Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 483

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 69.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дотоод аудитын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Дотоод аудитын дүрэм"-ийг мөрдөж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоод аудитын дүрэм батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР