- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 405
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 2015-08-17-ны өдрийн 338-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд энэ тогтоолыг 2015-1-23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
