- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар А-04
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15, Ашигт малтмалын тухай хуулийн 39.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, зохих шатны Засаг дарга нар болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Байгаль орчны сайдын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ОЮУН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3436 дугаарт бүртгэв.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/38
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар, зохих шатны Засаг дарга болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
