- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/108/149
Улаанбаатар хот
ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журмыг нэгдүгээр, үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Ганцогт/ нарт даалгасугай.
ХӨДӨЛМӨРИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
