- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 132
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 5.1.2, 8.1, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 15-р тогтоолоор өөрчлөлт орсон./
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A