- Нүүр
- Олон талт гэрээ
- 92. ОЛОН УЛСЫН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 92. ОЛОН УЛСЫН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ
1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
![]() |
Удиртгал |
![]() |
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, |
![]() |
ард түмэн энх амгалан нөхцөлд аж төрөх чин эрмэлзлэлээ илэрхийлж, |
![]() |
улс бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу олон улсын харилцаандаа аливаа улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилготой үл нийцэх аливаа үйлдлээс зайлсхийх үүрэгтэйг сануулж, |
![]() |
зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай заалтуудыг бататган хөгжүүлэх, тэдгээрийг улам үр нөлөөтэй хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэсэн нэмэлт арга хэмжээ шаардлагатай байна гэж үзэж, |
![]() |
энэхүү протокол болон 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцүүдийн аль ч заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмтэй үл нийцэх аливаа түрэмгийлэл, эсхүл хүч хэрэглэх аливаа явдлыг хуульчлан зөвшөөрсөн гэж тайлбарлаж болохгүй гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлэн, |
![]() |
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцууд болон энэхүү протоколын заалтуудыг эдгээр баримт бичгээр хамгаалагдаж байгаа бүх хүмүүсийн хувьд зэвсэгт мөргөлдөөний мөн чанар, гарал үүсэл болон түүнд оролцогч талуудаас гаргаж буй, эсхүл тэдгээрт хамаарах шалтгаануудад үндэслэсэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөлд бүрэн хэрэглэх ёстойг дахин нотолж, |
![]() |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: |
![]() |
I АНГИ |
![]() |
НИЙТЛЭГ ЗААЛТ |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Нийтлэг зарчим, хэрэглэх хүрээ |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү протоколыг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ. |
![]() |
2. Энэхүү протокол, эсхүл олон улсын бусад хэлэлцээрт хамрагдаагүй тохиолдолд ч энгийн иргэд болон цэргийн хүмүүс нь тогтсон заншил, хүмүүнлэг ёсны зарчмууд болон нийгмийн ухамсрын шаардлагаас үүдэн гарсан олон улсын эрх зүйн зарчмуудын хамгаалалт, ивээлийн дор байсаар байна. |
![]() |
3. 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцуудад нэмэлт болгож буй дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай энэхүү протоколыг Женевийн Конвенцуудын нийтлэг 2 дугаар зүйлд дурдсан нөхцөлд хэрэглэнэ. |
![]() |
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм болон уг дүрмийн дагуу гаргасан Улс түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаархи олон улсын эрх зүйн зарчмуудын тухай тунхаглалд бататган тусгасан өөртөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх зорилгоор ард түмэн колонийн дарлал, гадаадын түрэмгийлэл, арьсны үзэлт дэглэмийн эсрэг тэмцэж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг өмнөх хэсэгт дурдсан нөхцөл байдалд мөн хамааруулна. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Тодорхойлолт |
![]() |
Энэхүү протоколын зорилгод: |
![]() |
(a) "Нэгдүгээр конвенц", "Хоёрдугаар конвенц", “Гуравдугаар конвенц" болон "Дөрөвдүгээр конвенц" гэж Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийг тус тус хэлнэ. "Конвенцууд" гэж Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн дөрвөн конвенцийг хэлнэ. |
![]() |
(b) "Зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээ" гэж зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх мөргөлдөөнд оролцогч талуудын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрүүдэд тусгагдсан хэм хэмжээ, түүнчлэн зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэж болох олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг тус тус хэлнэ. |
![]() |
(c) "Хамгаалагч гүрэн" гэж Конвенцууд болон энэхүү протоколын дагуу хамгаалагч гүрэнд ногдуулсан үүргийг гүйцэтгүүлэхээр мөргөлдөөнд оролцогч аль нэг талаас томилсон бөгөөд эсрэг тал нь хүлээн зөвшөөрсөн, тийм үүрэг биелүүлэхийг өөрөө зөвшөөрсөн, төвийг сахисан буюу мөргөлдөөнд оролцогч бус аль нэг улсыг хэлнэ. |
![]() |
(d) "Орлогч" гэж 5 дугаар зүйлийн дагуу хамгаалагч гүрний үүргийг орлон гүйцэтгэх байгууллагыг хэлнэ. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Хэрэглэж эхлэх, дуусгавар болгох |
![]() |
Дараахь зүйлийн хувьд хэрэглэх заалтуудыг аль ч үед хөндөхгүйгээр: |
![]() |
(a) Энэхүү протоколын 1 дүгээр зүйлд дурдсан аливаа нөхцөл байдал бий болох үеэс эхэлж Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэнэ. |
![]() |
(b) Мөргөлдөөнд оролцогч талуудын нутаг дэвсгэр дээр цэргийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогссон үед, харин эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд эзлэн түрэмгийлэл зогссон тохиолдолд Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэхийг дуусгавар болгоно. Харин дараа нь бүрмөсөн чөлөөлөх, эх оронд нь буцаах, эсхүл төвхнөн суурьшуулах этгээдийн хувьд дээрх тохиолдол хамаарахгүй. Эдгээр хүмүүст бүрмөсөн чөлөөлөгдөх, эх орондоо буцах, эсхүл төвхнөн суурьших хүртлээ Конвенцууд болон энэхүү протоколын холбогдох заалтын дагуу ивээл хамгаалалд байсаар байна. |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
Мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдал |
![]() |
Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх, түүнчлэн эдгээр баримт бичигт тусгасан хэлэлцээрүүдийг байгуулах нь мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй. Аливаа нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх буюу Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх явдлын аль нь ч тухайн нутаг дэвсгэрийн эрх зүйн байдлыг мөн хөндөхгүй. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Хамгаалагч гүрнүүд болон тэдгээрийн үүргийг орлон |
![]() |
гүйцэтгэх байгууллагыг томилох |
![]() |
1. Мөргөлдөөнд оролцогч талуудын үүрэг нь дараахь заалтуудын дагуу хамгаа¬лагч гүрнүүдийг томилох, хүлээн зөвшөөрөх, түүнчлэн хамгаалагч гүрний тогтолцоог буй болгох замаар мөргөлдөөн эхлэх үеэс Конвенцууд болон энэхүү протоколыг дагаж мөрдөх, хэрэглэхэд оршино. Хамгаалагч гүрнүүд мөргөлдөөнд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. |
![]() |
2. Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх зорилгоор мөргөлдөөнд оролцогч тал тус бүр 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал үүсэх үеэс хамгаалагч гүрнийг даруй томилж, түүнчлэн эл зорилгоор эсрэг талаас томилсон хамгаалагч гүрнийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа даруй явуулж эхлэхийг зөвшөөрнө. |
![]() |
3. Хэрэв хамгаалагч гүрнийг 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал үүсэх үеэс томилоогүй буюу хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрснөөр хамгаалагч гүрнийг даруй томилох зорилгоор Олон улсын улаан загалмайн хороо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүмүүнлэгийн бусад байгууллагын эрхийг хохироохгүйгээр мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн сайн санааны туслалцааг санал болгоно. Тухайлбал эл зорилгоор эсрэг талын хувьд өөрийн нь нэрийн өмнөөс хамгаалагч гүрнээр ажиллаж болно гэж үзсэн наад зах нь 5 улсын нэрсийн жагсаалт, мөн эсрэг тал нь нөгөө талынхаа хувьд түүний нэрийн өмнөөс хамгаалагч гүрнээр ажиллаж болохыг нь зөвшөөрнө гэж үзсэн мөн наад зах нь 5 улсын нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхийг Хороо тал тус бүрээс хүсч болно. Талууд ийм хүсэлтийг хүлээн авсаас хойш 2 долоо хоногийн дотор уг нэрсийн жагсаалтыг гаргаж Хороонд мэдээлэх ёстой бөгөөд Хороо эдгээр нэрсийн жагсаалтыг харьцуулан үзэж, хоёр талын нэрсийн жагсаалтад орсон аль нэг улсаас зөвшөөрлийг нь хүснэ. |
![]() |
4. Хэрэв дээр дурдсанаар хамгаалагч гүрний талаар тохиролцож чадаагүй тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд Олон улсын улаан загалмайн хороо , эсхүл чин шударгаар үр нөлөөтэй ажиллах бүх талын баталгаа өгч байгаа аливаа бусад байгууллагаас мөргөлдөөнд оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа уг зөвлөлдөөний үр дүнг харгалзан хамгаалагч гүрнийг орлох талаар гаргасан саналыг даруй хүлээн авна. Тухайн орлогч мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрснөөр үйл ажиллагаагаа явуулна. Тухайн орлогч Конвенцууд болон энэхүү протоколын дагуу үйл ажиллагаагаа явуулах, зорилгоо хэрэгжүүлэхэд нь мөргөлдөөнд оролцогч талууд бүх талын тус дэмжлэг үзүүлнэ. |
![]() |
5. Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх зорилгоор 4 дүгээр зүйлийн дагуу хамгаалагч гүрнийг томилж, хүлээн зөвшөөрөх нь мөргөлдөөнд оролцогч талуудын буюу эзлэгдсэн нутаг дэвсгэрийг оролцуулан аливаа нутаг дэвсгэрийн эрх зүйн байдлыг хөндөхгүй. |
![]() |
6. Мөргөлдөөнд оролцогч талууд хоорондоо дипломат харилцаатай байх, эсхүл дипломат харилцааны талаархи олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аль нэг талын болон түүний иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг гурав дахь улсад даалгах нь Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хамгаалагч гүрнийг томилоход саад болохгүй. |
![]() |
7. Энэхүү протоколд хамгаалагч гүрний талаар дурдсан зүйл нь түүний орлогчид нэгэн адил хамаарна. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Тусгайлан бэлтгэсэн ажилтан |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд Улаан загалмай (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэгүүдийн тусламжтайгаар тайван цагт ч Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх, тухайлбал хамгаалагч гүрний үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилгоор тусгайлан ажилтан бэлтгэх талаар хүч чармайлт гаргана. |
![]() |
2. Ийм ажилтныг дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шилж сонгож, бэлтгэнэ. |
![]() |
3. Олон улсын улаан загалмайн хороо нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын ийнхүү бэлтгэсэн бөгөөд эл зорилгоор уг хороонд илгээж болох ажилтны нэрсийн жагсаалтыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад өгөхөөр хадгална. |
![]() |
4. Эдгээр ажилтныг гадаад улсад ажиллуулах нөхцлийг холбогдох талуудын хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр тухай бүр зохицуулж байна. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
Уулзалт |
![]() |
Энэхүү протоколыг хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал нэг буюу хэд хэдэн талын хүсэлт болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын олонхийн зөвшөөрснөөр Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг асуудлыг хэлэлцэхээр Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын уулзалтыг зарлан хуралдуулна. |
![]() |
II АНГИ |
![]() |
ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН |
![]() |
ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСӨД |
![]() |
I ХЭСЭГ |
![]() |
Нийтлэг хамгаалалт |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Нэр томъёо |
![]() |
Энэхүү протоколын зорилгод: |
![]() |
(a) "Шархтан" болон "өвчтөн" гэж гэмтэл, өвчин, бие махбодь, эсхүл сэтгэхүйг нь сарниулсан, эсхүл тахир дутуу болсны улмаас эмнэл¬гийн тусламж авах, эсхүл асруулах шаардлагатай байгаа дайтах аливаа ажиллагаанаас татгалзсан цэргийн албан хаагч, эсхүл энгийн хүнийг хэлнэ. Эдгээр нэр томъёонд амаржсан эх, нярай хүүхэд болон тухайн үед эмнэлгийн тусламж авах, эсхүл асруулах шаардлагатай бусад хүн, тухайлбал аливаа дайтах ажиллагаанаас татгалзаж байгаа жирэмсэн эхчүүд буюу биеэ асран хамгаалах чадваргүй хүмүүс мөн хамаарна. |
![]() |
(b) "Хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд" гэж тээвэрлэж яваа усан онгоц буюу агаарын хөлөг нь, эсхүл өөрсдөө золгүй тохиолдлын улмаас далай буюу бусад усанд аюулд орсон дайтах аливаа ажиллагаанаас татгалзсан цэргийн албан хаагч, эсхүл энгийн хүнийг хэлнэ. Эдгээр хүмүүсийг аливаа дайтах ажиллагаанаас үргэлжлүүлэн татгалзах тохиолдолд, тэднийг аврах үеийн туршид, түүнчлэн Конвенцууд болон энэхүү протоко¬лын дагуу эрх зүйн өөр байдалтай болох хүртэл нь хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд үргэлжлүүлэн хамааруулна. |
![]() |
(c) "Эмнэлгийн ажилтнууд" гэж “e” заалтад дурдсан зөвхөн эмнэлгийн зорилгоор, эсхүл эмнэлгийн албаны захиргаа, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгслийн удирдлага, үйл ажиллагаанд ажиллуулахаар мөргөлдөөнд оролцогч талаас томилсон хүмүүсийг хэлнэ. Тэднийг байнга, эсхүл түр ажиллуулахаар томилж болно. Энэ нэр томъёонд дараахь хүмүүсийг хамааруулна: |
![]() |
(i) Нэгдүгээр болон Хоёрдугаар конвенцид дурдсан хүмүүс, түүнчлэн иргэний хамгаалалтын байгууллагад томилогдсон ажилтнуудыг оролцуулан мөргөлдөөнд оролцогч талын эмнэлгийн ажилтан нь цэргийн, эсхүл энгийн байж болно; |
![]() |
(ii) мөргөлдөөнд оролцогч тал зохих ёсоор хүлээн зөвшөөрч эрх олгосон Улаан загалмай (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэгүүд, тусламжийн сайн дурын үндэсний бусад нийгэмлэгийн эмнэлгийн ажилтан; |
![]() |
(iii) 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл , эсхүл эмнэлгийн ажилтан. |
![]() |
(d) "Шашны ажилтан" гэж дор дурдсан газарт болон байгууллагад харъялагдан, зөвхөн сүсэг бишрэлийн үйл ажиллагааг дагнан гүйцэтгэдэг цэргийн, эсхүл энгийн хүнийг хэлнэ: |
![]() |
(i) мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчинд; |
![]() |
(ii) мөргөлдөөнд оролцогч талын эмнэлгийн алба, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгсэлд; |
![]() |
(iii) 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эмнэлгийн алба, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгсэлд; |
![]() |
(iv) мөргөлдөөнд оролцогч талын иргэний хамгаалалтын байгууллагад. |
![]() |
Шашны ажилтныг байнга, эсхүл түр хугацаагаар ажиллуулахаар томилж болох бөгөөд энэ зүйлийн “k” -д дурдсан холбогдох заалтыг тэдэнд хэрэглэнэ. |
![]() |
(e) "Эмнэлгийн алба" гэж шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг эрж хайх, цуглуулах, тээвэрлэх, онош тогтоох, эсхүл эмчлэх, тэдэнд анхны тусламж үзүүлэх, түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг эмнэлгийн зорилгоор байгуулагдсан цэргийн буюу иргэний байгууллагууд, бусад албыг хэлнэ. Энэ нэр томъёонд, тухайлбал эмнэлгүүд, түүнтэй төстэй эмнэлгийн бусад нэгж, цусны болон эмийн төвүүд, хүрээлэн, эдгээрийн эмнэлгийн эд хөрөнгө, эмийн агуулахыг хамааруулна. Эмнэлгийн алба нь суурин, эсхүл нүүдлийн, байнга, эсхүл түр ажиллагаатай байж болно. |
![]() |
(f) "Эмнэлгийн тээвэрлэлт" гэж Конвенцууд болон энэхүү протоколын хамгаалалд байгаа шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн болон шашны ажилтан, эмнэлгийн тоног төхөөрөмж, эсхүл эмнэлгийн хангамжийн зүйлсийг хуурай газар, ус, эсхүл агаараар зөөвөрлөхийг хэлнэ. |
![]() |
(g) "Эмнэлгийн тээврийн хэрэгсэл" гэж зөвхөн эмнэлгийн тээвэрлэлтэд зориулагдсан бөгөөд мөргөлдөөнд оролцогч талын эрх бүхий байгууллагын хяналтанд байгаа цэргийн, эсхүл иргэний, байнгын, эсхүл түр хугацаагаар ажиллах тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ. |
![]() |
(h) "Эмнэлгийн тээврийн газраар явагч хэрэгсэл" гэж хуурай газраар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ. |
![]() |
(i) "Эмнэлгийн хөлөг онгоц болон хөвөгч хэрэгсэл" гэж усаар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ. |
![]() |
(j) "Эмнэлгийн агаарын хөлөг" гэж агаараар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ. |
![]() |
(k) "Эмнэлгийн байнгын ажилтан", "эмнэлгийн байнгын алба", "эмнэлгийн байнгын тээврийн хэрэгсэл" гэж тодорхой бус хугацаагаар, зөвхөн эмнэлгийн зорилгоор ажиллаж буюу ашиглаж байгааг хэлнэ. "Эмнэлгийн түр ажилтан", "эмнэлгийн түр алба" "эмнэлгийн тээврийн түр хэрэгсэл" гэж нэгэн тодорхой үеийн турш хязгаарлагдмал хугацаанд зөвхөн эмнэлгийн зорилгоор ажиллаж буюу ашиглаж байгааг хэлнэ. Өөрөөр заагаагүй тохиолдолд "эмнэлгийн ажилтан", "эмнэлгийн албад", "эмнэлгийн тээврийн хэрэгсэл" гэсэн нэр томьёонд байнгын болон түр хугацаагаар ажиллахын аль алийг хамааруулна. |
![]() |
(l) "Ялгах тэмдэг" гэж эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл, эмнэлгийн болон шашны ажилтан, тоног төхөөрөмж, эсхүл хангамжийн зүйлсийг хамгаалахад ашиглаж буй Улаан загалмай, Улаан хавирган сар, эсхүл Улаан арслан, улаан нарыг цагаан дэвсгэр дээр буулгасан ялгах тэмдгийг хэлнэ. |
![]() |
(m) "Ялгах дохио" гэж энэхүү протоколын I хавсралтын III бүлгийн дагуу зөвхөн эмнэлэг, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгслийг таних зорилгоор тогтоосон аливаа дохио, эсхүл мэдээллийг хэлнэ. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Хэрэглэх хүрээ |
![]() |
1. Шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн энэ ангийн заалтуудыг 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөлд өртсөн бүх хүнд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний, эсхүл нийгмийн гарал үүсэл, эд хөрөнгө, төрсөн болон бусад байдал , эсхүл эдгээртэй төсөөтэй аливаа бусад шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр хэрэглэнэ. |
![]() |
2. Нэгдүгээр конвенцийн 27, 32 дугаар зүйлийн холбогдох заалтыг мөргөлдөөнд оролцогч талд хүмүүнлэгийн зорилгоор дор дурдсан этгээдээс гаргах эмнэлгийн байнгын алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл (Хоёрдугаар конвенцийн 25 дугаар зүйлийг эмнэлгийн хөлөг онгоцонд хэрэглэнэ) болон тэдгээрийн ажилтнуудын хувьд хэрэглэнэ: |
![]() |
(a) төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсаас; |
![]() |
(b) тийм улсын хүлээн зөвшөөрч бүрэн эрх олгосон тусламжийн нийгэмлэгээс; |
![]() |
(c) олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
Хамгаалах болон асрах |
![]() |
1. Бүх шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд аль талд харьяалагдаж байгааг үл харгалзан хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана. |
![]() |
2. Бүх нөхцөл байдалд тэдэнтэй хүнлэг ёсоор харьцаж, тэдний эрүүл мэндийн байдал шаардаж байгаа тохиолдолд эмнэлгийн тусламж, асрамжийг аль болох түргэн хугацаанд бүрэн хэмжээгээр үзүүлнэ. Эмнэлгийн бус өөр ямар нэг шалтгаанаар тэдэнд ялгавартай хандаж болохгүй. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Зарим хүмүүсийг хамгаалах |
![]() |
1. 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал бий болсны улмаас эсрэг талынхаа эрх мэдэлд орсон, эсхүл эрх чөлөө нь хязгаарлагдсан, албадан саатуулагдсан, эсхүл ямар нэг байдлаар эрх чөлөө нь хасагдсан хүмүүсийн бие махбодь, сэтгэхүйн эрүүл мэнд болон тэдний халдашгүй байдалд аливаа хууль бус үйлдэл хийх, эсхүл алдаа гарган хохирол учруулж болохгүй. Энэ зүйлд заасан хүмүүсийг тэдний эрүүл мэндийн байдал шаардаагүй байхад нь эмнэлгийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй талын иргэдэд болон эрх чөлөө нь хязгаарлагдаагүй аливаа хүмүүсийн адил нөхцөл байдалд хэрэглэх нийтээр хүлээн зөвшөөрсөн эмчилгээний хэм хэмжээнд нийцэхээргүй аливаа эмчилгээнд оруулахыг хориглоно. |
![]() |
2. Эдгээр хүмүүс өөрсдөө зөвшөөрсөн ч, тухайлбал: |
![]() |
(a) бие махбодид нь хүнд гэмтэл учруулах; |
![]() |
(b) эмнэлгийн болон шинжлэх ухааны туршилт хийх; |
![]() |
(c) эд эсийг авах, эсхүл эрхтэн шилжүүлэн суулгахыг тус тус хориглоно. Гэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан нөхцлийн дагуу зөвтгөж болох үйлдлийг үүнд үл хамааруулна. |
![]() |
3. Сайн дураараа аливаа албадлага, ятгалагагүйгээр, зөвхөн эмчилгээний зорилгоор, нийтээр хүлээн зөвшөөрсөн эмчилгээний хяналт, хэм хэмжээний дагуу, донор болон цус сэлбүүлэгчийн аль алины нь эрүүл мэндэд ашигтай байх нөхцөлд арьс, цус өгөх явдлыг энэ зүйлийн 2-ын “с” хэсэгт заасан хориглосон зүйлд үл хамааруулна. |
![]() |
4. Аль нэг талын эрх мэдэлд байгаа өөр талын харьяат аливаа хүмүүсийн бие махбодь болон сэтгэхүйн эрүүл мэнд, эсхүл тэдний халдашгүй байдалд ноцтой заналхийлсэн, эсхүл энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт дурдсан аль нэг хоригийг зөрчсөн, эсхүл мөн зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг биелүүлээгүй санаатай аливаа үйлдэл, эсхүл зориуд гаргасан алдааг энэхүү протоколыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. |
![]() |
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүс аливаа мэс засал хийлгэхээс татгалзах эрхтэй. Ийнхүү татгалзсан тохиолдолд эмнэлгийн ажилтан тухайн өвчтнөөс татгалзсан тухай гарын үсэг зурсан, эсхүл нотолсон өргөдлийг бичгээр гаргуулж авахыг эрмэлзэнэ. |
![]() |
6. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүс мөргөлдөөнд оролцогч аль нэг талын хя¬налтын дор арьс, цус өгсөн тохиолдол бүрт тухайн тал энэ тухай |
![]() |
эмнэлгийн магадлагаа гаргаж хадгална. Үүнээс гадна мөргөлдөөнд оролцогч тал тус бүр 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдлын улмаас эрх чөлөө нь хязгаарлагдсан, албадан саатуулагдсан, эсхүл ямар нэг байдлаар эрх чөлөө нь хасагдсан хүмүүст хийсэн бүх эмчилгээний талаар магадлагаа гаргаж байхыг эрмэлзэнэ. Эдгээр магадлагааг хамгаалагч гүрэнд шалгуулахад ямагт боломжтой байлгана. |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Эмнэлгийн албадын хамгаалалт |
![]() |
1. Эмнэлгийн албадад ямар ч цагт хүндэтгэл үзүүлж хамгаалах бөгөөд эдгээр албад уруу дайрч довтолж болохгүй. |
![]() |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг дараахь нөхцөлд иргэний эмнэлгийн албаны хувьд хэрэглэнэ: |
![]() |
(a) мөргөлдөөнд оролцогч аль нэг талд харьяалагдаж байгаа бол; |
![]() |
(b) мөргөлдөөнд оролцогч аль нэг талын эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрсөн буюу эрх олгосон бол; |
![]() |
(c) энэхүү протоколын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Нэгдүгээр конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу эрх олгосон бол. |
![]() |
3. Мөргөлдөөнд оролцогч талуудад өөрсдийн суурин эмнэлгийн албадын байрлалыг бие биедээ мэдэгдэнэ. Харилцан мэдэгдээгүй тохиолдол нь талуудыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөхгүй. |
![]() |
4. Цэргийн объектуудыг дайралт довтолгооноос хамгаалах зорилгоор эмнэлгийн албадыг ямар ч нөхцөл байдалд ашиглаж болохгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд эмнэлгийн албадыг цэргийн объектууд уруу довтлох үед аюулд өртөхгүй байх газарт байрлуулах явдлдыг боломжийн хэрээр хангана. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
Иргэний эмнэлгийн албадын хамгаалалтыг |
![]() |
дуусгавар болгох |
![]() |
1. Иргэний эмнэлгийн албад нь өөрийн хүмүүнлэг үйл ажиллагаанаас гадуур, эсрэг талд хохирол учруулах зорилгоор ашиглагдаж байгаагаас бусад тохиолдолд тэдэнд олгогдсон хамгаалалтыг зогсоохгүй. Гэхдээ тодорхой хугацаа бүхий урьдчилсан сануулга өгч, харин түүнийг анхаарч үзээгүй тохиолдолд хамгаалалтыг дуусгавар болгож болно. |
![]() |
2. Дор дурдсаныг эсрэг талд хохирол учруулах үйл ажиллагаа гэж үзэхгүй: |
![]() |
(a) эмнэлгийн албаны ажилтан өөрийгөө буюу асрамжиндаа байгаа шархтан болон өвчтнийг хамгаалах зорилгоор биедээ хөнгөн зэвсэгтэй байхыг; |
![]() |
(b) харуул, манаа, эсхүл харгалзагч нар эмнэлгийн албадыг хамгаалж байхыг; |