Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 509
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс соёлын талаар баримтлах бодлого"-ын 4.1.8 дахь заалт, Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого"-ын 4.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 509

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын 4.1.8 дахь заалт, Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас  ТОГТООХ нь:

1. “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. “Соёлын үйлдвэрлэл”  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                           Л.ГАНТӨМӨР