- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам/
МОНГОЛ УЛС ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүнээс дээж авах акт"-ын загварыг хоёрдугаар хавсралтаар, "Лабораторид дээж өгсөн тэмдэглэл"-ийн маягтыг гуравдугаар хавсралтаар, "Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан дээжийн мэдээ"-ний маягтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3247 дугаарт бүртгэв.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэх журам"-ыг нэгдүгээр, "Бүтээгдэхүүнээс дээж авах акт"-ын загварыг хоёрдугаар, "Лабораторид дээж өгсөн тэмдэглэл"-ийн маягтыг гуравдугаар, "Бүтээгдэхүүнээс түүвэр дээж авсан тухай тэмдэглэл"-ийн маягтыг дөрөвдүгээр, "Лабораторийн шинжилгээнд хүлээн авах дээжийн тоо хэмжээ"-г тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Стандарт, хэмжил зүйн газар (Б.Ууганбаяр)-т даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
/ХЗДХС-ын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Дүгнэлт хүргүүлэх тухай 1/1041 тоот албан бичгээр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх