- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хохирогчийг ажлын байраар хангах/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар А/135
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг үндэслэл болгон Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/ болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Амартөгс/-т тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/246 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Улсыг бүртгэлийн санд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3559 дүгээрт бүртгэв.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/40
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн бодлогын газар, Гэр бүлийн бодлогын газарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/135 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/124 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
