A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

ДугаарА/36

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх ажпыг зохион байгуулж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/Ю.Идэрцогт/-д даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Жагсаалт шинэчлэн батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны А/107 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАЯРСАЙХАН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 3 дугаар 21-ний өдрийн 3624 дүгээрт бүртгэв.