- Нүүр
- Олон талт гэрээ
- ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 98 ДУГААР КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 98 ДУГААР КОНВЕНЦ
1949 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага Хурал нь, |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1949 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан гучин хоёрдугаар чуулганаараа, |
Чуулганы хэлэлцэх асуудлын дөрөвдүгээр зүйл болох зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн зарчмуудыг хэрэглэх тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж, |
эдгээр саналыг олон улсын Конвенцийн хэлбэрээр батлан гаргахаар тогтож, |
нэг мянга есөн зуун дөчин есөн оны долдугаар сарын нэгний энэ өдөр доорхи Конвенцийг Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 1949 оны Конвенц гэж нэрлэхээр тохиролцон батлав: |
1 дүгээр зүйл |
1. Ажилчид хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор эвлэлдэн нэгдэхийн эсрэг чиглэсэн алагчилах үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна. |
2. Энэхүү хамгаалалт нь, нэн ялангуяа дараахь үйл ажиллагаанд хамаарна: |
(а) ажил олгохдоо ажилчинд үйлдвэрчний эвлэлд элсэхгүй байх буюу үйлдвэрчний эвлэлээс гарах нөхцөл тавих; |
(b) үйлдвэрчний эвлэлийн гишүүн учраас, түүнчлэн ажлын бус цагаар эсхүл ажил олгогчийн зөвшөөрөлтэйгөөр ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажилчныг ажлаас халах буюу өөр бусад байдлаар хохироох. |
2 дугаар зүйл |
1. Ажил олгогч болон ажилчдын байгууллагууд тус тусын үүсэн байгуулалт, үйл ажиллагаа, удирдлагатай холбоотой асуудалд өөрсдөө буюу төлөөлөгч, гишүүдийн зүгээс оролцох аливаа үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна. |
2. Тухайлбал, ажилчдын байгууллагыг ажил олгогч буюу ажил олгогчийн байгууллагын эрх мэдлийн дор байгуулах, эсхүл ажил олгогч болон ажил олгогчийн байгууллагын хяналтад байлгахын тулд санхүүгийн буюу бусад аргаар дэмжих зорилго агуулсан үйл ажиллагааг энэ зүйлд заасан “оролцох үйлдэл” хэмээн үзнэ. |
3 дугаар зүйл |
Өмнөх зүйлүүдэд тодорхойлсон зохион байгуулах эрхийг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд үндэсний нөхцөл байдалд тохирсон бүтцийг бий болгоно. |
4 дүгээр зүйл |
Хамтын гэрээ байгуулах замаар хөдөлмөрлөх нөхцлийг зохицуулах үүднээс шаардлагатай тохиолдолд ажил олгогч болон ажил олгогчийн байгууллага, ажилчдын байгууллагын хооронд сайн дурын үндсэн дээр хэлэлцээ хийх бүтцийг бүрэн хөгжүүлэх болон ашиглахыг дэмжих арга хэмжээг үндэсний нөхцөлд тохируулан авч хэрэгжүүлнэ. |
5 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцид заасан баталгааг зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллагын хувьд хэрэглэх хүрээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно. |
2. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зарчмын дагуу аливаа гишүүн улс энэхүү Конвенцийг соёрхон батлах нь зэвсэгт хүчин ба цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд энэхүү конвенцоор баталгаажсан эрхийг эдлэх боломж олгосон хүчин төгөлдөр хууль, шийдвэр, заншил, хэлэлцээрт нөлөөлөхгүй. |
6 дугаар зүйл |
Энэхүү Конвенц төрийн захиргааны албан хаагчдад хамаарахгүй бөгөөд түүнийг аливаа байдлаар тэдний эрх, эрх зүйн байдалд хохиролтойгоор тайлбарлаж болохгүй. |
7 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр илгээнэ. |
8 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсуудын хооронд үйлчилнэ. |
2. Энэхүү Конвенц Ерөнхий захирал гишүүн хоёр улсын соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. |
3. Түүнээс хойш энэхүү Конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно. |
9 дүгээр зүйл |
1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээх мэдэгдэлд дараахь зүйлийг тусгана: |
(а) гишүүн улс энэхүү Конвенцийн заалтыг өөрчлөлтгүйгээр хэрэглэх үүрэг хүлээж байгаа нутаг дэвсгэр; |
(b) энэхүү Конвенцийн заалтыг тодорхой нэгэн өөрчлөлт оруулан хэрэглэх үүрэг хүлээж байгаа нутаг дэвсгэр болон оруулах өөрчлөлтийн агуулга; |
(c) энэхүү Конвенцийг хэрэглэхгүй нутаг дэвсгэр болон энэ тохиолдолд чингэх шалтгаан; |
(d) байдлыг цаашид хянан үзэх зорилгоор шийдвэрээ хойшлуулах тухай тайлбар гаргасан нутаг дэвсгэр. |
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b) дэд хэсэгт дурдсан үүрэг нь соёрхон батласан тухай батламж жуух бичгийн салшгүй хэсэгт тооцогдон адил хүчин чадалтай байна. |
3. Аливаа гишүүн улс удаахь мэдэгдлээ хийж, энэ зүйлийн (b), (c), (d) дэд хэсэгт заасан ёсоор хийсэн анхны мэдэгдлээсээ бүхлээр нь буюу зарим хэсгээс нь татгалзаж болно. |
4. Аливаа гишүүн улс энэхүү Конвенцийг 11 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж болох хугацаанд урьд гаргасан аливаа мэдэгдлийнхээ нөхцлийг ямарваа нэгэн байдлаар өөрчлөх болон тодорхой нутаг дэвсгэрийн талаархи өнөөгийн байр сууриа мэдэгдэл гарган Ерөнхий захиралд илгээж болно. |
10 дугаар зүйл |
1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 35 дугаар зүйлийн 4, эсхүл 5 дахь хэсэгт заасан ёсоор Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээх мэдэгдэлд тухайн нутаг дэвсгэрт энэхүү Конвенцийн заалтыг өөрчлөлтгүй, эсхүл өөрчлөлт оруулан хэрэглэх талаар тусгах ба хэрэв мэдэгдэлд Конвенцийн заалтыг өөрчлөлт оруулан хэрэглэхээр заасан бол чухам ямар өөрчлөлт оруулах талаар нарийвчлан тусгана. |
2. Холбогдох гишүүн улс, гишүүн улсууд буюу олон улсын эрх бүхий байгууллага удаахь мэдэгдлээ хийж, өмнө хийсэн аливаа мэдэгдэлд заасан аливаа өөрчлөлтийг хэрэглэх эрхээсээ бүрэн буюу зарим хэсгээс нь хэдийд ч татгалзах эрхтэй. |
3. Холбогдох гишүүн улс, гишүүн улсууд буюу олон улсын эрх бүхий байгууллага энэхүү Конвенцийг 11 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж болох хугацаанд урьд гаргасан аливаа мэдэгдлийнхээ нөхцлийг ямарваа нэгэн байдлаар өөрчлөх болон энэхүү Конвенцийг хэрэглэж буй өнөөгийн байдлын талаархи мэдэгдлийг Ерөнхий захиралд хэдийд ч илгээж болно. |
11 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа Конвенцийг цуцлах тухай хүсэлтээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээн бүртгүүлснээр Конвенцийг цуцалж болно. Цуцлалт тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. |
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэ зүйлд заасан Конвенцийг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд уг Конвенцийг дагаж мөрдөх ба цаашид энэ зүйлд тодорхойлсон журмын дагуу арван жил дуусах бүр тус Конвенцийг цуцлах эрхтэй байна. |
12 дугаар зүйл |
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас хүлээн авсан соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүртгэлийн талаар гишүүн улс бүрт мэдэгдэнэ. |
2. Ерөнхий захирал соёрхон батласан тухай хоёр дахь батламж жуух бичгийг хүлээн авч бүртгэсэн тухай Байгууллагын гишүүн улсуудад мэдэгдэхдээ энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийг сануулна. |
13 дугаар зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал өмнөх зүйлүүдэд заасан журмаар бүртгэсэн соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүрэн мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр илгээнэ. |
14 дүгээр зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай хэмээн үзэх бүртээ энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаар Ерөнхий Бага хуралд илтгэн, улмаар бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянаж өөрчлөх асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэхээр оруулах тухай шийдвэрлэнэ. |
15 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянан өөрчилсөн шинэ Конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол: |
(а) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох тохиолдолд аливаа гишүүн улсын хувьд түүнийг соёрхон баталмагц энэхүү Конвенц нь 11 дүгээр зүйлийн заалтыг үл харгалзан нэн даруй ipso jure хүчингүй болно. |
(b) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн улсууд соёрхон батлахыг зогсооно. |
2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд хянан өөрчилсөн шинэ Конвенцийг соёрхон батлаагүй гишүүн улсын тухайд аливаа тохиолдолд хэлбэр, агуулгын хувьд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. |
16 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. |
Текст томруулах
A
A
A
ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 98 ДУГААР КОНВЕНЦ
1949 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталж, 1951 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Сонсох:
Таны санал хүсэлт