- Нүүр
- Олон талт гэрээ
- АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ АЖИЛД АВАХ НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 59 ДҮГЭЭР КОНВЕНЦ (ХЯНАЖ ӨӨРЧИЛСӨН)
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ АЖИЛД АВАХ НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 59 ДҮГЭЭР КОНВЕНЦ (ХЯНАЖ ӨӨРЧИЛСӨН)
1937 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталж, 1941 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон* Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1937 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо хорин гуравдугаар чуулганаа зарлан хуралдуулж, Бага хурлын анхдугаар чуулганаар батласан Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай Конвенцийн зарим хэсгийг хянан өөрчлөх тухай саналыг чуулганы хэлэлцэх асуудлын 6 дугаар зүйл болгон авч хэлэлцэхээр тогтож,
Тэдгээр саналыг олон улсын Конвенцийн хэлбэрээр гаргахаар шийдвэрлэж, |
Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 онд хянаж өөрчилсөн Конвенц хэмээн нэрлэх доорх Конвенцийг 1937 оны 6 дугаар сарын 22-ны өдөр батлав.
I ХЭСЭГ |
ЕРӨНХИЙ ЗААЛТУУД |
1 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийн зорилгод "аж үйлдвэр" гэсэн нэр томъёо нь: |
(а) уурхай, ил уурхай, ашигт малтмал олборлох бусад үйлдвэр; |
(b) материалыг өөрчлөн боловсруулдаг усан онгоцны үйлдвэр, аливаа төрлийн хөдөлгүүрийн хүч, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, хувьсгах, дамжуулах үйлдвэрийн газруудыг оролцуулан эд зүйлийг худалдах зорилгоор үйлдвэрлэх, өөрчлөх, цэвэрлэх, засварлах, чимэглэх, бэлэн болгох, тохируулах, задлах буюу нураах; |
(c) төмөр зам, трамвайн шугам, усан боомт, хөлөг онгоцны засварын газар, зогсоол, суваг, дотоодын хуурай ба усан зам, туннель (газар доогуурх гарц, гүүр, дам гүүр, ариутгах татуургын хоолой, худаг, цахилгаан болон харилцах утасны төхөөрөмж, цахилгаан байгууламж, хийн болон усан хангамжийн системийг барьж байгуулах, сэргээн босгох, арчлан тордох, засварлах, өөрчлөх буюу задлах, буулгах үйлдвэрүүд болон барилгын бусад ажил хийдэг газрууд, түүнчлэн дээр дурдсан ажлын өмнө нь хийгддэг барилгын суурь тавих, барьж байгуулахтай холбогдсон бэлтгэл ажил, |
(d) хөлөг онгоцны зогсоол, усан боомт, агуулахад ачааг гараар зөөхөөс бусад байдлаар ачих, буулгах, зөөх, хураах зэрэг ажлыг оролцуулан засмал болон төмөр зам, дотоодын усан замаар зорчигч болон бараа тээвэрлэхийг хэлнэ. |
2. Улс бүрийн эрх бүхий байгууллага аж үйлдвэрийг хөдөө аж ахуй, худалдаанаас ялган тодорхойлно. |
2 дугаар зүйл |
1. Улсын буюу хувийн үйлдвэрийн газрууд, тэдгээрийн салбарт 15 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулах буюу ажил олгохыг хориглоно. |
2. Ажлын шинж чанар буюу түүнийг гүйцэтгэх нөхцөл нь ажилчдын амь нас, эрүүл мэнд, ёс суртахуунд аюултайгаас бусад тохиолдолд, зөвхөн ажил олгогчийн гэр бүлийнхэн ажилладаг үйлдвэрт дээрх насны хүүхэд ажиллахыг үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрч болно. |
3 дугаар зүйл |
Төрийн байгууллагаас баталж, хяналт тавьдаг ажил, тухайлбал мэргэжлийн сургуулиудад хүүхдийн хийж гүйцэтгэдэг ажилд энэ Конвенцийн заалт хамаарахгүй. |
4 дүгээр зүйл |
Энэхүү Конвенцийн заалтыг биелүүлэх үүднээс ажил олгогч үйлдвэртээ ажиллаж байгаа 18 насанд хүрээгүй байгаа бүх хүний болон тэдгээрийн төрсөн он, сар, өдрийг тусгасан бүртгэлийг хөтөлнө. |
5 дугаар зүйл |
1. Ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь ажиллах хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, ёс суртахуунд хор аюултай бол үндэсний хууль тогтоомжоор: |
(a) дээрх ажилд авах залуу хүмүүс буюу өсвөр насны хүүхдийн насны хязгаарыг 15 наснаас дээш тогтооно, эсхүл |
(b) дээрх ажилд авах хүүхэд буюу залуу хүмүүсийн насыг 15 наснаас доогуур тогтоохгүй байхыг эрх бүхий зохих байгууллагад үүрэг болгоно. |
2. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлд заасны дагуу гаргах жил бүрийн тайланд энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу үндэсний хууль тогтоомжоор тогтоосон насны талаар буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу зохих байгууллагаас олгосон эрхийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай бүрэн мэдээлнэ. |
II ХЭСЭГ |
ЗАРИМ УЛСАД ХАМААРАХ ТУСГАЙ ЗААЛТУУД |
6 дугаар зүйл |
1. Энэ зүйлийн заалтыг 2 болон 5 дугаар зүйлийн заалтын оронд Япон Улсад дагаж мөрдөнө. |
2. Улсын буюу хувийн үйлдвэрийн газрууд, тэдгээрийн салбарт 14 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулах буюу ажил олгохыг хориглоно. Харин зөвхөн үйлдвэрийн эзний гэр бүлийнхэн ажилладаг үйлдвэрт ийм хүүхдийн хөдөлмөрийг ашиглахыг үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрч болно. |
3. Хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл мэндэд аюултай буюу хортой гэж үндэсний хууль тогтоомжид тодорхойлсон уурхай буюу үйлдвэрт 16 нас хүрээгүй хүүхдийг хөлсөөр ажиллуулах буюу ажиллуулж болохгүй. |
7 дугаар зүйл |
1. 2, 4, 5 дугаар зүйлийн заалтыг Энэтхэг Улс дагаж мөрдөхгүй. Харин дараахь заалтууд Энэтхэг улсын хууль үйлчлэх бүх нутаг дэвсгэрт мөрдөгдөнө. |
2. Эрчим хүч ашигладаг бөгөөд арваас дээш хүн ажилладаг үйлдвэрүүдэд 12 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулж болохгүй. |
3. Төмөр замаар бараа, шуудан, зорчигч тээвэрлэх буюу хөлөг онгоцны зогсоол, усан боомтод ачаа бараа гараар зөөхөөс бусад ажилд 13 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулж болохгүй. |
4. 15 нас хүрээгүй хүүхдийг дараахь үйлдвэрт ажиллуулж болохгүй: |
(a) ашигт малтмал газраас олборлох уурхай, ил уурхай, бусад үйлдвэр; |
(b) энэ зүйлд хамаарах хийгээд эрх бүхий байгууллагаас эрүүл мэндэд хортой буюу аюултай гэж ангилсан ажил. |
5. Тухайн ажилд тэнцэнэ гэсэн эмнэлгийн тодорхойлолт байхгүй бол |
(a) эрчим хүч ашигладаг бөгөөд арваас дээш хүн ажилладаг үйлдвэрт 12 нас хүрсэн боловч 17 нас хүрээгүй хүүхдийг; |
(b) 15 нас хүрсэн боловч 17 нас хүрээгүй хүүхдийг уурхайд ажиллуулж болохгүй. |
8 дугаар зүйл |
1. Энэ зүйлийн заалтуудыг 2, 4, 5 дугаар зүйлийн оронд Хятад Улсад хэрэглэнэ. |
2. Хөдөлгүүрээр ажилладаг машин ашигладаг бөгөөд 30 буюу түүнээс дээш хүн байнга ажилладаг аливаа үйлдвэрт 12 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглоно. |
3. 15 нас хүрээгүй хүүхдийг дараахь үйлдвэрт ажиллуулж болохгүй: |
(а) 50 буюу түүнээс дээш хүн байнга ажилладаг уурхайд; |
(b) үндэсний хууль тогтоомжид эрүүл мэндэд аюултай буюу хортой гэж тодорхойлсон хөдөлгүүрээр ажилладаг машин ашигладаг бөгөөд 30 буюу түүнээс дээш хүн байнга ажилладаг үйлдвэр. |
4. Энэ зүйл үйлчлэх үйлдвэрийн ажил олгогч үйлдвэртээ ажиллаж байгаа 16 нас хүрээгүй бүх хүүхдийн бүртгэлийг хөтөлж, тэдний насыг гэрчлэх баримтыг эрх бүхий байгууллагын шаардсанаар бүрдүүлнэ. |
9 дүгээр зүйл |
1. Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурал тухайн асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь орсон аль ч чуулганаараа энэхүү конвенцийн 2 дахь хэсэгт заасан нэг буюу түүнээс дээш зүйлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг оролцогчдын гуравны хоёрын саналаар баталж болно. |
2. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд тэдгээр заалт нь үйлчлэх гишүүн улсыг заах бөгөөд Бага хурлын чуулган дуссанаас хойш 1 жилийн дотор, онцгой тохиолдолд 18 сарын дотор холбогдох гишүүн буюу гишүүд өөрчлөлтийн төслийг хууль батлан гаргах буюу бусад арга хэмжээ авах эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. |
3. Эрх бүхий байгууллага буюу байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн бүр уг нэмэлт өөрчлөлтийг батласан тухай албан ёсны баримт бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр илгээнэ. |
4. Холбогдох гишүүн буюу гишүүд соёрхон батласнаар энэхүү Конвенцид орсон нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. |
III ХЭСЭГ |
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ |
10 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны захиралд бүртгүүлэхээр хүргүүлнэ. |
11 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүдэд үүрэг хүлээлгэнэ. |
2. Энэхүү Конвенц нь гишүүн хоёр улсын соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Ерөнхий захирал бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. |
3. Үүнээс хойш, аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичиг нь бүртгэгдсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. |
12 дугаар зүйл |
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн хоёр улсын Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг бүртгэгдмэгц Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал энэ тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын бүх гишүүнд мэдээлнэ. Тэрчлэн, Байгууллагын бусад гишүүн улсын Конвенцийг соёрхон батласан батламж жуух бичгийг бүртгэсэн тухай тэдэнд мэдэгдэнэ. |
13 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа цуцлах тухай хүсэлтээ Олон улсын хөдөлмөрийн товчооны захиралд илгээн бүртгүүлэх замаар Конвенцийг цуцалж болно. Цуцлалт нь тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. |
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх заалтад дурдсан 10 жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэхүү зүйлд заасан цуцлах эрхийг эдлээгүй бол дараагийн арван жилийн хугацаанд уг Конвенцийг дагаж мөрдөх бөгөөд цаашид түүнийг энэ зүйлд тогтоосон журмаар арван жилийн хугацаа дууссан тухай бүр цуцалж болно. |
14 дүгээр зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны Зөвлөл шаардлагатай гэж үзэх бүрдээ энэхүү Конвенцийг хэрхэн хэрэглэж байгаа тухай Ерөнхий бага хуралд тайлан оруулж, түүнийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянан үзэх тухай асуудлыг Бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ. |
15 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хянан өөрчилсөн шинэ Конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол, |
(а) хянан өөрчилсөн Конвенц хүчин төгөлдөр болсон нөхцөлд Байгууллагын аль нэг гишүүн түүнийг баталмагц тухайн гишүүний хувьд энэхүү Конвенц 13 дугаар зүйлийн заалтаас үл хамаарч нэн даруй хүчингүй болно; |
(b) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс энэхүү Конвенцийг Байгууллагын гишүүд батлах явдал зогсоно. |
2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд хянан өөрчилсөн шинэ Конвенцийг соёрхон батлаагүй гишүүдийн хувьд ямар ч тохиолдолд хэлбэр, агуулгаараа хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. |
16 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. |
Текст томруулах
A
A
A
1937 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталж, 1941 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон* Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага хурал нь, Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1937 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Женев хотноо хорин гуравдугаар чуулганаа зарлан хуралдуулж, Бага хурлын анхдугаар чуулганаар батласан Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай Конвенцийн зарим хэсгийг хянан өөрчлөх тухай саналыг чуулганы хэлэлцэх асуудлын 6 дугаар зүйл болгон авч хэлэлцэхээр тогтож,
Тэдгээр саналыг олон улсын Конвенцийн хэлбэрээр гаргахаар шийдвэрлэж, |
Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 1937 онд хянаж өөрчилсөн Конвенц хэмээн нэрлэх доорх Конвенцийг 1937 оны 6 дугаар сарын 22-ны өдөр батлав. |
I ХЭСЭГ |
ЕРӨНХИЙ ЗААЛТУУД |
1 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийн зорилгод “аж үйлдвэр” гэсэн нэр томъёо нь: |