A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016-11-23-ны өдрийн 154 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 95 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 326 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Монгол Улсын иргэдийн ургийн овгийг үнэн зөв, бодитой болгон цэгцлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь ургийн овгийн бүртгэлийг шинэчилсний үндсэн дээр 2018 оноос эхлэн үндэсний гадаад паспортад 3 нэр (ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр)-ээр бичилт хийж олгох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ