- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хог хаягдал/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ
Текст томруулах
A
A
A