- Нүүр
- Сайдын тушаал
- Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага батлах тухай
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 433, А/248
Улаанбаатар хот
Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага батлах тухай
Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Спорт-сургалтын зориулалтаар ашиглах буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг нэгдүгээр, Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын 1-д заасан шаардлагыг хангаж ажиллахыг спорт-сургалтын болон галт зэвсэг, сум худалдах төвийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.
САЙД Г.ШИЙЛЭГДАМБА
САЙД Д.ДОРЛИГЖАВ
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/384, А/113
Улаанбаатар хот
БУУДЛАГА ҮЙЛДЭХ БАЙГУУЛАМЖ /ТИР/-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг нэгдүгээр, Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын 1-д заасан шаардлагыг хангаж ажиллахыг спорт-сургалтын болон галт зэвсэг, сум худалдах төвийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Бригадын генерал Т.Сүхболд/-д тус тус даалгасугай.
3 Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлага батлах тухай" 433, А/248 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх