A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Банкны тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

21дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

21.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.2.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах зөвшөөрөл олгох, үүсгэн байгуулах болон хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.2. "холбогдох этгээд" гэж доор дурдсан этгээдийг:

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2.а.банкны нэгдлийн оролцогч;

3.1.2.б.банк, банкны нэгдлийн оролцогчийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.в.хувьцааных нь тав болон түүнээс дээш хувийг банк эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.г.хувьцааных тав болон түүнээс дээш хувийг банкны эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.д.банк, банкны нэгдлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн эхнэр, нөхөр, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд;

3.1.2.е.банкны эрхлэх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг банктай нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.ё.эрх бүхий албан тушаалтных нь чиг үүргийг банкны эрх бүхий албан тушаалтан давхар гүйцэтгэдэг хуулийн этгээд;

3.1.2.ж.банкны саналын эрхтэй хувьцааны арав болон түүнээс дээш хувийг эрх бүхий албан тушаалтан нь эзэмшдэг хуулийн этгээд;

3.1.2.з.энэ заалтад заасан этгээдтэй нэгдмэл сонирхолтой бусад хувь хүн, хуулийн этгээд;

3.1.2.и.Монголбанкнаас холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

3.1.3."банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, түүнийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад цогцолбор арга хэмжээ авахыг;

3.1.4."банкийг өөрчлөн байгуулах" гэж хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөхийг;

3.1.5."банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын стандартад нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг;

3.1.6."банкны нэгдэл" гэж нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг;

3.1.7."банкны нэгдлийн оролцогч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан нөхцөлийг хангах хуулийн этгээдийг;

3.1.8."нэгдсэн хяналт шалгалт" гэж банкны нэгдлийн оролцогчийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийхийг;

3.1.9."өөрийн хөрөнгийн хүрэлцээ" гэж банк нь санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;

3.1.10."өөрийн хөрөнгийн шаардлага" гэж Монголбанкнаас тогтоосон, энэ хуулийн 3.1.9-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;

3.1.11."санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага" гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээртэй адил чиг үүрэг бүхий гадаадын байгууллагыг;

3.1.12.“банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.13."банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.

3.1.14."банкны нэгдлийн толгой компани" гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг компанийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.15."хэвийн бус үйл ажиллагаа" гэж Монголбанкнаас тогтоосон шалгуураар өндөр эрсдэлтэй гэж тооцсон банкны аливаа үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.16.“банкны нөхцөлт удирдлага” гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.17.“эцсийн өмчлөгч” гэж банкны үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, эсхүл өөрийн энэ эрхээ бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлдэг, эсхүл банкны хувьцааг нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр дамжуулан эзэмшиж байгаа, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан буюу банкны хувьцаа, үйл ажиллагаанаас үүсэх үр шимийг хүртэх эрх бүхий өмчлөгч хүнийг;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.18."банкны үндсэн үйл ажиллагаа" гэж зах зээлд эзлэх хувь хэмжээ, үйл ажиллагааныхаа хэлхээ холбооноос хамаарч аливаа саатал нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулж, улсын эдийн засагт бодит сөрөг нөлөө үзүүлж болзошгүй банкны үйл ажиллагааны чиглэлийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.19."харилцан хамаарал бүхий этгээд" гэж хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөл, удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг шалгуураар хоорондоо харилцан хамааралтай гэж Монголбанкнаас тогтоосон хүн, хуулийн этгээдийг;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.20.“банкны системд нөлөө бүхий банк” гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Банкны төрөл, хэлбэр

/Энэ зүйлын гарчигт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

4.1.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх

Хэвлэх

5.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй.

5.2.Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 дугаар зүйл.Банкны эрхлэх үйл ажиллагаа

Хэвлэх

6.1.Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.1.мөнгөн хадгаламж;

6.1.2.зээл;

6.1.3.төлбөр тооцооны үйлчилгээ;

6.1.4.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.6.үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.7.үнэт зүйл хадгалах;

6.1.8.гадаад төлбөр тооцоо хийх;

6.1.9.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

6.1.10.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;

6.1.11.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

6.1.12.энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн  санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.2.Банк Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;

6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;

6.2.3.даатгалын зуучлагч;

6.2.4.андеррайтерын үйлчилгээ;

6.2.5.кастодиан;

6.2.6.факторингийн үйлчилгээ;

/Энэ "6.2.7" гэсэн заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

6.3.Банк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авахдаа дараахь баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.3.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэх тухай хүсэлт;

6.3.2.тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;

6.3.3.ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт;

6.3.4.үйл ажиллагааг эрхлэхэд хэрэглэгдэх программ хангамж;

6.3.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан талаархи баримт бичиг;

6.3.6.бизнес төлөвлөгөө.

6.4.Банкны нэгдлийн бусад оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах тухай бүр Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкны саналыг урьдчилан авна.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.5.Энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага болон 6.3-т заасан баримт бичгийн жагсаалт, агуулга, загварыг Монголбанк батална.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл. Банкинд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

7.2.2.Монголбанк, түүний хянан шалгагч, Монголбанкны улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.4.Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад улсын Засгийн газар хүсэлт гаргасан;

7.2.5.Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан болон тус хорооны байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.

/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2.7.төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга зөвшөөрсөн;

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.8.Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.9.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2.10.Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.2.11.Төрийн аудитын байгууллага хуульд заасан аудит хийх чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд холбогдох хууль, гэрээнд заасны дагуу өгөх мэдээлэл, энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан тайлан, мэдээлэл болон банк, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийн хооронд солилцсон мэдээлэл энэ хуулийн 7.2-т заасан нууцад хамаарахгүй.

7.4.Энэ хуулийн 7.1-д зааснаас гадна банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.1.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;

7.4.2.банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.3.андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэй адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, баталгаа, батлан даалт гаргах;

7.4.4.банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах;

7.4.5.андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах;

7.4.6.банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.7.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх;

7.4.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

7.4.9.улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх.

8 дугаар зүйл.Банкны зар сурталчилгаа

Хэвлэх

8.1.Банкнаас хийх зар сурталчилгаа нь түүний тухайн үеийн үйл ажиллагааг үнэн зөв тусгасан, хууль тогтоомжид нийцсэн байна.

8.2.Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж үзвэл хориглоно:

8.2.1.тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлан нь түүний санхүүгийн бодит байдалтай зөрчилдөж байвал;

8.2.2.хууль тогтоомжид нийцээгүй.

9 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламж

Хэвлэх

9.1.Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.

9.2.Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл.Зээл

Хэвлэх

10.1.Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.

10.2.Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй.

10.З.Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11 дүгээр зүйл.Төлбөр тооцооны үйлчилгээ

Хэвлэх

11.1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

11.2.Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.

11.3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно.

11.4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс тооцохгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.7.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэх гүйлгээнээс арилжааны банк үйлчилгээний хөлс тооцохгүй.

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

12 дугаар зүйл.Баталгаа, батлан даалт гаргах

Хэвлэх

12.1.Банк энэ хуулийн 17.1-17.3-т заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу баталгаа, батлан даалт гаргаж болно.

13 дугаар зүйл.Үнэт зүйлийн хадгалалт

Хэвлэх

13.1.Банк иргэн, хуулийн этгээдийн үнэт зүйлийг /хадгалуулагчийн хувьд үнэт зүйл/ хадгалах үйлчилгээг эрхлэхдээ хадгалалтын гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.

14 дүгээр зүйл.Гадаад валютын төлбөр тооцоо

Хэвлэх

14.1.Гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

15 дугаар зүйл.Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

Хэвлэх

15.1.Энэ хуулийн 17.4-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, барьцаалах, худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

15.2.Банк мөнгөний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хүртэлх хугацаатай үнэт цаасыг Монголбанкны зөвшөөрлөөр гаргах буюу худалдаж, худалдан авч, барьцаалж болох бөгөөд энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хамаарахгүй.

16 дугаар зүйл.Банкинд тавих шаардлага

Хэвлэх

16.1.Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

16.1.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

16.1.3.харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;

16.1.4.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулаагүй татвар, шимтгэл төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.5.тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож тухайн банкны нэгдлийн оролцогч, өөрийн салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх.

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө.

/Энэ хэсгийн "16.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

17 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.1.Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.

17.2.Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

17.3.Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

17.3.1.зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцэлд тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны үйл ажиллагааны ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

17.3.2.тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх;

17.3.3.олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон гаргасан баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дуусах хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.

17.4.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьцаа хамаарахгүй.

17.5.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

17.6.Монголбанк энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтыг тооцохдоо олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын "А"-аас доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалттай, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлийн дагуу баталгаажсан активыг хамруулахгүй байж болно.

17.7.Энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журмыг Монголбанк батална.

17.8.Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.9.Банкнаас холбогдох этгээдтэй хийх хэлцэл нь банкны ердийн үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй хийх хэлцлээс хөнгөлөлттэй байж болохгүй бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхэд холбогдох хуульд заасан шаардлага, журмыг баримтална.

17.10.Энэ хуулийн 17.8, 17.9 -д заасныг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

17.11.Банк энэ хуулийн 17.1-17.5-д заасан хязгаарлалтыг хэтрүүлсэн бол Монголбанк уг хэтрүүлсэн дүнг тухайн банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАНК БАЙГУУЛАХ, БАНКИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ

18 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулах

Хэвлэх

18.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд энэ нь Засгийн газар банк үүсгэн байгуулахад хамаарахгүй.

18.2.Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна.

19 дүгээр зүйл.Банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага

Хэвлэх

19.1.Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:

19.1.1.банк үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;

19.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

19.1.5.энэ хуулийн 361дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан байх.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

20.1.Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

20.1.2.банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;

20.1.3.үүсгэн байгуулах банкны дүрэм;

20.1.4.банк байгуулах эдийн засгийн үндэслэл;

20.1.5.үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

20.1.6.Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт;

20.1.7.банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.4.Банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмших хязгаарлалтыг тооцох, тогтоох харилцаанд баримтлах нөхцөл, шаардлагыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21 дүгээр зүйл.Банкны дүрэм

Хэвлэх

21.1.Банкны үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

21.1.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

21.1.2.банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

21.1.3.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Монголбанкинд бүртгүүлнэ.

22 дугаар зүйл.Банкны нэгж байгуулах, үйл ажиллагаанд тавих шаардлага

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

22.1.Банкны нэгж байгуулах, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.2.Банкны салбар байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл энэ хуулийн 22.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийн жагсаалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцүүлэн Монголбанк батална.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.3.Гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаж, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд хүргүүлнэ:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.3.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.3.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.3.3.хуульд заасан бусад.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.4.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23 дугаар зүйл.Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

23.1.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг тогтооно:

23.1.1.банкны үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй эсэх;

23.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1, 33.3, 34.2-т заасан шалгуурыг тус тус хангасан эсэх;

23.1.3.тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх;

23.1.4.банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө болохыг нотлох хангалттай баримт бичиг бүрдүүлсэн эсэх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.1.5.банк байгуулах нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэх, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлэх эсэх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

23.3.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.4.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй хамт олгож болно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.5.Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 23.2-т заасан журмын дагуу хянаж, 23.3-т заасан хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.6.Банк байгуулах, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан банкны эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.7.Монголбанк зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан арга хэмжээг авна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.Зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанк 30 хоногийн дотор магадлан шалгана.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24 дүгээр зүйл.Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

24.1.Монголбанк дараахь үндэслэлээр банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохгүй:

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.1.энэ хуулийн 18-22, 23.1, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.1.2.банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон, хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичгийг шаардлагын дагуу бүрэн гүйцэд ирүүлээгүй болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн, тухайн банкны эрх бүхий албан тушаалтнаар ажиллах этгээд энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй;

24.1.4.холбогдох бусад хууль тогтоомж, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй.

24.1.5.банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхгүй бол хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа 20 хүртэл тооны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, нийт дүн, хэмжээний талаархи мэдээллийг Монголбанкинд ирүүлээгүй.

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Монголбанк дараах үндэслэлээр банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.1.энэ хууль, Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаагүй, Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн банкинд урьдчилан сэргийлэх албадлагын арга хэмжээг авч байгаа бол;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.2.тухайн үйл ажиллагааг эрхэлснээр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон бол;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.3.Монголбанкнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй бол.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25 дугаар зүйл.Банкийг бүртгэх

Хэвлэх

25.1.Энэ хуулийн 18-22 дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ.

25.2.Банкны салбар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах бөгөөд түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр толгойлох банкных нь зөвшөөрөлд тэмдэглэнэ.

25.З.Банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

26 дугаар зүйл.Банкны нэр

Хэвлэх

26.1.Банкны нэр нь түүний оноосон нэр болон "банк" гэсэн үгнээс бүрдэнэ.

26.2.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага "банк" гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

26.3.Банкны нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

26.4.Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ.

26.5.Банкны нэр, байршлыг өөрчлөхөд тавих шаардлагыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27 дугаар зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

27.1.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.1.1.хуульд заасны дагуу банкийг татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

27.1.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

27.1.3.банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь банкийг бүртгүүлснээс хойш илэрсэн;

27.1.4.банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны үйл ажиллагаа эрхлээгүй;

27.1.5.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн;

27.1.6.банк энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, шаардлагыг биелүүлээгүй нь банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг алдагдуулахад хүргэх ноцтой нөхцөл байдал үүсгэсэн.

27.1.7.энэ хуулийн 7.2.8, 7.2.10-т заасан харилцагчид хамаарах мэдээллийг татварын албанд гаргаж өгөөгүй үйлдэл нь харилцагчийн татвар төлөхөөс зайлсхийх, зугтах нөхцөл болсон нь тогтоогдож, энэ зөрчил хоёр ба түүнээс дээш удаа давтагдсан бол.

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.

27.3.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт бичгийг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй.

27.4.Энэ хуулийн 27.1-т зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана.

27.5.Монголбанк доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэнд тооцно:

27.5.1.банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон, эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

27.5.2.зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон;

27.5.3.банкны пассив нь активаасаа хэтэрсэн, эсхүл ердийн боломжит хугацаанд хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

28 дугаар зүйл.Банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах үндсэн нөхцөл

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.1.Монголбанк зөвшөөрөл олгосон тохиолдолд банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.2.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрт өөрчлөн байгуулах, татан буулгах комисс, банкны бүртгэлд байгаа эд хөрөнгө, үнэт зүйлсийг нягтлан шалгах эрх бүхий хянан шалгах комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох болон аудитыг сонгох тухай тусгасан байна.

28.3.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл авахад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд хүргүүлнэ:

28.3.1.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

28.3.2.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

28.3.3.банкийг өөрчлөн байгуулсны үр дүнд байгуулагдах хуулийн этгээдийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, бизнес төлөвлөгөө, өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан тэнцлийн төсөөллийн тухай шаардлагатай бусад мэдээлэл;

28.3.4.банкийг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.4.Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.

28.5.Монголбанк энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрийг тооцохдоо энэ хуулийн 23.2-т заасныг баримтална.

28.6.Монголбанкнаас банкийг өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгосны дараа банкийг өөрчлөн байгуулах ажиллагаа эхэлнэ.

28.7.Банк түүнийг өөрчлөн байгуулах талаар гарсан шийдвэрийг хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч нарт Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш гурав хоногийн дотор мэдэгдэнэ.

28.8.Банкийг нийлүүлэх, нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулахад Монголбанк зуучлагчийн үүрэгтэй оролцож болно.

28.9.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзана:

28.9.1.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн;

28.9.2.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичиг нь хууль тогтоомж зөрчсөн;

28.9.3.энэ хуулийн 19, 20, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

28.9.4.харилцагчийн эрх ашиг, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк үзсэн.

28.10.Монголбанк банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.11.Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк татан буугдана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

29 дүгээр зүйл.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.1.банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;

29.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

/Энэ заалтын "29.2.3"-г 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

29.2.4.банкийг өөрчлөн байгуулах;

29.2.5.банкийг татан буулгах;

29.2.6.банкны жилийн үйл ажиллагааны талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;

29.2.7.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

29.2.8.энэ хуулийн 32.3-т заасан Монголбанкны мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.2.9.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох;

29.2.10.банкны хянан шалгагч /хянан шалгах зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулах.

29.3.Энэ хуулийн 19, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэний банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт өгсөн саналыг хүчингүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30 дугаар зүйл.Монголбанкны санаачилгаар банкны хувь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.3.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.4.Монголбанк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31 дүгээр зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөл

Хэвлэх

31.1.Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

31.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

31.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

31.3.2.Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.3.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.4.хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.5.энэ хуулийн 29.2.6, 29.2.7-д заасан асуудлаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.6.банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.7.банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.8.банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хамарсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

31.3.9.энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих.

31.4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана:

31.4.1.хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх;

31.4.2.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх;

31.4.4.сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

31.4.5.банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

31.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 76-79 дүгээр зүйлээр зохицуулна.

31.6.Банк хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын саналын эрхийн тооллогын баримт бичгийн баталгаажуулсан хувийг хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.7.Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана.

32 дугаар зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Хэвлэх

32.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

32.1.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

32.1.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.1.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

32.1.4.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.1.5.зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.6.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.1.7.дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс таваас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх.

/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банкинд мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

33 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Хэвлэх

33.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.3.1.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;

33.3.2.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;

33.3.3.тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй

/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.3.4.тухайн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;

33.3.5.банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;

33.3.6.төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

33.3.7.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;

33.3.8.энэ хуулийн 33.3.2-33.3.3-т заасан этгээдийн холбогдох этгээд биш байх.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.4.Банкны томоохон харилцагчийг тодорхойлох журмыг Монголбанк тогтооно.

33.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь аудитийн болон эрсдэлийн удирдлагын хороонд ажиллаж, эдгээр хорооны асуудал болон Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад заавал оролцож, санал өгнө.

33.6.Аудитын болон эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

34 дүгээр зүйл.Банкны гүйцэтгэх удирдлага

Хэвлэх

34.1.Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд дараахь шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөнө:

34.1.1.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих;

34.1.2.үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

34.1.3.өөрт нь болон өөртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхүүгийн үр дүнг сонирхох шалтгаан байгаа бол сонирхлын зөрчил байна гэж үзэж, энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр , эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.1.4.хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;

34.1.5.хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

34.1.6.банкны ажилтан албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх;

34.1.7.банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх.

34.2.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д заасан шалгуураас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.2.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;

34.2.2.банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

34.2.3.бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх;

34.2.4.Монголбанкны эрх бүхий албан тушаалтнаар сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллаагүй байх;

34.2.5.мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулаагүй байх;

34.2.6.банкны хууль тогтоомж, Монголбанкны шийдвэрийг ноцтой зөрчиж байгаагүй.

34.3.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байхыг хориглох бөгөөд гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.4.Банкны эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ.

/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

ТАВДУГААР БҮЛЭГ

БАНКНЫ ХӨРӨНГӨ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

/Энэ бүлгийн гарчгийн НЭГДСЭН гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Нэгдүгээр дэд бүлэг

Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан

35 дугаар зүйл.Банкны өөрийн хөрөнгө

Хэвлэх

35.1.Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, банкны систем дэх нөлөө, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.4.Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж,  эсхүл хорогдуулж тодорхойлно.

/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

35.5.Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.6.Энэ хуулийн 35.5-д зааснаас бусад актив, үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно.

35.7.Энэ хуулийн 35.5, 35.6-д зааснаас бусад санг байгуулах журмыг банк өөрөө тогтооно.

35.8.Банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр банкны алдагдал болон бусад хариуцлагыг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36 дугаар зүйл.Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

36.2.Энэ хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаарахгүй:

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.2.1.энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан тусгай зориулалтын банк;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.2.2.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.3.Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан зөвшөөрлийг авахдаа банк хувь нийлүүлэх хөрөнгийн гарал үүсэл, тухайн этгээд нь хууль, журмын шаардлагыг хангасан эсэхийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хувьцаа эзэмших хугацаандаа тогтмол хангана.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.5.Энэ хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэл үүснэ.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.6.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

36.7.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.8.Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.9.Энэ зүйл нь энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.10.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь банкны хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг Монголбанкинд ирүүлнэ. 

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.11.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах нөхцөл, шаардлагыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.12.Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.13.Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.14.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.16.Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөг, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.17.Банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрд уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.18.Монголбанк банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгасны үндсэн дээр энэ хуулийн 36.3-т зааснаар зөвшөөрөл авах этгээдийг тогтоож банкинд мэдэгдэнэ.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараах шалгуурыг хангасан байна:

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.3.санхүүгийн чадавхтай байх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон байх;

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

36.19.6.өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байх.

/Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.Монголбанк дараах үндэслэлээр банк шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоос татгалзана:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.1.энэ хуулийн 24.1-д заасан үндэслэл бүрдсэн;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.2.энэ хууль болон санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.3.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг энэ хуулийн шаардлагыг хангаагүй, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.4.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.20.5.банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Монголбанк тодорхойлсон.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

361дүгээр зүйл.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуур

/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

361.1.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна:

361.1.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

361.1.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны