- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/187
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн заалтыгүндэслэн ТУШААХ нь:
1. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.
3. Энэхүү журмыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/140
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, нэг зөрчилд давхардуулан шийтгэл хүлээлгэхгүй байх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Л.Нямгэрэл)-т даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд)-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаалыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A