Бүлэг: 1979
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
Журам шинэчлэн батлах тухай
2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2000 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7 дах заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дах хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. "Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Мэндбаяр/-т даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Б.Болормаа/-д үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭРДЭНЭ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3664 дугаарт бүртгэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр                                                                Дугаар 22                                                                                                                  Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

        Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2000 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.7 дах заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дах хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

       1.“Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

       2.Журмын  хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж,  мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Мэндбаяр/-т даалгасугай.

       3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Б.Болормаа/-д үүрэг болгосугай.

       4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                  С.ЭРДЭНЭ    

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3664 дугаарт бүртгэв.