• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах/ - ХЗДХС-ын 2021 оны А218 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/188
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ыг нэгдүгээр, Зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хууда-ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.
3. Энэхүү журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
/ХЗДХС-ын 2018 оны А/33, 2018 оны А/184 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/