- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, улсын хилээр нэвтрүүлэх/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр
Дугаар А/251,304
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/-т тус тус даалгасугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
САЙД Б.БОЛОР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар А/96, А/63
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" (Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам) Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны A/251, 304 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Мягмар/-д даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
