• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ /Жолоодох эрхийн үнэмлэх олгох/
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/189
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ, ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсын жолоочийн үнэмлэхний загвар"-ыг хоёрдугаар, /2-р хавсралтыг ХЗДХС-ын 2018 оны А/23-р тушаалаар хүчингүй болгосон/ "Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэхний загвар"-ыг гуравдугаар, "Жолоочийн түр зөвшөөрлийн загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай./3, 4-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны А/48-р тушаалаар хүчингүй болгосон/

2. Монгол Улсын "Жолоочийн үнэмлэх"-ний үнэ 12 500 төгрөг /арван хоёр мянга таван зуун төгрөг, "Олон улсын жолоочийн үнэмлэх"-ний үнэ 1 жилийн хугацаагаар 20 000 төгрөг /хорин мянган төгрөг/, 2 жилийн хугацаагаар 40000 /дөчин мянга/ төгрөг, 3 жилийн хугацаагаар 60000 /жаран мянга/ төгрөг байхаар тогтоосугай.
3. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг солих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т үүрэг болгосугай.
4. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2012 оны А/38, 2015 оны А/102 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэ журмыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
/ХЗДХС-ын 2018 оны А/23 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/