- Нүүр
- Олон талт гэрээ
- 91. ДАЙНЫ ҮЕД ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (IV) КОНВЕНЦ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 91. ДАЙНЫ ҮЕД ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (IV) КОНВЕНЦ
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
![]() |
1950 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон |
![]() |
Удиртгал |
![]() |
Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай конвенцийг байгуулах зорилгоор 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Женев хотноо болсон Дипломат бага хуралд засгийн газраа төлөөлж дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: |
![]() |
I АНГИ |
![]() |
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Тайван цагт хэрэгжүүлэх заалтын сацуу хоёр буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хооронд үүсч болох зарласан дайн буюу аливаа бусад зэвсэгт мөргөлдөөний бүх тохиолдолд тэдгээр талын аль нэг нь дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч энэхүү конвенцийг хэрэглэнэ. |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн буюу бүхэлд нь эзэлсэн бүх тохиолдолд тухайн эзлэлт нь зэвсэгт эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ. |
![]() |
Хэдийгээр зэвсэгт мөргөлдөөнд оролцогч гүрнийн аль нэг нь энэхүү конвенцид оролцогч тал биш байсан ч түүнд оролцогч тал болох гүрэн өөр хоорондын харилцаандаа энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй хэвээр байна. Үүнээс гадна хэрэв дээр дурдсан гүрэн энэхүү конвенцийн заалтыг хүлээн авч хэрэглэвэл түүний хувьд тэд энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй байна. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нь нутаг дэвсгэрт үүсэх олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд тухайн мөргөлдөөнд оролцогч тал бүр наад зах нь дараахь заалтыг хэрэглэх үүрэг хүлээнэ: |
![]() |
3) Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй этгээд, түүний дотор байлдахаа зогсоосон болон өвчлөх, шархдах, саатуулагдах буюу аливаа бусад шалтгааны улмаас байлдаанд оролцоогүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний этгээдтэй арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл, эд хөрөнгийн байдал буюу бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөл байдалд хүнлэг харьцана. |
![]() |
Энэ үүднээс дараахь үйлдлийг дээр дурдсан этгээдийн хувьд хийхийг хэзээ ч, хаана ч хориглоно: |
![]() |
(a) амь нас, бие махбодид халдах, тухайлбал, бүхий л хэлбэрээр амийг нь хөнөөх, хүнд гэмтэл учруулах, харгис хэрцгийгээр харьцах, эрүүдэн шүүх; |
![]() |
(b) барьцаанд авах; |
![]() |
(c) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлон гутаах; |
![]() |
(d) соёл иргэншилт ард түмний зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүх баталгаагаар хангаж байнгын ажиллагаатай шүүхээс урьдчилан гаргасан шийдвэргүйгээр ял шийтгэх болон ял эдлүүлэх. |
![]() |
4) Шархтан болон өвчтөнийг олж тусламж үзүүлнэ. Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хараат бус хүмүүнлэгийн байгууллага мөргөлдөөнд оролцогч талд өөрийн үйлчилгээг санал болгож болно. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талууд тусгай хэлэлцээрийн замаар энэхүү конвенцийн бусад заалтыг бүгдийг буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр болгохыг цаашид чармайна. |
![]() |
Өмнөх заалтуудыг хэрэглэх нь мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй. |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талуудын мөргөлдөөн буюу эзлэх үед тэдний эрхшээлд орсон, түүнчлэн эзлэгч гүрний эрхшээлд орсон бөгөөд эзлэгч гүрний харьяат бус иргэдийг энэхүү конвенцоор ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд хамгаална. |
![]() |
Конвенцид холбогдолгүй аливаа улсын иргэнийг энэхүү конвенцоор хамгаалахгүй. Мөргөлдөөнд оролцогч улсын нутаг дэвсгэрт төвийг сахисан улсын иргэд болон дайнд оролцогч аль нэг улсын иргэдийг харьяалах улс нь нөгөө улсад дипломат төлөөлөгчийн газраа хэвээр байлгаж байгаа цагт хамгаалагдсан хүмүүсийн тоонд хамааруулахгүй. |
![]() |
Гэвч II хэсгийн заалтыг 13 дугаар зүйлд зааснаас өргөн утгаар хэрэглэнэ. |
![]() |
Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц мөн Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцоор хамгаалагдсан хүмүүсийг энэхүү конвенцоор хамгаалагдсан хүн гэж үзэхгүй. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүс мөргөлдөөнд оролцогч талын нутаг дэвсгэр дээр тухайн улсын аюулгүй байдалд дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэх хууль ёсны үндэслэл байгаа, эсхүл үйлдэсэн нь тогтоогдсон бол тухайн улсын аюулгүй байдалд хохирол учруулсан гэж үзэн уг хүнд энэхүү конвенцоор олгогдсон эрх болон эрх ямбыг эдлүүлэхгүй. |
![]() |
Хамгаалагдсан хүмүүс эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эсхүл эзлэгч гүрний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн хууль ёсны үндэслэл байгаа гэж сэжиглэгдэж байгаа буюу цэргийн аюулгүй байдал гарцаагүй шаардсан гэж уг хүнийг үзэж байгаа бол энэхүү конвенцоор олгогдсон холбоо барих эрхийг эдлэх эрхгүй. |
![]() |
Өмнөх хэсэгт дурдсан хүмүүст хүмүүнлэгээр хандаж, шүүн таслах ажиллагаа явуулах тохиолдолд энэхүү конвенцид заасан шударга, хэвийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлаж болохгүй. Эдгээр хүнд улсын аюулгүй байдал буюу эзлэгч гүрний зохих нөхцөл байдалд нийцүүлэн аль болох богино хугацаанд энэхүү конвенцийн дагуу хамгаалагдсан хүмүүст олгох эрх, эрх ямбыг бүрэн хэмжээгээр эдлүүлнэ. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Энэхүү конвенцийг 2 дугаар зүйлд заасан аливаа мөргөлдөөн буюу эзлэн авах үед хэрэглэнэ. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талуудын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа бүрэн зогсоосны дараа энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй. |
![]() |
Энэхүү конвенцийг эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа бүрэн зогссон цагаас хойш нэг жилийн дараа дагаж мөрдөхгүй хэдий ч энэ нутаг дэвсгэр дээр засгийн газрын үүргийг гүйцэтгэж байгаа эзлэгч гүрний ажиллагаа нь энэхүү конвенцийн 1-12, 27, 29-34, 47, 49, 51, 52, 53, 59, 61-77 дугаар зүйл болон 143 дугаар зүйлтэй эзлэгдсэн хугацаатай холбоотой байна. |
![]() |
Хамгаалагдсан хүмүүсийг чөлөөлөх, эх оронд нь буцаах буюу нөхөн сэргээх хүртэл энэхүү конвенцийн хамгаалалтад байлгана. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
Энэхүү конвенцийн 11, 14, 15, 17, 36, 108, 109, 132, 133 болон 149 дугаар зүйлд шууд заасан хэлэлцээрийн сацуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай заалтаар зохицуулах нь тохиромжтой гэж үзэж болох бүх асуудлаар өөр тусгай хэлэлцээр байгуулж болно. Тусгай хэлэлцээр нь энэхүү конвенцид тодорхойлсон хамгаалагдсан хүмүүсийг байдалд сөргөөр нөлөөлөхгүй буюу тэдэнд олгосон эрхийг хязгаарлахгүй. |
![]() |
Дээр дурдсан хэлэлцээр, эсхүл дараа дараагийн хэлэлцээрт эсрэгээр шууд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудын хамгаалагдсан хүмүүсийн хувьд илүү тааламжтай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд тэдгээр хэлэлцээрээр олгогдсон давуу байдлыг энэхүү конвенцийг тэдний хувьд хэрэглэх хугацаанд үргэлжлүүлэн эдэлнэ. |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Хамгаалагдсан хүмүүс нь энэхүү конвенц болон хэрэв өмнөх зүйлд дурдсан тусгай хэлэлцээр байгаа бол түүгээр хангагдсан эрхээсээ ямар ч нөхцөл байдалд хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохгүй. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор энэхүү конвенцийг хэрэглэнэ. Эл зорилгоор хамгаалагч гүрэн өөрийн дипломат болон консулын ажилтнаас тусдаа өөрийн орны, эсхүл төвийг сахисан бусад гүрний харьяатаас бүрдсэн төлөөлөгчдийг томилж болно. Дурдсан төлөөлөгчдийг томилохдоо тэдний очиж ажиллах гүрний зөвшөөрлийг авна. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагч гүрний төлөөлөгчдийн ажлыг боломжтой дээд хэмжээнд хөнгөвчлөн дэмжинэ. |
![]() |
Хамгаалагч гүрний төлөөлөгчид ажлаа явуулахдаа ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн зорилгот үүргээсээ хэтэрч болохгүй. Ялангуяа тэд нутаг дэвсгэрт нь үүргээ биелүүлж байгаа улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
Энэхүү конвенцийн заалт нь Олон улсын улаан загалмайн хороо буюу аливаа хүмүүнлэгийн хараат бус бусад байгууллагаас энгийн хүн амыг хамгаалж, тэдэнд тусламж үзүүлэх талаар тухайн мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болохгүй. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн дагуу хамгаалагч гүрэнд хүлээлгэсэн үүргийг хараат бус бөгөөд үр ашигтай байх бүх баталгааг гаргаж буй байгууллагад олгохоор хэдийд ч тохиролцож болно. |
![]() |
Энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүс аль нэг хамгаалагч гүрэн буюу дээрх эхний хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанаас ямар нэгэн шалтгааны улмаас ашиг тус хүртэхгүй, эсхүл хүртэхээ болих тохиолдолд олзлогч гүрэн мөргөлдөөнд оролцогч талуудын томилсон хамгаалагч улсын энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй чиг үүргийг хүлээхийг төвийг сахисан улс, эсхүл тийм байгууллагаас хүснэ. |
![]() |
Хэрэв хамгаалалтыг ийнхүү хэрэгжүүлж чадахгүй бол олзлогч гүрэн нь хамгаалагч гүрний энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй хүмүүнлэгийн чиг үүргийг өөртөө хүлээх талаар Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн байгууллагаас санал болгохыг хүсэх буюу ийм саналыг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт хүлээн авна. |
![]() |
Төвийг сахисан аливаа гүрэн, эсхүл холбогдох гүрний урьсан буюу эл зорилгоор өөрийгөө санал болгож буй байгууллага энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүсийг харьяалж буй мөргөлдөөнд оролцогч талтай хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд, түүнчлэн зохих чиг үүрэг хүлээж, уг чиг үүргээ хараат бусаар биелүүлэх чадвартай гэсэн хангалттай баталгаа гаргах шаардлагатай. |
![]() |
Аль нэг гүрэн дайны үйл ажиллагаанаас шалтгаалан, ялангуяа түүний нутаг дэвсгэр бүхэлдээ, эсхүл түүний үлэмж хэсэг нь эзлэгдсэн тохиолдолд нөгөө гүрэн буюу түүний холбоотонтой хэлэлцээ хийх эрх чөлөө нь түр хугацаагаар ч гэсэн хязгаарлагдсан бол тэдгээрийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр өмнөх заалтуудыг зөрчихгүй. |
![]() |
Энэхүү конвенцид хамгаалагч гүрэн гэж дурдах бүрд энэ нэр томъёог энэ зүйлийн дагуу түүнийг орлох байгууллагад ч мөн хэрэглэнэ. |
![]() |
Энэ зүйлийн заалт нь эзлэгдсэн буюу мөргөлдөж буй улсын нутаг дэвсгэр дээр байгаа дипломат хэвийн харилцаагүй төвийг сахигч улсын иргэдэд нэгэн адил хамаарна. |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Хамгаалагч гүрэн хамгаалагдсан хүмүүсийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд, ялангуяа энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх буюу тайлбарлах талаар мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд санал зөрөлдсөн тохиолдолд саналын зөрөлдөөнийг зохицуулах үүднээс асуудалд оролцоно. |
![]() |
Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг талын урилгаар буюу өөрийн санаачилгаар өөрсдийн төлөөлөгчдийн, ялангуяа хамгаалагдсан хүмүүсийн хариуцаж буй эрх бүхий байгууллагын уулзалтыг зохион явуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавьж болох бөгөөд чингэхдээ тохиромжтой гэж сонгож авсан төвийг сахигч нутагт дэвсгэрт боломжтой бол зохион байгуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд эл зорилгоор тэдэнд тавьсан саналыг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай бол хамгаалагч гүрэн ийм уулзалтад оролцохыг урих төвийг сахисан гүрэнд харьяалагдах, эсхүл Олон улсын улаан загалмайн хорооноос томилсон этгээдийг мөргөлдөөнд оролцогч талуудаар дэмжүүлэн батлуулахаар санал болгож болно. |
![]() |
II АНГИ |
![]() |
ХҮН АМЫГ ДАЙНЫ ЗАРИМ УРШГААС |
![]() |
ХАМГААЛАХ НИЙТЛЭГ ЗААЛТУУД |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
Энэхүү ангийн заалтууд нь мөргөлдөөнд оролцогч талуудаас нийт хүн амыг арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг буюу улс төрийн итгэл үнэмшлийн шалтгаанаар алагчилахгүйгээр дайны уршгаар үүссэн зовлонг хөнгөлөхөд тус дөхөм үзүүлэхэд чиглэнэ. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тайван цагт буюу дайтах ажиллагаа эхэлсний дараа түүнд оролцогч талууд өөрийнхөө нутаг дэвсгэрт, түүнчлэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эзлэгдсэн нутаг дэвсгэрт шархдагсад, өвчтөн, тахир дутуу бологсод, өндөр настай буюу арван тав хүртэлх настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй болон долоо хүртэлх настай хүүхэдтэй эхчүүдийг дайны ажиллагаанаас хамгаалахын тулд эмнэлгийн болон аюулгүйн бүс болон газрыг байгуулж болно. |
![]() |
Дайтах ажиллагаа эхлэх буюу түүний явцад холбогдох талууд байгуулсан бүс, газрыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулж болно. Эл зорилгын үүднээс талууд шаардлагатай гэж үзвэл энэхүү конвенцид хавсаргасан хэлэлцээрийн төслийг хэрэглэж зохих өөрчлөлт оруулж болно. |
![]() |
Эмнэлгийн болон аюулгүйн ажиллагааны эдгээр бүс, газрыг хүлээн зөвшөөрч байгуулахад нь сайн санааны үүднээс туслалцаа үзүүлэхийг хамгаалагч гүрэн болон Олон улсын улаан загалмайн хорооноос уриалж байна. |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч нэг талаас шууд буюу төвийг сахигч гүрнээр, эсхүл хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан дайн болж байгаа бүсэд байлдааны аюулаас дор дурдсан хүмүүсийг гадуурхахгүйгээр хамгаалахын тулд төвийг сахисан бүс байгуулах саналыг мөргөлдөөнд оролцогч нөгөө талд тавьж болно: |
![]() |
(a) шархтан болон өвчтэй байлдагч болон байлдагч бус; |
![]() |
(b) байлдаанд оролцоогүй буюу эдгээр бүсэд байх үед цэргийн шинжтэй ажил эрхлээгүй энгийн иргэд. |
![]() |
Төвийг сахисан бүс байгуулах газар, удирдлага, хангамж болон тавих хяналтын талаар дайтагч талууд тохиролцмогц бичгээр хэлэлцээр байгуулж, дайтагч талуудын төлөөлөгчид гарын үсэг зурна. Хэлэлцээр төвийг сахисан бүсийг хэдийгээс эхлэн ямар хугацаагаар байгуулахыг тогтооно. |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
Шархтан, өвчтөн, мөн түүнчлэн тахир дутуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд онцгой хамгаалалт болон хүндэтгэлд байна. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талууд цэргийн шаардлагад нийцүүлэн алагдсан, шархадсан хүмүүсийг эрэн сурвалжлахыг хөнгөвчлөх, хөлөг онгоцны сүйрэлд өртсөн болон бусад ноцтой аюулд нэрвэгдсэн хүмүүст туслах, тэднийг дээрэм болон зүй бусаар харьцахаас хамгаална. |
![]() |
17 дугаар зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч тал нь хориглогдсон буюу бүслэгдсэн бүсээс шархтан, өвчтөн, тахир дутуу бологсод, өндөр настан, хүүхэд, төрөх дөхсөн эхчүүдийг нүүлгэх болон уг бүсэд бүх төрлийн шашны төлөөлөгч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн багаж хэрэгсэл нэвтрүүлэх талаар орон нутгийн хэлэлцээр байгуулахыг чармайна. |
![]() |
18 дугаар зүйл |
![]() |
Өвчтөн, шархдагсад, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүдэд тусламж үзүүлэхээр байгуулсан иргэний эмнэлгийг ямар ч үед довтлож болохгүй бөгөөд мөргөлдөөнд оролцогч талууд тэдгээрийг цаг ямагт хүндэтгэн хамгаална. |
![]() |
Мөргөлдөөнд оролцож буй улс иргэний эмнэлэг бүрт иргэний эмнэлэг гэсэн гэрчилгээ олгох бөгөөд эзлэн авсан барилга нь 19 дүгээр зүйлд заасны дагуу эдгээр эмнэлгийг хамгаалалтаас салгах аливаа зорилгоор ашиглахгүй. |
![]() |
Иргэний эмнэлэгт улсын зөвшөөрөлтэйгээр Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэг олгоно. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч тал гэнэтийн довтолгооноос сэргийлэх зорилгоор цэргийн шаардлагад нийцүүлэн иргэний эмнэлгийг дайсны дайсагнасан аливаа үйлдлээс зайлах үүднээс тэднийг хуурай зам, агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд тод харагдах ялгах тэмдгээр хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна. |
![]() |
Цэрэг дайны газарт ойролцоо байгаа эмнэлэг аюулд орж болохыг харгалзан тийм эмнэлгийг цэргийн дайны газраас аль болох хол байгуулахыг зөвлөмж болгоно. |
![]() |
19 дүгээр зүйл |
![]() |
Иргэний эмнэлэгт үзүүлэх хамгаалалт хүмүүнлэгийн зорилгоос гадуур дайсагнагч талын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах хүртэл хүчинтэй байна. Гэвч тогтоосон боломжит хугацаанд үр дүн өгөөгүй бол хамгаалалтыг холбогдох бүх тохиолдолд урьдчилан сануулсны дараагаар хүчингүй болгоно. |
![]() |
Шархтай болон өвчтэй цэргийн хүмүүсийг дээрх эмнэлэгт эмчлэх буюу тэднээс хурааж аваад зохих байгууллагад шилжүүлээгүй байгаа зэвсэг хэрэгслийг дайсны эсрэг чиглэсэн гэж үзэхгүй. |
![]() |
20 дугаар зүйл |
![]() |
Шархтай, өвчтэй энгийн хүмүүс, тахир дутуу бологсод болон төрөх дөхсөн эхчүүдийг эрэн сурвалжлах, ялгах, тээвэрлэх, эмчлэх ажилд оролцож байгаа иргэний эмнэлгийн асран сувилах байнгын буюу захиргааны ажилтай хүмүүсийг хүндэтгэн хамгаалалтад авна. |
![]() |
Дээр дурдсан хүмүүс эзлэгдсэн нутаг дэвсгэр, байлдааны ажиллагааны бүсэд байхдаа хариуцаж буй байгууллагын тод тамга, гэрэл зураг бүхий албан үүргийг тодорхойлсон үнэмлэхээр танигдах бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ ус нэвтэрдэггүй туузан тэмдгийг зүүн гартаа уяж явна. Энэ тэмдгийг улсаас олгох бөгөөд Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэгтэй байна. |
![]() |
Иргэний эмнэлгийн захиргаа болон үйл ажиллагаанд оролцож байгаа бусад хүмүүс хүндэтгүүлэх, хамгаалалтад байх бөгөөд энэхүү зүйлийн дагуу туузан тэмдгийг ийм үүрэг гүйцэтгэж байхдаа зүүнэ. Тэдгээр хүмүүсийн үнэмлэх дээр гүйцэтгэж буй үүргийн заасан байна. |
![]() |
Иргэний эмнэлэг бүрийн захиргаа нь эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хөтлөж байнга шинэчлэн үндэсний буюу эзлэгч гүрэнд өгнө. |
![]() |
21 дүгээр зүйл |
![]() |
Шархтай, өвчтэй, энгийн хүмүүс, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүдийг хуурай замд хөсгөөр тээх, эмнэлгийн галт тэргээр зөөх буюу далайгаар тээвэрлэх нь 18 дугаар зүйлд заасан эмнэлгийн нэгэн адил хүндэтгэл хамгаалалтад байх бөгөөд тээврийн хэрэгслийг тухайн улсын зөвшөөрлөөр Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр тэмдэглэсэн байна. |
![]() |
22 дугаар зүйл |
![]() |
Шархтай, өвчтэй энгийн хүмүүс, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүд буюу эмнэлгийн ажилтан болон тоног төхөөрөмжийг зөөхөд зориулагдсан агаарын хөлгийг довтлож болохгүй бөгөөд мөргөлдөөнд оролцож буй сонирхогч талуудын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгайлан заасан чиглэл, тогтсон өндөрт, цагаар нисч байвал түүнийг хүндэтгэн үзнэ. |
![]() |
Эдгээр агаарын хөлөг нь Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр тэмдэглэгдсэн байж болно. |
![]() |
Өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй тохиолдолд дайсны талын буюу дайсны эзэлсэн нутаг дэвсгэр дээр нисэхийг хориглоно. |
![]() |
Эдгээр агаарын хөлөг газардах аливаа шаардлагад захирагдана. Шаардлагын дагуу газардсан агаарын хөлөгт зохих үзлэг хийсний дараа зорчигчдын хамт нислэгээ үргэлжлүүлнэ. |
![]() |
23 дугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх тал өөрийн дайсан ч байсан хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын зөвхөн энгийн хүмүүст зориулагдсан эмчилгээ болон эмнэлгийн бүх эд зүйл, шашны ёс үйлтэй холбоотой зүйлийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Түүнчлэн арван тав хүртэлх настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон төрөх дөхсөх эхчүүдэд зориулсан хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас болон хүч оруулагч зүйл бүхий илгээмжийг чөлөөтэй нэвтрүүлнэ. |
![]() |
Дээрх хэсэгт заасан бүх илгээмжийг чөлөөтэй нэвтрүүлэхээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын авсан үүрэг нь тухайн тал болгоомжлох ноцтой шалтгаан байхгүй гэж гэрчилсэн нөхцөлөөс шалтгаална: |
![]() |
(a) илгээмж өөрийн хүрэх газраа хүрч чадахгүй; |
![]() |
(b) хяналт үр нөлөөгүй байж болох; |
![]() |
(c) эдгээр нь дайсан этгээдийн үйлдвэрлэсэн буюу бэлтгэн нийлүүлсэн эд зүйл буюу эдгээр эд зүйлийг үйлдвэрлэхэд хэрэгцээтэй түүхий эд, эд зүйл, ажиллах хүчийг гаргах замаар дайсны цэргийн буюу эдийн засгийн хүч чадалд ямар нэг талаар нөлөөлнө гэж үзэх үндэстэй бол хамаарна. |
![]() |
Энэ зүйлийн эхний хэсэгт зааснаар илгээмжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гүрэн нь илгээмжийг хамгаалагч гүрний орон нутгийн хяналтын дор зохих хүмүүст тарааж өгөх болзол тавьж болно. |
![]() |
Эдгээр илгээмжийг аль болох түргэн хугацаанд хүргэх бөгөөд түүнийг чөлөөтэй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гүрэн зөвшөөрөл олгох техникийн нөхцөлийг тогтоох эрхтэй. |
![]() |
24 дүгээр зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талууд нь дайны уршгаар өнчирсөн буюу гэр бүлээсээ тусгаарлагдсан арван таван нас хүртэлх хүүхдийг гаргуунд нь хаяхгүй байх, ямар ч нөхцөлд тэднийг дэмжиж, шашны болон боловсролын үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээг авна. Боломжтой бол тэдний боловсролыг адил соёлын уламжлалтай хүнд даатгана. |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талууд дайн болж байх хугацаанд тэдгээр хүүхдийг хамгаалагч гүрний зөвшөөрөлтэйгээр 1 дэх догол мөрөнд дурдсан хамгаалах зарчмыг сахих баталгаагаар төвийг сахисан улс хүлээн авахад дэмжлэг үзүүлнэ. |
![]() |
Түүнчлэн арван хоёр нас хүртэлх хүүхдүүдэд таних тэмдэг зүүлгэх буюу өөр ямар нэг аргаар таниулах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ. |
![]() |
25 дугаар зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талын нутаг дэвсгэрт буюу түүнд эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хаана ч байсан гэр бүлийн гишүүндээ мэдээлэл өгөх, түүнчлэн тэднээс зөвхөн гэр бүлийн чанартай мэдээлэл авч болно. Эдгээр захидлыг түргэн буюу саадгүйгээр явуулна. |
![]() |
Хэрэв тухайн нөхцөл байдлаас болж гэр бүлийн захидал харилцаа энгийн шуудангаар явах нь саатах буюу боломжгүйд хүрвэл мөргөлдөөнд оролцож байгаа холбогдох талууд 140 дүгээр зүйлд зааснаар төвийг сахисан зуучлагч Төв агентлагт хандаж, өөрийн үүргийг ямар нөхцөлд илүү биелүүлэх арга замыг олж Үндэсний улаан загалмайн (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар) нийгэмлэгийн туслалцаатайгаар захидал харилцааг түргэтгэх арга эрэлхийлнэ. |
![]() |
Хэрэв мөргөлдөөнд оролцогч талууд гэр бүлийн захидал харилцааг хязгаарлах нь зүйтэй гэж үзвэл хорин таван сонгосон үг багтах хэмжээтэй цаасыг ашиглуулж, захидал бичүүлэн сард нэг удаа явуулж байна. |
![]() |
26 дугаар зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч тал бүр дайны уршгаар сарнисан гэр бүлтэйгээ холбоо тогтоолгох зорилгоор хайхад хөнгөвчлөх, хэрэв боломжтой бол тэднийг нийлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Энэхүү үйл хэрэгт ажил үйлсээ зориулж байгаа болон тэр гүрний хувьд хүлээн зөвшөөрсөн, түүний аюулгүй байдалд нийцсэн байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ. |
![]() |
III АНГИ |
![]() |
ХАМГААЛАГДСАН ХҮМҮҮСИЙН ЭРХ ЗҮЙН |