A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

ШҮҮГЧИЙН ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 57 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Шүүгчийн орон тоо батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 53

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР