- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
2 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн өөрөө хариуцан төлөх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.
3 дугаар зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15.1-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.2.3-т заасан даатгуулагчийн шимтгэлийг 2015 оны төсвийн жил дуустал Хүний хөгжил сангийн 2015 оны төсвөөс өмнө батлагдсан хэмжээгээр үргэлжлүүлэн төлнө.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A