A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тос, уламжлалт бус газрын тосны тайланд тавигдах шаардлага/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавигдах шаардлага" журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавигдах шаардлага" журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Түлшний бодлого, зохицуулалтын газар /Л.Раднаасүрэн/, Газрын тосны газар /Л.Өлзийбүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. "Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын анхдагч болон үр дүнгийн тайланд тавигдах шаардлага" журмыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Ч.Түмэнбаяр/, Түлшний бодлого, зохицуулалтын газар /Л.Раднаасүрэн/-т тус тус даалгасугай.

САЙД Р.ЖИГЖИД