах ёстой, дараахь зүйлд хамаарах бичиг баримтын байнгын шалгалтыг ахмадаар эсхүл түүний удирдлаган дор явуулж байхыг шаардана:
a) хүнс ба ундны усны хангамж;
b) хүнс ба ундны ус хадгалах, зохицуулахад ашиглах бүх зай хэсэг, тоног төхөөрөмж;
c) хоол бэлтгэх ба үйлчлэхэд зориулсан гал тогоо ба бусад тоног төхөөрөмж.
- 18-аас доош насны далайчинг хөлөг онгоцны тогоочоор ажилд авах, хөлслөх, ажиллуулж болохгүй.
Журам В3.2 - Хүнс ба хүнсний хангалт
Журам В3.2.1 – Хяналт шалгалт, боловсрол, судалгаа шинжилгээ ба хэвлэн нийтлэл
- Эрх бүхий байгууллага нь бусад холбогдох агент, байгууллагуудтай хамтран тавцан дээр хүнсээр хангах шаардлагын дагуу тэжээллэг хүнс ба худалдан авах, хадгалах, хамгаалалт, хоол хийх, түүгээр үйлчлэх аргын талаар шинэчлэгдсэн мэдээллийг цуглуулна. Энэ мэдээлэл нь хөлөг онгоцны хүнсний хангалт ба хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид, худалдаалагчид, ахмад, үйлчлэгчид, тогооч, хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын тухайн байгууллага зэрэгт үнэ төлбөргүй, эсхүл боломжийн үнэтэйгээр авах боломжтой байна. Заавар, товхимол, зурагт хуудас, бүдүүвч зураг эсхүл сурталчилгаа зэрэг худалдааны сэтгүүл дээрх тохирохуйц хэвлэн нийтлэлийн хэлбэр нь дээрх зорилгоор ашиглагдсан байна.
- Эрх бүхий байгууллага нь хүнсний үргүй хаягдал, эрүүл ахуйн зөв стандарт нэвтрүүлэх, ажиллах хамгийн сайн боломжит таатай нөхцөлийг батламжлах зэргийн талаар зөвлөмж гаргана.
- Эрх бүхий байгууллага нь холбогдох агент, байгууллагуудтай боловсролын материал ба хүнсний зөв хангалт, гал тогооны үйлчилгээний аргачлалтай холбоотой тавцан дээрх мэдээлэл зэргийг хамтран боловсруулна.
- Эрх бүхий байгууллага нь хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын тухайн байгууллагатай, мөн хүнс ба эрүүл мэнд хариуцсан үндэсний ба орон нутгийн байгуулагатай нягт хамтын ажиллагаатай ажиллах бөгөөд шаардлагатай бол ийм байгууллагын үйлчилгээг ашиглаж болно.
Журам В3.2.2 – Хөлөг онгоцны тогооч
үзнэ:
- Далайчинг зөвхөн дараахь нөхцөлд хөлөг онгоцны тогоочоор мэргэшсэн гэж
a) эрх бүхий байгууллагаас тогтоосон хамгийн бага хугацаанд далайд ажилласан, холбогдох мэргэжил эсхүл дадлага зэргийг харгалзан үзнэ;
b) эрх бүхий байгууллагаас тогтоосон, эсхүл түүнтэй дүйцэхүйц тогоочийн сургалтын батлагдсан дамжааны шалгалтыг амжилттай өгсөн.
- Тогтоосон шалгалтыг эрх бүхий байгууллагаас шууд, эсхүл түүний хяналт
дор тогоочийн сургалтын батлагдсан сургуулиас явуулах буюу гэрчилгээ олгож болно.
- Эрх бүхий байгууллага нь энэ Конвенцийг эсхүл Хөлөг онгоцны тогоочийн гэрчилгээний тухай 1946 оны конвенцийг баталсан өөр нэгэн Гишүүний эсхүл батлагдсан бусад байгууллагаас олгосон хөлөг онгоцны тогоочийн мэргэжлийн гэрчилгээг тохирох үед хүлээн зөвшөөрнө.
БҮЛЭГ 4. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАЛ, ЭМНЭЛГИЙН АСРАМЖ, ХАЛАМЖ БА НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
Журам 4.1 – Хөлөг онгоцны тавцан болон эрэг дээрх эмнэлгийн асрамж
Зорилго: Далайчдын эрүүл мэндийг хамгаалах ба хөлөг онгоцны тавцан болон эрэг дээр эмнэлгийн асрамжид шуурхай хамрагдахыг батламжлах
- Гишүүн бүр нь өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцны тавцан дээрх бүх далайчдыг тэдний эрүүл мэндийн хамгаалалд зориулсан тохирох арга хэмжээгээр хангагдсан бөгөөд тэд хөлөг онгоцны тавцан дээр ажиллах үедээ эмнэлгийн шуурхай ба тохирох асрамж авах боломжтойг батламжилна.
- Энэ Дүрмийн 1 дэх хэсгийн дагуух хамгаалал ба асрамж нь зарчмын хувьд далайчдад ямар нэгэн төлбөргүйгээр хангагдана.
- Гишүүн бүр нь өөрийн бүс нутаг дээрээ байгаа хөлөг онгоцны тавцан дээрх далайчдад яаралтай эмнэлгийн асрамж хэрэгтэй болсон үед эрэг дээрх гишүүний эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхээ батламжилна.
- Актад тусгагдсан, тавцан дээрх эрүүл мэндийн хамгаалал ба эмнэлгийн асрамжийн шаардлагууд нь далайчдыг эрүүл мэндийн хамгаалал ба эмнэлгийн асрамжаар хангахад чиглэсэн арга хэмжээний стандартыг эрэг дээрх ажиллагсдад ерөнхийдөө олгодогтой харьцуулахуйцаар боломжийн хирээр багтаана.
Стандарт А4.1 – Хөлөг онгоцны тавцан болон эрэг дээрх эмнэлгийн асрамж
- Гишүүн бүр өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын эрүүл мэндийн хамгаалал ба эмнэлгийн асрамжаар хангах арга хэмжээ, мөн зайлшгүй шаардлагатай шүдний эмчийн үйлчилгээг дараахь зүйлийг хангахын тулд батламжилна:
a) ажлын байрны эрүүл мэндийн хамгаалал ба эмнэлгийн асрамжийн ажил үүрэгтэй нь холбоотой аливаа ерөнхий шаардлагууд, мөн хөлөг онгоцны тавцан дээрх өвөрмөц ажлын тусгай шаардлагуудыг далайчид мөрдөхийг;
b) далайчдыг эрүүл мэндийн хамгаалал ба эмнэлгийн асрамжаар эрэг дээрх ажиллагсдад ерөнхийдөө олгодогтой харьцуулахуйцаар хангахыг, мөн түүнчлэн шаардлагатай эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлогооны болон эмчилгээний хэрэгслээр шуурхай үйлчлүүлэх ба шаардлагатай эрүүл мэндийн мэдээлэл болон мэргэжилтний үйлчилгээ авахыг;
c) тухайн боомтод саатал, хоцрогдолгүйгээр боломжийн хирээр далайчдад мэргэжлийн эмч, эсхүл шүдний эмчид очиж үзүүлэх эрхийг олгохыг;
d) гишүүний дотоодын хууль ба заншилд нийцэх хүрээнд далайчдыг хөлөг онгоцны тавцан дээр байх үеийн, эсхүл гадаад орны боомтод буусан үеийн эмнэлгийн асрамж болон эрүүлийг хамгаалах үйлчилгээг далайчдад үнэ төлбөргүй үзүүлэхийг;
e) тэдгээр нь далайчдын өвчний эмчилгээ, эсхүл осол гэмтэлд хязгаарлагдахгүй боловч эрүүл мэндийг дэмжих болон эрүүл мэндийн хөтөлбөр зэрэг урьдчилан сэргийлэх хэлбэрийн арга хэмжээ байна.
- Эрх бүхий байгууллага нь хөлөг онгоцны ахмад эрэг дээрх ба хөлөг онгоцны тавцан дээрх эрүүл мэнд хариуцсан холбогдох этгээдийн хэрэгцээнд зориулан эрүүл мэндийн тайлангийн стандартын маягтыг батална. Маягтыг бөглөсний дараа түүн доторх мэдээлэл нууцлагдах бөгөөд түүнийг зөвхөн уг далайчны эмчилгээнд зориулна.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөвөх хөлөг онгоцны тавцан дээрх эмнэлэг ба эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хэрэгсэл, тоног төхөөрөмжийн болон сургалтанд зориулсан шаардлагыг хангуулах зорилгоор хууль дүрмүүдийг батлан гаргана.
- Дотоодын хууль тогтоомж нь хамгийн багадаа дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
a) эмийн сангийн хайрцаг, эмчилгээний тоног төхөөрөмж ба эмчилгээний аргачлал зааварчилгаа, эрх бүхий байгууллагаас тодорхойлсон, байнгын үзлэг хяналтаар шалгагдаж байх ёстой зүйлүүд зэргийг бүх хөлөг онгоцууд авч явж байна;
b) 100 буюу түүнээс дээш хүн тээвэрлэж буй, 3 хоногоос дээш хугацаагаар олон улсын энгийн аялал хийж буй хөлөг онгоц нь эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах үүрэгтэй мэргэжлийн эмчийг авч явна; аяллын хугацаа, түүний төрөл ба нөхцөл, тавцан дээрх далайчдын тоо зэрэг үзүүлэлтүүдийн аль, алийг нь харгалзан үзэж дотоодын хууль ба дүрмүүд нь бусад ямар хөлөг онгоцонд мэргэжлийн эмч авч явах ёстойг мөн тогтоож өгнө;
c) мэргэжлийн эмч авч явдаггүй хөлөг онгоц эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд өдөр тутмын ажил үүргийнхээ зэрэгцээ эмийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл тавцан дээр эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эрх бүхий ядаж
нэг далайчинтай байх шаардлагатай; тавцан дээрх эрүүл мэндийн үйлчилгээг хариуцсан эмч биш этгээд нь Дипломтой далайчин бэлтгэх болон далайчдын ээлжийн ажиллагааны тухай 1978 оны олон улсын конвенцийн ("STCW") (нэмэлт оруулсан) шаардлагад нийцэхүйц эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх сургалтыг амжилттай дүүргэсэн байна; эмнэлгийн анхны тусламж үзүүлэхээр үүрэг хүлээсэн далайчин нь "STCW" конвенцийн шаардлагад нийцэхүйц, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх шаардлагад нийцэхүйц байх ба эмнэлгийн тухай дотоодын хууль ба дүрмүүд нь аяллын хугацаа, түүний төрөл, нөхцөл, тавцан дээрх далайчдын тоо зэрэг үзүүлэлтүүдийг аль алийг нь харгалзан үзэж шаардлагатай сургалтын батлагдсан түвшинг тогтоож өгнө;
d) эрх бүхий байгууллага нь далай дахь хөлөг онгоцонд радио, эсхүл сансрын холбоогоор эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөөг хоногийн 24 цагийн турш урьдчилан бэлтгэсэн системийн дагуу хангахаа батламжилна; радио эсхүл сансрын холбоогоор хөлөг онгоц болон эрэг дээрээс зөвлөгөө өгч буй этгээд хооронд дамжуулсан мэдээ, эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөө зэрэг нь бүх хөлөг онгоцонд тэдний ямар далбаатай хөвж байгаагаас үл хамааран үнэ төлбөргүй байна.
Удирдамж В4.1 - Хөлөг онгоцны тавцан болон эрэг дээрх эмнэлгийн асрамж
Удирдамж В4.1.1 - Эмнэлгийн асрамжийн нөхцөл
- Эмч авч явах шаардлагагүй хөлөг онгоцны тавцан дээр хийгдсэн байх ёстой эрүүл мэндийн сургалтын батлагдсан түвшинг тогтоохдоо эрх бүхий байгууллага нь дараахь зүйлийг шаардана:
a) мэргэжлийн эмнэлгийн асрамж болон эмчилгээний хэрэгслээр ерөнхийдөө 8 цагийн дотор хүрч үйлчлүүлэх боломжтой хөлөг онгоц нь "STCW" конвенцийн шаардлагын дагуу эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтаар баталгаажсан ядаж нэг далайчинг томилох бөгөөд ийм далайчин нь осол гарсан, эсхүл хөлөг онгоцны тавцан дээр өвчин тархсан тохиолдолд яаралтай, идэвхтэй үүрэг гүйцэтгэх болон радио эсхүл сансрын холбоогоор өгөх эмнэлгийн зөвлөмжийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх;
b) бусад бүх хөлөг онгоц нь "STCW" конвенцоор шаардагдах дадлагын сургалт, интравенус эмчилгээ зэрэг амь аврах техник сургалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтаар баталгаажсан ядаж нэг томилогдсон далайчинтай байх бөгөөд тэрээр уг далайчинг далай дээрх хөлөг онгоцонд эмнэлгийн тусламж үзүүлэх зохицуулалтын тогтолцоонд үр бүтээлтэйгээр оролцоход нь боломж олгох ба өвчтэй, эсхүл гэмтэл авсан хүнд стандартын хангалттай эмнэлгийн асрамж тавцан дээр байх хугацаанд олгох.
- Энэ Удирдамжийн 1 дэх хэсэгт дурдсан сургалт нь хамгийн сүүлд хэвлэн гаргасан Хөлөг онгоцонд зориулсан эрүүл мэндийн олон улсын заавар, Аюултай ачаа оролцсон ослын үед хэрэглэхэд зориулсан эмнэлгийн анхны тусламжийн заавар, Далайн тээврийн сургалтын олон улсын заавар- Зааврын бичиг баримт, Дохионы олон улсын Актын эрүүл мэндийн хэсэг, мөн эдгээртэй адил үндэсний зааврууд зэргийн утга агуулга дээр тулгуурласан байна.
- Энэ Удирдамжийн 1 дүгээр зүйлд дурдсан этгээд болон ийм бусад далайчид нь эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу ойролцоогоор 5 жилийн зайтай, мэдлэг, ур чадвараа ашиглах, дээшлүүлэх ба шинэ хөгжил дэвшилтэй зэрэгцэх, сэргээх дамжаанд хамрагдана.
- Тавцан дээр авч явж буй эмийн хайрцаг, түүний бүрдэл, мөн эмчилгээний тоног төхөөрөмж болон эмчилгээний зааварчилгаа зэрэг нь эрх бүхий байгууллагаас томилогдсон, бүх эмийн хаяг шошго, дуусах хугацаа, хадгалалтын нөхцөлийг баталгаажуулах, тэдгээрийг хэрэглэх зааврыг шалгах, бүх тоног төхөөрөмж шаардлагатай хэмжээнд ажиллаж байгаа эсэхийг хянах зэрэг үүрэг хүлээсэн этгээдээр
зөв зохистой хийгдсэн, эсэхэд 12 сараас хэтрэхгүй тогтмол давтамжтайгаар шалгагдаж байна. Хөлөг онгоцны эмчилгээний удирдамжийг үндэсний хэмжээнд батлах эсхүл хянан үзэх ба эмийн хайрцагны бүрдэл, эмчилгээний тоног төхөөрөмжийг тодорхойлохдоо эрх бүхий байгууллага нь энэ салбарын олон улсын зөвлөмжийг, мөн Хөлөг онгоцонд зориулсан эрүүл мэндийн олон улсын зааварчилгааны сүүлчийн хэвлэн гаргасан хувилбарыг, энэ Удирдамжийн 2 дахь хэсэгт дурдсан бусад зааврыг тус тус анхааран үзнэ.
- Аюултай ачаа оролцсон ослын үед хэрэглэхэд зориулсан эмнэлгийн анхны тусламжийн зааврын сүүлчийн хэвлэн гаргалтанд ороогүй, аюултай гэж тодорхойлогдсон ачааны бодисын шинж чанар, гарч болох эрсдэл, хувь хүнд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, тохирох эмчилгээний дараалал, онцлог ерөндөг зэргийн талаарх шаардлагатай мэдээллийг далайчдад таниулсан байна. Ийм тодорхой ерөндөг ба хувь хүнд шаардлагатай хамгаалах хэрэгслийг тавцан дээр аюултай ачаа тээвэрлээгүй үед ч гэсэн авч явна. Энэ мэдээлэл нь Журам 4.3 болон холбогдох Актын шаардлагад тодорхойлсон мэргэжлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хөлөг онгоцны бодлого ба хөтөлбөртэй нэгдмэл байна.
- Бүх хөлөг онгоцууд эмнэлгийн зөвлөгөө авч болох радио станцын бүрэн ба шинэчлэгдсэн жагсаалтыг авч явна. Хэрэв сансрын холбооны системээр тоноглогдсон бол эмнэлгийн зөвлөгөө авч болох дэлхийн хиймэл дагуулын станцын бүрэн ба шинэчлэгдсэн жагсаалтыг авч явна. Тавцан дээрх эмнэлгийн асрамж, эсхүл эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй далайчид нь хөлөг онгоцны эмчилгээний заавар, Дохионы олон улсын Актын сүүлчийн хэвлэн гаргасан хувилбарын эрүүл мэндийн хэсгийг ашиглах талаар зааварчилгаа авсан байх бөгөөд энэ нь тэднийг эмчийн зөвлөснөөр шаардлагатай мэдээллийн хэлбэрийг, мөн хүлээн авсан зөвлөмжийг ойлгох боломж олгоно.
Удирдамж В4.1.2- Эрүүл мэндийн тайлангийн маягт
- Энэ Актын Хэсэг А-ийн дагуу шаардагдах далайчдын эрүүл мэндийн стандарт тайлангийн маягт нь өвчлөл, эсхүл гэмтлийн тохиолдолд далайчин ба хөлөг онгоц, эргийн хоорондох эмнэлгийн болон холбогдох мэдээллийг солилцоход тохиромжтой байдлаар хийгдсэн байна.
Удирдамж В4.1.3- Эрэг дээрх эмнэлгийн асрамж
- Эрэг дээр суурилсан далайчдыг эмчлэх эмнэлэг нь зорилгодоо тохирохуйц байна. Эмч, шүдний эмч ба бусад эмнэлгийн ажилтнууд нь тохирох мэргэжлийн байна.
- Далайчдыг боомтод байх үед дараахь боломжийг олгохыг баталгаажуулсан арга хэмжээг авсан байна:
a) өвчин ба гэмтлийг гэрээр эмчлүүлэх;
b) шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлэх;
c) шүдний эмчилгээ, ялангуяа яаралтай тохиолдолд ийм үйлчилгээгээр хангах.
- Өвчнөөр шаналж буй далайчныг эмчлэхийн тулд тохиромжтой арга хэмжээ авсан байна. Тухайлбал далайчид нь ямар нэгэн хүндрэлгүйгээр, яс үндэс эсхүл шашинд итгэх итгэл зэргээс хамаарахгүйгээр эрэг дээрх клиник болон эмнэлэгт хэвтэхэд яаралтай үйлчилнэ. Боломжтой, шаардлагатай үед эмчилгээг үргэлжлүүлж хийлгэх эмнэлгээр хангана.
Удирдамж В4.1.4- Бусад хөлөг онгоцонд үзүүлэх эмнэлгийн тусламж ба олон улсын хамтын ажиллагаа
- Гишүүн бүр нь эрүүл мэндийг хамгаалах болон эмнэлгийн асрамж үзүүлэх талаар тусламж, хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажилд олон улсын хамтын
ажиллагаанд оролцохыг анхааралдаа авна. Ийм хамтын ажиллагаа нь дараахь зүйлийг хамарна:
a) эрэн хайх ба авран туслах чармайлтыг хөгжүүлэх, хамтран ажиллах, яаралтай эмнэлгийн тусламж зохион байгуулах, далайд хөлөг онгоцны тавцан дээр хүнд өвчтэй, эсхүл хүнд бэртсэн хүнийг хөлөг онгоцны байрлал тогтмол тогтоох мэдээллийн систем гэх мэт хэрэгслийн тусламжтайгаар нүүлгэн шилжүүлэх, Далайн тээврийн эрэн хайх, авран туслах тухай 1979 оны олон улсын конвенц, түүний нэмэлт, Агаарын тэнгисийн болон далайн тээврийн эрэн хайх, авран туслах тухай аргачлал зэргийг мөрдлөг болгон аврах ажиллагааг зохицуулах төвүүдийн болон нисдэг тэрэгний яаралтай үйлчилгээ үзүүлэх;
b) эмч авч яваа бүх хөлөг онгоцыг, эмнэлэг ба аврах хэрэгслээр хангаж чадах далайд буудаллах онгоцыг тохиромжтой байдлаар ашиглах;
c) эмч нарын олон улсын жагсаалтыг, дэлхий даяар ажиллаж байгаа, далайчдыг эмнэлгийн яаралтай асрамжаар хангах, эмнэлгийн асрамжийн газруудын жагсаалтыг эмхэтгэх, хөтлөх;
d) яаралтай эмчилгээ хийхийн тулд далайчдыг эрэгт буулгах;
e) эрэгт буух далайчдыг тухайн тохиолдлыг хариуцсан эмчийн зааврын дагуу аль болох боломжийн хирээр, тухайн далайчны хүсэл, шаардлагыг харгалзан үзэж эмнэлэгт хэвтүүлэх;
f) далайчныг эрэгт байх хугацаанд нь тухайн тохиолдлыг хариуцсан эмчийн зааврын дагуу, уг далайчны хүсэл, шаардлагыг харгалзан үзэж хувь хүнд дэмжлэг үзүүлэх;
g) далайчдын эрүүл мэндийн төвийг дараахь зорилгоор байгуулахыг чармайх:
i) далайчдын эрүүл мэндийн байдалд, эмчилгээнд, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн асрамжид судалгаа шинжилгээ явуулах;
ii) далайд хэрэглэх эмийн талаар эмнэлгийн болон эрүүл ахуйн үйлчилгээний ажилтнуудыг сургах.
h) далайчдын мэргэжлийн осол, өвчин, ядаргааны талаар статистик тоо баримт цуглуулах, үнэлэх ба бусад төрлийн ажилчдад хамаарах мэргэжлийн осол болон өвчний талаар статистикийн үндэсний системтэй нэгтгэх, нийцүүлэх;
i) техникийн мэдээлэл, сургалтын материал, сургагчдыг олон улсын түвшинд солилцоо хийхийг, мөн олон улсын сургалтын дамжаа, семинар, ажлын хэсгийг зохион байгуулах;
j) бүх далайчдыг боомт дээр анагаах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, эмнэлгийн тусгай үйлчилгээгээр хангах;
k) өвчтэй далайчдын бие, эсхүл чандрыг тэдний хамаатан садангийн хүсэлтийн дагуу аль болох хурдан эрэгт буулгахыг зохион байгуулах.
- Далайчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн асрамжийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа нь хоёр талын, эсхүл олон талын гэрээнд, гишүүд хоорондын зөвлөлдөөн дээр үндэслэнэ.
Удирдамж В4.1.5 – Далайчдаар тэжээлгэгчид
- Гишүүн бүр нь өөрийн нутаг дэвсгэрт суурьшигч, энгийн ажилчид болон тэдний тэжээлгэгчдийн хүрээнд үзүүлэх эмнэлгийн асрамжийн үйлчилгээний шийдийг хүлээж буй далайчдын тэжээлгэгчдэд тохирох, хангалттай эмнэлгийн асрамжийн арга хэмжээ авахыг батлах бөгөөд энэ зорилгоор авсан арга хэмжээнийхээ талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын албанд мэдээлнэ.
Журам 4.2 – Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага
Зорилго: Далайчид ажил үүрэгтэй нь холбоотойгоор учирсан өвчин, гэмтэл бэртэл, эсхүл амь насны хохирлоос үүдэлтэй санхүүгийн сөрөг үр дагавраас хамгаалагдсан байх нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс бүр Актад заасны дагуу түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчид хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах хугацаандаа буюу, эсхүл уг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил үүргээс үүдэн учирсан өвчин, гэмтэл бэртэл, амь насны хохирлоос үүдэлтэй санхүүгийн сөрөг үр дагавартай холбогдуулан хөлөг онгоц эзэмшигчээс эд материалын тусламж, дэмжлэг авах эрхтэй болохыг баталгаажуулсан арга хэмжээг хөлөг онгоцон дээр бий болгосон байхад анхаарна.
- Энэ журам нь далайчдын авч болох бусад аливаа хууль ёсны нөхөн олговорт нөлөөлөхгүй.
Стандарт А4.2 - Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага
- Гишүүн улс бүр түүний далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцны эзэмшигчид дор дурдсан хамгийн наад захын стандартын дагуу хөлөг онгоцны тавцан дээр ажиллаж буй бүх далайчдын эрүүл мэндийг хамгаалах болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон хууль тогтоомжийг батлан гаргана. Үүнд:
a) хөлөг онгоц эзэмшигчид нь өөрийн хөлөг онгоцон дээр ажиллаж байгаа далайчдын өвчлөл, бэртэл гэмтэлтэй холбоотой, ажил үүрэгтээ гарах ба түүнээсээ буух хоорондох, эсхүл уг хугацааны туршид тэдний хөдөлмөр эрхлэлтээс үүссэн зэрэг зардлуудыг хариуцах;
b) хөлөг онгоц эзэмшигчид нь мэргэжлийн осол, өвчлөл, аюулд өртөх зэргээс шалтгаалан далайчдын амь нас үрэгдэх, эсхүл удаан хугацааны туршид тахир дутуу болох тохиолдолд дотоодын хууль, далайчдын хөдөлмөр эрхлэлтийг гэрээ, хамтарсан гэрээнд заасны дагуу санхүүгийн баталгаагаар хангана;
c) хөлөг онгоц эзэмшигчид нь эмнэлгийн асрамжийн, мөн эм тариа болон шаардлагатай бусад хангамж, эмчилгээний багаж хэрэгсэл зэргийн зардлыг өвчин, эсхүл гэмтэл эдгэрэх хүртэл, эсхүл өвчлөл ба хөдөлмөрийн чадвараа алдах нь байнгын болсон гэдгийг батлах хүртэл гэрээсээ гарч эмнэлэгт хэвтэх хугацаанд гаргах үүрэгтэй;
d) хөлөг онгоц эзэмшигчид нь далайчдыг ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ, тавцан дээр, эсхүл эрэгт амь насаа алдсан тохиолдолд оршуулгын зардлыг гаргах үүрэгтэй.
- Дотоодын хууль эсхүл дүрмүүд нь эмнэлгийн асрамжийн болон гэмтэл авсан, эсхүл өвчилсөн гэдгийг баталсан өдрөөс хойш 16 долоо хоногоос багагүй хугацааны турш эмнэлэгт хэвтэхэд хөлөг онгоц эзэмшигчдийн хүлээх хариуцлагыг хязгаарлаж болно.
- Өвчлөл, эсхүл гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлбөл хөлөг онгоц эзэмшигчид нь дараахь зүйлийг хариуцна:
a) өвчтэй, эсхүл гэмтсэн далайчинг тавцан дээр байх хугацаанд, эсхүл энэ конвенцийн дагуу далайчинг эрэгт буулгах хүртэлх цалинг бүтэн олгоно;
b) дотоодын хууль тогтоомжид тодорхойлсноор, эсхүл хамтын гэрээнд зааснаар далайчдыг эрэгт буулгасан, газардуулсан цагаас эхлэн эдгэрэх хугацаа хүртэлх, эсхүл тухайн гишүүний хууль ёсны дагуу бэлэн мөнгө авах эрхтэй болох хүртэл цалинг бүтнээр эсхүл хэсэгчлэн олгоно.
- Дотоодын хууль тогтоомж нь далайчид удаан хугацаагаар буюу гэмтэл авсан, эсхүл өвчилсөн гэдгийг баталсан өдрөөс хойш 16 долоо хоногоос багагүй хугацаанд тавцан дээр байгаагүй тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчдийн далайчдад цалинг бүтнээр эсхүл хэсэгчлэн олгох хариуцлагыг хязгаарлаж болно.
- Дотоодын хууль тогтоомж нь хөлөг онгоц эзэмшигчдийг хүлээх хариуцлагаас дараахь тохиолдолд чөлөөлж болно:
a) хөлөг онгоцонд хамаатай ажлаас бусад тохиолдолд гарсан гэмтэл;
b) өвчтэй, гэмтсэн, нас барсан далайчинтай дур мэдэн санаатайгаар буруу харьцсанаас үүдэн гарсан гэмтэл, эсхүл өвчлөл;
c) ажил үүргээ эхлэхдээ өвчлөл, эсхүл хөгшрөлтийг санаатайгаар нуун дарагдуулах.
- Дотоодын хууль дүрмүүд нь эмнэлгийн асрамжийн болон эмнэлэгт хэвтэх, оршуулгын зардлыг төлөх хөлөг онгоц эзэмшигчдийн хүлээх хариуцлагаас олон нийтийн байгууллагаас уг хариуцлагыг гардан авсан тохиолдолд чөлөөлөгдөж болно.
- Хөлөг онгоц эзэмшигчид эсхүл тэдний төлөөлөгчид өвчтэй, гэмтсэн, нас барсан далайчны тавцан дээр үлдээсэн өмч хөрөнгийг хамгаалах болон тэдэнд, эсхүл тэдний хамаатан саданд буцаан олгох арга хэмжээ авна.
Удирдамж В4.2 - Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага
- Стандарт А4.2-ын 3(а) хэсгийн дагуу шаардагдах бүтэн цалингийн төлбөр нь шагналаас чөлөөлөгдөж болно.
- Дотоодын хууль тогтоомж нь хөлөг онгоц эзэмшигчдийг далайчдын өвчлөлийн заавал даатгал, ослын заавал даатгал, эсхүл ажилчдын ослын нөхөн олговор зэргийн дагуу эмнэлгийн нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн далайчдын өвчлөл эсхүл гэмтлийн төлөө мөнгөн хариуцлага хүлээлгэхгүй байж болно.
- Дотоодын хууль тогтоомж нь хөлөг онгоц эзэмшигчдээс төлсөн оршуулгын зардлыг нийгмийн даатгал, эсхүл ажилчдын нөхөн олговортой холбоотой хууль, дүрмүүдийн дагуу нас барсан далайчны хувьд оршуулгын төлбөр нь төлөгдөхүйц байх тохиолдолд даатгалын байгууллагаас эргүүлэн гаргуулж болно.
Журам 4.3 – Эрүүл мэнд, аюулгүйн хамгаалал ба ослоос урьдчилан сэргийлэх
Зорилго: Хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын ажиллах орчин нь ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийг дэмжихийг батламжлах
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцон дээрх далайчдыг ажлын байрны эрүүл мэндийн хамгаалал, амь нас, ажил болон хөлөг онгоцны тавцан дээрх аюулгүй байдал ба цэвэр орчин дахь сургалт зэргээр хангахыг батламжилна.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцны тавцан дээрх ажлын байрны аюулгүй байдлын болон эрүүл мэндийн менежментийн талаар хөлөг онгоцны эзэмшигчид болон далайчдын төлөөлөгчдийн байгууллагатай зөвшилцсөний дараа, хүчин төгөлдөр акт, зааварчилгаа болон олон улсын байгууллага, үндэсний захиргаа, далайн салбарын байгууллагуудаас зөвлөмж болгосон стандарт зэргийг анхааран үзэж үндэсний зааварчилгааг боловсруулж тунхаглана.
- Гишүүн бүр нь олон улсын холбогдох бичиг баримтыг үндэслэн өөрийн хууль, дүрэм ба Актад тусгасан асуудалтай холбоотой бусад арга хэмжээг батлах бөгөөд өөрийн далбаатай хөлөг онгоцон дээрх ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос урьдчилан сэргийлэх зэргийн талаар стандарт боловсруулна.
Стандарт А4.3- Эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгаалал ба ослоос урьдчилан сэргийлэх
- Журам 4.3-ын 3 дахь хэсгийн дагуу батлагдах хууль, дүрэм ба бусад арга хэмжээ нь дараахь зүйлийг агуулна:
a) гишүүний далбаатай хөлөг онгоцон дээрх ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх бодлого ба хөтөлбөрийг батлах, түүнийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, дэмжих зэргийн талаар, мөн эрсдлийн үнэлгээ, далайчдын сургалт ба тэдэнд өгөх зааварчилгааны тухай;
b) хөлөг онгоцны тавцан дээрх ажлын байрны осол, гэмтэл, өвчний халдвар зэргээс хамгаалах урьдчлан сэргийлэх үндэслэлтэй арга хэмжээ, мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд болон химийн бодисын аюултай түвшинд өртөх эрсдлийг багасгах ба хамгаалах арга хэмжээ, хөлөг онгоцны тавцан дээрх тоног
төхөөрөмж, машины ашиглалтаас үүдэн гарч болох гэмтэл эсхүл халдварт өвчний эрсдэл;
c) ажлын байрны осол, гэмтэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгааллыг сайжруулах зэргийн талаарх далайчдын төлөөлөгчид ба бусад холбогдох бүх этгээдийг түүнийг хэрэгжүүлэхэд оролцуулсан тавцан дээрх хөтөлбөр, энэ хөтөлбөр нь мөн инженерийн ба загвар хийцийн хяналт, хамтын ба бие даасан даалгаврыг гүйцэтгэхэд орлох журам, түүнчлэн хувь хүний хамгаалалтын тоноглолыг ашиглах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хамруулах;
d) аюултай нөхцөл байдлыг шалгах, мэдээлэх, засварлах шаардлагууд, тавцан дээрх ажлын байрны ослыг шалгах, мэдээлэх шаардлагууд;
- Энэ Стандартын 1 дэх хэсэгт дурдсан шаардлагууд нь:
a) ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалалттай холбоотой олон улсын холбогдох баримт бичгүүдийг ерөнхийд нь анхааран үзэх ба далайчны ажил дээр гарч болох ажлын байрны осол, гэмтэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх асуудлыг мөн анхааран үзнэ;
b) хөлөг онгоц эзэмшигчид, далайчин болон хүчин төгөлдөр стандарт ба хөлөг онгоцны ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого, ялангуяа 18-аас доош насны далайчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавих хөтөлбөр зэргийг хангахтай холбоотой бусад oролцогч талын үүргийг нарийн тодорхойлох;
c) ахмадын, эсхүл ахмадаас томилогдсон этгээдийн хөлөг онгоцны ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнийг даган мөрдөх тодорхой үүрэг хариуцлагыг гүйцэтгэх ажил үүргийг нь тодорхойлох;
d) хөлөг онгоцны аюулгүй байдлын хорооны хуралдаанд оролцох далайчдын томилогдсон удирдлага ба аюулгүй байдлын төлөөлөгчөөр сонгогдсон далайчдыг тодорхойлох. Ийм хороог 5, эсхүл түүнээс олон далайчидтай хөлөг онгоцны тавцан дээр байгуулсан байна.
- Журам 4.3-ын 3 дахь хэсэгт дурдсан хууль, журам ба бусад арга хэмжээ нь хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын байгууллагын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа байнга шинэчлэгдэж байх ёстой бөгөөд, хэрвээ шаардлагатай бол технологийн болон шинжилгээний өөрчлөлтийг ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого ба хөтөлбөрийг байнга сайжруулж байхын тулд, гишүүний далбааг мандуулж буй хөлөг онгоц дээрх ажлын байрны аюулгүй орчноор далайчдыг хангахын тулд анхааран үзнэ.
- Хөлөг онгоцны тавцан дээрх ажлын байрны аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрөгдөх түвшний тухай, хөлөг онгоцны ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтийн тухай хүчин төгөлдөр олон улсын баримт бичгийн шаардлагад нийцүүлэхийг энэ конвенцийн шаардлагад нийцэж байгаа гэж үзнэ.
- Эрх бүхий байгууллага нь дараахь зүйлийг батламжилна:
a) ажлын байрны осол, гэмтэл, халдварт өвчлөл зэргийг ажлын байрны осол, халдварт өвчлөлийг мэдээлэх, тэмдэглэхтэй холбоотой ОУХБ-ын зөвлөмжийн дагуу шаардлага хангахуйцаар мэдээлэх;
b) ийм осол ба өвчлөлийн талаар дэлгэрэнгүй статистик мэдээллийг хадгалах, түүнд дүн шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх ба тохиромжтой бол түүний ерөнхий хандлагад болон тодорхойлогдсон аюулд судалгаа хийнэ;
c) ажлын байрны ослыг мөрдөн шалгана.
- Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн байдлыг мэдээлэх ба мөрдөн шалгах нь далайчны хувийн мэдээллийг хамгаалах, энэ асуудалтай холбоотой ОУХБ-ын зөвлөмжийн дагуу явагдах ёстой.
- Эрх бүхий байгууллага нь хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын байгууллагатай хөлөг онгоцны тавцан дээрх тухайн аюултай холбоотой далайчны бүх
мэдээллийг анхааран үзэх талаар арга хэмжээ авахад хамтран ажиллана. Жишээлбэл, холбогдох зөвлөмжийг агуулсан албан ёсны мэдэгдлийг гаргана.
- Эрх бүхий байгуулага нь ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн менежментэд эрсдлийн үнэлгээ хийж байгаа хөлөг онгоц эзэмшигчдийг хөлөг онгоцны тохирох статистик мэдээллийг болон эрх бүхий байгууллагаас өгсөн ерөнхий статистик мэдээллийг авч ашиглахыг шаардана.
Удирдамж В4.3 - Эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгаалал ба ослоос урьдчилан сэргийлэх
Удирдамж В4.3.1 – Ажлын байрны осол, гэмтэл ба халдварт өвчлөл
- Стандарт А4.3-н дагуу шаардагдах шаардлагууд нь Далайд ба боомтод хөлөг онгоцны тавцан дээр ослоос урьдчилан сэргийлэх тухай ОУХБ-ын 1996 оны Акт, түүний эцсийн хувилбар, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгааллын тухай бусад холбогдох ОУХБ-ын болон олон улсын бусад стандарт, зөвлөмж, акт, тодорхойлогдож болох нэрвэгдэх аливаа түвшин зэргийг анхааран үзсэн байна.
- Эрх бүхий байгууллага нь ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн менежментийн үндэсний зөвлөмжид дараахь зүйлсийг тусгахыг батламжилна:
a) ерөнхий болон үндсэн шаардлагууд;
b) оролтын төрөл ба асбестостой (asbestos) холбоотой эрсдэл зэрэг хөлөг онгоцны бүтцийн онцлог;
c) хөдөлгүүр машин;
d) далайчны хүрч болох аливаа нэгэн гадаргууны хамгийн бага ба өндөр температурын нөлөө;
e) ажлын байрны болон хөлөг онгоцны тавцан дээрх орон байрны дуу чимээний нөлөө;
f) доргио чичиргээний нөлөө;
g) дэд хэсэг e), f) дэд хэсэгт дурдсанаас бусад ажлын байрны болон хөлөг онгоцны тавцан дээрх орон байрны хүрээлэн буй орчны хүчин зүйлийн нөлөө, тамхины утаа гэх мэт;
h) дээд ба доод тавцангийн аюулгүйн тусгай арга хэмжээ;
i) ачих ба буулгах тоног төхөөрөмж;
j) галаас сэргийлэх ба галтай тэмцэх;
k) зангуу, гинж, олс, уяа;
l) аюултай ачаа ба тэнцвэржүүлэгч;
m) далайчдын хувийн хамгаалах төхөөрөмж;
n) хаалттай байран дахь ажил;
o) ядаргааны биеийн болон оюуны нөлөө;
p) хар тамхи ба согтууруулах ундааны эрхшээлийн нөлөө;
q) ДОХ-ээс хамгаалалт ба урьдчилан сэргийлэлт;
r) шуурхай ба ослын арга хэмжээ.
- Эрсдлийг үнэлэх ба энэ Удирдамжийн 2 дахь хэсэгт дурдсан зүйлүүдэд өртөх явдлыг багасгахын тулд ажлын байран дахь биеийн эрүүл мэндийн нөлөө, ачааг гараар зөөвөрлөх, дуу чимээ, доргио чичиргээ, ажлын байран дахь химийн ба биологийн эрүүл мэндийн нөлөө, ажлын байран дахь оюуны эрүүл мэндийн нөлөө, ажлын байран дахь биеийн ба оюуны эрүүл мэндийн хувьд ядралтын нөлөө, ажлын байрны осол зэргийг анхааран үзэх ёстой. Нөөц дэх эрсдэлтэй тэмцэх, хувь хүнд ажлыг тохируулах, ялангуяа ажлын байрны зохион байгуулалтыг хувь хүнд тохируулах, аюултай ажлын байрыг аюулгүй, эсхүл бага аюултай ажлын байраар солих, далайчдын хувийн хамгаалах хэрэгсэлд түлхүү анхаарах зэрэгтэй холбоотой шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.
- Мөн түүнчлэн эрх бүхий байгууллага нь эрүүл мэнд, аюулгүй байдлын хамаарлыг нарийвчилбал дараахь зүйлд илүү анхаарах хэрэгтэй:
a) шуурхай байдал ба ослын үед авах арга хэмжээ;
b) хар тамхи ба согтууруулах ундааны эрхшээлд орсны үр нөлөө;
c) ДОХ-ийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэлт.
Удирдамж B 4.3.2 - Дуу чимээнд нэрвэгдэх
- Эрх бүхий байгууллага нь олон улсын эрх бүхий байгууллага ба хөлөг онгоцны эзэмшигчид болон далайчдын тухайн байгууллагын төлөөлөгчидтэй хамтран далайчдыг дуу чимээнд нэрвэгдэх эсрэг нөлөөнөөс хамгаалах байдлыг сайжруулахын тулд хөлөг онгоцны тавцан дээрх дуу чимээний асуудлыг аяллын явцад шалгана.
- Энэ Удирдамжийн 1 дэх хэсэгт дурдсан шалгалт нь илүүдэл дуу чимээнд далайчдын сонсгол, эрүүл мэнд, тав тух нэрвэгдэх эсрэг нөлөөллийг, мөн хөлөг онгоцны тавцангийн дуу чимээг багасгах, далайчдыг түүнээс хамгаалахын тулд тодорхойлсон ба зөвлөмж болгосон арга хэмжээ зэргийг тооцож үзнэ. Энэ авч үзэх арга хэмжээ нь дараахь зүйлийг багтаана:
a) удаан хугацааны доргио, чичиргээний улмаас далайчны эрүүл мэндэд аюул учруулж болох тухай далайчдад өгөх зөвлөмж;
b) шаардлагатай үед далайчдын батлагдсан хувийн хамгаалах хэрэгслийн шаардлага;
c) Ажлын байрны хүрээлэн буй орчны хүчин зүйлийн тухай удирдамж бүхий акт болон түүний эцсийн өөрчлөлтөд заасны дагуу арга хэмжээнүүдийг батлан бүх орон байр, амралт, гал тогооны хэрэгслэлийн доргио чичиргээнд нэрвэгдэх эрсдлийн үнэлгээ хийх ба түүнийг бууруулах, эдгээр хэсэгт болон ажлын байранд нэрвэгдэхийн ялгаатайг анхааран үзнэ.
Удирдамж B 4.3.3.– Хөлөг онгоц эзэмшигчийн үүрэг
- Хөлөг онгоц эзэмшигчийн хамгаалах хэрэгсэл эсхүл ослоос хамгаалах бусад хамгаалах хэрэгслээр хангах аливаа үүрэг нь ерөнхийдөө, далайчдыг эдгээрийг ашиглахыг шаардсан нөхцөл, ослоос урьдчилан сэргийлэх ба эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой арга хэмжээг даган мөрдөх шаардсан шаардлага зэргийг багтаана.
- Машин хөдөлгүүрийг хамгаалах 1963 оны (119) конвенцийн 7 ба 11 дүгээр зүйлийг, Машин хөдөлгүүрийг хамгаалах 1963 оны (118) зөвлөмжийн холбогдох шаардлагыг анхааран үзэж машин хөдөлгүүрийг бүрэн зөв хамгаалах үүрэг бүхий шаардлагын дагуу ашиглах ёстой бөгөөд ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр, эсхүл ажиллахгүй хамгаалах хэрэгсэлтэйгээр машиныг ашиглахгүй байх үүрэгтэй бусад ажиллагсадыг тохирох хамгаалалтгүй ашиглахаас урдьдчилан сэргийлнэ.
Удирдамж B 4.3.4 – Статистик мэдээг мэдээлэх ба цуглуулах
- Ажлын байрны осол ба ажлын байрын гэмтэл халдварт өвчлөл зэрэг нь мөрдөн шинжлэх, дэлгэрэнгүй статистик мэдээлэл хадгалах, дүгнэлт хийх, хэвлэн мэдээлэх зорилгоор тухайн далайчны хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалах шаардлагатайг харгалзан үзэж зохих түвшинд бүгд мэдээлэгдэж байх ёстой. Мэдээлэл нь золгүй үхэл эсхүл хөлөг онгоцны ослоор хязгаарлагдахгүй байх ёстой.
- Энэ удирдамжийн 1 дэх хэсэгт дурдсан статистик мэдээ нь ажлын байрны осол, гэмтэл, халдварт өвчлөл зэргийн тоо, шинж байдал, гарах үр дүн ба нөлөөлөл зэргийг багтаасан байх ба хөлөг онгоцны тавцан дээрх хэсэг, далайд, эсхүл боомтод гарсан ослын төрөл зэргийг боломжийн хирээр мөн багтаана.
- Гишүүн бүр нь ОУХБ-аас гаргасан байж болох олон улсын аливаа нэгэн систем ба загварын дагуу далайчдад тохиолдсон ослыг бүртгэнэ.
Удирдамж B 4.3.5 – Мөрдөн шалгах
- Эрх бүхий байгууллага нь хүний амь үрэгдсэн, эсхүл хувь хүнд ноцтой гэмтэл учруулсан зэрэг дотоодын хууль дүрэмд тодорхойлсон бусад тохиолдлуудад ажлын байрны бүх осол гэмтэл, халдварт өвчлөл зэрэгтэй холбоотой тохиолдлуудад мөрдөн шалгалтыг явуулна.
- Мөрдөн шалгалтанд дараахь зүйлийг анхааран үзэх ёстой:
a) ажиллах гадаргуун машины гадаргуун ажиллуулах төрөл, гэрэлтүүлэг, ажлын арга барил гэх мэт ажиллах орчин;
b) ажлын байрны осол; гэмтэл, халдварт өвчлөлд, өөр, өөр насны ангилалд хамаарах хэргүүд,
c) хөлөг онгоцны орчноос үүдэн бий болсон физиологийн эсхүл сэтгэл зүйн тусгай асуудлууд;
d) хөлөг онгоцны тавцан дээрх биеийн цочролоос үүдэн гарсан хүндрэлтэй асуудлууд тухайлбал ажлын ачаалал нэмэгдсэний үр дагавар;
e) техникийн хөгжил болон түүний нөлөөгөөр багийн гишүүдийн хэрэглээнд гарсан нөлөөнөөс үүдсэн асуудлууд;
f) хүний аливаа алдаанаас үүдсэн асуудал.
Удирдамж B 4.3.6 – Үндэсний хамгаалал ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр
- Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, далайн хөдөлмөртэй холбоотой аюулаас гарсан осол, гэмтэл, халдварт өвчнөөс сэргийлэхийг дэмжих арга хэмжээний үндэс суурийг хангахын тулд ерөнхий хандлагад болон статистик мэдээлэлд гарсан ийм аюултай тохиолдолд шинжилгээний ажил хийгдэх ёстой.
- Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийг дэмжих зорилготой хамгаалах ба урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хөлөг онгоц эзэмшигчид ба далайчид эсхүл тэдний төлөөлөгчид, бусад холбогдох байгууллагуудыг оролцуулан эрх бүхий байгууллага нь зохион байгуулах ба тэдгээр нь гол үүргийг гүйцэтгэж болно. Ингэхдээ ажлын байрны орчны болзошгүй аюултай хүчин зүйлүүдэд, бусад аюулд эсхүл эрсдлийн үнэлгээний системчлэгдсэн үйл ажиллагааны үр дүнд хамгийн их нэрвэгдэх түвшний тухай тавцан дээрх зааварчилгааны дагуу явуулна. Тухайлбал: үндэсний, эсхүл орон нутгийн ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх хамтарсан хороо, эсхүл ажлын хэсэг, тавцан дээрх хороо хөлөг онгоц эзэмшигчид бусад оролцогч байгууллага, эрүүл мэнд, аюулгүй байдлын хамаарлыг нарийвчлан тогтооно.
- Компанийн түвшинд ийм үйл ажиллагаа явагдаж байвал хөлөг онгоц эзэмшигчийн онгоцны тавцан дээрх аюулгүйн аливаа хорооны далайчдын төлөөлөгчдийг оролцуулах хэрэгтэй.
Удирдамж B 4.3.7 - Хамгаалал ба урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн агуулга
- Удирдамжийн В 4.3.8-ын 2 дахь хэсэгт дурдсан хороо ба бусад байгууллагын гүйцэтгэх үүрэгт дараахь зүйлийг хамруулна:
a) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн менежментийн системийн талаар, ослоос сэргийлэх шаардлага, дүрмийн талаар дотоодын зааварчилгаа болон бодлого боловсруулах;
b) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх талаар сургалт болон хөтөлбөрийн зохион байгуулалт;
c) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал ослоос сэргийлэх талаар кино, зурагт хуудас, мэдэгдэл, товхимол зэргийг хэвлүүлэх ажлыг зохион байгуулах;
d) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх талаар ном зохиол ба мэдээллийг хөлөг онгоцны тавцан дээрх далайчдад бүрэн мэдээлэх хүртэл тараах ажлыг зохион байгуулах.
- Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх талаар ном зохиол ба мэдээллийг хөлөг онгоцны тавцан дээрх далайчдад бүрэн мэдээллэсэн талаар статистикийн мэдээлэл гаргах.
- Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх хөтөлбөрийг боловсруулахдаа гишүүн бүр нь ОУХБ-аас хэвлэн гаргасан байж болох далайчдын аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай аливаа нэгэн жишиг актыг анхааран үзэх ёстой.
Удирдамж B 4.3.8 - Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ажлын байрны ослоос сэргийлэх аргачлал
- Стандарт 1-ийн (а) дэд хэсэгт дурдсан сургалтын хөтөлбөр нь тогтмол хянагдаж, хөлөг онгоцны төрөл, хэмжээ, түүний тоног төхөөрөмжийн хөгжлийн дагуу, мөн багийн гишүүдийн хангалтын жишиг, үндсэн харьяалал, хэл ба тавцан дээрх ажлын зохион байгуулалт зэрэгт гарсан өөрчлөлтийн дагуу шинэчлэгдэж байх ёстой.
- Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх талаар байнга хэвлэн нийтэлж байна. Ийм хэвлэн нийтлэл нь дараахь хэлбэртэй байж болно.
a) далайчдын мэргэжлийн сургалтын төв болон хөлөг онгоцны тавцан дээр боломжтой бол үзүүлж болох кино зэрэг боловсролын дуу бичлэгийн материал;
b) хөлөг онгоцны тавцан дээр зурагт хуудас;
c) далайчдын тогтмол унших хэвлэлд далайн хөдөлмөрийн аюултай байдал, ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх арга хэмжээний тухай нийтлэлийг оруулах;
d) хэвлэлийн төрөл бүрийн хэлбэрээр далайчдад зөвлөмж өгөх тусгай компанит ажил, аюулгүй ажиллах жишгийн талаарх компанит ажил;
- Энэ Удирдамжийн 2 дахь хэсэгт дурдсан хэвлэн нийтлэл нь хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын яс үндэс, хэл, соёлын ялгааг анхааран үзэх ёстой.
Удирдамж B 4.3.9– Залуу далайчдын аюулгүй байдал ба эрүүл мэндийн боловсрол
- Аюулгүй байдал ба эрүүл мэндийн журам нь ажилд орохын өмнө, болон ажиллах хугацаанд далайчдын ажилд хүчин төгөлдөр үйлчлэх эрүүл мэндийн үзлэгийн талаар, хөдөлмөрийн ослоос сэргийлэх ба эрүүл мэндийн хамгааллын талаар аль нэгэн ерөнхий шаардлагыг дурдах ёстой. Ийм журам нь залуу далайчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд ажлын байрны аюулыг багасгах арга хэмжээг тодорхойлсон байна.
- Залуу далайчдыг эрх бүхий байгууллагаас тохирох ур чадвараар бүрэн мэргэшсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс бусад тохиолдолд уг журам нь холбогдох хяналт, зааварчилгаагүйгээр ослын эрсдэлтэй, эсхүл тэдний эрүүл мэнд, биеийн хөгжилд хортой нөлөөтэй, эсхүл ур чадвар, туршлагын тодорхой түвшинг шаардах зэрэг тусгай төрлийн ажил үүрэг гүйцэтгэхэд нь залуу далайчдад тавих хязгаарлалтыг тодорхойлно. Журмаар хориглогдох ажлын төрлийг тодорхойлохдоо эрх бүхий байгууллага нь дараахь зүйлд хамрах ажлыг оролцуулж болно:
a) хүнд ачаа, эсхүл эд зүйлсийг өргөх, хөдөлгөх эсхүл тээвэрлэх;
b) бойлор, нөөц агуулахад орох;
c) аюултай чимээ ба чичиргээний түвшинд нэрвэгдэх;
d) өргүүр, чимээ ба чичиргээний түвшинд нэрвэгдэх, бүрэн мэргэшсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс бусад тохиолдол;
e) зангуу хаях, эсхүл чирэх, зангууны төхөөрөмжтэй харьцах ажил хийх;
f) онгоцны тоноглол хийх;
g) цаг агаарын хүнд нөхцөлд дээр агаарт, эсхүл тавцан дээр ажиллах;
h) шөнийн харуулын үүрэг гүйцэтгэх;
i) цахилгааны төхөөрөмжтэй ажиллах;
j) аюултай байж болох материал; аюултай эсхүл хортой ионжуулагдсан цацраг идэвхт бодист нэрвэгдэх;
k) машин, хөдөлгүүр цэвэрлэх, үйлчилгээ хийх;
l) хөлөг онгоцны завийг ажиллуулах, хариуцах.
- Эрх бүхий байгууллагаас, эсхүл тохирох механизмын тусламжтайгаар залуу далайчдын тавцан дээрх ослоос сэргийлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах тухай мэдээллийг анхааралдаа авах талаар энгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Ийм арга хэмжээ нь залуу хүнд зориулсан тохирох аргачлал, ослоос сэргийлэх албан ёсны нийтлэл, мэргэжлийн аргачлал, залуу далайчныг удирдах зэргийг багтаасан байна.
- Эрэг дээр болон хөлөг онгоцны тавцан дээрх залуу далайчдын боловсрол, сургалт нь тэдний эрүүл мэндэд согтууруулах ундаа, хар тамхи, бусад аюултай бодис хэтрүүлснээр биед үзүүлэх хортой нөлөөллийн тухай, ДОХ-ийн эрсдэл, эрүүл мэндэд эрсдэлтэй бусад үйлдэл зэргийн тухай аргачлалыг багтаана.
Удирдамж B 4.3.10- Олон улсын хамтын ажиллагаа
- Засгийн газар хоорондын болон олон улсын бусад зохих хүрээний байгууллагын тусламжтайгаар ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл мэндийг хамгаалах, осол аваараас сэргийлэх явдлыг дэлхий даяар нийтлэг хэм хэмжээнд хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана.
- Стандарт А4.3-н дагуу ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх зэргийг дэмжих хөтөлбөрийг боловсруулахдаа гишүүн бүр ОУХБ-аас хэвлэн гаргасан холбогдох актын жишиг, олон улсын байгууллагын тохирох стандартыг анхааран үзэх ёстой.
- Aжлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг тогтмол дэмжихэд олон улсын хамтын ажиллагаа хэрэгцээтэй болохыг хүлээн зөвшөөрч хүндэтгэн үзнэ. Ийм хамтын ажиллагаа нь дараахь хэлбэртэй байж болно:
а) ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх стандарт ба хамгаалах арга хэмжээний нэгэн жигд байдлыг зохицуулах хоёр талын эсхүл олон талын зохицуулалт;
b) ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх талаар болон тухайн аюулд өртсөн далайчны талаарх мэдээлэл солилцох;
c) далбааны эзэн улсын үндэсний журмын дагуу тоног төхөөрөмжийг турших болон үзлэг шалгалтыг явуулахад харилцан тусламж дэмжлэг үзүүлэх,
d) ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх шаардлага, дүрэм, эсхүл аргачлал зэргийг боловсруулах, түгээх үйл ажиллагаанд хамтран ажиллах;
e) үйлдвэрлэл ба сургалтын нэмэлт тоног төхөөрөмж, арга хэрэгслийг ашиглахад хамтран ажиллах;
f) ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн хамгаалал, ослоос сэргийлэх болон аюулгүй ажиллах туршлагыг далайчдад хамтарсан сургалт хэлбэрээр зохион байгуулж, харилцан туслалцах.
Журам 4.4 – Эрэг дээрх нийгмийн халамжийн хэрэгсэлд хамрагдах
Зорилго: Далайчдын хөлөг онгоцны тавцан дээр ажиллах болон эрэг дээр байх үед тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангах арга хэрэгсэл, зохих үйлчилгээнд хамруулах тухай батламжлах
- Гишүүн бүр эрэг дээрх нийгмийн халамжийн үйлчилгээнд далайчдыг хамруулах системийг хялбаршуулсан байна. Гишүүн энэхүү акт зэрэг баримт бичигт тусгагдсан нийгмийн халамжийн хэрэгслийг тухайлан тодорхойлсон боомтод далайчдыг тохирох нийгмийн халамж, үйлчилгээнд хамруулах боломж олгохын тулд байгуулах явдлыг дэмжинэ.
- Нийгмийн халамж, соёл, амралтын эрэг дээр суурилсан хэрэгсэлтэй холбоотой, мэдээллийн хэрэгсэл болон түүний үйлчилгээний талаарх гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг тод тусгасан байна.
Стандарт А4.4 – Эрэг дээрх нийгмийн халамжийн хэрэгсэлд хамрагдах
- Гишүүн бүр өөрийн нутаг дэвсгэр дээр далайчдын яс үндэс, язгуур угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, нийгмийн гарал үүсэл, тэдний ажилд орсон эсхүл ажиллаж байгаа хөлөг онгоцны далбааны эзэн улс зэргээс хамаарахгүйгээр бүх далайчид ашиглах боломжтой нийгмийн халамжийн хэрэгсэлтэй байхыг шаардана.
- Гишүүн бүр нь өөрийн орны тохиромжтой боомтод нийгмийн халамжийн хэрэгслийг байгуулахыг дэмжих ба хөлөг онгоцны эзэмшигчид болон далайчдын тухайн байгууллагатай зөвшилцсөний дараа аль боомт тохиромжтой эсэхийг тодорхойлно.
- Гишүүн бүр нь тавцан дээр нийгмийн халамжийн зөвлөлийг байгуулахыг уриалан дэмжих ба уг зөвлөл нь нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээг далайн салбарын техникийн, үйл ажиллагааны зэрэг бусад хөгжлөөс үүдэлтэй далайчдын хэрэгцээнд гарсан өөрчлөлтөд тохирч байгаа эсэхийг тогтмол шалгаж байна.
Удирдамж В4.4 – Эрэг дээрх нийгмийн халамжийн хэрэгсэлд хамрагдах
Удирдамж В4.4.1 – Гишүүний үүрэг хариуцлага
- Гишүүн бүр нь:
а) далайчдад тохирох нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээг тухайн очих тодорхойлон заасан боомтод хангах ба тэднийг мэргэжлийн ажлаа гүйцэтгэхэд тохирох хамгаалалт авах арга хэмжээ авна;
b) эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд далайчдын онцлог хэрэгцээг, ялангуяа тэд гадаад оронд байх болон дайны бүсэд байх үед тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, чөлөөт цаг зэрэгт анхаарна.
- Нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээнд тавих хяналтын зохицуулалтанд хөлөг онгоцны эзэмшигчид болон далайчдын тухайн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулна.
- Гишүүн бүр нь хөлөг онгоцнуудын дунд төвийн ханган нийлүүлэх төлөөлөгчийн газрыг томилон ажиллуулж тэдний хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын болон эрэг дээрх нийгмийн халамжийн төвийн хэрэглэх кино, ном, сонин хэвлэл, биеийн тамирын хэрэгсэл зэрэг нийгмийн халамжийн материалыг тооцоолоход хурдасгах арга хэмжээ авна.
- Гишүүд нь далайд болон эрэг дээрх далайчдын нийгмийн халамжийг дэмжихэд өөр хоорондоо хамтран ажиллана. Ийм хамтын ажиллагаа нь дараахь зүйлийг багтаана:
а) эрх бүхий удирдлагуудын хооронд боомт болон хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээний шаардлагыг сайжруулахад чиглэгдсэн зөвлөгөөн;
b) гол боомтууд дахь нийгмийн халамжийн хэрэгслийн нөөцөө нэгтгэх, нэгдсэн нэг шаардлагын тухай гэрээ байгуулах ба энэ нь шаардлагагүй, давхардлыг бий болгохоос сэргийлнэ;
c) биеийн тамирын олон улсын тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын үйл ажиллагаанд далайчдыг оролцохыг уриалан дэмжих;
d) далайчдын далай ба боомт дахь нийгмийн халамжийн талаар олон улсын семинар зохион байгуулах;
Удирдамж В4.4.2 – Боомт дахь нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээ
- Гишүүн бүр нь шаардлагатай байж болох өөрийн боомтод нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээгээр хангана.
- Нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээ нь үндэсний нөхцөл байдал ба жишгийн дагуу дараахь байгууллагуудаас дангаараа буюу хэд хэдээрээ хангагдана:
а) олон нийтийн удирдлага;
b) хамтын гэрээний эсхүл бусад зөвшилцөл, зохицуулалтын дагуу байгуулагдсан хөлөг онгоцны эзэмшигчид болон далайчдын байгууллага;
c) сайн дурын байгууллага.
- Шаардлагатай нийгмийн халамжийн ба амралтын хэрэгслийг боомтод байгуулж, хөгжүүлнэ. Үүнд дараахь зүйлсийг багтаана:
а) амралт, уулзалтын өрөө;
b) спортын тоног төхөөрөмж, зааланд спортоор хичээллэх хэрэгсэл ба тэмцээн зохион байгуулагдахад шаардлагатай хэрэгслүүд;
c) сурч боловсроход зориулагдсан тоног төхөөрөмж, хэрэгслүүд;
d) боломжтой тохиолдолд шашны үйл хөдлөлтэй холбоотой болон хувь хүний зөвлөгөө авахад шаардлагатай барилга байгууламж, холбогдох арга хэрэгсэл.
- Шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслийг далайчдын ерөнхий хэрэглээ, хэрэгцээний дагуу хангана.
- Хэрэв өөр, өөр үндэстний олон тооны далайчдад зочид буудал, клуб, спортын хэрэгсэл зэрэг хэрэгслүүдийг тухайн боомтод нийлүүлэх шаардлагатай болбол далбааны эзэн улсын ба далайчны харьяалагдах орны эрх бүхий байгууллага, мөн олон улсын холбоотой зөвшилцөн, боомт байрлаж байгаа орны эрх бүхий байгууллага болон нэгдсэн нөөцийн давхардал үүсгэхээс зайлсхийх хүсэлтэй өөр нэгэн талтай хамтран ажиллана.
- Далайчдад тохиромжтой зочид буудал, дэн буудал шаардлагатай үед бэлэн байна. Сайн зэрэглэлийн зочид буудалтай ижил хэрэгслээр хангах ёстой ба боломжтой бол онгоцны зогсоолоос холгүй, эргэн тойрон орчин сайтай газар байрлах ёстой. Ийм зочид буудал эсхүл дэн буудал нь зөв зохион байгуулагдсан, үнийн хувьд боломжийн байх ба шаардлага, боломжтой үед далайчны гэр бүлийг байлгах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
- Эдгээр орон байрны хэрэгсэл нь далайчдын яс үндэс, язгуур угсаа, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзлэл бодол, нийгмийн гарал, тэдний ажилд орсон, эсхүл ажиллаж байгаа хөлөг онгоцны далбааны эзэн улс зэргээс хамаарахгүйгээр бүх далайчдад нээлттэй байна. Тодорхой боомтуудад энэхүү зарчимтай ямар нэгэн байдлаар зөрчилдөхгүйгээр, стандарттай харьцуулахад хэд, хэдэн төрлийн хэрэгслүүдээр хангах шаардлага гарч болох хэдий ч тэдгээр нь янз бүрийн бүлэг далайчдын хэрэгцээ ба соёлд нийцүүлсэн байна.
- Далайчдын нийгмийн халамжийн хэрэгсэл ба үйлчилгээний ажилтныг бүтэн цагаар ажиллуулах, техникийн хувьд чадварлаг ажилтан, аливаа сайн дурын ажилтныг ажиллуулах талаар арга хэмжээ авсан байна.
Удирдамж В4.4.3 –Нийгмийн халамжийн зөвлөл
- Нийгмийн халамжийн зөвлөлийг бүс нутгийн ба үндэсний түвшинд боомтод, зохих ёсоор байгуулна. Тэдний ажил үүргийн хуваарьт дараахь зүйл орно:
а) одоо байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд шалгалт байнга хийх ба нэмэлт хэрэгслийн хэрэгцээнд эсхүл хэрэглэгдэхгүй хэрэгслийг татах талаар шинжилгээ хийнэ;
b) нийгмийн халамжийн хэрэгслээр хангах үүрэг бүхий этгээдүүдэд дэмжлэг туслалцаа, зөвлөмж өгөх, тэдний хоорондын хамтын ажиллагааг хангах.
- Нийгмийн халамжийн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд хөлөг онгоц эзэмшигчид, далайчдын байгууллагын болон бусад эрх бүхий байгууллагын төлөөлөгчдийг оруулахаас гадна сайн дурын болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг боломжийн хэрээр оролцуулна.
- Далайн орнуудад орших тухайн улсын консул, гадаад орны нийгмийн халамжийн байгууллагын орон нутгийн төлөөлөгч нарыг дотоодын хууль тогтоомжийн дагуу боомтын, бүс нутгийн, үндэсний болон нийгмийн халамжийн зөвлөлийн ажилд татан оролцуулна.
Удирдамж В4.4.4 –Нийгмийн халамжийн хэрэгслийг санхүүжүүлэх
- Үндэсний нөхцөл, жишгийн дагуу боомт дахь нийгмийн халамжийн хэрэгсэлд шаардагдах санхүүгийн дэмжлэгийг дараахь арга замын аль нэгийг ашиглан хийнэ:
а) олон нийтийн сангаас олгогдох;
b) далайн тээврийн эх үүсвэрээс авсан татвар, эсхүл бусад тусгай хураамжаас;
c) хөлөг онгоцны эзэмшигчид, далайчид, эсхүл тэдний байгууллагаас өгсөн сайн дурын хандив;
d) өөр бусад эх үүсвэрээс гаралтай сайн дурын хандив.
- Нийгмийн халамжийн татвар, татаас, тусгай хураамж авсан тохиолдолд түүнийг зөвхөн зориулалтаар нь ашиглана.
Удирдамж В4.4.5 –Мэдээллийг түгээх ба хялбарчлах арга хэмжээ
- Очих боомтын барилга байгууламж, үйлчилгээний газрууд нь олон нийтэд нээлттэй байх, ялангуяа тээвэр, нийгмийн халамж, үзвэр үйлчилгээ ба боловсрол авах үйлчилгээ, шашны зан үйл, мөргөл хийх газар, мөн далайчдад тусгайлан зориулсан байгууламж зэргийн талаарх мэдээллийг далайчдын дунд түгээх ёстой.
- Аль боломжтой үед нь далайчдыг боомтын боломжит таатай газраас хотын бүсэд ороход нь тохирох тээврийн хэрэгслээр дундаж үнэ төлөн зорчих боломжоор хангана.
- Эрх бүхий байгууллагаас боомт руу орж буй хөлөг онгоц эзэмшигчид ба далайчдыг аливаа хууль, заншил, онцлог зан үйлийн талаар, танилцуулах ба тэдгээрийг зөрчсөн тохиолдолд тэдний эрх чөлөөнд аюул учирч болохыг таниулахад чиглэгдсэн бүх тохиромжтой арга хэмжээг авна.
- Эрх бүхий байгууллагаас боомтын бүс ба орох, гарах замыг тохирох гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэгээгээр хангаж, далайчдыг хамгаалах байнгын эргүүл ажиллуулна.
Удирдамж В4.4.6 – Гадаад улсын боомтод байгаа далайчид
- Гадаад орны боомтод байгаа далайчдыг хамгаалахын тулд дараахь зүйлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
а) өөрийн харьяалалтай улсын, эсхүл иргэншилтэй улсын консултайгаа уулзах,
b) консул болон орон нутгийн, эсхүл үндэсний байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа.
- Гадаад орны боомтод саатуулагдсан далайчныг хуулийн дагуу харьяалагдах консулын хамгаалалтайгаар шуурхай шийдвэрлэнэ.
- Ямар нэгэн шалтгаанаар гишүүний нутаг дэвсгэр дээр далайчин саатуулагдахад, хэрэв далайчин өөрөө хүсэлт гаргавал, эрх бүхий байгуулага нь далбааны эзэн улсад болон далайчны харьяалагдах улсад яаралтай мэдэгдэнэ. Эрх бүхий байгууллага нь далайчинд ийм хүсэлт тавих эрхтэйг даруй мэдэгдэнэ. Далайчны харьяалагдах улс нь уг далайчны ойр дотныхонд яаралтай мэдэгдэнэ. Эрх бүхий байгууллага нь тухайн улсын консулын ажилтныг далайчинтай яаралтай уулзахыг, дараа нь далайчныг саатуулагдах хугацаанд байнга уулзаж байхыг зөвшөөрнө.
- Гишүүн бүр нь хэдийд ч гэсэн шаардлагатай бол, түүний бүс нутгийн усанд хөлөг онгоц байх хугацаанд, ялангуяа боомтод орж ирэхэд түрэмгийлэл болон бусад хууль бус үйлдлээс далайчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
- Боомт болон хөлөг онгоцны тавцан дээрх асуудлыг хариуцаж буй этгээд хөлөг онгоц боомт руу орсны дараа далайчдыг, аль болох боломжийн хирээр, яаралтай эрэгт гаргах талаар бүхий л оролдлого, чармайлтыг гаргана.
Журам 4.5 – Нийгмийн аюулгүй байдал
Зорилго: Далайчдад нийгмийн аюулгүй байдлын хамгаалалд хамрагдах талаар арга хэмжээ авсан байхыг батламжлах
- Гишүүн бүр бүх далайчид болон өөрийн дотоодын хуульд заасан хүрээнд тэдний тэжээлгэгчдийг нийгмийн аюулгүй байдлын хамгаалалд Актын дагуу түүнд нөлөөлөхгүйгээр, гэхдээ Тунхаглалын 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт дурдсан илүү таатай нөхцөлийн дагуу хамрагдахыг батламжилна.
- Гишүүн бүр өөрийн үндэсний нөхцөл байдлын дагуу дангаараа буюу олон улсын хамтын ажиллагаагаар далайчдын нийгмийн аюулгүй байдлын иж бүрэн хамгаалалд аажмаар хүрэх алхам хийнэ.
- Гишүүн бүр өөрийн нийгмийн аюулгүй байдлын хууль эрх зүйд хамрах далайчдыг өөрийн дотоодын хуульд заасан хүрээнд, тэдний тэжээлгэгчдийг эрэг дээрх ажилчдын эдлэх эрхээс багагүйгээр нийгмийн аюулгүй байдлын хамгаалалд хамрагдаж, түүний ашгийг хүртэх эрхтэйг батламжилна.
Стандарт А4.5 – Нийгмийн аюулгүй байдал
- Журам 4.5-ын дагуу нийгмийн аюулгүй байдлын иж бүрэн хамгаалалд аажмаар хүрэх зорилтын бүрдэл хэсгүүдэд дараахь зүйл орно: эмнэлгийн асрамж, өвчилсний тэтгэлэг, ажилгүйдлийн тэтгэлэг, өндөр насны тэтгэлэг, ажлын холбогдолтой гэмтлийн тэтгэлэг, гэр бүлийн тэтгэлэг, жирэмсний тэтгэлэг, тахир дутуугийн тэтгэлэг, ослоос амьд үлдсэний тэтгэлэг, эмнэлгийн асрамжийн тухай Журам 4.1-д заасан ба хөлөг онгоцны эзэмшигчдийн үүрэг хариуцлагын тухай 4.2-д заасан болон энэхүү Конвенцийн бусад бүлгийн дагуух нэмэлт хамгаалал.
- Журам 4.5-ын 1 дэх хэсгийн дагуу Гишүүн бүрээс хангаж буй хамгаалалтыг батлах үед энэ Стандартын 1 дэх хэсэгт заасан 9 бүрдэл хэсгийн хамгийн багадаа 3-ыг нь багтаасан байна.
- Гишүүн бүр нь өөрийн үндэсний нөхцөл байдлын дагуу энэ Стандартын 1 дэх хэсэгт дурдсан нийгмийн аюулгүй байдлын нэмэлт хамгааллаар өөрийн нутаг дэвсгэр дээрх энгийн иргэн болох бүх далайчдыг хангах алхам хийнэ. Энэ үүрэг хариуцлага, жишээлбэл, хоёр талын эсхүл олон талын тохирох гэрээгээр эсхүл хандивд үндэслэсэн системээр хэрэгжинэ. Үүний үр дүнд үүсэх хамгаалалт нь тэдний нутаг дэвсгэр дээрх эргийн ажилчдын хамгааллаас дутахгүй таатай нөхцөлтэй байна.
- Энэ Стандартын 3 дахь хэсэгт дурдсан үүрэг хариуцлагын хамаарлыг үл харгалзан гишүүн нь хоёр талт ба олон талт гэрээгээр болон бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллагын хүрээнд батлагдсан нөхцөлөөр далайчдад хамааралтай нийгмийн аюулгүй байдлын хууль тогтоомжийн тухай бусад дүрмүүдийг тодорхойлж болно.
- Өөрийн далбаатай хөлөг онгоцон дээрх далайчидтай холбоотой гишүүн бүрийн үүрэг хариуцлагад Журам 4.1 ба 4.2-д заасан зүйлүүд, мөн Актын холбогдох нөхцөлүүд багтах бөгөөд, түүнчлэн олон улсын хуулийн дагуух өөрийн ерөнхий үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой байна.
- Гишүүн бүр нь дотоодын хууль ба жишгийн дагуу харьцуулж болохуйц тэтгэлгийг далайчдад энэ Стандартын 1 дэх хэсэгт дурдсан бүрдэл хэсгүүдийн хувьд хамрахгүй тохиолдолд тэтгэлэг олгохын тулд төрөл бүрийн арга замыг эрэлхийлнэ.
- Журам 4.5-ын 1 дэх хэсгийн хамгаалалт нь хувийн, эсхүл хамтын гэрээ, эсхүл эдгээрийг нийлүүлсэн хэлбэрээр тохиромжтой бол дотоодын хууль тогтоомжид багтаж болно.
- Тэдний дотоодын хууль ба жишигт нийцэх хүрээнд гишүүд нь хоёр талт ба олон талт гэрээгээр, эсхүл бусад зохицуулалтаар, далайчдын оршин суух газраас нь үл хамааран бүх далайчдад нийгмийн аюулгүй байдлын олж авсан, эсхүл олж авах гэж байгаа эрхийг хэрэгжүүлэхэд хандивын, эсхүл хандивын бус хэлбэрээр хамтран ажиллана.
- Гишүүн бүр нь маргааныг шийдвэрлэх шударга, үр нөлөө бүхий горимыг бий болгоно.
- Гишүүн бүр нь энэ Стандартын 2 дахь хэсгийн дагуу батлах үед аль хамгаалалтын бүрдэл хэсэг багтахыг тодорхойлно. Үүнийг энэ Стандартын 1 дэх хэсэгт заасан нэг, эсхүл түүнээс олон бүрдэл хэсгийн хувьд нийгмийн аюулгүй байдлын хамгаалалт хангагдсан үед ОУХБ-ын Ерөнхий даргад дараа нь мэдэгдэнэ. Ерөнхий дарга ийм мэдээллийн бүртгэлийг хөтлөх ба сонирхогч бүх талуудад нээлттэй байлгана.
- Тунхаглалын 22 дугаар зүйлийн дагуу ОУХБ-д өгөх тайланд бусад бүрдэл хэсгийн хамгаалалтын хүрээнд, Журам 4.5-ын 2 дахь хэсгийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг мөн оруулна.
Удирдамж В4.5 – Нийгмийн аюулгүй байдал
- Журам 4.5-ын 2 дахь хэсгийн дагуу хамгаалалт батлах үед хамгаалалт нь хамгийн багаар бодоход эмнэлгийн асрамж, өвчилсний тэтгэлэг ба ажлын холбогдолтой гэмтлийн тэтгэлэг гэсэн бүрдэл хэсгийг багтаасан байна.
- Стандарт А4.5-ын 6 дахь хэсэгт дурдсан тохиолдолд харьцуулж болохуйц тэтгэлгийн даатгал, хоёр талт ба олон талт гэрээгээр, эсхүл бусад үр өгөөжтэй хэлбэрээр хамтын тохиролцооны холбогдох гэрээний нөхцөлийг анхааран үзэж олгож болно. Ийм арга хэмжээ батлагдахад, ийм арга хэмжээнд хамрагдах далайчдад нийгмийн аюулгүй байдлын хамгаалалтын аль бүрдэл хэсэгт багтах талаар зөвлөгөө өгсөн байна.
- Далайчид нийгмийн аюулгүй байдлын нэгээс илүү дотоодын хууль тогтоомжид хамрагдах бол тухайн гишүүн нь харилцан ажиллах гэрээгээр аль хууль тогтоомж үйлчлэхийг тодорхойлохын тулд далайчдыг таатай нөхцөлөөр хангах, мөн тэд таатай гэж үзсэн харгалзах хууль тогтоомжийн дагуу хамгаалалтын төрөл ба түвшин зэрэг хүчин зүйлүүдийг анхааран үзэж хамтран ажиллана.
- Стандарт А4.5-ын 9 дэх хэсгийн дагуу боловсруулсан горим нь тухайн далайчны нэхэмжлэлтэй холбоотой бүх маргааныг бусдаас үл хамаарах замаар шийдвэрлэхээр хийгдсэн байна.
- Үндэсний далайчид, үндэсний бус далайчид, эсхүл аль аль нь өөрийн далбаатай тухайн хөлөг онгоц дээр ажиллаж байгаа гишүүн бүр нь хүчинтэй үйлчлэх Конвенцийн дагуу нийгмийн аюулгүй байдлын хамгааллаар хангагдсан байх бөгөөд Стандарт А4.5-ын 1 дэх хэсгийн дагуу нийгмийн аюулгүй байдлын хамгааллын бүрдэл хэсгүүдэд тухайн далайчинд тохирох нэмэлт бүрдэл хэсгийг тодорхойлохын тулд тогтмол шалгалт хийнэ.
- Далайчдын хөдөлмөрийн гэрээ нь хөлөг онгоц эзэмшигчээс далайчдыг хангах нийгмийн аюулгүй байдлын хамгааллын аль бүрдэл хэсгээр хийгдэхийг тодорхойлно. Мөн далайчдын цалин хөлснөөс заавал авах суутгал, үндэсний нийгмийн аюулгүй
байдлын хамгааллын холбогдох хөтөлбөрийн дагуу эрх бүхий удирдлагаас тодорхойлсон шаардлагаар хийгдэх хөлөг онгоц эзэмшигчийн хандив зэрэг, хөлөг онгоц эзэмшигчийн холбогдох бусад мэдээллийг тодорхойлно.
- Далбаагаа мандуулж буй хөлөг онгоцны эзэн гишүүн улс нь нийгмийн асуудлаар өөрийн хууль эрхийн хүрээг үр ашигтай хэрэгжүүлэхдээ нийгмийн аюулгүй байдлын хамгаалалтай холбоотой хөлөг онгоц эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлагыг нийгмийн аюулгүй байдлын хамгааллын хөтөлбөртэй нийцүүлнэ.
БҮЛЭГ 5. ДАГАН МӨРДӨХ БА МӨРДҮҮЛЭХ
- Энэ бүлгийн журам энэ конвенцид туссан зарчим, эрхийг бүрэн хэрэгжүүлж, мөрдүүлэх талаар гишүүн улс бүрийн хүлээх үүрэг хариуцлага, мөн түүнчлэн 1,2,3,4 дүгээр бүлэгт заасан зарим үүргийг тодорхойлов.
- Актын А хэсгийн хэрэгжүүлэлтийг гол шаардлагуудаараа хангах 4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүд нь энэ бүлгийн Актын Хэсэг А-д үйлчлэхгүй.
- Зүйл IV-ийн 2 дахь хэсгийн дагуу Гишүүн улс бүр нь Дүрмийн дагуу өөрийн үүрэг хариуцлагаа Актын Хэсэг А-ийн Стандартад дүйцүүлэн заасан байдлаар хэрэгжүүлэх ба Актын Хэсэг В-ийн удирдамжийг анхааран үзнэ.
- Энэ бүлгийн шаардлагуудыг далайчид болон хөлөг онгоц эзэмшигчдийг бусад бүх хүний нэгэн адил хуулийн өмнө тэгш байдлаар буюу тэдгээр нь хуулиар адил тэгш хамгаалуулах эрхтэйг ухамсарлаж хэрэгжүүлэх бөгөөд дээд шүүх, шүүх эсхүл маргаан шийдвэрлэх бусад механизмуудад хандахад ялгаварлан үзэхгүй. Энэ бүлгийн нөхцөл нь хуулийн шүүх ажиллагаа эсхүл хуулийн шүүлтийг тодорхойлохгүй.
Журам 5.1 – Далбааны эзэн улсын үүрэг хариуцлага
Зорилго: Гишүүн бүр нь энэ конвенцийн дагуу өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцны хувьд өөрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийг батламжилна
Журам 5.1.1 – Ерөнхий зарчим
- Гишүүн бүр нь энэ конвенцийн дагуу өөрийн далбааг мандуулж буй хөлөг онгоцны хувьд өөрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийг батламжлах үүрэгтэй.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцон дээрх далайчдын ажиллах, амьдрах нөхцөл энэ конвенцийн стандартад нийцсэн бөгөөд, цаашид нийцнэ гэдгийг батламжлахын тулд Дүрэм 5.1.3 ба 5.1.4-ийн дагуу далайн хөдөлмөрийн нөхцөлийн үзлэг шалгалт хийх, гэрчилгээжүүлэлтийн талаар үр бүтээмжтэй систем байгуулна.
- Далайн хөдөлмөрийн нөхцөлийн үзлэг шалгалт хийх, гэрчилгээжүүлэлтийн талаар үр бүтээмжтэй систем байгуулахдаа гишүүн нь аль тохиромжтой үед үзлэг шалгалт хийх, эсхүл гэрчилгээ олгох, эсхүл аль алиныг нь хийх эрх бүхий, бие даасан байдлаараа хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтийн байгууллага, эсхүл бусад байгууллагад (хэрэв сүүлд тохиролцсон бол бусад гишүүн байгууллагад) эрх олгож болно. Бүх тохиолдолд гишүүн нь өөрийн далбаатай хөлөг онгоцон дээр далайчдын далайн хөдөлмөрийн нөхцөлд үзлэг шалгалт хийх, гэрчилгээжүүлэлтийн талаар бүрэн хариуцах үүрэгтэй хэвээр байна.
- Далайн хөдөлмөрийн тунхаглалын дагуу бүрдүүлсэн далайн хөдөлмөрийн гэрчилгээ нь өөрийн далбаагаа мандуулж байгаа гишүүний үзлэг шалгалтад бүрэн хамрагдсан, далайчдын ажиллах, амьдрах нөхцөлтэй холбоотой энэ конвенцийн шаардлагад нийцүүлэн гэрчилгээжүүлсэн гэдгийг нотлох анхан шатны (prima facie) нотолгоо баримт болно.
- Энэ журмын 2 дахь хэсэгт дурдсан системийн тухай мэдээлэл, мөн түүний үр бүтээмжийг үнэлэхэд хэрэглэсэн арга хэрэгсэл нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн дагуу өгөх гишүүний тайланд тусгагдсан байна.
Стандарт А5.1.1 – Ерөнхий зарчмууд
- Гишүүн бүр нь өөрийн үзлэг шалгалт, гэрчилгээжүүлэлтийн системтэй холбоотой тодорхой зорилго ба стандартыг, мөн эдгээр зорилго, стандартад хүрэх өөрийн үнэлгээний тохирох ерөнхий ажлын үйл явц, дарааллыг тогтооно.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай бүх хөлөг онгоцыг энэ конвенцийн хуулбарыг тавцан дээрээ авч явахыг шаардана.
Удирдамж В5.1.1- Ерөнхий зарчмууд
- Эрх бүхий байгууллага нь далайчдын хөлөг онгоцны тавцан дээр ажиллах, амьдрах нөхцөлийн тухай Журам 5.1.1 ба 5.1.2-т дурдсан олон нийтийн байгууллага болон бусад байгууллагын хоорондын үр бүтээлтэй хамтын ажиллагааг дэмжихийн тулд тохиромжтой зохицуулалтыг хийнэ.
- Шалгагчдын, хөлөг онгоц эзэмшигчдийн, далайчид болон тэдний холбогдох байгууллагын хоорондын хамтын ажиллагааг илүү сайн байлгахын тулд, далайчдын ажиллах, амьдрах нөхцөлийг хангах, эсхүл сайжруулахын тулд эрх бүхий байгууллага нь ийм байгууллагын төлөөлөгчидтэй илүү сайн арга хэлбэрээр, үр дүнд хүрэх зорилгоор тогтмол зөвлөлдөнө. Ийм зөвлөлгөөний арга хэлбэрийг хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдын байгууллагатай зөвшилцсөний дараа эрх бүхий байгууллага тогтооно.
Журам 5.1.2 – Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад эрх олгох
- Журам 5.1.1 ("хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага")-ийн 3 дахь хэсэгт дурдсан олон нийтийн байгууллага эсхүл бусад байгууллага нь эрх бүхий, бие даасан байдлын талаарх Актын шаардлагыг хангаснаар эрх бүхий байгуулагаас хүлээн зөвшөөрөгдсөн байна. Эрх авсан хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үзэж шалгах эсхүл гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллага эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас явуулах тухай Актад нарийвчлан тодорхой заасан үйл ажиллагааны хүрээнд явагдана.
- Журам 5.1.1-ийн 5 дахь хэсэгт заасан тайлан нь аливаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тухай мэдээлэл, эрх олгосон цар хүрээ, эрх олгосон үйл ажиллагаа нь бүрэн ба үр өгөөжтэй явагдсан гэдгийг батламжлах гишүүний хийсэн зохицуулалт зэргийг агуулсан байна.
Стандарт А5.1.2 - Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад эрх олгох
- Дүрэм 5.1.2-ын 1 дэх хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөх зорилгоор эрх бүхий байгууллага нь тухайн байгууллагын ур чадвар ба бие даасан байдлыг шалгах бөгөөд шаардлагатай олгосон эрхийн дагуух үйл ажиллагааг явуулах хүрээнд уг байгууллага дараахь зүйлийг харуулж чадсан эсэхийг тодорхойлно:
a) энэ конвенцийн холбогдох хэсэгт шаардлагатай мэргэжлийн ур чадвартай, хөлөг онгоцны ажиллагааны тохирох мэдлэгтэй, мөн хөлөг онгоцон дээр ажиллах далайчдын наад захын энгийн шаардлага, ажил олгох нөхцөл, орон байр, амрах хэрэгсэл, хоол ба хүнсний хангамж, ослоос урьдчилан сэргийлэх байдал, эрүүл мэндийн хамгаалал, эмнэлгийн асрамж, эрүүл ахуй ба нийгмийн аюулгүйн хамгаалал зэрэг хангагдсан;
b) өөрийн ажиллагсадаа мэргэжил дээшлүүлэх чадвартай;
c) энэ конвенцийн шаардлагын, мөн хүчин төгөлдөр мөрдөж буй дотоодын хууль, дүрэм, олон улсын холбогдох баримт бичгийн талаар шаардлагатай мэдлэгтэй;
d) тохирох хэмжээ, бүтэц, жишиг, хүчин чадал зэрэг нь эрх олгосон төрөл ба түүний түвшинд зохицсон.
- Үзлэг шалгалттай холбоотой олгосон аливаа эрх нь хамгийн багадаа далайчдын ажиллах, амьдрах нөхцөлд гарсан зөрчлөө арилгахыг шаардах, Боомтын улсын хүсэлтээр үүнтэй холбоотой үзлэг шалгалт явуулах зэрэг бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад олгоно.
- Гишүүн бүр нь дараахь зүйлийг хийж гүйцэтгэнэ:
a) хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гүйцэтгэсэн ажлын хангалттайг батламжлах системийг байгуулах ба үүнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүх дотоодын хууль тогтоомж олон улсын холбогдох баримт бичгийн талаарх мэдээлэл орно;
b) ийм байгууллагын хяналттай харилцах харилцаа холбоог бий болгоно.
- Гишүүн бүр нь өөрийн нэрийн өмнөөс эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн аливаа байгууллагын сүүлийн жагсаалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гаргаж өгөх ба энэ жагсаалтын шинэчлэлийг хийх ёстой. Жагсаалт нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын эрх олгогдсон үүрэгт ажлыг тусгасан байна. ОУХБ нь жагсаалтыг олон нийтэд тараана.
Удирдамж В5.1.2 - Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад эрх олгох
- Хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгууллага нь өндөр чанартай, цагаа олсон үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэх техникийн, захиргааны, удирдлагын ур чадвар, хүчин чадлаа батлан харуулна.
- Эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргагч байгууллагын хүчин чадалд үнэлгээ дүгнэлт өгөхдөө уг байгууллага дараахь шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлно:
a) Зохих техникийн, удирдлагын болон дэмжин ажиллах баг байгаа эсэх;
b) шаардлагатай үйлчилгээгээр хангаж чадахуйц хангалттай мэдлэгтэй, мэргэжлийн, газар зүйн байрлалаар тохирох төлөөлөл бүхий ажиллагсадтай;
c) цагаа олсон ханамжтай, чанартай үйлчилгээгээр хангах чадвар нь батлагдсан;
d) өөрийн үйл ажиллагаа нь бие даасан тооцоотой.
- Эрх бүхий байгууллага нь эрх олгох зорилгоор хүлээн зөвшөөрсөн аливаа байгууллагатай гэрээг бичгээр хийнэ. Гэрээ нь дараахь зүйлийг багтаана:
a) үйлчлэх хүрээ;
b) зорилго;
c) ерөнхий нөхцөл;
d) эрхийн дагуу үүргээ гүйцэтгэх;
e) эрхийн дагуу үүргээ гүйцэтгэх хууль ёсны үндэс суурь;
f) эрх бүхий байгууллагад тайлагнах;
g) эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад олгосон эрхийн тодорхойлолт;
h) томилсон хүлээн зөвшөөрөгдөх байгууллагын үйл ажиллагаанд тавих эрх бүхий байгууллагын хяналт.
- Гишүүн бүр нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас хянан шалгагчаар ажил олгосон ажиллагсадынхаа мэдлэг, мэргэжлийг цаг тухайд нь дээшлүүлэхийн тулд мэргэжил олголтын системийг боловсруулахыг шаардана.
- Гишүүн бүр нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас тэдний гүйцэтгэсэн үйлчилгээнийхээ талаар, тэдний зүгээс үйлчилгээнийхээ хүрээнд хийсэн зүйлс шаардагдах стандартын хэмжээнд хүрсэн болохыг нотлон харуулах тайлан гаргаж өгөхийг шаардана.
- Стандарт А5.1.2-ын 3(b)-д дурдсан хяналттай ажиллагаа явуулахад Гишүүн бүр нь ОУДБ-ын ажиллах хүрээнд батлагдсан Захиргааны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах байгууллагад эрх олгох зааврыг анхааран үзнэ.
Журам 5.1.3 – Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл
- Энэ Журам нь дараахь хөлөг онгоцонд үйлчилнэ:
a) олон улсын аялал хийдэг бохир даац нь 500 тонн эсхүл түүнээс дээш хөлөг онгоц;
b) Гишүүний далбааг мандуулж буй, бусад улсын боомтоос эсхүл боомтууд хооронд үйл ажиллагаа явуулдаг бохир даац нь 500 тонн эсхүл түүнээс дээш хөлөг онгоцууд.
Энэ журмын зорилгоор "олон улсын аялал" гэдэг нь нэг улсаас нөгөө улсын боомт хүрэх аялалыг хэлнэ.
- Энэ журам нь энэ дүрмийн 1 дэх хэсэгт хамаарахгүй, гишүүн улсын далбаан дор зорчиж яваа ямар ч хөлөг онгоцонд тухайн гишүүнд хөлөг онгоцны эзэмшигчийн хүсэлтээр мөн үйлчилнэ.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцыг далайчдын хөлөг онгоцон дээр ажиллах, амьдрах нөхцөлийг, энэ дүрмийн 4 дэх хэсэгт дурдсан далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагт зааснаар мөрдөх арга хэмжээг, дотоодын хууль тогтоомж, эсхүл энэ конвенцийг хэрэгжүүлэх бусад арга хэмжээний шаардлагад нийцүүлэн шалгасан болохыг гэрчлэх далайн хөдөлмөрийн гэрчилгээг авч явах, хэрэглэхийг шаардана.
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцыг далайчдын хөлөг онгоцон дээр ажиллах, амьдрах нөхцөлийн тухай энэ конвенцийг хэрэгжүүлэх үндэсний шаардлагуудыг дурдсан, тухайн хөлөг онгоцон дээрх шаардлагыг мөрдлөг болгохын тулд хөлөг онгоцны эзэмшигчээс баталсан арга хэмжээг багтаасан далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийг авч явах, хэрэглэхийг шаардана.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхаг нь Актаар тогтоосон загвар, хэв маягийг баримтална.
- Гишүүний эрх бүхий байгууллага эсхүл бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь гишүүний далбаатай хөлөг онгоцыг шалгалтаар энэ конвенцийн стандартыг хангаж байгаа, цаашид хангана гэдгийг тогтоосон бол үүний дүнд далайн хөдөлмөрийн гэрчилгээг олгох эсхүл шинэчлэх бөгөөд энэ гэрчилгээний талаар олон нийтэд мэдээлнэ.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийн нарийвчилсан шаардлагууд, мөн шалгах ёстой, батлагдсан зүйлсийн жагсаалт зэргийг Актын хэсэг А-д тодорхойлсон.
Стандарт А5.1.3 – Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл
- Эрх бүхий байгууллага, эсхүл энэ зорилгоор бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь далайн хөдөлмөрийн гэрчилгээг хөлөг онгоцонд 5 жилээс хэтрэхгүй хугацаагаар олгоно. Шалгагдах ёстой зүйлсийн ба дотоодын хууль тогтоомжийн эсхүл хөлөг онгоцон дээрх далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлтэй холбогдолтой энэ конвенцийн шаардлагыг хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд нийцүүлэн үндэслэсэн жагсаалт нь Хавсралт А5- I –д үндэслэсэн байна.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдал нь энэ конвенцийг хэрэгжүүлэх үндэсний шаардлагыг үргэлжлүүлэн мөрдөж буйг баталгаажуулахын тулд эрх бүхий байгууллагаас эсхүл энэ зорилгоор бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас явуулах явц дундын шалгалтын шалтгаан болно. Хэрэв явц дундын шалгалт зөвхөн нэг удаа хийгдсэн ба гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 5 жил бол гэрчилгээг олгосон хоёр дахь ба гурав дахь жилийн ойн хооронд уг шалгалтыг хийнэ. Жилийн ой гэдэг нь далайн хөдөлмөрийн гэрчилгээний дуусах хугацааны өдөртэй харгалзах жил бүрийн сар ба өдөр юм. Явц дундын шалгалтын далайц ба цар хүрээ нь гэрчилгээг шинэчлэх шалгалттай адил байна. Гэрчилгээ нь дараалсан явц дундын шалгалтын амжилттай үр дүнгээр хүлээн зөвшөөрөгдөн батлагдана.
- Энэ Стандартын 1 дэх хэсэгт нөлөөлөхгүйгээр хүчинтэй байгаа далайн хөдөлмөрийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнөх 3 сарын дотор шинэчлэх шалгалт хийгдсэн бол далайн хөдөлмөрийн шинэ гэрчилгээ нь шинэчлэх шалгалт хийгдсэн өдрөөс эхлэн хүчинтэй байгаа гэрчилгээний дуусах хугацаанаас 5 жилээс хэтрэхгүй хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр байна.
- Хүчинтэй байгаа далайн хөдөлмөрийн гэрчилгээний дуусах хугацаанаас өмнө 3-аас илүү сарын хугацаанд шинэчлэх шалгалт хийгдсэн бол далайн хөдөлмөрийн шинэ гэрчилгээ нь шинэчлэх шалгалт хийж дууссан өдрөөс эхлэн 5 жилээс хэтрэхгүй хугацаагаар хүчинтэй байна.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээг дараахь тохиолдолд олгож болно:
a) шинээр үйлдвэрлэгдээд гарч буй хөлөг онгоцонд;
b) хөлөг онгоц далбаагаа солиход;
c) хөлөг онгоцны үйл ажиллагааны үүрэг хариуцлагыг хүлээн авч буй онгоц эзэмшигч, шинээр хөлөг онгоц авч байгаа үед.
- Явц дундын далайн хөдөлмөрийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас, эсхүл энэ зорилгоор бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас 6 сараас хэтрэхгүй хугацаагаар олгож болно.
- Явц дундын далайн хөдөлмөрийн гэрчилгээг зөвхөн дараахь зүйлийг баталгаажуулсны дараа олгож болно:
a) хөлөг онгоц Хавсралт А5-1 дэх жагсаалтын дагуу, энэ хэсгийн (b), (c), (d) дэд хэсэгт заасан баталгаажуулах зүйлсийг анхааран үзэж, боломжийн хэрээр шалгагдсан;
b) хөлөг онгоц эзэмшигч эрх бүхий байгууллагад эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хөлөг онгоц энэ конвенцийг биелүүлэхэд тохиромжтой үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулсан;
c) ахмад нь энэ конвенцийн шаардлагуудыг, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг бүрэн мэдэж байгаа;
d) далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг гаргахын тулд эрх бүхий байгууллагад эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад холбогдох мэдээллийг гаргаж өгсөн.
- Энэ Стандартын 1 дэх хэсгийн дагуу явагдах бүрэн шалгалт нь далайн хөдөлмөрийн бүрэн хугацааны гэрчилгээг олгох боломжийг бүрдүүлэхийн тулд явц дундын гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хийгдэнэ. Энэ Стандартын 6 дахь хэсэгт дурдсан дараагийн эхний 6 сарын хугацаанд явц дундын гэрчилгээг дахин олгохгүй байж болно. Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг явц дундын гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд олгох шаардлагагүй.
- Далайн хөдөлмөрийн гэрчилгээ, явц дундын далайн хөдөлмөрийн гэрчилгээ, далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг Хавсралт А5-II –т заасан загварт нийцүүлэн гүйцэтгэнэ.
- Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг далайн хөдөлмөрийн гэрчилгээнд хавсаргана. Энэ нь хоёр хэсэгтэй байна:
a) Хэсэг I-ийг эрх бүхий байгууллага бөглөх бөгөөд үүнд:
(i) энэ Стандартын 1 дэх хэсгийн дагуу шалгагдах ёстой зүйлсийн жагсаалт тодорхойлно;
(ii) холбогдох дотоодын хууль эрх зүйн нөхцөл, мөн шаардлагатай тохиолдолд үндэсний шаардлагын гол агуулгын талаарх хураангуй мэдээлэл зэргийг хангах, энэ конвенцийн холбогдох шаардлагатай холбоотойгоор биелүүлэх үндэсний шаардлагыг тодорхойлно;
(iii) дотоодын хууль эрх зүйн дагуу хөлөг онгоцны төрлөөр тодорхой шаардлагуудыг харгалзан үзнэ;
(iv) 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу батлагдсан гол адилтгах аливаа нөхцөлүүдийг тэмдэглэнэ;
(v) Гарчиг 3-т заасан эрх бүхий байгууллагаас олгосон аливаа чөлөөлөлтийг тодорхой тусгана;
b) Хэсэг II-ийг хөлөг онгоц эзэмшигч бөглөх бөгөөд уг хэсэгт үндэсний шаардлагуудтай нийцүүлэх шалгалт хоорондын явц дундын мөрдөлтийг хангах батлагдсан арга хэмжээг болон үргэлжлүүлэн сайжруулах арга хэмжээг авахын тулд санал болгосон арга хэмжээг тодорхойлно.
Эрх бүхий байгууллага эсхүл энэ зорилгоор бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь Хэсэг II-ийг гэрчлэх ба далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийг гаргана.
- Дараа дараагийн бүх шалгалтын үр дүнг эсхүл тухайн хөлөг онгоцонд хийсэн бусад шалгалтын баталгаажуулалтыг болон ийм аливаа баталгаажуулалт хийх явцад илэрсэн аливаа чухал зөрчлийг, уг илэрсэн зөрчлийг арилгасан огноотой нь хамт тэмдэглэнэ. Англи хэл дээр биш бол орчуулгыг хавсаргасан энэ тэмдэглэл нь дотоодын хууль тогтоомжийн дагуу тэмдэглэх бөгөөд далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагт хавсаргах эсхүл өөр ямар нэгэн замаар далайчдад, далбааны улсын шалгагчдад, боомтын улсын эрх бүхий албан тушаалтанд, хөлөг онгоц эзэмшигч болон далайчдын төлөөлөгчдөд гаргаж өгнө.
- Англи хэл дээр биш бол орчуулгыг хавсаргасан, тухайн үеийн хүчинтэй байгаа далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийг хөлөг онгоцны тавцан дээр авч явах бөгөөд түүний хуулбарыг тавцан дээр далайчдын нүдэнд ил үзэгдэх газар байрлуулна. Хуулбарыг дотоодын хууль эсхүл дүрмүүдийн дагуу, хүсэлт гаргасан тохиолдолд далайчдад, далбааны улсын шалгагчдад, боомтын улсын эрх бүхий албан тушаалтанд, хөлөг онгоц эзэмшигч болон далайчдын төлөөлөгчдөд гаргаж өгнө.
- Энэ Стандартын 11, 12 дахь хэсэгт дурдсан англи хэлний орчуулгын шаардлага нь олон улсын аялалд оролцдоггүй хөлөг онгоцонд үйлчлэхгүй.
- Энэ Стандартын 1, 5 дахь хэсгийн олгогдсон гэрчилгээ нь дараахь аль нэг тохиолдолд хүчин төгөлдөр байхаа болино:
a) хэрэв энэ Стандартын 2 дахь хэсэгт тодорхойлсон хугацаанд холбогдох шалгалт хийгдээгүй бол;
b) хэрэв энэ Стандартын 2 дахь хэсгийн дагуу гэрчилгээ нь баталгаажаагүй бол;
c) хөлөг онгоц далбаагаа солиход үед;
d) хөлөг онгоц эзэмшигч тухайн хөлөг онгоцны үүрэг хариуцлагыг хүлээхээ болих үед;
e) 3 дугаар бүлгийн дагуу хөлөг онгоцны хийц, эсхүл тоног төхөөрөмжид чухал өөрчлөлт хийсэн үед.
- Энэ Стандартын 14(c), (d), (e) хэсэгт дурдсан тохиолдолд шинэ гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь уг хөлөг онгоц энэ Стандартын шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд зөвхөн шинэ гэрчилгээг олгоно.
- Хэрэв тухайн хөлөг онгоц энэ конвенцийн шаардлагыг хангахгүй байгаа ба шаардлагатай аливаа засварлах үйлдлийг хийгээгүй гэсэн нотлох баримттай бол далайн хөдөлмөрийн гэрчилгээг эрх бүхий байгууллага эсхүл далбааны улсаас энэ зорилгоор бүрэн эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хүчингүй болгоно.
- Энэ Стандартын 16 дахь хэсгийн дагуу далайн хөдөлмөрийн гэрчилгээг хүчингүй болгох эсэхийг хэлэлцэх үед эрх бүхий байгууллага эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага нь зөрчлийн ноцтой байдал эсхүл давтамжийг анхааран үзнэ.
Удирдамж В5.1.3 - Далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл
- Далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхаг Хэсэг I дэх үндэсний шаардлагуудын мэдээлэл нь далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлийн тухай Хавсралт А5-I-д жагсаасан зүйл бүртэй холбоотой хууль зүйн нөхцөлүүдийг ишлэл болгох буюу хавсаргасан байна. Энэ конвенцид заасан шаардлагуудыг тодорхой баримтлах дотоодын хууль тогтоомжид шаардлагатай бүх ишлэлийг оруулж болно. 6
дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу түүнтэй адил байдлаар хэрэгжүүлсэн конвенцийн нөхцөл нь тодорхойлогдсон ба хураангуй тайлбартай байна. Гарчиг 3-т зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон шаардлагаас чөлөөлөгдөх тухайн нөхцөл, эсхүл нөхцөлүүдийг тодорхой заасан байна.
- Далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийн Хэсэг II-т дурдсан, хөлөг онгоцны эзэмшигчээс тодорхойлсон арга хэмжээ нь үндэсний тодорхой шаардлагыг явц дунд мөрдөх байдлыг шалгах, шалгах үүрэг бүхий этгээд, тэмдэглэл хөтлөх, мөн шаардлага хангахгүй хэсэгт хэрэгжүүлсэн үйл ажиллагаа зэрэгтэй холбоотой үйлдлийг заасан байна. Хэсэг II нь хэд, хэдэн янзын хэлбэртэй байж болно. Энэ нь далайн тээврийн салбарын бусад талтай холбоотой бодлого ба үйл ажиллагааг хамарсан бусад илүү өргөн хүрээтэй бичиг баримт, жишээлбэл, Олон улсын аюулгүй ажиллагааны менежментийн акт-аар шаардагдах бичиг баримт эсхүл SOLAS конвенцийн Журам 5, хөлөг онгоцны тасралтгүй үргэлжлэх тойм тэмдэглэлтэй холбоотой Зүйл 11 дүгээр зүйлийн 1-д шаардсан мэдээлэл зэргээс ишлэл болгож болно.
- Явц дунд мөрдөх арга хэмжээнд хөлөг онгоцны эзэмшигчид ба ахмадад зориулсан, ажлын байрны зохион байгуулалттай холбоотой технологийн сүүлийн үеийн дэвшил болон шинжлэх ухааны ололттой тэднийг өөрсдийгөө далайчдын ажлын байранд байнга гардаг аюул ослыг анхааран үзэж байнга мэдээлэл авч байх талаар, мөн далайчдын төлөөлөгчдөд энэ талаар мөн адил мэдээлэх зэрэг олон улсын ерөнхий шаардлагууд орох бөгөөд түүгээр тавцан дээр далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлийг хамгаалах илүү түвшинг батална.
- Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл нь далбааны улсын шалгагч, боомт улсын эрх бүхий ажилтан, далайчид зэрэг тухайн бүх хүмүүст туслах, шаардлагууд зөв хэрэгжиж байгааг шалгах зорилгоор ойлгомжтой байдлаар хийгдсэн байна.
- Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэлд тусгаж болох мэдээллийн төрлийн талаар жишээг Хавсралт В5-I –д үзүүлэв.
- Стандарт А5.1.3-ын 14(c) хэсэгт дурдсанаар хөлөг онгоц далбаагаа солиход, хэрэв тухайн 2 улс энэ конвенцийг баталсан бол түрүүчийн далбааны эзэн гишүүн улс нь нөгөө гишүүний эрх бүхий байгууллагад далбаагаа солихоос өмнө хөлөг онгоцон дээр авч явж байсан далайн хөдөлмөрийн гэрчилгээний болон далайн хөдөлмөрийн мөрдөх зүйлийн тунхагийн хуулбарыг аль болох яаралтайгаар явуулах бөгөөд хэрэв боломжтой бол холбогдох шалгалт хийсэн тайлангийн хуулбарыг хэрэв эрх бүхий байгууллага хүсэлт гаргавал далбаагаа сольсны дараа гурван сарын дотор явуулна.
Журам 5.1.4– Үзлэг шалгалт ба үр дүнг хэрэгжүүлэх
- Гишүүн бүр нь тогтмол шалгалтын үр өгөөжтэй, зохицуулагдсан системээр дамжуулан өөрийн далбаатай хөлөг онгоцууд энэ конвенцийн шаардлагуудыг дотоодын хууль ба дүрмүүдийн адилаар мөрдөн хэрэгжүүлж байгааг хянан үнэлэх, хяналтын бусад арга хэмжээнүүдийг баталгаажуулна.
- Энэ журмын 1 дэх хэсэгт дурдсан шалгалтын болон хууль мөрдүүлэлтийн системтэй холбоотой нарийвчилсан шаардлагууд нь Актын Хэсэг А-д тусгасан.
Стандарт А5.1.4 – Үзлэг шалгалт ба үр дүнг хэрэгжүүлэх
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцууд дээрх далайчдын нөхцөлд хийх шалгалтын системтэй байлгах ба уг системд далайн хөдөлмөрийн мөрдөлтийн тунхагт тодорхойлсон ажиллах, амьдрах нөхцөлтэй холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн, энэ конвенцийн шаардлагуудтай нийцэж байгаа зэргийн баталгаажуулалт багтана.
- Эрх бүхий байгууллага нь энэ Стандартын 1 дэх хэсэгт заасан өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд хүрэлцэхүйц тооны мэргэшсэн шалгагчдыг томилно. Шалгалт хийлгэхээр эрх олгогдсон хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хувьд Гишүүн нь
шалгалт хийх тухайн этгээдийг уг үүргийг гүйцэтгэхийн тулд мэргэшсэн байхыг шаардах бөгөөд тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хууль ёсны эрхээр хангана.
- Шалгагчдыг шалгалт болон баталгаажуулалт явуулах, энэ Стандартын 1 дэх хэсэгт дурдсан мөрдүүлэлтийг баталгаажуулах боломж олгох зорилгоор сургалт, ур чадвар, ажлын даалгавар, эрх, статус болон шаардлагатай, эсхүл хүссэн бие даасан байдал зэргийг батламжлах тохирохуйц нөхцөлийг бүрдүүлсэн байна.
- Шалгалтыг Стандарт А5.1.3-аар шаардагдах давтамжтайгаар явуулна. Давтамж нь 3 жилээс хэтрэх тохиолдол байхгүй.
- Хэрэв гишүүн нь өөрийн далбаатай хөлөг онгоц энэ конвенцийн шаардлагыг хангахгүй эсхүл далайн хөдөлмөрийн мөрдөлтийн тунхагт заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ ноцтой зөрчил гаргасан талаар илт нотлоогүй, эсхүл нотлох баримт аваагүй байхад гомдол хүлээн авбал тухайн хэргийг мөрдөн шинжлэхээр шаардлагатай алхам хийх ба илэрсэн аливаа дутагдлыг арилгах үйлдэл хийхээ батламжилна.
- Гишүүн бүр нь шалгагчдыг засгийн газар солигдох өөрчлөлт болон гадны гаж нөлөөллөөс хамаарахгүй бие даасан байдлыг батлах статус ба нөхцөлийг хангах зорилгоор тохирохуйц дүрмээр хангах бөгөөд түүнийг үр ашигтайгаар мөрдүүлнэ.
- Шалгагчид нь үүргээ биелүүлэх тухай тодорхой зааварчилгаатай, тохирохуйц ажил байдлын тодорхойлолтоор хангагдсан байх ба дараахь бүрэн эрхтэй байна:
a) гишүүний далбааг мандуулж буй хөлөг онгоцны тавцан дээр гарах;
b) аливаа шалгалт явуулах, хэрэв тэд шаардлагатай гэж үзвэл стандартыг хатуу чанд мөрдсөн эсэхийг шалгах эсхүл байцаалт авах;
c) аливаа зөрчлийг арилгахыг шаардах, хэрэв зөрчлүүд нь энэ конвенцийн шаардлагыг ноцтойгоор зөрчих үндэслэлтэй (мөн далайчдын эрхийг зөрчих) эсхүл далайчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, хамгаалалтад гол аюул учруулахаар бол шаардлагатай үйлдэл хийх хүртэл боомтыг орхин явахыг хориглох.
- Энэ Стандартын 7(c) дахь хэсгийн дагуу хийсэн аливаа үйлдэл нь хууль зүйн эсхүл захиргааны байгууллагад хандах аливаа эрхийн үндэслэл болно.
- Шалгагчид нь тухайн далайчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, хамгаалалтад аюул учруулахаар энэ конвенцийн шаардлагыг зөрчсөн нь тодорхойгүй байхад, мөн ижил төстэй зөрчлийн урьдын түүх байхгүй байхад хууль дүрэм тогтоох, эсхүл үйл ажиллагаанд зөвлөмж өгөхийн оронд зөвлөгөө өгөхдөө болгоомжтой хандана.
- Шалгагчид нь аливаа гомдол, далайчдын ажиллах, амьдрах нөхцөлийн зөрчлүүдтэй холбоотой эсхүл хууль ба дүрмийн зөрчил зэргийн эх үүсвэрийн тухай аюулын талаар мэдэгдэх гомдолд нууцлалтай хандах бөгөөд тухайн хөлөг онгоцны эзэмшигчид, хөлөг онгоц эзэмшигчдийн төлөөлөгчид, хөлөг онгоцны оператор нарт ийм гомдлын мөрөөр шалгалт хийсэн гэдэг талаараа битүү үгээр тайлбар өгөхгүй.
- Шалгагчид нь тэдний тоо эсхүл ажлын онцлогийн улмаас шалгалтад хөндлөнгөөс оролцох, ямар нэгэн замаар тэдний байгууллагад хохирол учруулах, эсхүл хөлөг онгоц эзэмшигчид, далайчид, бусад сонирхогч талуудтай харьцах тэдний харьцааны шударга байдалд муугаар нөлөөлж болзошгүй тул үүрэгт ажлаа бусдад хариуцуулахгүй. Тухайлбал, шалгагч нь:
a) шалгалтын явцад аливаа үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар сонирхолтой байх хориотой;
b) ажил үйлчилгээгээ дууссаны дараа ч гэсэн худалдааны аливаа нууц, ажлын дарааллын нууц, ажил үүргээ гүйцэтгэх явцад тэдэнд мэдэгдсэн хувийн шинж чанартай мэдээлэл зэргийг илрүүлэхгүй байх бөгөөд ингэсэн тохиолдолд тохирох торгууль эсхүл сахилгын арга хэмжээг хүртэнэ.
- Шалгагч нь шалгалт бүрийнхээ тайланг эрх бүхий байгууллагад гаргана. Тайлангийн англи хэл эсхүл хөлөг онгоцны ажлын хэл дээрх нэг хувийг хөлөг онгоцны ахмадад байлгах ба нөгөө хувийг хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын мэдээллийн самбар дээр байрлуулах бөгөөд хэрэв хүсэлт гаргавал тэдний төлөөлөгчдөд явуулна.
- Гишүүн бүрийн эрх бүхий байгууллага нь өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээрх далайчдын нөхцөлд хийсэн шалгалтын тайланг гаргана. Шалгалтын үйл ажиллагааны талаар жил бүрийн тайланг жилийн эцэс дууссанаас хойш 6 сараас хэтрэхгүйгээр боломжтой хугацаанд хэвлэн гаргана.
- Том ноцтой ослыг хянан мөрдөх тохиолдолд тайланг аль болох хурдан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргах бөгөөд гэхдээ шалгалт дууссаны дараачийн 1 сараас хэтрэхгүй байна.
- Шалгалт явагдах үед эсхүл энэ Стандартын дагуу арга хэмжээ авах үед хөлөг онгоцыг шалтгаангүйгээр саатуулах, хоцроохоос зайлсхийхийн тулд бүх боломжит оролдлогыг хийнэ.
- Дотоодын хууль тогтоомжийн дагуу шалгагчийн эрхээ буруу хэрэгжүүлсний улмаас учирсан аливаа алдагдал, хохирлын төлөө нөхөн төлбөр төлнө. Нотолгоог гомдол гаргагч тохиолдол бүрт гаргана.
- Энэхүү конвенцийн шаардлагыг (мөн далайчдын эрхийг зөрчих)зөрчсөн зөрчилд ба шалгагчдад ажил үүргээ гүйцэтгэхэд саад хаалт болох тохиолдолд тохирох торгууль ба бусад засварлах арга хэмжээг авах бөгөөд Гишүүн бүр үүнийг үр дүнтэй даган мөрдүүлнэ.
Удирдамж В5.1.4- Үзлэг шалгалт ба үр дүнг хэрэгжүүлэх
- Далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлийг бүхэлд нь эсхүл, хэсэгчлэн шалгах эрх бүхий байгууллага ба бусад аливаа үйлчилгээ эсхүл байгууллага тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эх үүсвэртэй байна. Тухайлбал:
a) Гишүүн бүр нь шаардлагатай үед шалгагчдын ажилд туслуулахаар бүрэн мэргэшсэн техникийн шинжээч ба мэргэжилтэнг дуудах шаардлагатай арга хэмжээг авна;
b) шалгагчид тохилог нөхцөлөөр, тоног төхөөрөмжөөр болон тэднийг үүрэгт ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэхэд тохирохуйц тээврийн хэрэгслээр хангагдана.
- Эрх бүхий байгуулага нь тогтвортой байдлыг хангахын тулд мөрдөх болон мөрдүүлэх бодлого боловсруулах ба хэрэв үүнийг боловсруулахгүй бол энэ конвенцтой холбоотой шалгалтын болон мөрдүүлэх үйл ажиллагааны зааварчилгааг боловсруулна. Бүх шалгагчдыг болон хууль мөрдүүлэх холбогдох албаны хүмүүсийг энэ бодлогын материалаар хангах ба түүнийг олон нийтэд, хөлөг онгоц эзэмшигчид болон далайчдад нээлттэй байлгана.
- Эрх бүхий байгуулага нь энэ конвенцийн шууд далайчдаас эсхүл далайчдын төлөөлөгчдөөс зөрчигдөж болохуйц шаардлагатай (далайчдын эрхийг мөн багтаана) холбоотой итгэлтэй мэдээлэл хүлээн авах боломж олгох энгийн хялбар үйл ажиллагааг бий болгох ба шалгагчдад эдгээр зүйлийг болон дараахь зүйлийг шуурхай шалгах зөвшөөрлийг өгнө:
a) ахмад, далайчид эсхүл далайчдын төлөөлөгчдийг хэрэв тэд шаардлагатай гэж үзвэл шалгалт хийлгэх хүсэлт тавих боломжийг олгох;
b) тухайн хөлөг онгоц эзэмшигчид, далайчид, байгууллага нарт энэ конвенцийн шаардлагыг мөрдөх хамгийн үр бүтээлтэй арга хэрэгслийн, мөн далайчдын тавцан дээрх нөхцөлийг тасралтгүйгээр сайжруулах талаар техникийн мэдээллээр хангах ба зөвлөгөө өгөх.
- Шалгагч нар нь бүрэн сургагдсан байх ба дараахь ажил үүргээ үр бүтээлтэй гүйцэтгэхийн тулд хангалттай тооны байна:
a) шалгагч нарын гүйцэтгэх ёстой ажил үүргийн чухал байдал, тухайлбал шалгагдах хөлөг онгоцны тоо, зориулалт, хэмжээ зэрэг болон мөрдүүлэх шаардлагатай хууль зүйн шаардлагын тоо ба тэдгээрийн мөн чанар;
b) шалгагчийн мэдэлд байгаа нөөц мэдээлэл;
c) үр дүнтэй байлгахын тулд хийгдэх ёстой шалгалтын энгийн нөхцөл.
- Дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон олон нийтийн үйлчилгээнд ажилд ороход шаардагдах аливаа нөхцөлийн хувьд шалгагч нар нь мэргэжилтэй байх ба тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тохирох сургалтад хамрагдсан байх
ёстой бөгөөд хэрэв боломжтой бол далайн тээврийн боловсролтой эсхүл далайчны жишигтэй байна. Тэд далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлийн талаар болон англи хэлний тохирох мэдлэгтэй байх ёстой.
- Шалгагч нарыг тэдний ажиллах хугацаанд мэргэжил дээшлүүлэх илүү тохирох сургалтад хамруулах арга хэмжээ авсан байна.
- Бүх шалгагч нар нь төрөл бүрийн дурдсан тохиолдлын шалгалтын шалгах хүрээний талаар ба шалгалтын ерөнхий аргачлалын талаар тодорхой ойлголттой байх ёстой.
- Дотоодын хуулийн дагуу ажлын зөв тодорхойлолтоор хангагдсан шалгагч нар нь хамгийн багадаа дараахь эрхтэй байна:
a) хөлөг онгоцны тавцан руу чөлөөтэй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гарах; гэхдээ хөлөг онгоцны шалгалтыг эхлүүлэхдээ шалгагч нар нь ахмадад эсхүл үүрэг бүхий этгээдэд, тохиромжтой бол далайчдад эсхүл тэдний төлөөлөгчдөд тэдний нэвтрэх тухай мэдэгдэл өгнө;
b) ахмад, далайчин эсхүл бусад аливаа этгээд, хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хөлөг онгоц эзэмшигчийн төлөөлөгч нараас хууль ба дүрмийн шаардлагыг биелүүлэхтэй холбоотой аливаа зүйлийн талаар хэрэв тухайн этгээд хүсвэл аливаа гэрчтэйгээр асуулга хийх;
c) аливаа тэмдэглэлийн дэвтэр, замын тэмдэглэл, бүртгэл, гэрчилгээ эсхүл бусад баримт бичиг, шалгалтанд шаардлагатай зүйлд шууд холбоотой мэдээлэл зэргийг энэ конвенцийг хэрэгжүүлэх дотоодын хууль ба дүрмүүдийн мөрдөлтийг шалгахын тулд шаардах;
d) энэ конвенцийг хэрэгжүүлэх дотоодын хууль ба дүрмийн дагуу шаардагдах мэдэгдлийг самбарт байрлуулахыг шаардах;
e) шинжилгээ хийх зорилгоор бүтээгдэхүүн, ачаа, уух ус, хоол хүнс, материал болон хэрэглэж эсхүл харьцаж буй бодис зэргээс дээж авах эсхүл таслан авах;
f) шалгалт хийх явцад гарсан зөрчлүүд тэдний хөлөг онгоцны тавцан дээрх эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх тухай хөлөг онгоц эзэмшигчид, хөлөг онгоцны оператор эсхүл ахмадад яаралтай анхааруулах;
g) эрх бүхий байгууллагад, хэрвээ байгаа бол хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад аливаа зөрчил эсхүл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журамд онцгойлон хамаарахгүй буруугаар урвуулан ашиглалтын талаар сэрэмжлүүлэх ба тэдэнд хууль, журмыг сайжруулах талаар саналаа хүргүүлэх;
h) эрх бүхий байгууллагад мэргэжлийн аливаа осол эсхүл тухайн тохиолдолд далайчдын нэрвэгдсэн өвчний тухай хууль, журамд заасны дагуу мэдэгдэх.
- Энэ удирдамжийн 8(e) хэсэгт дурдсан дээж авах эсхүл таслан авах үед хөлөг онгоцны эзэмшигч эсхүл хөлөг онгоцны эзэмшигчдийн төлөөлөгчид, хэрэв нийцэж байвал далайчид нарт мэдэгдэх эсхүл дээж авах, таслан авах үед тэднийг байлцуулна. Ийм дээжний тоо хэмжээг шалгагч нь зөв тодорхойлж тэмдэглэнэ.
- Гишүүн бүрийн эрх бүхий байгууллагаас гаргаж буй жил бүрийн тайланд түүний далбааг мандуулж буй хөлөг онгоцны хувьд дараахь зүйл багтана:
a) далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлтэй холбоотой хүчин төгөлдөр хууль ба журмын болон тухайн жилийн хугацаанд хүчин төгөлдөр болох аливаа нэмэлтийн жагсаалт;
b) шалгалтын системийн зохион байгуулалтын тухай;
c) хөлөг онгоцны тухай статистик мэдээ эсхүл шалгагдах ёстой бусад нөхцөл болон яг шалгагдсан бусад нөхцөл;
d) өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуух бүх далайчдын тухай статистик мэдээ;
e) хууль тогтоомжийг зөрчсөн, торгууль ногдуулсан, хөлөг онгоцны саатуулагдсан тухай статистик мэдээ ба мэдээлэл;
f) мэргэжлийн осол ба далайчдын нэрвэгдсэн өвчний тухай тайлагнасан статистик мэдээ.
Журам 5.1.5- Тавцан дээр гомдол гаргах журам
- Гишүүн бүр нь өөрийн далбаатай хөлөг онгоцноос энэ конвенцийн шаардлагыг (далайчдын эрхийг) зөрчсөн талаар мэдэгдэх далайчдын гомдлыг тавцан дээрээ шударга, үр бүтээлтэй ба түргэн шуурхай шийдвэрлэх журамтай байхыг шаардана.
- Гишүүн бүр нь гомдлын талаар далайчдын ямар нэгэн төрлийн хэлмэгдүүлэлтийг хориглох ба торгоно.
- Энэ журмын шаардлагууд ба Актын холбогдох хэсгүүд нь далайчдын эрхэд хор хүргэлгүйгээр далайчид тохиромжтой гэж үзсэн хууль зүйн ямар нэгэн хэрэгслээр хохиролгүй болгохыг эрэлхийлсэн байна.
Стандарт А5.1.5- Тавцан дээр гомдол гаргах журам
- Дотоодын хууль тогтоомж, хамтын гэрээнд тусгагдсан байж болох ямар нэгэн өргөн хүрээний хор нөлөөгүйгээр энэ конвенцийн шаардлагыг (далайчдын эрхийг) зөрчсөн тухай аливаа зүйлтэй холбоотой гомдол мэдүүлэхдээ тавцан дээрх журмыг далайчид хэрэглэж болно.
- Гишүүн бүр нь өөрийн хууль эсхүл дүрмүүдэд тавцан дээр гомдол гаргах тохирохуйц журмуудыг Журам 5.1.5-ын шаардлагатай нийцэхээр тусгаж өгсөн гэдгийг батламжилна. Ийм журам нь гомдлыг боломжийн бага түвшинд шийдвэрлэхийг эрэлхийлсэн байна. Гэвч бүх тохиолдолд далайчид нь ахмад болон хэрэв тэд шаардлагатай гэж үзвэл гадны тохирох байгууллагад шууд гомдол гаргах эрхтэй байна.
- Тавцан дээр гомдол гаргах журам нь далайчдыг гомдол гаргах явцад дагалдан байх эсхүл байлцах эрхийг багтаасан байх ба гомдол мэдүүлэхдээ далайчдын хохирч болзошгүй байх байдлын эсрэг хамгаалалт мөн орно. "Хохирогч болох" гэдэг ойлголт нь далайчдын гомдол мэдүүлэхтэй холбоотой ямар нэгэн этгээдийн илт уурлаагүй эсхүл атаа хорсолгүйгээр үйлдсэн аливаа эсрэг үйлдлийг хамруулна.
- Далайчдын хөдөлмөрийн гэрээний хуулбар дээр нэмээд бүх далайчид хөлөг онгоцон дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тавцан дээр гомдол гаргах журмын хуулбараар хангагдана. Энэ нь далбааны эзэн улсын эрх бүхий байгууллагын, өөр тохиолдолд далайчны иргэншлийн, харилцах хаягийн мэдээллийг багтаасан байх ба далайчдад тэдний гомдлын талаар шударга зөвлөгөө өгөх, эсхүл хөлөг онгоцны тавцан дээр тэдэнд үйлчлэх гомдол мэдүүлэх журмыг дагах талаар тусламж үзүүлэх хөлөг онгоцны тавцан дээрх этгээд, эсхүл этгээдүүдийн нэрсийг нууцлалын үндсэн дээр мөн оруулна.
Удирдамж В5.1.5- Тавцан дээр гомдол гаргах журам
- Тохирох хамтын гэрээний холбогдох аливаа шаардлагын хувьд эрх бүхий байгууллага нь хөлөг онгоцны эзэмшигчид ба далайчдын байгууллагуудтай нягт ойр зөвлөлдснөөр шударга, түргэн шуурхай, баримт бичиглэл сайтай, тавцан дээр гомдлыг зохицуулах журмын загварыг Гишүүний далбааг мандуулж буй бүх хөлөг онгоцуудад зориулан боловсруулна. Энэ журмыг боловсруулахдаа дараахь зүйлийг анхааран үзнэ:
a) онцгойлон гомдол гаргасан этгээдэд, эсхүл бүр хөлөг онгоцны ахмадад хүртэл олон гомдлууд хамаарч болно. Бүх тохиолдолд далайчид шууд ахмадад гомдол гаргах мөн гомдлоо илэрхийлэх боломжтой;
b) энэ конвенцийн дагуу хийгдэх зүйлсийн тухай гомдол гаргах явцад далайчдыг хохирогч болох бэрхшээлээс зайлсхийхэд туслахын тулд гомдол гаргах журам нь хэрэв гомдол гаргагч далайчин хүсэлт гаргавал далайчдад хэрэгтэй журмын талаар тэдэнд туслах, мөн аливаа хуралдаанд оролцох эсхүл гомдлын талаар мэдүүлэг сонсох этгээдийг тавцан дээр томилохыг хөхиүлэн дэмжих ёстой.
- Энэ удирдамжийн 1 дэх хэсэгт дурдагдсан зөвлөлдөх үйл ажиллагааны явцад хэлэлцэгдэх журам нь хамгийн багадаа дараахь зүйлийг багтаана:
a) далайчдын гомдол мэдүүлэх газрын даргад эсхүл далайчдын ахлах ажилтанд гомдлыг хаяглах;
b) газрын дарга, эсхүл ахлах ажилтан дараа нь тухайн асуудлын ноцтой байдалд тохирох тодорхой хязгаартай хугацаанд тухайн хэргийг шийдвэрлэхийг чармайна;
c) хэрэв газрын дарга эсхүл ахлах ажилтан нь гомдлыг далайчдын хэрэгцээг хангахуйцаар шийдвэрлэж чадахгүй бол дараа нь асуудлыг биечлэн зохицуулах ахмадад шийдвэр гаргуулахаар явуулж болно;
d) тухайн хөлөг онгоцны тавцан дээр далайчид бүх үед дагалдан байх ба тэдний сонголтоор өөр далайчныг төлөөлүүлэх эрхтэй;
e) бүх гомдлууд ба түүнтэй холбоотой гарсан шийдвэрүүд тэмдэглэгдэх ёстой бөгөөд түүний хуулбараар тухайн далайчдыг хангана;
f) хэрэв гомдол нь тавцан дээр шийдэгдэхгүй бол асуудлыг эрэг дэх хөлөг онгоцны эзэмшигчид рүү тодорхой хязгаартай хугацаанд шийдвэрлүүлэхээр явуулна. Хэрэв тохиромжтой бол тухайн далайчидтай эсхүл тэдний төлөөлөгчөөр томилж болох аливаа нэгэн этгээдтэй зөвлөлдөх;
g) бүх тохиолдолд далайчид өөрийн гомдлоо шууд ахмад, хөлөг онгоц эзэмшигчид болон эрх бүхий байгууллагад мэдүүлэх эрхтэй.
Журам 5.1.6- Далайн осол
- Гишүүн бүр нь өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцны оролцсон, осол гэмтэл болон амь нас үрэгдэхэд хүргэсэн аливаа далайн аваар осолд албан ёсны мөрдлөг явуулна. Мөрдлөгийн эцсийн тайланг энгийнээр олон нийтэд таницуулна.
- Гишүүн нь энэ журмын 1 дэх хэсэгт дурдсан далайн ноцтой ослыг шалган мөрдөхөд бие, биетэйгээ хамтран ажиллана.
Стандарт А5.1.6 – Далайн осол
(заалт байхгүй)
Удирдамж В5.1.6 – Далайн осол
(заалт байхгүй)
Журам 5.2 – Боомтын эзэн улсын үүрэг хариуцлага
Зорилго: Гишүүн улс бүр энэхүү конвенцийн дагуу уг конвенцийн стандартуудыг гадаад улсын хөлөг онгоцуудад хэрэгжүүлж, мөрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд өөрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх
Журам 5.2.1 - Боомт дахь үзлэг шалгалт
- Өөрийн Боомт дахь үзлэг шалгалтыг конвенцийн дагуу уг конвенцийн стандартуудыг гадаад улсын хөлөг онгоцуудад хэрэгжүүлж, мөрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд өөрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж болох конвенцийн шаардлагуудын (далайчдын эдлэх эрхүүд) мөрдөлтөд хяналт тавих зорилгоор үзлэг шалгалт хийж болно.
- Гишүүн бүр нь энэ конвенцийн шаардлагыг (далайчдын эдлэх эрхүүд) хангаж байгааг илэрхийлэх баримт болох Журам 5.1.3 дугаар зүйлээр шаардагдах далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн хөдөлмөрийн тунхаглалыг хүлээн зөвшөөрнө. Хэрэв Актад өөрөөр заагаагүй бол ийнхүү харийн боомтод хийх шалгалтыг уг гэрчилгээ болон тунхаглалыг зөвхөн шалгаснаар хязгаарлана.
- Боомт дахь үзлэг шалгалтыг Актын шаардлагын дагуу болон гишүүн улсын боомтын эзэн улсын хяналтыг хангах хүчин төгөлдөр олон улсын зохицуулалтын дагуу эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ. Ийм аливаа нэгэн үзлэг шалгалт нь үзэж шалгасан
зүйлээ энэ конвенцийн заалт ба журам болон Актын зөвхөн А хэсгийн холбогдох шаардлагыг хангаж байгааг баталгаажуулснаар хязгаарлагдана.
- Энэ журмын дагуу хийгдсэн байж болох үзлэг шалгалт нь тухайн гишүүн орны боомт руу орж ирж буй онгоцны далайчдын ажиллах ба амьдрах нөхцөлийг энэ конвенцийн шаардлагад (далайчдын эдлэх эрхүүд) нийцүүлэн баталгаажуулахад туслахын тулд боомтын эзэн улсын үзлэг шалгалт, хяналтын хүчин төгөлдөр системд суурилах ёстой.
- Энэ журмын 4 дэх хэсэгт дурдсан системийн талаарх мэдээлэл болон үр өгөөжийг үнэлэн дүгнэхэд ашигласан аргачлал зэргийг Тунхаглалын 22 дугаар зүйлийн дагуу гишүүн улсын тайланд оруулсан байх ёстой.
Стандарт 5.2.1 Боомт дахь үзлэг шалгалт
- Тавцан дээр үзлэг шалгалт хийхээр гарч ирсэн эрх бүхий ажилтан хэрэв далайн хөдөлмөрийн гэрчилгээ ба далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл тухайн онгоцонд байх ёстой тохиолдолд:
а) шаардлагатай бичиг баримтууд байхгүй, хөтлөөгүй, эсхүл хуурамчаар үйлдэгдсэн эсхүл энэ конвенцийн дагуу шаардагдах мэдээллийг агуулаагүй, эсхүл бусад байдлаар хүчин төгөлдөр бус;
b) хөлөг онгоцон дээрх далайчдын ажиллах ба амьдрах нөхцөл энэ конвенцийн шаардлагыг хангахгүй гэдэг нь тодорхой байдлаар нотлогдсон;
c) энэ конвенцийн шаардлагаас зайлсхийх зорилгоор хөлөг онгоц далбаагаа сольсон нь баримтаар нотлогдсон;
d) хөлөг онгоцны далайчдын ажиллах ба амьдрах тодорхой нөхцөл нь энэ конвенцийн шаардлагыг хангахгүй байгаа талаар гомдол гарсан зэрэг зүйлүүд илэрвэл хөлөг онгоцны тавцан дээрх далайчдын ажиллах ба амьдрах тодорхой нөхцөлийг шинжлэн магадлахаар илүү нарийвчилсан үзлэг шалгалтыг явуулж болно. Далайчдын ажиллах ба амьдрах нөхцөл зөрчилтэйн улмаас тэдний аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул учруулахаар байгаа нь илт байх, эсхүл энэ талаар мэдээлэгдсэн, түүнчлэн энэ конвенцийн шаардлагуудыг (далайчдын эдлэх эрх) ноцтойгоор зөрчсөн ямар нэгэн зөрчил байгааг нотлох баримт эрх бүхий ажилтанд байгаа зэрэг тохиолдлуудад ийм үзлэг шалгалтыг хийнэ.
- Гишүүн улсын боомтод гадаад улсын онгоц энэ стандартын 1 дэх хэсгийн a), b), c) дэд хэсэгт заасан тохиолдолд эрх бүхий ажилтны нарийвчилсан үзлэг шалгалтад орвол уг үзлэг шалгалтанд Хавсралт А5-III-т заасан зүйл хамаарна.
- Энэ Стандартын 1(d) хэсэгт зааснаар гомдол гаргасан тохиолдолд үзлэг шалгалтыг уг гомдолд дурдсан зүйлийн хүрээнд ерөнхийд нь хязгаарлах боловч уг гомдол ба үзлэг шалгалт нь энэ Стандартын 1(b) хэсэгт заасан нарийвчилсан үзлэг шалгалт хийх шаардлагатайг нотлож болох юм. Энэ Стандартын 1(d) хэсэгт заасан "гомдол" гэдэг нь далайчид, мэргэжлийн этгээд, холбоо, худалдааны зөвлөл эсхүл ерөнхийдөө хөлөг онгоцны аюулгүй байдал болон тавцан дээрх далайчдын аюулгүй байдал, эрүүл мэндийн хор нөлөөллийн аюулгүй байдалд оролцогч аливаа нэгэн этгээд зэргээс ирүүлсэн мэдээллийг хэлнэ.
- Хөлөг онгоцон дээр ажиллах ба амьдрах нөхцөлийн хувьд энэ конвенцийн шаардлагуудыг нарийвчилсан үзлэг шалгалтын явцад хангахгүй байгаа нь тогтоогдвол эрх бүхий ажилтан хөлөг онгоцны ахмадад уг зөрчлүүдийг арилгах талаар тэр даруй мэдэгдэж, зөрчлийг арилгах эцсийн хугацааг зааж, анхааруулна. Ийм зөрчил нь эрх бүхий ажилтны үзэж байгаагаар ноцтой гэж үзсэн, эсхүл энэ Стандартын 3 дахь хэсгийн шаардлагыг биелүүлэхтэй хамааруулж үзвэл эрх бүхий ажилтан нь уг зөрчлийн талаар үзлэг шалгалт явагдсан гишүүн орны далайчдын болон хөлөг онгоц эзэмшигчдийн холбогдох байгууллагуудад мэдэгдэх ба:
a) далбааны эзэн улсын төлөөлөгчид мэдэгдэнэ;
b) дараагийн очих боомтын эрх бүхий байгууллагыг холбогдох мэдээллээр хангана.
- Очих боомтын эрх бүхий байгууллагыг холбогдох мэдээллээр хангасны үндсэн дээр тэдгээр байгууллага нарийвчилсан үзлэг шалгалт явуулаад, зохих шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдвол эрх бүхий ажилтан хөлөг онгоцны ахмадад уг зөрчлүүдийг арилгах талаар тэр даруй мэдэгдэж, зөрчлийг арилгуулах эрхтэй бөгөөд энэ үйл ажиллагаандаа тайлан үйлдэж тус тайландаа далбааны эзэн улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн аливаа хариуг тогтоосон эцсийн хугацаатай хамтад нь хавсаргасан байна.
- Эрх бүхий ажилтан нарийвчилсан үзлэг шалгалтыг явуулж байх үед энэ конвенцийн шаардлагуудыг хангаагүй болон:
a) тавцан дээрх нөхцөл байдал далайчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, аюулгүйн хамгаалал зэрэгт аюул учруулахаар бол;
b) тус хөлөг онгоцон дээрх нөхцөл байдал энэхүү конвенцийн шаардлагыг ноцтой зөрчсөн (далайчдын эдлэх эрхийн хувьд), эсхүл удаа дараалан зөрчиж засах арга хэмжээ авахгүй байгаа бол;
эрх бүхий ажилтан энэ хэсгийн (a) болон (b) хэсгийн хүрээнд гарсан зөрчлөө арилгах хүртэл, эсхүл ийм зөрчлийг арилгах ажлын төлөвлөгөө эрх бүхий ажилтан хүлээн зөвшөөрөх хүртэл, түүнчлэн энэхүү төлөвлөгөө нь хурдан шуурхай хэрэгжих боломжтой гэж үзэх хүртэл хөлөг онгоцыг далайд гаргахгүй байх талаар арга хэмжээ авна. Хэрэв хөлөг онгоц ийм байдлаар далайд гарахааргүй бол эрх бүхий ажилтан далбааны эзэн улсад нэн даруй зохих журмын дагуу мэдэгдэх ба далбааны эзэн улсын төлөөлөгчийг ирж оролцохыг урих, хэрэв боломжтой бол далбааны эзэн улсыг тодорхой эцсийн хугацаатайгаар хариу өгөхийг хүсч болно. Мөн эрх бүхий ажилтан нь үзлэг шалгалт явагдсан боомт улсын хөлөг онгоц эзэмшигч, болон далайчдын холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
- Гишүүн бүр нь өөрийн эрх бүхий ажилтандаа Актын В хэсэгт заасан зүйлүүд, энэ Стандартын 6 дахь хэсгийн дагуу хөлөг онгоцыг саатуулах тохиолдлуудыг тодорхойлсон зүйлүүдийн талаар зааварчилгаа өгсөн байна.
- Энэ Стандартын дагуу үүргээ гүйцэтгэхдээ гишүүн бүр нь тухайн хөлөг онгоцыг шалтгаангүй саатуулах, эсхүл хоцроох зэргээс аль болох зайлсхийх бүх боломжтой оролдлогыг хийнэ. Хэрэв хөлөг онгоц шалтгаангүй саатуулагдсан, эсхүл хоцроход хүрсэн бол аливаа алдагдал, эсхүл учирсан хохирлын нөхөн олговрыг олгоно. Энэ тохиолдол бүрт нотлох баримтыг гомдол гаргагч хариуцна.
Удирдамж В5.2.1 – Боомт дахь үзлэг шалгалт
- Эрх бүхий байгууллага нь Журам 5.2.1-ийн дагуу үзлэг шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтанд зориулсан үзлэг шалгалтын бодлогыг боловсруулна. Бодлогын зорилго нь тогтвортой байдлыг хангах ба өөрөөр конвенцийн шаардлагуудтай (далайчдын эдлэх эрхүүд) холбоотой үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийх болон түүнийг мөрдүүлэхэд зааварчилгаагаар хангахад оршино. Энэ бодлогын хуулбарыг эрх бүхий бүх ажилтнуудад олгосон байх ёстой бөгөөд энэ нь олон нийт болон хөлөг онгоц эзэмшигчид, далайчдад үзэхэд боломжтой байна.
- Стандарт А5.2.1-ийн 6 дахь хэсгийн дагуу хөлөг онгоцны саатуулалтыг баталгаажуулах тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагын бодлогыг боловсруулахдаа Стандарт А5.2.1-ийн 6(b) хэсэгт дурдсан зөрчлүүдийн хувьд тухайн зөрчлийн шинж чанараас шалтгаалсан ноцтой байдлыг анхааран үзэх ёстой. Энэ нь III, IV зүйлийн дагуу далайчдын үндсэн эрх болон зарчмуудыг эсхүл далайчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн эрхүүдийг зөрчсөн тохиолдолтой холбоотой байна. Жишээлбэл, тавцан дээр хэдий ганц ийм этгээд байсан ч насанд хүрээгүй этгээдийг ажиллуулах нь конвенцийг ноцтой зөрчсөнд тооцно. Бусад тохиолдлуудад тухайн үзлэг шалгалтын явцад хэд, хэдэн өөр дутагдал илэрбэл, жишээлбэл орон байр эсхүл хоол хүнсний хангамжтай холбоотой аюулгүй байдал эсхүл эрүүл мэндэд аюул учруулахааргүй дутагдлын хэд хэдэн тохиолдлууд нь ноцтой зөрчил үүсгэж болохоос нь өмнө анхааран үзэх шаардлагатай байж болно.
- Гишүүн нь бусадтайгаа аль болох өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үзлэг шалгалтын бодлогын зааварчилгааг батлах, ялангуяа хөлөг онгоцны саатуулалтыг баталгаажуулах тохиолдолтой холбоотойгоор хамтран ажиллана.
Журам 5.2.2 – Эрэг дээр далайчдын гомдлыг барагдуулах үйл ажиллагаа
- Гишүүн улс бүр өөрийн бүс нутгийн боомт руу орж буй хөлөг онгоцны тавцан дээр ажиллаж байгаа, тус конвенцийн шаардлагыг (далайчдын эдлэх эрхүүд) зөрчигдсөн болохыг мэдэгдсэн далайчин нь ийм гомдлын талаар яаралтай болон ашигтай хэлбэрээр засч залруулахын тулд мэдэгдэх эрхтэй гэдгийг батламжилна.
Стандарт 5.2.2- Эрэг дээр далайчдын гомдлыг барагдуулах үйл ажиллагаа
- Энэ конвенцийн шаардлагыг (далайчдын эдлэх эрхүүд) зөрчсөн гэдгийг мэдэгдсэн далайчны гомдлыг уг далайчны хөлөг онгоц ирж зогссон боомтын эрх бүхий ажилтанд мэдэгдэж болно. Ийм тохиолдолд эрх бүхий ажилтан нь эхний шалгах ажиллагааг явуулна.
- Ирүүлсэн гомдлын хэлбэрээс шалтгаалан анхны хяналт шалгалт нь Журам 5.1.5-ын дагуу мөрдсөн тавцан дээр гомдол гаргах журмыг авч үзэх эсэхийг тохиромжтой тохиолдолд шийдвэрлэнэ. Эрх бүхий ажилтан нь Стандарт А5.2.1-ийн дагуу илүү нарийвчилсан үзлэг шалгалтыг хийж болно.
- Эрх бүхий ажилтан нь боломжтой тохиолдолд гомдлыг хөлөг онгоцны тавцан дээр хянан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
- Энэ стандартын дагуу үзлэг, хяналт шалгалт хийх явцад А5.2.1 стандартын
6 дахь хэсгийн үйлчлэлд хамаарах зөрчил илэрвэл уг хэсгийн заалтыг мөрдөнө.
- Энэ стандартын 4 дэх хэсгийн шаардлага үйлчлэхгүй бөгөөд тухайн гомдлыг хөлөг онгоцны тавцан дээр хянан шийдвэрлээгүй тохиолдолд эрх бүхий ажилтан нь нэн даруй далбааны эзэн улсад мэдэгдэж, холбогдох зөвлөмж болон залруулах арга хэмжээний талаарх саналаа тогтоосон хугацааны дотор ирүүлэхийг хүснэ.
- Энэ стандартын 5 дахь хэсгийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд гомдол шийдвэрлэгдээгүй бол боомт улс нь эрх бүхий ажилтны тайлангийн хуулбарыг Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Тайланд далбааны эзэн улсын эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд ирүүлсэн хариуг хавсаргасан байх ёстой. Боомтын эзэн улс дахь холбогдох хөлөг онгоцны эзэмшигчдийн болон далайчдын байгууллагад мөн адил мэдэгдэнэ. Түүнчлэн, боомтын эзэн улс нь шийдвэрлэсэн гомдолтой холбоотой статистик тоо баримт болон мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.Эдгээр мэдээллийг хүргүүлэхдээ хэрэв зохистой гэж үзвэл тэр тухай тэмдэглэл үйлдэж, тухайн гомдол шийдвэрлэх ажиллагааг сонирхож байж болзошгүй оролцогч талууд, хөлөг онгоц эзэмшигчдийн болон далайчдын байгууллагад мэдээлнэ.
- Далайчдын гаргасан гомдлын нууцлалыг хамгаалах талаар зохих арга хэмжээг авна.
Удирдамж В5.2.2- Эрэг дээр далайчдын гомдлыг барагдуулах үйл ажиллагаа
- А5.2.2 стандартад дурдсан гомдлыг шалгаж байгаа эрх бүхий ажилтан, эхний ээлжинд, уг гомдол нь хөлөг онгоцон дээрх бүх далайчинд хамаарах ерөнхий шинжтэй эсэх, эсхүл тэдний тодорхой бүлэг, эсхүл зөвхөн тухайн нэг далайчинд хамаарах, эсэхийг нягтлаж үзэх ёстой.
- Хэрэв гомдол нь ерөнхий шинжтэй бол А5.2.1 стандартын дагуу илүү нарийвчилсан шалгалтыг явуулахад анхаарна.
- Хэрэв гомдол нь тухайн нэг хувь хүнд хамаарах бол тухайн гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой тавцан дээрх гомдол, хянан шийдвэрлэх аливаа үйл
ажиллагааны үр дүнд үнэлгээ шалгалт хийнэ. Хэрэв ийм үйл ажиллагааны журам байхгүй бол эрх бүхий ажилтан ийм үйл ажиллагааны боломжтой журмыг сонгохыг гомдол гаргагчид зөвлөнө. Хөлөг онгоцны тавцан дээр гомдол хянан шийдвэрлэх аливаа журмыг эрэлхийлэхээс өмнө гомдлыг авч хэлэлцэх хангалттай шалтгаан байгаа эсэхийг тогтооно. Эдгээр шалтгаанд үйл ажиллагааны дотоод журам оновчгүй, хэт удаашралтай, эсхүл гомдол гаргагч гомдол гаргаснаар өөрт нь сөрөг нөлөө учрахаас айж болгоомжлох зэрэг орно.
- Эрх бүхий ажилтан аливаа гомдлыг хянан шалгахдаа ахмад, хөлөг онгоц эзэмшигч болон гомдолд оролцогч аливаа бусад этгээдэд үзэл бодлоо илэрхийлэх, зохих, боломжийг олгох ёстой.
- Далбааны эзэн улс А5.2.2 стандартын 5 дахь хэсэгт заасны дагуу боомтын эзэн улсаас ирүүлсэн мэдэгдлийн хариуд уг асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, тийнхүү шийдвэрлэх үр дүнтэй механизмтайгаа нотлохын зэрэгцээ үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөхүйц төлөвлөгөө ирүүлсэн бол эрх бүхий ажилтан нь гомдлыг шийдвэрлэх үйл явцад цаашид оролцохоос түдгэлзэж болно.
Журам 5.3- Ажиллах хүч нийлүүлэхтэй холбоотой үүрэг хариуцлага
Зорилго: Гишүүн улс бүр далайчин ажилд авах, байршуулах, үйлчлэх, далайчдын нийгмийн хамгаалалтай холбоотойгоор энэхүү конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаажуулах
- Гишүүн улс нь энэхүү конвенцид заасан хүрээнд өөрийн улсын иргэн, эсхүл нутаг дэвсгэрт нь оршин суудаг буюу бусад байдлаар суурьшсан далайчин ажилд авах, зуучлах үйл ажиллагаа болон тэдгээр далайчны нийгмийн хамгаалалтай холбоотой энэ конвенцийн шаардлагыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг хүлээх бөгөөд энэ нь тухайн гишүүн улс өөрийнхөө далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцон дээрх далайчдын ажиллах, амьдрах нөхцөлийн талаар үүрэг хариуцлага хүлээх тухай зарчмыг хөндөхгүй.
- Энэ журмын 1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх нарийвчилсан шаардлагыг Актад заасан болно.
- Гишүүн улс бүр энэ конвенцийн дагуу ажиллах хүч нийлүүлэхтэй холбоотойгоор хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд үзлэг шалгалт явуулах, хяналт-шинжилгээ хийх үр дүнтэй тогтолцоог бий болгох ёстой.
- Энэ журмын 3 дахь хэсэгт дурдсан тогтолцооны тухай болон түүний үр өгөөжийг үнэлэхэд ашигласан аргачлалын талаарх мэдээллийг Үндсэн дүрмийн 22 дугаар зүйлийн дагуу гишүүн улсын тайланд тусгана.
Стандарт А5.3- Ажиллах хүч нийлүүлэхтэй холбоотой үүрэг, хариуцлага
- Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр далайчин ажилд авах, зуучлах үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээнд үзлэг шалгалт явуулах, хяналт-шинжилгээ хийх, А1.4 стандартад заасан тусгай зөвшөөрлийн журам болон үйл ажиллагааны бусад шаардлагыг зөрчсөн үйлдлийг хянан шийдвэрлэх замаар энэ конвенцийн холбогдох шаардлагуудыг биелүүлнэ.
Журам В5.3- Ажиллах хүч нийлүүлэхтэй холбоотой үүрэг, хариуцлага
- Гишүүн улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан, хөлөг онгоц эзэмшигчид далайчин зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа, далайчин ажилд авах, зуучлах чиглэлийн хувийн хэвшлийн үйлчилгээ нь хаана байрлаж байгаагаас үл хамааран хөлөг онгоцны эзэмшигч далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхийг баталгаажуулах үүрэг хүлээнэ.
ХАВСРАЛТ А5-I
Далбааны эзэн улс А5.1.3 стандартын 1 дэх хэсгийн дагуу хөлөг онгоцыг гэрчилгээжүүлэхийн өмнө далайчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг шалгаж баталгаажуулна. Үүнд:
- насны доод хязгаар;
- эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт;
- далайчдын мэргэшлийн, ур чадвар;
- далайчдын хөдөлмөрийн гэрээ;
- далайчин ажилд авах, зуучлах чиглэлээр тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл хууль зүйн зохицуулалт бүхий аливаа хувийн үйлчилгээ ашигласан эсэх;
- ажил, амралтын цагийн хуваарь;
- хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо хэмжээ;
- орон байр;
- тавцан дээрх амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар;
- хоол хүнсний хангамж, үйлчилгээ;
- эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
- тавцан дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ;
- тавцан дээр гомдол шийдвэрлэх ажиллагаа;
- цалин хөлсний төлбөр.
ХАВСРАЛТ А5-II
Далайн хөдөлмөрийн гэрчилгээ
(Тэмдэглэл: Энэ гэрчилгээнд далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг хавсаргана)
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц (цаашид "конвенц" гэх)-ийн 5 дугаар зүйл болон 5 дугаар бүлгийн заалтын дагуу
(хөлөг онгоц далбаан дор нь зорчиж буй улсын бүтэн нэр)
Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд
(эрх бүхий байгууллага, эсхүл конвенцийн дагуу бүрэн эрх олгогдсон байгууллагын бүтэн нэр, хаяг)
-аас олгов.
Хөлөг онгоцны тодорхойлолт
Хөлөг онгоцны нэр
Ялгах дугаар, эсхүл тэмдэг Бүртгэлийн боомт Бүртгэгдсэн огноо
Бохир даац*/1/
* /1/ Олон улсын далайн байгууллагаас баталсан даацын хэмжилтийн завсрын тогтолцоонд хамаарах хөлөг онгоцны хувьд бохир даац гэж Олон улсын даацын гэрчилгээ (1969)-ний "Тэмдэглэл" гэсэн хэсэгт тусгасан даацыг хэлнэ. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) дэх хэсгээс дэлгэрэнгүй харна уу.
ОУДБ-ын дугаар Хөлөг онгоцны төрөл
Хөлөг онгоцны эзэмшигчийн нэр, хаяг*/2/
Дараахь зүйлийг гэрчлэв:
- Энэхүү хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийж, конвенцийн шаардлага хийгээд үүнд хавсаргасан далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийн заалтад нийцэж байгаа болохыг баталгаажуулав.
- Конвенцийн Хавсралт А5-I–д тодорхойлсон далайчдын ажиллаж, амьдрах нөхцөл нь дээр дурдсан улсын энэ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоодын хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгааг тогтоов. Эдгээр дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийн I дүгээр хэсэгт хураангуйлан оруулав.
Энэхүү гэрчилгээ нь.....................хүртэл хүчинтэй бөгөөд конвенцийн А5.1.3
ба А5.1.4 стандартын дагуу хяналт шалгалт хийж болно.
Энэхүү гэрчилгээ нь зөвхөн. . . . . . . . . . . . . . . . . . . . –т..................... .-ны өдөр
олгосон далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдлийг хавсаргасан тохиолдолд хүчинтэй.
Энэхүү гэрчилгээ олгох үндэслэл болсон үзлэг шалгалт дууссан өдөр. . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .-т................... .-ны өдөр олгов.
Гэрчилгээ олгох эрх бүхий ажилтны гарын үсэг (Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Заавал хийгдэх завсрын үзлэг шалгалт болон шаардлагатай тохиолдолд явуулах аливаа нэмэлт шалгалтын үр дүнд олгох гэрчилгээний агуулга
Хөлөг онгоцонд конвенцийн А5.1.3 ба А5.1.4-ийн стандартын дагуу үзлэг шалгалт хийж, конвенцийн Хавсралт А5-I–д тодорхойлсон далайчдын ажиллаж, амьдрах нөхцөл нь дээр дурдсан улсын энэ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоодын хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгааг үүгээр гэрчлэв.
Завсрын үзлэг шалгалт: Гарын үсэг. . . . . . . . . . . . . . . . . . . . (хоёр ба гурав дахь жилийн ойн хооронд хийнэ) (эрх бүхий ажилтын гарын үсэг)
Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Нэмэлт шалгалтын үр дүнд олгох гэрчилгээний агуулга (шаардлагатай тохиолдолд)
* /2/ Хөлөг онгоц эзэмшигч гэж хөлөг онгоц эзэмшигч, эсхүл түүний нэрийн өмнөөс өөр хувь хүн, байгууллага тодорхой үүрэг, хариуцлага хэрэгжүүлж байгаа эсэхээс үл хамааран тухайн эзэмшигчээс хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлэн хүлээж авсан бөгөөд тэр дагуу энэхүү конвенцоор хөлөг онгоц эзэмшигчид оногдуулсан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн менежер, зуучлагч, хөлөг онгоцыг дангаар түрээслэгч зэрэг аливаа хувь хүн, эсхүл байгууллагыг хэлнэ. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
(j) дэх хэсгээс дэлгэрэнгүй харна уу.
Конвенцийн А3.1 стандартын 3 дахь хэсэг (дахин бүртгүүлэх, эсхүл орон байранд үлэмж хэмжээний өөрчлөлт орсон)-т заасны дагуу буюу бусад шалтгаанаар хөлөг онгоц конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг үргэлжлүүлэн мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор нэмэлт шалгалт хийсэн болохыг үүгээр гэрчлэв.
Нэмэлт шалгалт: Гарын үсэг. . . . . . . . . . . . . . . . . . . .
(шаардлагатай бол) (эрх бүхий ажилтын гарын үсэг) Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Нэмэлт шалгалт: Гарын үсэг. . . . . . . . . . . . . . . . . . . .
(шаардлагатай бол) (эрх бүхий ажилтны гарын үсэг) Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тэмдэг эсхүл тамга)
Нэмэлт шалгалт: Гарын үсэг. . . . . . . . . . . . . . . . . . . .
(шаардлагатай үед) (эрх бүхий ажилтны гарын үсэг) Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц
Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл –
I дүгээр хэсэг
(Тэмдэглэл: Энэхүү мэдэгдлийг хөлөг онгоцны Далайн хөдөлмөрийн гэрчилгээнд хавсаргана)
....................(Конвенцийн 2 дугаар зүйлийн 1(a) хэсэгт
тодорхойлсон эрх бүхий байгууллагын нэрийг бичнэ) - н бүрэн эрхийн дагуу олгов.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцийн хүрээнд дор дурдсан хөлөг онгоц конвенцийн А5.1.3 стандартыг хангаж байгаа болно.
Хөлөг онгоцны нэр | ОУДБ-ын дугаар | Бохир даац |
|
|
|
Дээр дурдсан эрх бүхий байгууллагын нэрийн өмнөөс доор гарын үсэг зурсан этгээд бээр дараахь зүйлийг мэдэгдэж байна. Үүнд:
a) Далайн хөдөлмөрийн тухай конвенцийн заалтууд доор дурдсан дотоодын хууль тогтоомжийн шаардлагад бүрэн агуулагдсан байна;
b) дотоодын хууль тогтоомжийн эдгээр шаардлага доор заасан дотоодын хууль тогтоомжийн заалтад тусгалаа олсон бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээр заалтын агуулгатай холбоотой тайлбарыг оруулсан;
c) 6 дугаар зүйлийн, 3, 4 дэх хэсгийн дагуу аливаа бодитой, дүйцэхүйц үйлчлэл бүхий заалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг <доор дурдсан холбогдох дотоодын хууль тогтоомжийн шаардлагын дор> <энэ зорилгоор доор тусгайлан тодорхойлсон хэсэгт> оруулав (тохиромжгүйг хасах);
d) эрх бүхий байгууллагаас 3 дугаар бүлгийн дагуу олгосон аливаа чөлөөлөлтийн тухай мэдээллийг энэ зорилгоор доор тусгайлан тодорхойлсон хэсэгт тодорхой тусгасан байна;
e) дотоодын хууль тогтоомжид заасан хөлөг онгоцны төрөлтэй холбоотой аливаа тусгай шаардлагын талаар холбогдох шаардлагын хэсэгт дурдсан байна.
- Насны доод хязгаар (Журам 1.1) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт (Журам 1.2) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Далайчдын мэргэшлийн ур чадвар (Журам 1.3) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Далайчдын хөдөлмөрийн гэрээ(Журам 2.1) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Далайчин ажилд авах, зуучлах чиглэлээр тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл хууль зүйн зохицуулалт бүхий аливаа хувийн үйлчилгээ ашигласан эсэх (Журам 1.4) . . . . . . . . . . . . . . . . . . .
- Ажил, амралтын цаг (журам 2.3) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо хэмжээ (журам 2.7) . . . . . . . . . . . . . . . . .
- Орон байр (журам 3.1) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Тавцан дээрх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар (журам 3.1) . . . . . . . .
- Хоол, хүнсний хангамж үйлчилгээ (журам 3.2) . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх (журам 4.3) .
.....................................................................................................................................
- Тавцан дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ (журам 4.1) . . . . . . . . . . . . . . . .
- Тавцан дээр гомдол шийдвэрлэх ажиллагаа(журам 5.1.5) . . . . . . . . . . . . . . .
- Цалин хөлсний төлбөр (журам 2.2) . . . . . . . . . . . . . . . . . . . .
Нэр . . . . . . . . . . . . . . . . . . . .
Албан тушаал . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг . . . . . . . . . . . . . . . . . . . .
Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Бодитой дүйцэхүйц үйлчлэл бүхий заалт
(Тэмдэглэл: тохиромжгүйг хасах)
Конвенцийн 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан бодитой дүйцэхүйц үйлчлэл бүхий заалт (дээр зааснаас бусад)-ыг дор тэмдэглэв (шаардлагатай бол тодорхойлолтыг оруулах):
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Дүйцэхүйц үйлчлэлтэйд тооцоогүй болно.
Нэр . . . . . . . . . . . . . . . . . . . .
Албан тушаал . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг . . . . . . . . . . . . . . . . . . . .
Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Чөлөөлөлт
(Тэмдэглэл:тохиромжгүйг хасах)
Конвенцийн 3 дугаар бүлэгт заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгосон дараахь чөлөөлөлтийг энд тэмдэглэв:
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Ямарваа шаардлагаас чөлөөлөөгүй болно.
Нэр . . . . . . . . . . . . . . . . . . . .
Албан тушаал . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг . . . . . . . . . . . . . . . . . . . .
Газар. . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл – II дугаар хэсэг
Үзлэг шалгалт хоорондын завсар үед конвенцийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулах зорилгоор баталсан арга хэмжээ
Энэхүү мэдэгдлийг хавсаргасан Далайн хөдөлмөрийн гэрчилгээн дээр нэр дурдсан хөлөг онгоц эзэмшигч үзлэг шалгалт хоорондын завсар үед конвенцийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулах зорилгоор дараахь арга хэмжээг авав. Үүнд:
(I дэх хэсэгт дурдсан зүйл нэг бүрийг дагаж мөрдөж байгаагаа баталгаажуулахын тулд авсан арга хэмжээг тэмдэглэнэ үү)
Насны доод хязгаар (журам 1.1)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт (журам 1.2)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Далайчдын мэргэшлийн ур чадвар (журам 1.3)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Далайчдын хөдөлмөрийн гэрээ (журам 2.1)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Далайчин ажилд авах, зуучлах чиглэлээр тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл хууль зүйн зохицуулалт бүхий аливаа хувийн үйлчилгээ ашигласан эсэх (журам 1.4)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Ажил, амралтын цаг (журам 2.3)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо хэмжээ (журам 2.7)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Орон байр (журам 3.1)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Тавцан дээрх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр (журам 3.1)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Хоол, хүнсний хангамж үйлчилгээ (журам 3.2)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ (журам 4.3)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Тавцан дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ (журам 4.1)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Тавцан дээр гомдол шийдвэрлэх ажиллагаа (журам 5.1.5)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
Цалин хөлсний төлбөр (журам 2.2)
. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . .
I дэх хэсэгт дурдсан шаардлагын дагуу үзлэг шалгалт хоорондын завсар үед конвенцийг үргэлжлүүлэн дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулах зорилгоор дээрх арга хэмжээг авсан болохыг үүгээр гэрчилж байна.
Хөлөг онгоц эзэмшигчийн нэр*: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Компанийн хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн нэр: . . . . . . . . . . . . . .
.
Албан тушаал . . . . . . . . . . . . . . . . . . . .
Эрх бүхий этгээдийн гарын үсэг: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо: . . . . . . . . . . . . . . . . . . . .
(Хөлөг онгоц эзэмшигчийн тамга, тэмдэг*)
Дээрх арга хэмжээг (эрх бүхий байгууллага, эсхүл зохих ёсоор бүрэн эрх олгогдсон байгууллагын нэрийг бичнэ) хянаж шалгасан ба хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийсний үндсэн дээр А5.1.3 стандартын 10(b) хэсэгт заасан, энэхүү мэдэгдлийн 1 дүгээр хэсэгт дурдсан шаардлагыг эхэн үед болон явцын дунд үргэлжлүүлэн хангаж байгаа эсэхийг баталгаажуулахад чиглэсэн арга хэмжээтэй холбоотой зорилтыг хангаж байгааг тогтоосон болно.
Нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Албан тушаал: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Гарын үсэг: . . . . . . . . . . . . . . .
Газар: . . . . . . . . . . . . . . . . . . . .
Огноо: . . . . . . . . . . . . . . . . . . . .
(Эрх бүхий байгууллагын тамга, тэмдэг)
* Хөлөг онгоц эзэмшигч гэж хөлөг онгоц эзэмшигч, эсхүл түүний нэрийн өмнөөс өөр хувь хүн, байгууллага тодорхой үүрэг, хариуцлага хэрэгжүүлж байгаа эсэхээс үл хамааран тухайн эзэмшигчээс хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлэн хүлээж авсан бөгөөд тэр дагуу энэхүү конвенцоор хөлөг онгоц эзэмшигчид оногдуулсан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн менежер, зуучлагч, хөлөг онгоцыг дангаар түрээслэгч зэрэг аливаа хувь хүн, эсхүл байгууллагыг хэлнэ. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
(j) дэх хэсгээс дэлгэрэнгүй харна уу.
* Мөн ижил.
Далайн хөдөлмөрийн завсрын гэрчилгээ
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц (цаашид "конвенц" гэх)-ийн 5 дугаар зүйл болон 5 дугаар бүлгийн заалтын дагуу
(хөлөг онгоц далбаан дор нь зорчиж буй улсын бүтэн нэр) Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд
(эрх бүхий байгууллага, эсхүл конвенцийн дагуу бүрэн эрх олгогдсон байгууллагын бүтэн нэр, хаяг)
-аас олгов.
Хөлөг онгоцны тодорхойлолт
Хөлөг онгоцны нэр
Ялгагдах дугаар, эсхүл тэмдэг Бүртгэлийн боомт
Бүртгэсэн огноо Бохир даац*/1/ ОУДБ-ын дугаар
Хөлөг онгоцны төрөл
Хөлөг онгоцны эзэмшигчийн нэр, хаяг*/2/
Конвенцийн А5.1.3 стандартын 7 дахь хэсгийн зорилгоор дараахь зүйлийг гэрчлэв.
Үүнд:
(a) энэхүү хөлөг онгоцонд конвенцийн А5-I хавсралтад дурдсан асуудлын хүрээнд аль болох боломжийн хэрээр үзлэг шалгалт хийсэн бөгөөд чингэхдээ дор
* /1/ Олон улсын далайн байгууллагаас баталсан даацын хэмжилтийн завсрын тогтолцоонд хамаарах хөлөг онгоцны хувьд бохир даац гэж Олон улсын даацын гэрчилгээ (1969)-ний "Тэмдэглэл" гэсэн хэсэгт тусгасан даацыг хэлнэ. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) дэх хэсгээс дэлгэрэнгүй харна уу.
* /2/ Хөлөг онгоц эзэмшигч гэж хөлөг онгоц эзэмшигч, эсхүл түүний нэрийн өмнөөс өөр хувь хүн, байгууллага тодорхой үүрэг, хариуцлага хэрэгжүүлж байгаа эсэхээс үл хамааран тухайн эзэмшигчээс хөлөг онгоцны үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагыг шилжүүлэн хүлээж авсан бөгөөд тэр дагуу энэхүү конвенцоор хөлөг онгоц эзэмшигчид оногдуулсан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн менежер, зуучлагч, хөлөг онгоцыг дангаар түрээслэгч зэрэг аливаа хувь хүн, эсхүл байгууллагыг хэлнэ. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
(j) дэх хэсгээс дэлгэрэнгүй харна уу.
дурдсан (b), (c) болон (d) хэсэгт заасан зүйлийг баталгаажуулахад анхаарсан болно;
(b) хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоц конвенцид нийцсэн үйл ажиллагааны зохих журамтай болохыг эрх бүхий байгууллага, эсхүл бүрэн эрх олгогдсон байгууллагад нотлон харуулсан болно.
(c) ахмад нь конвенцийн шаардлага хийгээд хэрэгжүүлэх үүрэг хариуцлагын талаар мэдлэг, мэдээлэлтэй;
(d) Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл олгоход шаардагдах мэдээллийг эрх бүхий байгууллага, эсхүл бүрэн эрх олгогдсон байгууллагад гаргаж өгсөн.
Энэхүү гэрчилгээ нь.....................хүртэл хүчинтэй бөгөөд конвенцийн А5.1.3
ба А5.1.4 стандартын дагуу хяналт шалгалт хийж болно.
Дээрх(а) хэсэгт дурдсан үзлэг шалгалт дууссан огноо. . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . .-т.................... .-ны өдөр олгов.
Завсрын гэрчилгээ олгож байгаа эрх бүхий албан тушаалтны гарын үсэг
(Олгосон байгууллагын тамга, тэмдэг)
ХАВСРАЛТ А5-III
А5.2.1 стандартын дагуу боомтын эзэн улсын шалгалт явуулах гишүүн улсын боомт дахь эрх бүхий албан тушаалтны нарийвчилсан үзлэг шалгалт хийвэл зохих ерөнхий чиглэл:
- насны доод хязгаар;
- Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт;
- далайчдын мэргэшлийн ур чадвар;
- далайчдын хөдөлмөрийн гэрээ;
- далайчин ажилд авах, зуучлах чиглэлээр тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, эсхүл хууль зүйн зохицуулалт бүхий аливаа хувийн үйлчилгээ ашигласан эсэх;
- ажил, амралтын цаг;
- хөлөг онгоцны багийн гишүүдийн тоо хэмжээ;
- орон байр;
- тавцан дээрх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар;
- хоол, хүнсний хангамж үйлчилгээ;
- эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
- тавцан дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ;
- тавцан дээр гомдол шийдвэрлэх ажиллагаа;
- цалин хөлсний төлбөр;
Хавсралт В5-I- Үндэсний мэдэгдлийн загвар
В5.1.3 дугаар удирдамжийн 5 дахь хэсгийг үз
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц Далайн зохистой хөдөлмөрийн тухай мэдэгдэл – Хэсэг I (Тэмдэглэл: Энэ мэдэгдлийг хөлөг онгоцны
Далайн хөдөлмөрийн гэрчилгээнд хавсаргана)
........Улсын далайн тээврийн яамны
бүрэн эрхийн дагуу олгов.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцийн хүрээнд дор дурдсан хөлөг онгоц конвенцийн А5.1.3 стандартыг хангаж байгаа болно.
Хөлөг онгоцны нэр | ОУДБ-ын дугаар | Бохир даац |
Загвар | 12345 | 1,000 |
Дээр дурдсан эрх бүхий байгууллагын нэрийн өмнөөс доор гарын үсэг зурсан этгээд бээр дараахь зүйлийг мэдэгдэж байна. Үүнд:
a) Далайн хөдөлмөрийн тухай конвенцийн заалтууд доор дурдсан дотоодын хууль тогтоомжийн шаардлагад бүрэн агуулагдсан байна;
b) дотоодын хууль тогтоомжийн эдгээр шаардлага доор заасан дотоодын хууль тогтоомжийн заалтад тусгалаа олсон бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээр заалтын агуулгатай холбоотой тайлбарыг оруулсан;
c) 6 дугаар зүйлийн, 3, 4 дэх хэсгийн дагуу аливаа бодитой дүйцэхүйц үйлчлэл бүхий заалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг <доор дурдсан холбогдох дотоодын хууль тогтоомжийн шаардлагын дор> <энэ зорилгоор доор тусгайлан тодорхойлсон хэсэгт> оруулав (тохиромжгүйг хасах);
d) эрх бүхий байгууллагаас 3 дугаар бүлгийн дагуу олгосон аливаа чөлөөлөлтийн тухай мэдээллийг энэ зорилгоор доор тусгайлан тодорхойлсон хэсэгт тодорхой тусгасан байна;
e) дотоодын хууль тогтоомжид заасан хөлөг онгоцны төрөлтэй холбоотой аливаа тусгай шаардлагын талаар холбогдох шаардлагын хэсэгт дурдсан байна.
- Насны доод хязгаар(Журам 1.1)
1905 оны Тээврийн тухай хууль, №123, нэмэлт орсон ("хууль" гэх), Бүлэг X; 2006 оны Тээврийн журам ("журам" гэх), 1111-1222 дахь дүрэм.
Насны доод хязгаар нь конвенцид заасантай адил байна.
"Шөнө" гэж Далайн тээврийн яамнаас өөр хугацаа тогтоосноос бусад тохиолдолд оройн 9 цагаас өглөөний 6 цаг хүртэл үргэлжлэх хугацааг хэлнэ.
18 буюу түүнээс дээш насны хүмүүсээр хийлгэхийг хориглосон аюултай ажлын жишээг Хавсралт А–д тусгав. Ачааны хөлөг онгоцны хувьд 18 насанд хүрээгүй нэг ч хүн хөлөг онгоцны бүдүүвч зураг (энэ мэдэгдэлд хавсаргана) дээр "аюултай бүс" гэж тэмдэглэсэн бүсэд ажиллаж болохгүй.
- Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт (Журам 1.2)
Хууль, Бүлэг XI; Журам, 1223-1233 дугаар дүрэм.
Эрүүл мэндийн гэрчилгээ нь тухайн тодорхой тохиолдолд Дипломтой далайчин бэлтгэх ба ээлжийн ажиллагааны тухай конвенц (ДДБЭАТК)-ийн шаардлагад нийцсэн байна. Бусад тохиолдолд ДДБЭАТК-ийн шаардлагыг тохируулан өөрчилж хэрэглэнэ .
Яамнаас баталсан жагсаалтад орсон мэргэжлийн нүдний эмч нь нүдний хараатай холбоотой гэрчилгээг олгож болно.
Эрүүл мэндийн үзлэгийг В1.2.1 удирдамжид дурдсан ОУХБ/ДЭМБ-ын удирдамжийн дагуу явуулна.
Далайн хөдөлмөрийн мөрдөлтийн тунхаг – Хэсэг II
Шалгалт хооронд хийгдэх явц дундын мөрдөлтийг баталгаажуулахаар батлагдсан арга хэмжээнүүд
Дараахь арга хэмжээг энэхүү тунхагийг хавсаргасан Далайн хөдөлмөрийн гэрчилгээний шалгалт хооронд хийгдэх явц дундын мөрдөлтийг баталгаажуулахаар хөлөг онгоц эзэмшигчид бэлтгэн хэрэгжүүлнэ:
(Хэсэг I дэх зүйл бүрийг даган мөрдөж байгаагаа баталгаажуулахын тулд бэлтгэн хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дор дурьдах)
Хамгийн доод нас (Дүрэм 1.1)
Багийн гишүүдийн жагсаалт дээрх нэрсийн ард далайчин бүрийн төрсөн өдрийг тэмдэглэнэ.
Энэ жагсаалтыг аялал бүрийн эхэнд ахмад, эсхүл түүний нэрийн өмнөөс ажилтан ("эрх бүхий ажилтан") шалгах ба ийм шалгалтын огноог тэмдэглэнэ.
18-аас доош насны далайчин бүр ажилд гарахдаа түүнийг шөнийн эсхүл аюултай ажил гэж онцгойлон жагсаасан (дээрх Бүлэг I, хэсэг 1-ийг үз) ажил, бусад аюултай аливаа ажил, эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий ажилтантай зөвлөхийг шаардах ажлуудыг гүйцэтгэхийг хориглосон мэдэгдэл хүлээн авна. "Хүлээн авсан ба уншиж танилцсан" гэсэн далайчны гарын үсэгтэй, гарын үсэг зурсан огноотой мэдэгдлийн хуулбарыг эрх бүхий ажилтан хадгална.
Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт (Дүрэм 1.2)
Эрүүл мэндийн гэрчилгээг эрх бүхий ажилтан хатуу чанд нууцлалтайгаар эрх бүхий ажилтны үүргийн дагуу бэлтгэсэн, тавцан дээрх далайчин бүрийн талаар дараахь зүйлийг тэмдэглэсэн жагсаалтын хамт хадгална: далайчны ажил үүрэг, тухайн эрүүл мэндийн гэрчилгээний огноо, тухайн гэрчилгээн дээр тэмдэглэсэн эрүүл мэндийн байдал.
Далайчин тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд боломжтой, эсэхэд эргэлзэх аливаа тохиолдолд эрх бүхий ажилтан нь далайчны эмчтэй, эсхүл өөр мэргэжлийн хувийн эмчтэй зөвлөлдөж хувийн эмчийн дүгнэлтийг мөн хувийн эмчийн нэр, утасны дугаар, зөвлөлдсөн огноотой нь тэмдэглэнэ.
Дээр дурдсан конвенцийн эх бичвэр нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий хуралдаанаар Женев хотод 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болсон түүний 94 дүгээр хуралдаанаар бүрэн батлагдан тунхаглагдсан болно.
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх