+(976)-11-312513
info@legalinstitute.mn
Тусламж
A
A
A
Бүртгүүлэх
Нэвтрэх
en
Нүүр
Эрх зүйн акт
Хүчинтэй эрх зүйн акт
Хүчингүй эрх зүйн акт
Үйлчлэл зогссон эрх зүйн акт
Шинээр нэмэгдсэн акт
Мэдээ
Мэдээ мэдээлэл
Ном
ЭМХЭТГЭЛ
Хуулийн нэр томьёо
Байгууллага
Үндсэн Хууль
Нууц үг сэргээх
Илгээх
Бүртгүүлэх
Овог
Нэр
Нэвтрэх нэр
Имэйл хаяг
Регистрийн дугаар
А
Б
В
Г
Д
Е
Ё
Ж
З
И
Й
К
Л
М
Н
О
Ө
П
Р
С
Т
У
Ү
Ф
Х
Ц
Ч
Ш
Щ
Ъ
Ы
Ь
Э
Ю
Я
А
Б
В
Г
Д
Е
Ё
Ж
З
И
Й
К
Л
М
Н
О
Ө
П
Р
С
Т
У
Ү
Ф
Х
Ц
Ч
Ш
Щ
Ъ
Ы
Ь
Э
Ю
Я
Утасны дугаар
Оршин суугаа хаяг
Нууц үг
Нууц үг баталгаажуулах
Бүртгүүлэх
Нүүр
Монгол Улсын хууль
СОНГУУЛИЙН ТУХАЙ
Шүүлтүүр
Шүүлтүүр
Бүлэг: 756
Бүгд
Бөөнөөр нь хаах
СОНГУУЛИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР
УЛААНБААТАР ХОТ
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20 ӨДӨР БАТАЛСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20 ӨДӨР БАТАЛСАН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИАР ЗААСАН ХОЛБОГДСОН БҮЛЭГ, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН. 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР БАТАЛСАН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ЭНЭ ХУУЛИЙН ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН БҮЛЭГ, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН. 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР БАТАЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН БҮЛЭГ, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.ЭНЭ ХУУЛИЙН ЗОРИЛТ НЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ /ЦААШИД "ЕРӨНХИЙЛӨГЧ" ГЭХ/, ТҮҮНЧЛЭН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /ЦААШИД "ОРОН НУТГИЙН ХУРАЛ" ГЭХ/-ЫН СОНГУУЛЬ, ҮНДСЭН ЗАРЧИМ, ЖУРМЫГ ТОДОРХОЙЛЖ, ЭДГЭЭР СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
2 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ НЬ МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ, ЭНЭ ХУУЛЬ БОЛОН ЭДГЭЭР ХУУЛЬТАЙ НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БУСАД АКТААС БҮРДЭНЭ.
3 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
3.1.ЭНЭ ХУУЛЬД ХЭРЭГЛЭСЭН ДАРААХ НЭР ТОМЬЁОГ ДООР ДУРДСАН УТГААР ОЙЛГОНО:
3.1.1."СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭН" ГЭЖ АРВАН НАЙМАН НАС ХҮРСЭН, ИРГЭНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСЭН, ЭРХ ЗҮЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ;
3.1.2."СОНГОГЧ" ГЭЖ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭСЭН, СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭНИЙГ;
3.1.3."НЭР ДЭВШИГЧ" ГЭЖ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ТУХАЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БҮРТГҮҮЛСЭН, НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХ АВСАН ИРГЭНИЙГ;
3.1.4."СОНГУУЛИЙН ЖИЛ" ГЭЖ ДӨРВӨН ЖИЛ ТУТАМ ЯВАГДАХ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛИЙГ;
3.1.5."ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН" ГЭЖ СОНГУУЛИЙГ ЗОХИХ ЁСООР ЯВУУЛАХАД УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨӨГҮЙ, ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖГҮЙ НЭМЭЛТ ЗАРДАЛ, ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИЙ БОЛСНЫГ;
3.1.6."БАЙГАЛИЙН ГАМШИГ" ГЭЖ ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮЛ ХАМААРАХ АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС ОЛОН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС ХОХИРОХ, МАЛ, АМЬТАН ОЛНООР ХОРОГДОХ, ЭД ХӨРӨНГӨ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД УЛС, ОРОН НУТГИЙН ДОТООД НӨӨЦ БОЛОМЖООС ДАВСАН ХОХИРОЛ УЧРАХ БУЮУ БАЙГАЛИЙН ХҮЧНИЙ ҮЙЛЧЛЭЛИЙН ҮР ДАГАВАР БОЛОХ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
3.1.7."СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН" ГЭЖ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ ШҮҮХЭЭС ТОГТООЖ, ТУХАЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН БАЙХЫГ;
3.1.8."ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ" ГЭЖ БҮХ ТӨРЛИЙН АРГА ХЭРЭГЛЭН /ӨӨРӨӨ, ЭСХҮЛ ӨӨР ЭТГЭЭДЭЭР ҮЙЛДҮҮЛЭХ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ГЭХ МЭТ/ БУСДЫН ГАРЫН ҮСГИЙГ ДУУРАЙЛГАЖ БУЮУ ХУУЛБАРЛАЖ, ЭСХҮЛ ЗОХИОЖ ЗУРАХ, СОНГУУЛИЙН ЭРХГҮЙ ХҮМҮҮСЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХЫГ;
3.1.9."ХУУРЧ МЭХЛЭХ" ГЭЖ ҮГ БОЛОН ҮЙЛДЛЭЭР БОДИТ БАЙДЛЫГ ГУЙВУУЛАХ, НУУН ДАРАГДУУЛАХ, ЭСХҮЛ ЗОХИОМОЛ БАЙДЛЫГ ЗОРИУДААР БИЙ БОЛГОХЫГ;
3.1.10."ЭД МӨНГӨӨР ТАТАХ" ГЭЖ МӨНГӨ, ЭД ХӨРӨНГӨ ӨГӨХ, АЛИВАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЗЭРГЭЭР БУСДЫН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ИЛЭРХИЙЛЭЛД НӨЛӨӨЛӨХИЙГ;
3.1.11."СОНГОГЧДЫН САНАЛ ХУДАЛДАН АВАХАД ЧИГЛЭСЭН БУСАД АЛИВАА ҮЙЛДЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ" ГЭЖ МӨНГӨ, ЭД ХӨРӨНГӨ ӨГӨХ, АМЛАХ, ДАМЖУУЛАХ, ЗУУЧЛАХ, АЛИВАА АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЗЭРЭГ БҮХ ТӨРЛИЙН АРГА, ХЭЛБЭРЭЭР СОНГОГЧИЙН САНАЛ ӨГӨХ ЭРХИЙГ ӨӨРИЙН СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЖ, ТОДОРХОЙ НЭР ДЭВШИГЧИД САНАЛ ӨГҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЯВУУЛЖ БАЙГАА АЖИЛЛАГААГ;
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
3.1.12."ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА" ГЭЖ ЯДУУ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА АВДАГГҮЙ, ГАМШИГ БОЛОН АЮУЛД ӨРТСӨН ХҮН АМД ЭМНЭЛГИЙН БОЛОН НИЙГЭМШИХЭД НЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, ГАМШГИЙН БА БУСАД ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ЗОРИЛГО БҮХИЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНЧЛЭН ГАДААД, ДОТООДЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ;
/ЭНЭ ЗААЛТАД 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
3.1.13."БУЯНЫ БАЙГУУЛЛАГА" ГЭЖ ТУСЛАМЖ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮСТ ТУСЛАХ БА НИЙТИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНЧЛЭН ГАДААД, ДОТООДЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ;
3.1.14."ШАШНЫ БАЙГУУЛЛАГА" ГЭЖ ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНААР ШАШНЫ ЗАН ҮЙЛ, ХУРАЛ НОМ, БОЛОВСРОЛЫН АЖЛЫГ ЭРХЛЭН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХИЙД, СҮМ, ДАЦАН, ТӨВ БОЛОН ТЭДГЭЭРИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ;
3.1.15."ИТГЭМЖИЛСЭН ХҮН" ГЭЖ СОНГОГЧ ӨӨРӨӨ ТУХАЙЛАН СОНГОЖ, САНАЛ АВАХ БАЙРАНД ДАГУУЛЖ ИРСЭН, САНАЛ ӨГӨХӨД НЬ УНШИХ, БИЧИХ ХЭЛБЭРЭЭР ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ, НАСАНД ХҮРСЭН, ЭРХ ЗҮЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ ИРГЭНИЙГ;
3.1.16."СОНГОГЧИЙН САНАЛ, САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ГАЖУУДУУЛАХАД ХҮРГЭСЭН" ГЭЖ СОНГОГЧ САНАЛАА ЧӨЛӨӨТЭЙ ӨГӨХ ЭРХЭД ХӨНДЛӨНГӨӨС ХУУЛЬ БУС АЛИВАА ХЭЛБЭРЭЭР НӨЛӨӨЛСНИЙ ҮР ДҮНД ТҮҮНИЙ САНАЛЫГ ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЖИНХЭНЭ ИЛЭРХИЙЛЭЛ, ТҮҮНЧЛЭН САНАЛ ХУРААЛТЫН ЭЦСИЙН ДҮНГ БОДИТ БАЙДАЛД НИЙЦСЭН ДҮН ГЭЖ ТУС ТУС ҮЗЭХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ;
3.1.17."УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭСЭН" ГЭЖ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САНД БИЕИЙН ДАВХЦАХГҮЙ ӨГӨГДӨЛ /ГАРЫН ХУРУУНЫ ХЭЭ/-ИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭСЭН, ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААР ОЛГОСОН БАЙХЫГ;
3.1.18."САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ" ГЭЖ СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.1-Д ЗААСНЫ ДАГУУ УЛСЫН ИХ ХУРЛААС ЗӨВШӨӨРСӨН САНАЛ АВАХ, ТООЛОХ, ҮР ДҮНГ ТООЦООЛОН ГАРГАХ, ДАМЖУУЛАХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ;
3.1.19."ЦЭРГИЙН АЛБА ХААСАН БАЙХ" ГЭЖ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮРЭЛДЭХҮҮНД ЦЭРГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААСАН, ЭСХҮЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 12.5, 12.8-Д ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААСАН БАЙХЫГ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ
4.1.СОНГУУЛИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ НЬ СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ, ЧӨЛӨӨТЭЙ, ШУУД СОНГОХ ЗАРЧМЫН ҮНДСЭН ДЭЭР САНАЛАА НУУЦААР ГАРГАЖ СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАХАД ҮНДЭСЛЭНЭ.
4.2.СОНГУУЛЬ НЬ БҮХ НИЙТИЙН БАЙХ БӨГӨӨД ТҮҮНД СОНГОГЧ БҮР ОРОЛЦОХ ЭРХТЭЙ.
4.3.СОНГОГЧ СОНГУУЛЬД ШУУД СОНГОХ ЭРХИЙНХЭЭ ҮНДСЭН ДЭЭР ЯМАР НЭГ ТӨЛӨӨЛӨЛГҮЙГЭЭР ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨӨРӨӨ ӨГНӨ.
4.4.СОНГОГЧ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ БИЕ ДААН ШИЙДВЭРЛЭХ, САНАЛАА ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХЭД ХЭН БОЛОВЧ АЛБАДАН НӨЛӨӨЛЖ, СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
4.5.СОНГОГЧ ХӨНДЛӨНГИЙН НӨЛӨӨГҮЙГЭЭР ХҮСЭЛ ЗОРИГОО ИЛЭРХИЙЛЖ, САНАЛАА НУУЦААР ГАРГАХ БОЛОМЖООР ХАНГАГДСАН БАЙНА.
4.6.ЭНЭ ХУУЛИЙН 4.4, 4.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
4.6.1.ХУВЬ ХҮНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
4.6.2.АЛБАН ТУШААЛТАНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
4.6.3.НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
4.7.ЭНЭ ХУУЛИЙН 4.4, 4.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭРГҮЙ БОЛ ТҮҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНД ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭЖ ОРОХ ЭРХГҮЙГЭЭР ХАЛНА.
5 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
5.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЛБАН ТУШААЛТАН, НЭР ДЭВШИГЧ, СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ, БУСАД БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЛБАН ТУШААЛТАН СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТҮҮНД ОРОЛЦОХДОО ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
5.1.1.ХУУЛЬ ДЭЭДЛЭХ;
5.1.2.ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ;
5.1.3.ШУДАРГА ЁСЫГ САХИХ;
5.1.4.СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТОВЛОСОН ХУГАЦААНД НЭГДСЭН ЖУРМААР ЭХЛЭХ, ДУУСАХ;
5.1.5.МАРГААНЫГ ШУУРХАЙ, ҮНДЭСЛЭЛТЭЙ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ;
5.1.6.СОНГОГЧИЙН ЭРХ, СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ;
5.1.7.ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ БАЙХ.
5.2.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРЧИМ НЬ СОНГОГЧ САНАЛАА НУУЦААР ГАРГАХАД ХАМААРАХГҮЙ.
5.3.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХӨӨР ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН ЭТГЭЭД НЬ НЭН ДАРУЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ЦАХИМ ХУУДСААР НИЙТЭД АЛБАН ЁСООР МЭДЭЭЛНЭ.
5.4.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭХ ҮҮРЭГТЭЙ.
5.5.ТӨРИЙН ХЭРГИЙГ УДИРДАХАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ДҮРМИЙН ҮҮРЭГ, ЗОРИЛТ БҮХИЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРХЭН БИЕЛҮҮЛЖ БАЙГААД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ /МОНИТОРИНГ/ ХИЙХ, АЖИГЛАЛТ ХИЙХ, СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ, МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, СОНГОГЧИД ЭРХЭЭ ЭДЛЭХЭД НЬ АРГАЧИЛСАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЗЭРГЭЭР СОНГУУЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ, ШУДАРГААР ЯВУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХТЭЙ.
6 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛЬ, ТҮҮНИЙ ХЭЛБЭР
6.1.СОНГУУЛЬ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН АРГА МӨН.
6.2.СОНГУУЛЬ НЬ ДООР ДУРДСАН ХЭЛБЭРТЭЙ БАЙНА:
6.2.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
6.2.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН;
6.2.3.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН /ЦААШИД "АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН" ГЭХ/;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
6.2.4.СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН /ЦААШИД "СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН" ГЭХ/.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
7 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО
7.1.СОНГУУЛЬ НЬ ОЛОНХИЙН /МАЖОРИТАР/ ТОГТОЛЦООТОЙ БАЙНА.
/ЭНЭ ЗҮЙЛИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСАН/
8 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ТӨРӨЛ
8.1.СОНГУУЛЬ НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
8.1.1.ЭЭЛЖИТ;
8.1.2.ЭЭЛЖИТ БУС;
8.1.3.НӨХӨН;
8.1.4.ДАХИН.
8.2.ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ГЭЖ ГУЧДУГААР ЗҮЙЛИЙН 2, ТАВИН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСЭГТ ТУС ТУС ЗААСНЫ ДАГУУ ДӨРВӨН ЖИЛ ТУТАМ ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ ХЭЛНЭ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
8.3.ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ОНЦГОЙ НӨХЦӨЛӨӨС БУСАД ТОХИОЛДОЛД ТУХАЙН СОНГУУЛИЙН ЖИЛ ЗААВАЛ ЯВАГДАНА.
8.4.ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ГЭЖ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХУГАЦААНААС ӨМНӨ ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ ХЭЛНЭ.
8.5.ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ДАРААХ ТОХИОЛДОЛД ЯВАГДАНА:
8.5.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХ НЬ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ДУУСГАВАР БОЛСОН;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
8.5.2.ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРСОН, НАС БАРСАН, ХҮСЭЛТЭЭРЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН;
8.5.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ДУУСГАВАР БОЛСОН.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
8.6.ДАХИН СОНГУУЛЬ ГЭЖ ДАРААХ ТОХИОЛДОЛД ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ ХЭЛНЭ:
8.6.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУВЬД ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИЙГ НЭГ БУЮУ ХЭД ХЭДЭН ТОЙРОГТ ХҮЧИНГҮЙД ТООЦСОНЫ ДАРАА ТУХАЙН ТОЙРОГТ ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
8.6.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУВЬД ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОНЫ ДАРАА ШИНЭЭР ЯВАГДАХ, ЭСХҮЛ ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ Ч СОНГОГЧДЫН ОЛОНХИЙН САНАЛ АВААГҮЙН УЛМААС ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ;
8.6.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУВЬД ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС БОЛОН НӨХӨН СОНГУУЛИЙГ НЭГ БУЮУ ХЭД ХЭДЭН ТОЙРОГТ ХҮЧИНГҮЙД ТООЦСОНЫ ДАРАА ТУХАЙН ТОЙРОГТ ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
8.6.4.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ҮНДЭСЛЭЛЭЭР.
8.7.НӨХӨН СОНГУУЛЬ ГЭЖ ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОН ГАРСАН СУУДЛЫГ НӨХӨХ ЗОРИЛГООР ЯВАГДАХ СОНГУУЛИЙГ ХЭЛНЭ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ШАТ
9.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ НЬ ДАРААХ ШАТТАЙ БАЙНА:
9.1.2.АНХАН ШАТ;
9.1.3.ХОЁР ДАХЬ ШАТ.
9.2.АНХАН ШАТНЫ СОНГУУЛЬ ГЭЖ СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД НИЙТЭЭРЭЭ, ЧӨЛӨӨТЭЙ, ШУУД СОНГОХ ЭРХТЭЙ ОРОЛЦОЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ САНАЛАА НУУЦААР ГАРГАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙГ ХЭЛНЭ.
9.3.ХОЁР ДАХЬ ШАТНЫ СОНГУУЛЬ ГЭЖ АНХАН ШАТНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ САНАЛАА ГАРГАСАН СОНГОГЧДЫН ОЛОНХИЙН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГЭЖ ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРАЛ ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХУУЛЬ ГАРГАХЫГ ХЭЛНЭ.
10 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ХУГАЦАА
10.1.СОНГУУЛИЙН ХУГАЦААГ ЖИЛ, САР, ХОНОГ, ЦАГ, МИНУТААР ТООЛНО.
10.2.СОНГУУЛИЙН ХУГАЦААГ САНАЛ АВАХ ӨДӨРТЭЙ УЯЛДУУЛАН ТООЛНО.
10.3.ХУГАЦАА ТООЛОХОД ИРГЭНИЙ ХУУЛЬД ЗААСАН ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЭРХ
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ
11.1.СОНГУУЛЬД СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭН ҮНДЭС, УГСАА, ХЭЛ, АРЬСНЫ ӨНГӨ, ХҮЙС, НИЙГМИЙН ГАРАЛ, БАЙДАЛ, ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, ЭРХЭЛСЭН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, ШАШИН ШҮТЛЭГ, ҮЗЭЛ БОДОЛ, БОЛОВСРОЛООР ЯЛГАВАРЛАГДАХГҮЙГЭЭР ОРОЛЦОХ ЭРХТЭЙ.
11.2.МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА, СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭН ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ, САНАЛ ӨГӨХ ЭРХТЭЙ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
11.3.МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ГЭДЭГТ ДАРААХ БАЙГУУЛЛАГА ХАМААРНА:
11.3.1.МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ;
11.3.2.ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУГАА МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР;
11.3.3.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР, КОНСУЛЫН ГАЗАР, КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
11.4.СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ХЯЗГААРЛАХЫГ ХОРИГЛОНО.
11.5.ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДСОН, ТҮҮНЧЛЭН ХОРИХ, БАРИВЧЛАХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХ ЭДЛЭХГҮЙ.
11.6.ХОРИН ТАВАН НАС ХҮРСЭН, ЭРХ ЗҮЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ ХАНГАСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОХ ЭРХТЭЙ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
11.7.ДӨЧИН ТАВАН НАС ХҮРСЭН, СҮҮЛИЙН ТАВААС ДООШГҮЙ ЖИЛ ЭХ ОРОНДОО БАЙНГА ОРШИН СУУСАН, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ ХАНГАСАН МОНГОЛ УЛСЫН УУГУУЛ ИРГЭН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХ ЭРХТЭЙ.
11.8.ХОРИН ТАВАН НАС ХҮРСЭН, ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМАНД САНАЛ АВАХ ӨДРӨӨС ӨМНӨ 180-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ, БАЙНГЫН ОРШИН СУУГЧААР БҮРТГҮҮЛСЭН, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИРГЭН ТУХАЙН ШАТНЫ ОРОН НУТГИЙН ХУРАЛД СОНГОГДОХ ЭРХТЭЙ.
11.9.ЭНЭ ХУУЛИАР ТОГТООСОН НАСАНД ХҮРСЭН ГЭДГИЙГ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР ТУХАЙН НАСАНД ХҮРСЭН, ЭСХҮЛ ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСТАЙ БАЙХЫГ ОЙЛГОНО.
11.10.ЭНЭ ХУУЛИЙН 11.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
11.10.1.ХУВЬ ХҮНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭГЭЭС ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
11.10.2.АЛБАН ТУШААЛТАНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
11.10.3.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
11.11.ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЭНЭ ХУУЛИЙН 11.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЬ ТҮҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭЖ ОРОХ ЭРХГҮЙГЭЭР АЖЛААС ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.
12 ДУГААР ЗҮЙЛ.УЛСЫН ИХ ХУРАЛ, ТҮҮНИЙ ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ
/ЭНЭ ЗҮЙЛИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
13 ДУГААР ЗҮЙЛ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ
13.1.УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛ БҮХИЙ НАМ ДАНГААРАА БУЮУ ХАМТРАН ЕРӨНХИЙЛӨГЧИД ТУС БҮР НЭГ ХҮНИЙ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ.
13.2.ТУХАЙН СОНГУУЛЬД НЭГ ХҮНИЙ НЭРИЙГ ДАХИН ДЭВШҮҮЛЭХГҮЙ.
13.3.УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭМЖИЖ БОЛНО.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ
14.1.ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГТ ӨӨРИЙН САЛБАРТАЙ, САНАЛ АВАХ ӨДРӨӨС 180-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН НАМ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ.
/ЭНЭ ЗҮЙЛИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
15 ДУГААР ЗҮЙЛ.ДАВХАР НЭР ДЭВШИХИЙГ ХОРИГЛОХ
15.1.ОРОН НУТГИЙН ХУРАЛД ДАВХАР НЭР ДЭВШИХИЙГ ХОРИГЛОНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭС
16 ДУГААР ЗҮЙЛ.ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ, ТҮҮНИЙ САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ
16.1.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 65-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОВЛОН ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
16.2.УЛСЫН ИХ ХУРАЛ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР НЬ ТУХАЙН СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛИЙН ХАГАСЫН АЛЬ НЭГ АЖЛЫН ӨДӨР, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР НЬ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН 10 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН ХАГАСЫН АЛЬ НЭГ АЖЛЫН ӨДӨР БАЙНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
16.3.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 150-ИАС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОГТООНО.
16.4.УЛСЫН ИХ ХУРЛЫН БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР НЬ НЭГ ӨДӨР БАЙНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
16.5.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР АМАРНА.
16.6.ГАДААД УЛСАД СУУГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ӨДӨР /ЦААШИД "ГАДААДАД САНАЛ АВАХ ӨДӨР" ГЭХ/-ИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ ТОГТООХ БӨГӨӨД УГ САНАЛ АВАХ ХУГАЦАА НЬ ГУРАВ ХҮРТЭЛ ӨДӨР БАЙЖ БОЛНО.
16.7.УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭР БУЮУ ЗАРИМ ХЭСГИЙГ НЬ ХАМАРСАН ГАМШИГ БОЛОН АЮУЛ ТОХИОЛДСОН, ДАЙНЫ БА НИЙТИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ЗЭРЭГ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БИЙ БОЛСНЫ УЛМААС ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ЗОГСООХ БУЮУ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
16.8.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛСАН, ЗОГСООСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ АРИЛСНЫ ДАРАА УЛСЫН ИХ ХУРАЛ АЖЛЫН ТАВАН ӨДӨРТ БАГТААН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ САНАЛ АВАХ ӨДРИЙН ХАМТ ТОВЛОН ЗАРЛАНА.
16.9.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГАРГАЖ МӨРДҮҮЛНЭ.
17 ДУГААР ЗҮЙЛ.ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ
17.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ САНАЛ АВАХ ӨДРИЙН ХАМТ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭНЭЭС ХОЙШ АЖЛЫН 20 ӨДРИЙН ДОТОР ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН УЛСЫН ИХ ХУРАЛ ТОВЛОН ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
17.2.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙГ САНАЛ АВАХ ӨДРИЙН ХАМТ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭНЭЭС ХОЙШ АЖЛЫН 20 ӨДРИЙН ДОТОР ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ТУХАЙН ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ТОВЛОН ЗАРЛАНА.
18 ДУГААР ЗҮЙЛ.НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ
18.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛИЙГ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН УЛСЫН ИХ ХУРАЛ ТОВЛОН ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
18.2.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ТОВЛОН ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ДАХИН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ
19.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХИН СОНГУУЛИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА 30 ХОНОГИЙН ДОТОР ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
19.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАХИН СОНГУУЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ 30 ХОНОГИЙН ДОТОР ТОВЛОН ЗАРЛАНА.
19.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ДАХИН СОНГУУЛИЙГ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА 30 ХОНОГИЙН ДОТОР ЗАРЛАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
20 ДУГААР ЗҮЙЛ.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРӨӨС БУСАД СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР
20.1.НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДӨР НЬ ЖИЛ БҮРИЙН ЗУРГАДУГААР САРЫН СҮҮЛИЙН НЯМ ГАРАГ БОЛОН АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ НЯМ ГАРАГ БАЙХ БА УЛС ДАЯАР НЭГДСЭН ЖУРМААР ЯВАГДАНА.
20.2.НӨХӨН СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЦАГИЙН ХУВААРИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГАРГАЖ МӨРДҮҮЛНЭ.
20.3.ЭЭЛЖИТ БУС, ДАХИН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТУХАЙН СОНГУУЛИЙГ ЗАРЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ТОВЛОЖ, ЦАГИЙН ХУВААРИЙГ ГАРГАН МӨРДҮҮЛНЭ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
21 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР
21.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР НЬ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР БАЙНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
21.2.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР НЬ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР БАЙНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
21.3.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР НЬ ТУХАЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮН ГАРАХ НУТАГ ДЭВСГЭР БАЙНА.
21.4.СОНГОГЧИЙН САНАЛЫГ АВАХ, ТООЛОХ ЗОРИЛГООР СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭР НЬ ХЭСЭГТ ХУВААГДАНА.
22 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ТОЙРОГ
22.1.СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ТОДОРХОЙЛОН ГАРГАХ НУТАГ ДЭВСГЭРИЙГ СОНГУУЛИЙН ТОЙРОГ ГЭНЭ.
22.2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СОНГУУЛЬД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР НЭГ ТОЙРОГ БОЛНО.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
22.3.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР НЭГ ТОЙРОГ БОЛНО.
22.4.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР НЬ СОНГУУЛИЙН ТОЙРОГТ ХУВААГДАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.5.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО, АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ХҮН АМЫН ТОО, ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХУВААРИЙГ ХАРГАЛЗАН САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ УЛСЫН ИХ ХУРАЛ БАЙГУУЛЖ, ТОЙРГИЙН НУТАГ ДЭВСГЭР, ДУГААР, ТӨВ, МАНДАТЫН ТООГ ТОГТООНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.6.АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /ЦААШИД "АЙМГИЙН ХУРАЛ" ГЭХ/-ЫН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХАД АЙМГИЙН ТӨВИЙН БАГ БОЛОН АЙМГИЙН СУМ ТУС БҮР НЬ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БОЛНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.7.НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /ЦААШИД "НИЙСЛЭЛИЙН ХУРАЛ" ГЭХ/-ЫН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХАД НЭГ ХОРОО СОНГУУЛИЙН НЭГ ТОЙРОГ БОЛОХ БӨГӨӨД ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН ХОРООГ НЭГТГЭН НЭГ ТОЙРОГ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.8.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО, СОНГОГЧДЫН ТООТОЙ УЯЛДУУЛАН САНАЛ АВАХ ӨДРӨӨС 150-ИАС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.9.СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /ЦААШИД "СУМЫН ХУРАЛ" ГЭХ/-ЫН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХАД ТУХАЙН СУМЫН БАГ ТУС БҮР НЬ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БОЛНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.10.ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ /ЦААШИД "ДҮҮРГИЙН ХУРАЛ" ГЭХ/-ЫН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХАД ТУХАЙН ДҮҮРГИЙН ХОРОО БҮР НЬ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БОЛНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
22.11.ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР БАЙГУУЛАГДСАН СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ДАРААГИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨХИЙГ ХОРИГЛОНО.
22.12.ТОЙРОГ НЬ УЛС, АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ДУГААРТАЙ БАЙНА.
23 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ХЭСЭГ
23.1.СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ, ТООЛОХ ЗОРИЛГООР СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ТУХАЙН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ОРШИН СУУГЧДЫН БАЙНГА ОРШИН СУУГАА ГАЗРЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ҮНДЭСЛЭН СОНГУУЛИЙН ХЭСГИЙГ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРӨӨС 120-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БАЙГУУЛЖ, ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭР, ТӨВИЙГ ЗАРЛАНА.
23.2.НЭГ ХЭСЭГ НЬ СУМАНД 2000-ААС ДЭЭШГҮЙ, АЙМГИЙН ТӨВД 2500-ААС ДЭЭШГҮЙ, НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГТ 3000-ААС ДЭЭШГҮЙ СОНГОГЧТОЙ БАЙНА.
23.3.БАГ, ХОРООГ БУСАД БАГ, ХОРООТОЙ НИЙЛҮҮЛЖ ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОХ БӨГӨӨД СОНГОГЧДЫН ТООНООС ХАМААРАН БАГ, ХОРООГ ХУВААЖ ХЭСЭГ БАЙГУУЛЖ БОЛНО.
23.4.НЭГЭНТ БАЙГУУЛАГДСАН ХЭСГИЙН СОНГОГЧДЫГ ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ТУХАЙН ХЭСГЭЭС ТУСГААРЛАХ, ХЭСГИЙГ НЭГТГЭХ, ШИНЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ БАЙГУУЛСАН ЭТГЭЭД НЬ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 14-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ШИЙДВЭРЛЭЖ БОЛНО.
23.5.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД СОНГУУЛИЙН ХЭСГИЙН МЭДЭЭЛЛИЙГ БАЙГУУЛСАН ӨДРӨӨС ХОЙШ ТАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЙМАГ, НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР, НЭГЖИД ХҮРГҮҮЛНЭ.
23.6.ХЭСГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВСАН УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЙМАГ, НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР, НЭГЖ НЬ НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ ХЭМЖЭЭНД НЭГТГЭН ТАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
23.7.ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР БАЙГУУЛАГДСАН ХЭСГИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ДАРААГИЙН ТУХАЙН ХЭЛБЭРИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨХГҮЙ.
23.8.ХЭСГИЙН ТАЛААРХ ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭЛЛИЙГ ҮНДЭСЛЭН УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ НЭГЭЭС ЭХЛЭН ДАВХАРДАХГҮЙ БАЙХААР ТОГТООНО.
23.9.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР САРЫН НЭГНИЙ ӨДРӨӨС ХОЙШ САНАЛ ХУРААЛТ ДУУСТАЛ ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
ТАВДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
24 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА
24.1.СОНГУУЛИЙГ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯВУУЛНА.
24.2.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ДАРААХ БАЙГУУЛЛАГА БАЙНА:
24.2.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА;
24.2.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА /ЦААШИД "АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО" ГЭХ/;
24.2.3.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА /ЦААШИД "СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО" ГЭХ/;
24.2.4.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС /ЦААШИД "ТӨВ КОМИСС" ГЭХ/;
24.2.5.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС /ЦААШИД "САЛБАР КОМИСС" ГЭХ/.
24.3.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ БАЙНГЫН БОЛОН БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ БАЙНА.
24.4.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙНА.
24.5.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БУСАД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ БАЙХ БӨГӨӨД ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ БАЙГУУЛСАН ЭТГЭЭД ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАСНААР ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДУУСГАВАР БОЛНО.
24.6.СОНГУУЛИЙН ХЭСЭГТ СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛ АВАХ НЭГЖ /ЦААШИД "САНАЛ АВАХ БАЙР" ГЭХ/ АЖИЛЛАХ БӨГӨӨД ТУХАЙН НЭГЖ НЬ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ХАМААРНА.
25 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
25.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НЬ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ГЭСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
25.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ГЭСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙНА.
25.3.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО БИЕ ДААН ХЭРЭГЖҮҮЛНЭ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
26 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
26.1.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ НЬ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, ТӨВ КОМИСС, САЛБАР КОМИСС ГЭСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙНА.
27 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ
27.1.ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭНЭ ЗҮЙЛД ЗААСНЫГ БАРИМТАЛНА.
27.2.СОНГУУЛИЙН ХОРОО ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ АСУУДЛЫГ НИЙТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГУРАВНЫ ХОЁРООС ДООШГҮЙ ИРЦТЭЙ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭЖ, ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙНХЭЭ ЕРДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ШИЙДВЭРЛЭНЭ.
27.3.СОНГУУЛИЙН ХОРООНЫ АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХУРАЛДААНЫГ ОРХИСОН, ТАСАЛСАН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙГ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛААР ТАТГАЛЗСАН САНАЛ ГАРГАСАНД ТООЦНО.
27.4.СОНГУУЛИЙН ХОРООНЫ ШИЙДВЭРТ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГАРЫН ҮСЭГ ЗУРНА.
27.5.ЭНЭ ХУУЛИЙН 27.2-Д ЗААСАН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРТ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААС ТАТГАЛЗАХ ЭРХГҮЙ.
27.6.СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛААР ЗАХИРАМЖ ГАРГАНА.
27.7.СОНГУУЛИЙН ХОРОО САНАЛ АВАХ ӨДРӨӨС БУСАД АЖЛЫН ӨДӨР ТУХАЙН ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАХ БӨГӨӨД ШААРДЛАГАТАЙ БОЛ АЖЛЫН БУС ӨДӨР, ТҮҮНЧЛЭН ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БОЛНО.
27.8.СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ТОГТООХ БӨГӨӨД ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙГ ТУХАЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА ТОГТООЖ МӨРДҮҮЛНЭ.
27.9.СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУРАЛДААН НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙНА.
27.10.СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ХӨТӨЛНӨ.
27.11.ЭНЭ ХУУЛИЙН 27.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОЁРООС ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА.
27.12.ЭНЭ ХУУЛИЙН 27.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЬ ТУХАЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭЖ ОРОХ ЭРХГҮЙГЭЭР ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.
28 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН
28.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖООР ЗОХИЦУУЛНА.
28.2.БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН НЬ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ БАЙХ БӨГӨӨД ТЭДГЭЭРИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ЭНЭ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
28.3.БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН САНГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БҮРДҮҮЛНЭ.
28.4.БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГУУЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГААС ТОМИЛНО.
28.5.СОНГУУЛИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН САНД ОРСОН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАНД СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОНО. СУРГАЛТЫГ ЭНЭ ХУУЛИЙН 5.5-Д ЗААСАН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЖ БОЛНО.
28.6.СОНГУУЛИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРМЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ ЗҮЙН БАТАЛГАА
29.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫ ЭДИЙН ЗАСАГ, ХУУЛЬ ЗҮЙН БАТАЛГААГ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАР ХАНГАНА.
29.2.СОНГУУЛИЙН ХОРООДЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГУУЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙХ ХУГАЦААНД ҮНДСЭН АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ, ОГЦРУУЛАХ, ТҮҮНЧЛЭН ӨӨРИЙНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ӨӨР АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
29.3.СОНГУУЛИЙН ХОРООДОД АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО.
29.4.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНААС СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ЭРХ, ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БИЕЛЭЛТИЙГ ХЯНАН ШАЛГАХАД НЭР ДЭВШИГЧ, СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА НАМ, ЭВСЭЛ, ТЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБ, ТҮҮНИЙ АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОН АЛИВАА БУСАД ЭТГЭЭД ХӨНДЛӨНГӨӨС ХУУЛЬ БУСААР ОРОЛЦОХ, СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
29.5.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОНО:
29.5.1.СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА АЛЬ НЭГ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ;
29.5.2.СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА АЛЬ НЭГ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭМЖСЭН БОЛОН ЭСЭРГҮҮЦСЭН АГУУЛГА БҮХИЙ ҮЙЛДЭЛ ХИЙХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ;
29.5.3.СОНГОГЧООС СОНГУУЛИЙН ЭРХЭЭ ЭДЛЭХЭД НӨЛӨӨЛӨХ, НӨЛӨӨЛӨХӨӨР ОРОЛДОХ;
29.5.4.САНАЛ ХУРААХ, ТООЛОХ АЖИЛД СААД ХИЙХ;
29.5.5.БУСДЫГ ТӨЛӨӨЛЖ САНАЛ ӨГӨХ;
29.5.6.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЛАЦ, БИТҮҮМЖЛЭЛИЙГ ГЭМТЭЭХ;
29.5.7.ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ;
29.5.8.САНАЛЫН ХУУДАС СОЛИХ;
29.5.9.ХҮЧИНГҮЙ САНАЛЫН ХУУДСААР САНАЛ АВАХ;
29.5.10.ХУУЛИАР ХОРИГЛОСОН БУСАД АЛИВАА ҮЙЛДЭЛ ГАРГАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, ОРОЛЦОХ.
29.6.ЭНЭ ХУУЛИЙН 29.2-29.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
29.6.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
29.6.2.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
29.6.3.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
29.6.4.НАМ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ, СОНГУУЛИЙН ШТАБЫН УДИРДЛАГАД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
29.7.ЭНЭ ХУУЛИЙН 29.2, 29.3, 29.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭЖ ОРОХ ЭРХГҮЙГЭЭР ХАЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА
30 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА
30.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ХУУЛИАР ТОГТООНО.
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
31 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
31.1.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРАЛ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ШУУД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛНА.
31.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШУУД УДИРДЛАГЫН ДАГУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
31.3.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ҮЙЛДСЭН ТАМГА, ТЭМДЭГ, АЛБАН БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭНЭ.
31.4.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮД, НИЙТ ТАВААС ЕСӨН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР, САНАЛ АВАХ ӨДРӨӨС 70-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БАЙГУУЛНА.
31.5.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН НӨХӨН БОЛОН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ЗЭРЭГ ЯВАГДАХААС БУСАД ТОХИОЛДОЛД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
31.6.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН УДИРДЛАГААР ХАНГАХ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ЭНЭ ХУУЛИЙН 16.2-Т ЗААСАН ХУГАЦААНААС 80 ХОНОГИЙН ӨМНӨ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАЙГУУЛНА.
31.7.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ НЬ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСВӨӨС САНХҮҮЖНЭ.
31.8.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ШИЙДВЭР НЬ ТОГТООЛ, ЗӨВЛӨМЖ, АЛБАН БИЧГИЙН ХЭЛБЭРТЭЙ БАЙНА.
31.9.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ДОТОР ГАРГАСАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ШИЙДВЭРИЙГ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
31.10.СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ДАРГА НЬ, ТҮҮНИЙ ЭЗГҮЙД НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ ТӨЛӨӨЛНӨ.
31.11.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, БАЙРЫГ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАРИУЦАН ГАРГАНА.
31.12.ХОЁР БА ХЭД ХЭДЭН АЙМАГ НЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН НЭГ ТОЙРОГТ БАГТАЖ БАЙВАЛ АЛЬ ОЛОН СОНГОГЧТОЙ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ТУХАЙН ТОЙРОГ ДАХЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
31.13.НЭГ АЙМАГТ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН ТОЙРОГ БАГТСАН БОЛ ТУХАЙН АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ УГ ТОЙРГУУД ДАХЬ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
31.14.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛИАР НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛАХГҮЙГЭЭР ТУХАЙН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛНО.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
31.15.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БА ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАД ХАМААРАХГҮЙ.
31.16.ЭНЭ ХУУЛИЙН 31.9-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
31.16.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
31.16.2.АЛБАН ТУШААЛТАНД ГУРВАН САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
31.16.3.НАМ, ЭВСЛИЙН УДИРДЛАГА, СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ, НЭР ДЭВШИГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
31.16.4.НАМ, ЭВСЭЛ, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
31.17.ЭНЭ ХУУЛИЙН 31.9-Д ЗААСНЫГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ЗӨРЧСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛНА.
32 ДУГААР ЗҮЙЛ.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ЭРХ ХЭМЖЭЭ
32.1.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ ХЭМЖЭЭНД ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
32.1.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ;
32.1.2.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, САХИН БИЕЛҮҮЛЭХ ЯВДЛЫГ ХАНГАХ;
32.1.3.ХАРЬЯАЛАХ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРГА ЗҮЙН НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАХ;
32.1.4.ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРАХ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, АЛБАН БИЧИГТ ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ХАРИУ ӨГӨХ, ШИЙДВЭРЛЭХ;
32.1.5.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН АСУУДЛААР ТУХАЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИХ ШАТНЫ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ, ТЭДГЭЭРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ;
32.1.6.УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ХУВААРИЛСАН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАЛТАД НЬ ХЯНАЛТ ТАВИХ;
32.1.7.САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БУСАД ЗҮЙЛИЙГ ХАРЬЯАЛАХ СОНГУУЛИЙН ХОРООДОД ХУВААРИЛАХ;
32.1.8.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ;
32.1.9.ХОЛБОГДОХ БАРИМТ МАТЕРИАЛЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХУВААРИЛАХ;
32.1.10.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН НЭГДСЭН ДҮНГ ГАРГАЖ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ;
32.1.11.ШИНЭЭР СОНГОГДСОН НЭР ДЭВШИГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ;
32.1.12.ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЯВАГДСАН СОНГУУЛИЙН ДҮНГ НЭГТГЭЖ, СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГЭХ;
32.1.13.ДАХИН БОЛОН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ, ДАХИН БОЛОН НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХ АЖЛЫГ ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
32.1.14.СОНГУУЛИЙН БАРИМТ БИЧГИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ЦЭГЦЭЛЖ, ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ;
32.1.15.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ДЭЭД ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХ;
32.1.16.ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ТУХАЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГУУЛАГДСАН ХЭСГИЙН ДУГААРЫГ ТОГТООХ;
32.1.17.АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ БИЧИГДЭХ НАМ, НЭР ДЭВШИГЧИЙН БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН ЭЦЭГ ЭХ-ИЙН НЭРИЙГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТУЛГАН НЯГТАЛЖ, ҮНЭН ЗӨВИЙГ ХАРИУЦАХ;
32.1.18.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
СУМ, ДҮҮРЭГТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА
33 ДУГААР ЗҮЙЛ.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
33.1.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ХУРАЛ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ШУУД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛНА.
33.2.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРАЛ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ШУУД УДИРДЛАГЫН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
33.3.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ҮЙЛДСЭН ТАМГА, ТЭМДЭГ, АЛБАН БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭНЭ.
33.4.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГИШҮҮД, НИЙТ ТАВААС ЕСӨН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР САНАЛ АВАХ ӨДРӨӨС 65-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БАЙГУУЛНА.
33.5.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН НӨХӨН БОЛОН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ЗЭРЭГ ЯВАГДАХААС БУСАД ТОХИОЛДОЛД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
33.6.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ НЬ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСВӨӨС САНХҮҮЖНЭ.
33.7.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДОН ГАРСАН СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ШИЙДВЭР НЬ ТОГТООЛ, ЗӨВЛӨМЖ, АЛБАН БИЧГИЙН ХЭЛБЭРТЭЙ БАЙНА.
33.8.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ДОТОР ГАРГАСАН СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ШИЙДВЭРИЙГ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
33.9.СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ДАРГА НЬ, ТҮҮНИЙ ЭЗГҮЙД НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЬ ТӨЛӨӨЛНӨ.
33.10.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, АЖЛЫН БАЙРЫГ ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХАРИУЦНА.
33.11.ХОЁР БА ХЭД ХЭДЭН ДҮҮРЭГ НЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН НЭГ ТОЙРОГТ БАГТАЖ БАЙВАЛ АЛЬ ОЛОН СОНГОГЧТОЙ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ТУХАЙН ТОЙРОГ ДАХЬ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
33.12.НЭГ ДҮҮРЭГТ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН ТОЙРОГ БАГТСАН БОЛ ТУХАЙН ДҮҮРЭГ ДЭХ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ УГ ТОЙРГУУД ДАХЬ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
33.13.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСВИЙН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БА ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАД ХАМААРАХГҮЙ.
33.14.СОНГУУЛИЙН ХЭСЭГ ДЭХ НЭГЖИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙГ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА ТОГТООН, МӨРДҮҮЛНЭ.
33.15.ЭНЭ ХУУЛИЙН 33.8-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
33.15.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
33.15.2.АЛБАН ТУШААЛТАНД ГУРВАН САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
33.15.3.НАМ, ЭВСЛИЙН УДИРДЛАГА, СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ, НЭР ДЭВШИГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
33.15.4.НАМ, ЭВСЭЛ, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
33.16.ЭНЭ ХУУЛИЙН 33.8-Д ЗААСНЫГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙ ЗӨРЧСӨН БОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛНА.
34 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ЭРХ ХЭМЖЭЭ
34.1.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРИЙНХЭЭ ХЭМЖЭЭНД ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
34.1.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ;
34.1.2.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, САХИН БИЕЛҮҮЛЭХ ЯВДЛЫГ ХАНГАХ;
34.1.3.САНАЛ АВАХ БАЙРЫГ СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРГА ЗҮЙН НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАХ;
34.1.4.ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРАХ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, АЛБАН БИЧГИЙГ ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ;
34.1.5.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН АСУУДЛААР ТУХАЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ЗОХИХ ШАТНЫ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАХ, ТЭДГЭЭРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ;
34.1.6.УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ХУВААРИЛСАН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАЛТАД НЬ ХЯНАЛТ ТАВИХ;
34.1.7.САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БУСАД ЗҮЙЛИЙГ ХУВААРИЛАХ;
34.1.8.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ;
34.1.9.ХОЛБОГДОХ БАРИМТ МАТЕРИАЛЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХУВААРИЛАХ;
34.1.10.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН НЭГДСЭН ДҮНГ ГАРГАЖ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ;
34.1.11.ШИНЭЭР СОНГОГДСОН НЭР ДЭВШИГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАН СУМ, ДҮҮРГИЙН ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ;
34.1.12.ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЯВАГДСАН СОНГУУЛИЙН ДҮНГ НЭГТГЭЖ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮРГЭХ;
34.1.13.ДАХИН БОЛОН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ, ДАХИН БОЛОН НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛАХ АЖЛЫГ ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
34.1.14.СОНГУУЛИЙН БАРИМТ БИЧГИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ЦЭГЦЭЛЖ, ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ;
34.1.15.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ДЭЭД ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХ;
34.1.16.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ БИЧИГДЭХ НАМ, НЭР ДЭВШИГЧИЙН БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭРИЙГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТУЛГАН НЯГТАЛЖ, ҮНЭН ЗӨВИЙГ ХАРИУЦАХ;
34.1.17.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
ТАВДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ХЭСЭГ ДЭХ НЭГЖ
35 ДУГААР ЗҮЙЛ.ХЭСЭГТ САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГЖ
35.1.СОНГУУЛИЙН ХЭСЭГТ САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛ АВАХ БАЙР АЖИЛЛАНА.
35.2.САНАЛ АВАХ БАЙР НЬ АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭСЭН ОРОН ТООТОЙ, ТАВААС ДОЛООН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙНА.
35.3.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ САНАЛ АВАХ БАЙРЫГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 30-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БАЙГУУЛЖ, АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙГ ТОМИЛНО.
35.4.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ САНАЛ АВАХ БАЙРЫН БУСАД ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ДОЛООГООС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОМИЛНО.
35.5.САНАЛ АВАХ БАЙРЫН АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ӨӨРИЙН ХЭСЭГТ САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХУУЛЬ ЗҮЙН ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭНЭ.
35.6.ЭНЭ ХУУЛИЙН 35.1-Д ЗААСАН НЭГЖ НЬ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙРАНД АЖИЛЛАХ БӨГӨӨД УГ БАЙР ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ БЭЛЭН БОЛОХООС ӨМНӨ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, БАЙРААР ХАНГАХ АСУУДЛЫГ ТУХАЙН БАГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ШУУД ХАРИУЦНА.
35.7.САНАЛ АВАХ БАЙР ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
35.7.1.САНАЛ АВАХ БАЙРНЫ ХАЯГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ЦАГИЙН ХУВААРИЙГ СОНГОГЧДОД МЭДЭЭЛЭХ;
35.7.2.СОНГОГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, ШИЛЖИЖ ИРСЭН СОНГОГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ АСУУДЛААР УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИЛЦАХ;
35.7.3.САНАЛ АВАХ БАЙР, ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ, СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН БОЛОН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ ЗЭРЭГ САНАЛ АВАХАД ШААРДЛАГАТАЙ БУСАД ЗҮЙЛИЙГ БЭЛТГЭХ;
35.7.4.СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
35.7.5.САНАЛ ХУРААЛТЫН ДҮН, ХОЛБОГДОХ БИЧИГ БАРИМТЫГ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮРГЭХ;
35.7.6.СОНГУУЛИЙН БАРИМТ БИЧГИЙГ ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ЦЭГЦЭЛЖ, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ;
35.7.7.ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРАХ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, АЛБАН ТООТЫГ ЭРХ МЭДЛИЙНХЭЭ ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ;
35.7.8.СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭХ;
35.7.9.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
ЗУРГАДУГААР ДЭД БҮЛЭГ
ГАДААД УЛСАД СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА
36 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
36.1.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ТӨВ КОМИСС БАЙНА.
36.2.ТУХАЙН ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ САЛБАР КОМИСС БАЙНА.
36.3.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨВ КОМИССЫГ ГАДААДАД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 45-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ДАРГА, ДЭД ДАРГА, СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭСЭН ОРОН ТООГООР, НИЙТ ДОЛООН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР БАЙГУУЛНА.
36.4.ТӨВ КОМИСС НЬ САЛБАР КОМИССЫГ ГАДААДАД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 40-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГЭСЭН ОРОН ТООГООР, НИЙТ ГУРВААС ДОЛООН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДЭРГЭД БАЙГУУЛНА.
36.5.ТӨВ БОЛОН САЛБАР КОМИСС НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ХУУЛИЙН ХҮРЭЭНД, ХАРААТ БУСААР ЯВУУЛНА.
36.6.ТӨВ БОЛОН САЛБАР КОМИСС НЬ ТОГТООСОН ЖУРМЫН ДАГУУ ҮЙЛДСЭН ТАМГА, ТЭМДЭГ, АЛБАН БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭНЭ.
36.7.ТӨВ БОЛОН САЛБАР КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ НЬ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨСВӨӨС САНХҮҮЖНЭ.
36.8.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДОН ГАРАХ ТӨВ БОЛОН САЛБАР КОМИССЫН ШИЙДВЭР НЬ ТОГТООЛ, ЗАХИРАМЖ, ЗӨВЛӨМЖ, АЛБАН БИЧГИЙН ХЭЛБЭРТЭЙ БАЙНА.
36.9.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ГАРГАСАН ТӨВ БОЛОН САЛБАР КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
36.10.СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ТӨВ КОМИССЫГ ДАРГА НЬ, САЛБАР КОМИССЫГ АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ТӨЛӨӨЛНӨ.
36.11.ТӨВ КОМИССЫГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, БАЙРААР ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, САЛБАР КОМИССЫГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, БАЙРААР ТУХАЙН УЛСАД БАЙГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ХАНГАНА.
36.12.ТӨВ КОМИСС НЬ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШУУД УДИРДЛАГЫН ДАГУУ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
36.13.САЛБАР КОМИСС НЬ ТӨВ КОМИССЫН ШУУД УДИРДЛАГЫН ДАГУУ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
36.14.ЭНЭ ХУУЛИЙН 36.9-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
36.14.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
36.14.2.АЛБАН ТУШААЛТАНД ГУРВАН САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
36.14.3.НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫН СОНГУУЛЬД ТӨЛӨӨЛӨХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ, НЭР ДЭВШИГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
36.14.4.НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫН СОНГУУЛЬД ТӨЛӨӨЛӨХ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
37 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭ
37.1.ТӨВ КОМИСС ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
37.1.1.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ;
37.1.2.ЭРХ, ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, САХИН БИЕЛҮҮЛЭХ ЯВДЛЫГ ХАНГАХ;
37.1.3.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ӨГСӨН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХ;
37.1.4.САЛБАР КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРГА ЗҮЙН НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАХ;
37.1.5.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ХУУДАС, СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОН САНАЛ АВАХТАЙ ХОЛБООТОЙ БУСАД БАРИМТ БИЧГИЙГ САЛБАР КОМИССТ ХҮРГҮҮЛЭХ;
37.1.6.ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД САЛБАР КОМИССТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХ;
37.1.7.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ХУВААРИЛСАН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, САЛБАР КОМИССТ ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАЛТАД НЬ ХЯНАЛТ ТАВИХ;
37.1.8.ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРАХ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, АЛБАН БИЧГИЙГ ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ;
37.1.9.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
37.2.САЛБАР КОМИСС ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
37.2.1.САЛБАР КОМИССЫН БУЮУ САНАЛ АВАХ БАЙРНЫ ХАЯГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ЦАГИЙН ХУВААРИЙГ СОНГОГЧДОД МЭДЭЭЛЭХ;
37.2.2.ӨӨРИЙН БАЙРЛАДАГ УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ, СОНГОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ГАРГАН ТӨВ КОМИССТ ХҮРГҮҮЛЭХ;
37.2.3.САНАЛ АВАХ БАЙР, САНАЛЫН ХАЙРЦАГ, САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ, САНАЛ АВАХАД ШААРДЛАГАТАЙ БУСАД ЗҮЙЛИЙГ БЭЛТГЭЖ, СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
37.2.4.САНАЛ ХУРААЛТ ДУУССАНЫ ДАРАА БИТҮҮМЖИЛСЭН ДУГТУЙТАЙ САНАЛЫН ХУУДАС, САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛААГҮЙ ҮЛДСЭН, ХУРААГДСАН, ХҮЧИНГҮЙ САНАЛЫН ХУУДСЫГ ТУС ТУСАД НЬ ТООЛЖ, БАРУУН ДЭЭД ӨНЦГИЙГ НЬ ХАЙЧЛАН, ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТУСГАН БООЖ БИТҮҮМЖЛЭН, САНАЛ ХУРААЛТЫН ТУХАЙ САЛБАР КОМИССЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ, СОНГУУЛИЙН БУСАД БАРИМТ БИЧГИЙН ХАМТ ТӨВ КОМИССТ НЭН ДАРУЙ ХҮРГҮҮЛЭХ;
37.2.5.ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНД ХАМААРАХ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, АЛБАН БИЧГИЙГ ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ШИЙДВЭРЛЭХ;
37.2.6.ДЭЭД ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ӨГСӨН ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХ;
37.2.7.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС
38 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДАЛ
38.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ХҮН АМЫН ТООГ СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТЭЙ ХАРЬЦУУЛАН ГАРГАСАН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН УЛСЫН ИХ ХУРАЛ ТУХАЙ БҮР БАТАЛНА.
38.2.ЕРӨНХИЙЛӨГЧ, ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ДООР ДУРДСАН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ:
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
38.2.1.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ;
38.2.2.НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХ, СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ БОЛОН СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ ХЭВЛЭХ, ХҮРГҮҮЛЭХ ЗАРДАЛ;
38.2.3.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАРДАЛ;
38.2.4.САНАЛЫН ХУУДАС ХЭВЛҮҮЛЭХ, ХАМГААЛАХ, ХҮРГҮҮЛЭХ ЗАРДАЛ;
38.2.5.СОНГУУЛИЙН ДҮН, МЭДЭЭНИЙ МАЯГТ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН ДЭМЖИГЧ-СОНГОГЧИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ МАЯГТ, СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭВЛЭХ, ХҮРГҮҮЛЭХ ЗАРДАЛ;
38.2.6.ТАМГА, ТЭМДЭГ, ЛАЦ, САНАЛЫН ХУУДАС БИТҮҮМЖЛЭН ХАДГАЛАХ УУТ БЭЛТГЭХ ЗАРДАЛ;
38.2.7.САНАЛ АВАХ, ТООЛОХ, ДҮН ГАРГАХ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЭДГЭЭРИЙН СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ, ПРОГРАММ ХАНГАМЖ, ХУДАЛДАН АВАХ, ТҮРЭЭСЛЭХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ, ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ДААТГАЛ, ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ ХИЙХ ХЭРЭГСЭЛ, ТЭДГЭЭРИЙГ ХУДАЛДАН АВАХ, ТҮРЭЭСЛЭХ, АШИГЛАХ, ХАМГААЛАХ, ХАДГАЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ, ХЭВЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ТЭЭВЭРЛЭХ, ХҮРГЭХ, ТАТАН АВАХ ЗАРДАЛ;
38.2.8.САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГИЙН МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЗАРДАЛ;
38.2.9.САНАЛЫН ХАЙРЦАГ ХИЙХ, ХҮРГЭХ, САНАЛ АВАХ БАЙРЫН БОЛОН САНАЛ АВАХ БАЙР БЭЛТГЭХ, ТОХИЖУУЛАХ ЗАРДАЛ;
38.2.10.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЭРХ ЗҮЙН БУСАД АКТ, ГАРЫН АВЛАГА, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ БОЛОВСРУУЛАХ, ХЭВЛЭХ, ХҮРГЭХ ЗАРДАЛ;
38.2.11.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГИЙН ГИШҮҮН, ДААМАЛ, НӨӨЦ ДААМЛЫН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН СУРГАЛТЫН ЗАРДАЛ;
38.2.12.СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ БОЛОН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ, ХУГАЦААНЫ ТАЛААР СОНГОГЧДЫГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ;
38.2.13.СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРЦУУЛАЛТЫГ ХЯНАН ШАЛГАХАД ГАРАХ ЗАРДАЛ;
38.2.14.НЭМЭЛТ БОЛОН ДАХИН САНАЛ ХУРААХ, ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ЗАРДАЛ;
38.2.15.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГИЙН БОЛОН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, ДААМАЛ, НӨӨЦ ДААМЛЫН ТУХАЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАСАН ХУГАЦААНЫ МӨНГӨН УРАМШУУЛАЛ, ХООЛНЫ ЗАРДАЛ;
38.2.16.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БИЧИГ ХЭРЭГ, ШУУДАН, ХОЛБОО, УНАА, АЛБАН ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ;
38.2.17.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХТАЙ ХОЛБОГДОН ГАРАХ ЗАРДАЛ;
38.2.18.ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЗАРДАЛ;
38.2.19.СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН БУСАД ЗАРДАЛ.
38.3.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДООР ДУРДСАН ЗАРДЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВТ ТУСГАНА:
38.3.1.СОНГОГЧДЫГ БҮРТГЭХ, ТЭДНИЙГ ТАНЬЖ ОРУУЛАХ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, СЭЛБЭГ, ПРОГРАММ ХАНГАМЖ, ТУСГАЙ ТЭМДЭГЛЭЛ ХИЙХ ХЭРЭГСЭЛ, ТЭДГЭЭРИЙГ ХУДАЛДАН АВАХ, ТҮРЭЭСЛЭХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙХ, ХЭВЛЭХ, ТЭЭВЭРЛЭЖ ХҮРГҮҮЛЭХ, ТАТАН АВАХ БОЛОН ТҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН БУСАД ЗАРДАЛ;
38.3.2.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТҮҮНИЙГ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРЛУУЛАХ, ТҮҮНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖ, ТҮРЭЭС, ХЭВЛЭХ, ХҮРГЭХ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН БУСАД ЗАРДАЛ;
38.3.3.УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛОН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫ ЗАРДАЛ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ, ХООЛ, УНААНЫ ЗАРДАЛ;
38.3.4.УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛОН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН БУСАД ЗАРДАЛ;
38.3.5.СОНГОГЧДЫГ БҮРТГЭХ, САНАЛ АВАХ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ТОМИЛОЛТ, УНААНЫ ЗАРДАЛ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ҮҮРЭГ БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ШУУРХАЙ БАГИЙН МӨНГӨН УРАМШУУЛАЛ, ХООЛ, УНААНЫ ЗАРДАЛ;
38.3.6.НЭМЭЛТ БОЛОН ДАХИН САНАЛ ХУРААХ, ЭЭЛЖИТ БУС БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ТОХИОЛДОЛД УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ЗАРДАЛ;
38.3.7.ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЗАРДАЛ.
38.4.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДООР ДУРДСАН ЗАРДЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЖ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨВТ ТУСГАНА:
38.4.1.САНАЛ АВАХ БАЙРЫН ХАМГААЛАЛТ, ШАТАХУУН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЗАРДАЛ;
38.4.2.ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТОМИЛОЛТ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ, ХООЛНЫ ЗАРДАЛ.
38.5.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ.
39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСЛАХ
39.1.СОНГУУЛИЙН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ БАЙР БОЛОН САНАЛ АВАХ БАЙРЫГ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАРГАЖ ӨГНӨ.
39.2.СОНГУУЛИЙН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫГ АЖИЛЛАХ БАЙР, ТЭЭВЭР, ХОЛБОО БОЛОН БУСАД ШААРДЛАГАТАЙ ХЭРЭГСЛЭЭР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАНГАХ АСУУДЛЫГ ТУХАЙН ШАТНЫ ЗАСАГ ДАРГА ХАРИУЦНА.
39.3.ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, 51 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИЙН ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БУСАД ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДАЙЧЛАН ГАРГУУЛАХ ЭРХТЭЙ БА ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
39.4.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА АУДИТ ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАНА.
39.5.ЭНЭ ХУУЛИЙН 39.1, 39.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
39.6.ЭНЭ ХУУЛИЙН 39.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ЗАСАГ ДАРГЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
ДОЛДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ.
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
40 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
40.1.СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА БУЮУ НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ, ТҮҮНЧЛЭН НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ СОНГОГЧДОД СУРТАЛЧЛАХ, ТАЙЛБАРЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГООР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ШУУД БОЛОН ШУУД БУС ЗАРДАЛ /ЦААШИД "СОНГУУЛИЙН ЗАРДАЛ" ГЭХ/ ГАРГАНА.
40.2.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ НЬ ДАРААХ ХӨРӨНГӨӨС БҮРДЭНЭ:
40.2.1.ХАНДИВ;
40.2.2.НАМЫН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ;
40.2.3.НЭР ДЭВШИГЧИЙН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ.
40.3.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ БАНКИНД НЭЭЛГЭСЭН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛНА.
40.4.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЬ ТӨГРӨГИЙН ДАНС БАЙНА.
40.5.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ӨӨР ДАНСАНД БОЛОН ХАНДИВЫН БУС АРГААР СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ЦУГЛУУЛАХ, ТҮҮНЧЛЭН БЭЛЭН МӨНГӨӨР ХҮЛЭЭН АВСАН ХАНДИВЫГ ЗАРДЛЫН ДАНСАНД ОРУУЛАХГҮЙГЭЭР ЗАРЦУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
40.6.ЭНЭ ХУУЛИЙН 40.3, 40.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
41 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ
41.1.ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА НЭР ДЭВШИГЧЭЭС СОНГУУЛЬД ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ХҮН АМЫН ТОО ЗЭРГИЙГ ХАРГАЛЗАН САНАЛ АВАХ ӨДРӨӨС 120-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОГТООНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
41.2.ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА СОНГУУЛЬД НАМ, ЭВСЛЭЭС ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 120-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОГТООНО.
41.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГААС ТОГТООСОН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН АЙМАГ, НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТЫН САЛБАР БАЙГУУЛЛАГА НЬ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГ ДЭХ ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОЙРОГТ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧЭЭС ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 90-ЭЭС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ТОГТООНО.
42 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ЗАРЦУУЛАЛТ
42.1.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛСЭН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ЗОРИУЛАН БЭЛЭН БОЛОН БЭЛЭН БУС ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭЛБЭРЭЭР ЗАРЦУУЛНА.
42.2.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛСЭН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ДАРААХ ЗОРИУЛАЛТААР ЗАРЦУУЛНА:
42.2.1.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАЙЛБАРЛАН ТАНИУЛАХ;
42.2.2.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙГ СУРТАЛЧЛАХ;
42.2.3.СОНГУУЛИЙН УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХ;
42.2.4.БИЧИГ ХЭРЭГ, ШУУДАН, ХОЛБОО, УНААНЫ БОЛОН АЛБАН ТОМИЛОЛТ, ХӨЛС, УРАМШУУЛАЛ;
42.2.5.ДЭЭР ДУРДСАН ЗАРДАЛТАЙ ХОЛБООТОЙ БУСАД.
42.3.МӨНГӨН БУСААР ХҮЛЭЭН АВСАН ХАНДИВЫГ, ХАНДИВЫН ГЭРЭЭНД ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛНА.
42.4.ЭНЭ ХУУЛИЙН 42 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС
43 ДУГААР ЗҮЙЛ.НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС
43.1.НАМ УЛСЫН ХЭМЖЭЭНД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГ ДАНСТАЙ БАЙНА.
43.2.НАМ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГТ САЛБАРТАЙ БОЛ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГТ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСТАЙ БАЙЖ БОЛНО.
43.3.НАМ БАНКТАЙ ЭНЭ ХУУЛЬ, БАНКНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС ЭЗЭМШИГЧИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭНЭ.
43.4.НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ НЬ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ДОТООД ДҮРЭМД ЗААСАН ЭРХ БҮХИЙ НЭГ ЭТГЭЭДЭД ХАДГАЛАГДАХ БӨГӨӨД ТҮҮНИЙ ЭРХ ОЛГОСНООР ӨӨР ЭТГЭЭД ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БОЛНО.
43.5.НАМ НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ДУГААР, БАНКНЫ НЭРИЙГ ДАРААХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ, БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ:
43.5.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА;
43.5.2.ТАТВАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА;
43.5.3.ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА.
43.6.НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХУРИМТЛАГДАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНД ТУСГАЙЛАН ХЯЗГААР ТОГТООХГҮЙ БОЛОВЧ ТУХАЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЦУУЛАХ ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙНА.
43.7.ЭНЭ ХУУЛЬД ТУСГАЙЛАН ЗААСАН ХУГАЦААНААС БУСАД ТОХИОЛДОЛД НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БУЮУ БИТҮҮМЖЛЭХ БӨГӨӨД ЗӨВХӨН ОРЛОГО ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ.
43.8.ЭНЭ ХУУЛИЙН 43.5, 43.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НАМ, ЭВСЛИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, НАМ, ЭВСЛИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
44 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ
44.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИАР ДООР ДУРДСАН ХУГАЦААНД НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАЖ БОЛНО:
44.1.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИАР НАМЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭСЭН ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ;
44.1.2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИАР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХ ӨДРӨӨС СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМ ДАНГААР БОЛОН ХАМТАРЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААНД НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАЖ БОЛНО.
44.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИАР ДООР ДУРДСАН ХУГАЦААНД НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАЖ БОЛНО:
44.3.1.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИАР НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ;
44.3.2.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИАР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХ ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.4.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ХАМТАРСАН НАМУУД НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭХЭЭС БУСАД ЗОРИУЛАЛТААР ТУХАЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД ТУХАЙН НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
44.5.НАМ ЭВСЭЛ БАЙГУУЛАН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА БОЛ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ШИЛЖҮҮЛЭХЭЭС БУСАД ЗОРИУЛАЛТААР СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС БИЕ ДААН ЗАРЛАГА ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
44.6.ЭНЭ ХУУЛИЙН 43.2-Т ЗААСАН ХОЁР БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСТАЙ НАМЫН ТУХАЙД СОНГУУЛИЙН ДАНС ХООРОНД ХИЙГДСЭН ШИЛЖҮҮЛГИЙГ ЗАРДАЛД ДАВХАРДУУЛАН ТООЦОХГҮЙ.
44.7.НАМ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ЗАРЛАГЫН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААГААР НЭЭЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ, ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН АЛЬ НЭГИЙН ХАМТ БАНКИНД ХҮРГҮҮЛСНЭЭР ТУХАЙН БАНК СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ БИТҮҮМЖЛЭЛИЙГ ХҮСЭЛТЭД ЗААСАН ХУГАЦААГААР НЭЭНЭ:
44.7.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТУХАЙД НАМЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.7.2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИЙН ТУХАЙД ТУХАЙН НАМААС НЭР ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.7.3.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД НАМ, ХАМТАРСАН НАМУУДААС НЭР ДЭВШҮҮЛСЭН ТУХАЙ ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
44.7.4.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ТУХАЙН НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.7.5.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИЙН ТУХАЙД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
44.7.6.НАМ ЭВСЭЛ БАЙГУУЛАН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭСЭН ТУХАЙ БАРИМТЫН ХУУЛБАР.
44.8.ЭВСЭЛД БАГТСАН НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗӨВХӨН ЭВСЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨӨР БУСАД ЗАРДАЛ ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
44.9.ЭНЭ ХУУЛИЙН 44.4, 44.5, 44.8-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
45 ДУГААР ЗҮЙЛ.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС
45.1.ЭВСЭЛ БАЙГУУЛАГДСАН ӨДРӨӨСӨӨ ХОЙШ ТАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГ ДАНСЫГ НЭЭЛГЭНЭ.
45.2.ЭВСЭЛ НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСТАЙ БАЙЖ БОЛНО.
45.3.ЭВСЭЛ БАНКТАЙ ЭНЭ ХУУЛЬ, БАНКНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС ЭЗЭМШИГЧИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭНЭ.
45.4.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ НЬ ЭВСЛИЙН ДАРГА, ЭСХҮЛ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТАНД ХАДГАЛАГДАХ БӨГӨӨД ТҮҮНИЙ ЭРХ ОЛГОСНООР ӨӨР ЭТГЭЭД ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БОЛНО.
45.5.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЬ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХУГАЦААНД БУЮУ ТУХАЙН ЭВСЭЛ ТАРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД АШИГЛАГДАНА.
45.6.ЭВСЭЛ НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ДАНСНЫ ДУГААР, БАНКНЫ НЭРИЙГ ДАРААХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ, БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ:
45.6.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА;
45.6.2.ТАТВАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА;
45.6.3.ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА.
45.7.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХУРИМТЛАГДАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНД ТУСГАЙЛАН ХЯЗГААР ТОГТООХГҮЙ БОЛОВЧ ТУХАЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЦУУЛАХ ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙНА.
45.8.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНААС БУСАД ТОХИОЛДОЛД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БУЮУ БИТҮҮМЖЛЭХ БӨГӨӨД ЗӨВХӨН ОРЛОГО ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ.
45.9.ЭВСЭЛД НЭГДСЭН НАМУУД НЬ ТУС ТУСЫН НАМЫН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ЦУГЛАСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭН, УГ ДАНСНААС ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ГАРГАНА.
45.10.ЭВСЭЛД НЭГДСЭН НАМЫН СОНГУУЛИЙН ДАНСНААС ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХУГАЦААНД БУЮУ ЭВСЭЛ ТАРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ЭВСЭЛД НЭГДСЭН НАМ БИЕ ДААН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
45.11.ДАРААГИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСЭН ӨДРИЙГ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ХУГАЦАА ДУУССАН ГЭЖ ОЙЛГОНО.
45.12.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНААС БУСАД ТОХИОЛДОЛД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БУЮУ БИТҮҮМЖЛЭХ БӨГӨӨД ЗӨВХӨН ОРЛОГО ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ.
46 ДУГААР ЗҮЙЛ.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ
46.1.ЭВСЛИЙГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭСЭН ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАЖ БОЛНО.
46.2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХ ӨДРӨӨС, СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААНД ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАЖ БОЛНО.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
46.3.ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ЗАРЛАГЫН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААГААР НЭЭЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ, ДАРААХ БАРИМТ БИЧГИЙН АЛЬ НЭГИЙН ХАМТ БАНКИНД ХҮРГҮҮЛСНЭЭР ТУХАЙН БАНК СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ БИТҮҮМЖЛЭЛИЙГ ХҮСЭЛТЭД ЗААСАН ХУГАЦААГААР НЭЭНЭ:
46.3.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН ТУХАЙД НАМ, ЭВСЛИЙГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
46.3.2.УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИЙН ТУХАЙД ТУХАЙН НАМААС НЭР ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47 ДУГААР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС
47.1.НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСТАЙ БАЙНА:
47.1.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47.1.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН;
47.1.3.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47.1.4.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47.2.НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХААР БҮРТГЭХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ НЭР ДЭВШИГЧ ӨӨРӨӨ, ЭСХҮЛ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН НЭГ ДАНСЫГ НЭЭЛГЭНЭ.
47.3.БАНК НЭР ДЭВШИГЧТЭЙ ЭНЭ ХУУЛЬ, БАНКНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС ЭЗЭМШИГЧИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ЗАРДЛЫН ДАНС НЭЭНЭ.
47.4.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ТАВ ХОНОГИЙН ДОТОР ДАНСНЫ ДУГААР, БАНКНЫ НЭРИЙГ ДАРААХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ, БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ:
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
47.4.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА;
47.4.2.ТАТВАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА;
47.4.3.ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА.
47.5.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ТАВ ХОНОГИЙН ДОТОР АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ДАНСНЫ ДУГААР, БАНКНЫ НЭРИЙГ МЭДЭГДЭЖ БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47.6.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭЛГЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ТАВ ХОНОГИЙН ДОТОР СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ДАНСНЫ ДУГААР, БАНКНЫ НЭРИЙГ МЭДЭГДЭЖ БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
47.7.НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНДАА ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, ХАНДИВЫГ ХУРИМТЛУУЛНА.
47.8.НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧИЙН ХУВЬД ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, ХАНДИВААС ГАДНА НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ШИЛЖҮҮЛСЭН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХУРИМТЛУУЛНА.
47.9.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ НЬ ТУХАЙН НЭР ДЭВШИГЧ ӨӨРТ НЬ ХАДГАЛАГДАХ БӨГӨӨД ТҮҮНИЙ ЭРХ ОЛГОСНООР ӨӨР ЭТГЭЭД ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БОЛНО.
47.10.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХУРИМТЛАГДАХ МӨНГӨН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНД ТУСГАЙЛАН ХЯЗГААР ТОГТООХГҮЙ БОЛОВЧ ТУХАЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЦУУЛАХ ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙНА.
47.11.ЭНЭ ХУУЛИЙН 47.4, 47.5, 47.6-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
48 ДУГААР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАХ
48.1.НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС НЭЭСЭН ӨДРӨӨС ЭХЭЛЖ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ХҮРГҮҮЛЭХ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС ЗАРЛАГА ГАРГАНА.
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
ХАНДИВ
49 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ХАНДИВ
49.1.СОНГУУЛИЙН ХАНДИВ /ЦААШИД "ХАНДИВ" ГЭХ/ НЬ ДАРААХ ХЭЛБЭРТЭЙ БАЙНА:
49.1.1.МӨНГӨН;
49.1.2.МӨНГӨН БУС.
49.2.ХАНДИВЛАГЧ НЬ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГА ХАНГАСАН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙНА.
49.3.ЭНЭ ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ, ТҮҮНЧЛЭН ТУХАЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ДҮРЭМД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХАНДИВЛАГЧ БАЙЖ БОЛНО.
50 ДУГААР ЗҮЙЛ.МӨНГӨН ХАНДИВ
50.1.МӨНГӨН ХАНДИВ ДАРААХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА:
50.1.1.ИРГЭНИЙ ХУВЬД ГУРВАН САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ;
50.1.2.ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВЬД АРВАН ТАВАН САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ.
50.2.ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ НЭГ НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧИД ЖИЛД ЗӨВХӨН НЭГ УДАА ХАНДИВ ӨГЧ БОЛНО.
50.3.ЭВСЭЛД НЭГДСЭН НАМД СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ХАНДИВ ӨГСӨН БОЛ ТУХАЙН НАМЫН НЭГДСЭН ЭВСЭЛД ДАВХАРДУУЛАН СОНГУУЛИЙН ХАНДИВ ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО.
50.4.ХАНДИВ ӨГЧ БАЙГАА ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ РЕГИСТРИЙН ДУГААРАА БАНКНЫ ГҮЙЛГЭЭНИЙ БАРИМТАД ЗААВАЛ ТУСГАХ БӨГӨӨД ЭНЭ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ ХАНДИВЫГ ХАНДИВ ХҮЛЭЭН АВАГЧ БУЦААН ШИЛЖҮҮЛНЭ.
50.5.БУЦАХ ХАЯГ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХАНДИВЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ УЛСЫН ОРЛОГОД БУЮУ ТӨРИЙН САНД ШИЛЖҮҮЛНЭ.
50.6.ХУУЛИЙН ЭТГЭЭД МӨНГӨН ХАНДИВ ӨГСӨН БОЛ УГ ХАНДИВЫГ САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАНДАА ТУСГАНА.
50.7.ХУУЛИЙН ЭТГЭЭД БЭЛЭН МӨНГӨӨР ХАНДИВ ӨГӨХ, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС БЭЛЭН МӨНГӨӨР ХАНДИВ АВАХЫГ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ, ЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБТ ХОРИГЛОНО.
50.8.ИРГЭНЭЭС БЭЛЭН МӨНГӨӨР ХАНДИВ ХҮЛЭЭН АВЧ БОЛОХ БӨГӨӨД ЭНЭ ТОХИОЛДОЛД ХАНДИВ ӨГЧ БАЙГАА ИРГЭНИЙ ОВОГ НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ХАНДИВ ЦУГЛУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ТЭМДЭГЛЭН, ТҮҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ОРУУЛНА.
50.9.ЭНЭ ХУУЛИЙН 50.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
50.9.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
50.9.2.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
50.10.ЭНЭ ХУУЛИЙН 50.7, 50.8-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
50.10.1.НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
50.10.2.ИРГЭН, НАМ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ, СОНГУУЛИЙН ШТАБЫН УДИРДЛАГЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
50.11.ЭНЭ ХУУЛИЙН 50.2, 50.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧИЖ АВСАН ХАНДИВЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ УЛСЫН ОРЛОГОД БУЮУ ТӨРИЙН САНД ШИЛЖҮҮЛНЭ.
51 ДУГААР ЗҮЙЛ.МӨНГӨН БУС ХАНДИВ
51.1.МӨНГӨН БУС ХАНДИВТ ДАРААХ ЗҮЙЛ ХАМААРНА:
51.1.1.ҮЛ ХӨДЛӨХ БОЛОН ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛАХ, ЭЗЭМШҮҮЛЭХ;
51.1.2.ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ.
51.2.МӨНГӨН БУС ХАНДИВЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ХОЙШ ДУУСАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ЗӨВХӨН НЭР ДЭВШИГЧИД ӨГНӨ.
51.3.МӨНГӨН БУС ХАНДИВ ӨГЧ БАЙГАА ТОХИОЛДОЛД ХАНДИВЛАГЧ НЬ НЭР ДЭВШИГЧ, ТҮҮНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ БИЧГЭЭР ХАНДИВЫН ГЭРЭЭ БАЙГУУЛНА.
51.4.МӨНГӨН БУС ХАНДИВЫН ҮНЭЛГЭЭГ ХАНДИВЫН ГЭРЭЭГЭЭР ХАРИЛЦАН ТОГТООХ БӨГӨӨД УГ ҮНЭЛГЭЭ НЬ ИРГЭН БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ӨГӨХ ХАНДИВЫН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
51.5.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ТУСАЛЖ БАЙГАА АЛИВАА ЭТГЭЭД НЬ ХӨЛСГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛ УГ АЖЛЫГ ХАНДИВТ БУЮУ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ТООЦОХГҮЙ.
51.6.ЭНЭ ХУУЛИЙН 51.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
51.6.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
51.6.2.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
51.7.ЭНЭ ХУУЛИЙН 51.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
51.8.ЭНЭ ХУУЛИЙН 51.2-51.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧИЖ АВСАН ХАНДИВЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ УЛСЫН ОРЛОГОД БУЮУ ТӨРИЙН САНД ШИЛЖҮҮЛНЭ.
52 ДУГААР ЗҮЙЛ. ХАНДИВ ӨГӨХ, ХҮЛЭЭН АВАХЫГ ХОРИГЛОХ
52.1.ДАРААХ ЭТГЭЭДЭЭС ХАНДИВ ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО:
52.1.1.ГАДААД УЛС БУЮУ ГАДААДЫН БАЙГУУЛЛАГА /ХАМТАРСАН БАЙГУУЛЛАГЫН ГАДААДЫН ОРОЛЦОГЧ/;
52.1.2.ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА;
52.1.3.ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА;
52.1.4.ГАДААД УЛСЫН ИРГЭН;
52.1.5.ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН;
52.1.6.АРВАН НАЙМАН НАС ХҮРЭЭГҮЙ ХҮН;
52.1.7.ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД;
52.1.8.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДСОН АЛБАН ТАТВАРЫН ӨР ТӨЛБӨРТЭЙ, ДАМПУУРСАН, БАНКНЫ ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД;
52.1.9.ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ, ШАШНЫ БОЛОН БУСАД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА;
52.1.10.БАЙГУУЛАГДААД НЭГ ЖИЛ БОЛООГҮЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД.
52.2.ХАНДИВ ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН ЭТГЭЭД СОНГУУЛИЙН ХАНДИВ ӨГСӨН БОЛ ХАНДИВ ХҮЛЭЭН АВАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД БУЦААН ШИЛЖҮҮЛНЭ.
52.3.ХАНДИВ ӨГСӨН ЭТГЭЭДИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ БОЛ ХАНДИВ ХҮЛЭЭН АВАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД БУЦААН ШИЛЖҮҮЛНЭ.
52.4.ЭНЭ ХУУЛИЙН 52.2, 52.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧИЖ, ХАНДИВ ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН ЭТГЭЭДЭЭС ХАНДИВ ХҮЛЭЭН АВСАН БОЛ ТУХАЙН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАЖ, ХҮЛЭЭН АВСАН ХАНДИВЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ УЛСЫН ОРЛОГОД БУЮУ ТӨРИЙН САНД ШИЛЖҮҮЛНЭ.
ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ЗАРЦУУЛАХ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
53 ДУГААР ЗҮЙЛ.НАМ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ЗАРЦУУЛАХ
53.1.НАМ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ХУРИМТЛУУЛСАН ӨӨРИЙН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭН, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ.
53.2.НАМ ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН ХӨДЛӨХ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ НАМ, ЭВСЛИЙН БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБААР ДАМЖУУЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛУУЛЖ БОЛОХ БӨГӨӨД ЭНЭ НЬ ХАНДИВТ ТООЦОГДОХГҮЙ.
53.3.НАМ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗАРЦУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
54 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН ЗАРДАЛД ЗАРЦУУЛАХ
54.1.НЭР ДЭВШИГЧ НЬ ӨӨРИЙН ХУВИЙН ОРЛОГООР ОЛСОН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ОРУУЛАН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ГАРГАНА.
54.2.НЭР ДЭВШИГЧИЙН ХУВИЙН ОРЛОГООР ОЛСОН МӨНГӨН ХӨРӨНГӨ ГЭДЭГТ ТУХАЙН ХУВЬ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНЧЛЭН ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ХӨРӨНГИЙН ОРЛОГО ХАМААРНА.
54.3.НЭР ДЭВШИГЧ НЬ ӨӨРИЙН ХУВИЙН ӨМЧИЙН БУСАД ХӨДЛӨХ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ӨӨРИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ШУУД, ШУУД БУСААР АШИГЛАХ ЭРХТЭЙ.
54.4.НЭР ДЭВШИГЧ НЬ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗАРЦУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
ТАВДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧ ХАРИЛЦАН ХАРИУЦАХ
55 ДУГААР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ ХАРИУЦАХ
55.1.НАМ, ЭВСЭЛ НЬ ӨӨРИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХУРИМТЛАГДСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЭХ БАЙДЛААР ӨӨРИЙН ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ ХАРИУЦНА.
55.2.НАМ, ЭВСЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛСЭН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХАНДИВТ ТООЦОХГҮЙ.
56 ДУГААР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ НАМ, ЭВСЭЛД ШИЛЖҮҮЛЭХ
56.1.НЭР ДЭВШИГЧ НЬ ӨӨРИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ХУРИМТЛАГДСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ НАМ, ЭВСЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ БОЛНО.
56.2.НЭР ДЭВШИГЧИЙН ЗАРДЛЫН ДАНСНААС НАМ, ЭВСЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ШИЛЖҮҮЛСЭН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ХАНДИВТ ТООЦОХГҮЙ.
ЗУРГАДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЯНАЛТ
57 ДУГААР ЗҮЙЛ.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
57.1.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН НЬ ОРЛОГО БА ЗАРЛАГЫН МЭДЭЭЛЛЭЭС БҮРДЭНЭ.
57.2.НАМ, ЭВСЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН НЬ МӨНГӨН БА МӨНГӨН БУС ХӨРӨНГИЙН ТАЙЛАН БАЙНА.
57.3.НАМ, ЭВСЭЛ НЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ 45 ХОНОГТ БАГТААН ЗАРДЛЫН ТАЙЛАН ГАРГАЖ, СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
57.4.НАМ, ЭВСЭЛ НЬ ЗАРДЛЫН ТАЙЛАНД АУДИТ ХИЙЛГЭЖ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН БАЙНА.
57.5.ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАНА:
57.5.1.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСААС ЗАРЛАГА ГАРГАЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨХ МӨНГӨН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, ЭХ ҮҮСВЭР /ГҮЙЛГЭЭ ТУС БҮРЭЭР/;
57.5.2.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭ НЭЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ХААГДАХ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ОРСОН ОРЛОГЫН ХЭМЖЭЭ;
57.5.3.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭ НЭЭСЭН ӨДРӨӨС ХОЙШ ХААГДАХ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ОРСОН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР /ГҮЙЛГЭЭ ТУС БҮРЭЭР/;
57.5.4.ЗАРЛАГЫН АНГИЛАЛ, ГҮЙЦЭТГЭЛ, ГЭРЭЭНИЙ ХАМТ;
57.5.5.ҮЛДЭГДЛИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ. /НАМ, ЭВСЭЛ ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН ЗАРДЛЫН ДАНСТАЙ БОЛ ДАНС ТУС БҮРИЙН/.
57.6.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС БАЙРШУУЛСАН БАНКНЫ ЗАХИРАЛ, ЭСХҮЛ САЛБАРЫН ЭРХЛЭГЧ НЬ УГ ДАНСНЫ БҮХ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАН ГАРГАЖ, САНАЛ ХУРААЛТ ДУУССАН ӨДРӨӨС ХОЙШ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД 45 ХОНОГИЙН ДОТОР ХҮРГҮҮЛНЭ.
57.7.ЭНЭ ХУУЛИЙН 57.3, 57.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НАМ, ЭВСЛИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 57.6-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН БАНКНЫ ЗАХИРЛЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
58 ДУГААР ЗҮЙЛ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
/ЭНЭ ЗҮЙЛИЙН ГАРЧИГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
58.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ 30 ХОНОГТ БАГТААН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ГАРГАЖ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
58.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ ЗАРДЛЫН ТАЙЛАНДАА АУДИТ ХИЙЛГЭЖ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН БАЙНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
58.3.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАНА:
58.3.1.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ОРСОН ОРЛОГЫН НИЙТ ХЭМЖЭЭ. ҮҮНЭЭС:
58.3.1.А.ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС ОРУУЛСАН ОРЛОГО;
58.3.1.Б.НАМ, ХАМТАРСАН НАМУУД, ЭВСЛЭЭС ОРУУЛСАН ОРЛОГО;
58.3.1.В.ХАНДИВЫН ОРЛОГО.
58.3.2.ХАНДИВЛАГЧ ИРГЭНИЙ ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГ, ХАНДИВЫН ХЭМЖЭЭ, ХЭЛБЭР;
58.3.3.ХАНДИВЛАГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, ОРШИН БАЙГАА ГАЗРЫН ХАЯГ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, ХАНДИВЫН ХЭМЖЭЭ, ХЭЛБЭР;
58.3.4.ЗАРЛАГЫН АНГИЛАЛ, ГҮЙЦЭТГЭЛ;
58.3.5.ҮЛДЭГДЛИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ.
58.4.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС БАЙРШУУЛСАН БАНКНЫ ЗАХИРАЛ, САЛБАРЫН ЭРХЛЭГЧ НЬ УГ ДАНСНЫ БҮХ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАН ГАРГАЖ, САНАЛ ХУРААЛТ ДУУССАН ӨДРӨӨС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДОТОР СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
58.5.ЭНЭ ХУУЛИЙН 58.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 58.4-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН БАНКНЫ ЗАХИРЛЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
59 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
/ЭНЭ ЗҮЙЛИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
59.1.ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ 30 ХОНОГТ БАГТААН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН ГАРГАЖ ТУХАЙН ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
59.2.ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАНА:
59.2.1.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНСАНД ОРСОН ОРЛОГЫН НИЙТ ХЭМЖЭЭ. ҮҮНЭЭС:
59.2.1.А.ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС ОРУУЛСАН ОРЛОГО;
59.2.1.Б.ХАНДИВЫН ОРЛОГО.
59.2.2.ХАНДИВЛАГЧ ИРГЭНИЙ ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГ, ХАНДИВЫН ХЭМЖЭЭ, ХЭЛБЭР;
59.2.3.ХАНДИВЛАГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, ОРШИН БАЙГАА ГАЗРЫН ХАЯГ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, ХАНДИВЫН ХЭМЖЭЭ, ХЭЛБЭР;
59.2.4.ЗАРЛАГЫН АНГИЛАЛ, ГҮЙЦЭТГЭЛ;
59.2.5.ҮЛДЭГДЛИЙН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ.
59.3.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДАНС БАЙРШУУЛСАН БАНКНЫ ЗАХИРАЛ, ЭСХҮЛ САЛБАРЫН ЭРХЛЭГЧ НЬ УГ ДАНСНЫ БҮХ ГҮЙЛГЭЭГ НЭГТГЭСЭН ТАЙЛАН ГАРГАЖ, САНАЛ ХУРААЛТ ДУУССАН ӨДРӨӨС ХОЙШ 45 ХОНОГИЙН ДОТОР ТУХАЙН ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
59.4.ЭНЭ ХУУЛИЙН 59.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЛИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 59.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН БАНКНЫ ЗАХИРЛЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
60 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГИЙН ХЯНАЛТ БА НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДАЛ
60.1.СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН, ХОЛБОГДОХ БУСАД БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВСАН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ДАРААХ ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ:
60.1.1.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД ТӨРИЙН АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГАД;
60.1.2.АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД.
60.2.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГ НЭГ ХУВЬ ОЛШРУУЛАН ТАТВАРЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
60.3.ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА ЗАРДЛЫН ТАЙЛАНГ ХЯНАЖ, ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ХОЙШ 90 ХОНОГИЙН ДОТОР ДҮНГ НИЙТЭД МЭДЭЭЛЭХ БА НЭГ САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСӨН ИРГЭН, ХОЁР САЯ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НИЙТЭД ЗАРЛАНА.
60.4.ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГИЙН ТАЛААР ДАРААХ ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
60.4.1.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН АВСАН ХАНДИВ, САНХҮҮЖИЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТАД ДАНГААРАА БОЛОН ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЯНАЛТ ТАВИХ;
60.4.2.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧЭЭС ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ;
60.4.3.СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ, ТҮҮНИЙ ЗАРЦУУЛАЛТАД ГАРСАН ЗӨРЧЛИЙН ТАЛААР БАРИМТ БИЧИГ ҮЙЛДЭХ, БҮРДҮҮЛЭХ;
60.4.4.ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭДЭЭС СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ БАРИМТ БИЧГИЙГ ГАРГУУЛАН АВАХ.
60.5.ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ БОЛ ТУХАЙН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙГ ДАРААГИЙН СОНГУУЛЬД БҮРТГЭХГҮЙ.
60.6.ЭНЭ ХУУЛИЙН 60.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, 60.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
НАЙМДУГААР БҮЛЭГ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
61 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ХҮРГҮҮЛЭХ
61.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН ДАХЬ СОНГОГЧИЙН БҮРТГЭЛД ҮНДЭСЛЭН УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЭРХЛЭН ҮЙЛДЭНЭ.
61.2.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ЦААСАН БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРТЭЙ БАЙНА.
61.3.СОНГОГЧИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД СОНГУУЛИЙН ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХАЯГИЙН БҮРТГЭЛ БҮХИЙ СОНГОГЧИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НАС, ХҮЙС, РЕГИСТРИЙН ДУГААР, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГ ГЭСЭН ДАРААЛЛААР БҮРТГЭХ БА СОНГОГЧИЙГ ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГИЙН ДАГУУ БИЧНЭ.
61.4.ЦАХИМ ХЭЛБЭР БҮХИЙ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ НЬ ИРГЭНИЙ БИЕИЙН ДАВХЦАХГҮЙ ӨГӨГДӨЛ /ГАРЫН ХУРУУНЫ ХЭЭ/-ИЙН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭСЭН БАЙНА.
61.5.СОНГОГЧИЙГ СОНГУУЛИЙН ЗӨВХӨН НЭГ ХЭСЭГТ БҮРТГЭНЭ.
61.6.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГ, БАГ, ХОРОО, СОНГУУЛИЙН ХЭСЭГ ТУС БҮРЭЭР НЭГТГЭН ГАРГАЖ, СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ГУРАВДУГААР САРЫН НЭГНИЙ ӨДРӨӨС ЭХЭЛЖ СОНГУУЛЬ ДУУСТАЛ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРЛУУЛНА.
61.7.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРЛАСАН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ӨӨРТ НЬ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛТЭЙ СОНГОГЧИЙГ ТАНИЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАСАН БАЙНА.
61.8.ДООР ДУРДСАН БАЙГУУЛЛАГА ДАРААХ ИРГЭНИЙ ӨӨРИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР, ТӨРСӨН ОН, САР, ӨДӨР, ХҮЙС БОЛОН БУСАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ӨДРӨӨС 55-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ, ЭЭЛЖИТ БУС БОЛОН НӨХӨН СОНГУУЛИЙН ҮЕД 40-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ХҮРГҮҮЛНЭ:
61.8.1.УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДСОН СОНГУУЛИЙН НАСНЫ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ;
61.8.2.ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ САНАЛ АВАХ ӨДӨР ХОРИХ БОЛОН БАРИВЧЛАХ ГАЗАРТ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН НАСНЫ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ;
61.8.3.УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГА 60 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХОНОГИЙН ХУГАЦААГААР ГАДААД УЛСАД ЗОРЧСОН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОН САНАЛ АВАХ ӨДӨР ӨӨРИЙН ХАРЬЯА ТУСГАЙ АНГИ, САЛБАРТ АЛБА ХААЖ БАЙГАА БОЛОВЧ ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙНГА ОРШИН СУУХ БҮРТГЭЛГҮЙ СОНГОГЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ;
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
61.8.4.БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА САНАЛ АВАХ ӨДӨР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН АНГИ, НЭГТГЭЛД АЛБА ХААЖ БАЙГАА БОЛОВЧ ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙНГА ОРШИН СУУХ БҮРТГЭЛГҮЙ СОНГОГЧДЫН МЭДЭЭЛЛИЙГ;
61.8.5.ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ТУХАЙН ЖИЛД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛСОН, ХАРЬЯАЛЛАА СЭРГЭЭН ТОГТООСОН, ХАРЬЯАТААС ГАРСАН ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ.
61.9.ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ, ХОРИХ ГАЗАР ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОН 60 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХОНОГИЙН ХУГАЦААГААР ГАДААД УЛСАД ЗОРЧСОН СОНГОГЧИЙН НЭРИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАХГҮЙ БӨГӨӨД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ТУХАЙН СОНГОГЧИЙН НЭРИЙН АРЫН "ТАЙЛБАР" ГЭСЭН ХЭСЭГТ "ТҮР ХАСАВ" ГЭСЭН НЭМЭЛТ ТЭМДЭГЛЭГЭЭГ ХИЙНЭ.
61.10."ТҮР ХАСАВ" ГЭСЭН НЭМЭЛТ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙГДСЭН СОНГОГЧИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН СОНГОГЧДЫН ТООНД ОРУУЛАН ТООЦОХГҮЙ.
61.11.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙГАА ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ҮНДЭСЛЭН ТУХАЙН ЦЭРГИЙН АНГИ, НЭГТГЭЛ ХАМААРЧ БАЙГАА ХЭСЭГТ САНАЛАА ӨГӨХ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ТУХАЙН СОНГОГЧИЙГ НЭМЖ БҮРТГЭН, БАЙНГА ОРШИН СУУГАА ГАЗРЫНХ НЬ ХАЯГИЙН ДАГУУ БҮРТГЭГДСЭН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСНА.
61.12.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАН УГ ЖАГСААЛТЫГ ЦААСАН БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЙЛДЭЖ, САНАЛ АВАХ ӨДРӨӨС 25-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЙМАГ, НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР, НЭГЖЭЭР ДАМЖУУЛАН АЙМАГ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ:
61.12.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЭЭГҮЙ БУЮУ БУРУУ БҮРТГЭГДСЭН ТАЛААР ГАРГАСАН ГОМДЛЫН ДАГУУ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ;
61.12.2.СОНГОГЧИЙН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, ХҮЙС, РЕГИСТРИЙН ДУГААР, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГИЙН ӨӨРЧЛӨЛТ ЗЭРЭГ ИРГЭНИЙ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБОГДСОН ӨӨРЧЛӨЛТ;
61.12.3.ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙГАА СОНГОГЧТОЙ ХОЛБОГДСОН ӨӨРЧЛӨЛТ;
61.12.4.НАС БАРСАН ИРГЭНИЙ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБОГДСОН ӨӨРЧЛӨЛТ.
61.13.АЙМАГ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 20-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ХОЛБОГДОХ САНАЛ АВАХ БАЙРАНД ХҮРГҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
61.14.САНАЛ АВАХ БАЙР НЬ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ӨӨРИЙН АЖИЛЛАХ БАЙРАНД, ӨӨРИЙН АЖИЛЛАХ БАЙРГҮЙ БОЛ СУМ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРАНД, САНАЛ АВАХ БАЙР БЭЛЭН БОЛСНЫ ДАРАА САНАЛ АВАХ БАЙРАНД ИЛ ТАВЬЖ, СОНГОГЧДОД ЧӨЛӨӨТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОЛЦОО ОЛГОНО.
61.15.СОНГОГЧ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН ЭСЭХЭЭ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 14-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ШАЛГАСАН БАЙВАЛ ЗОХИНО.
61.16.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ НЬ ЗӨВХӨН НЭГ НЭРИЙН ЖАГСААЛТААС БҮРДЭХ БӨГӨӨД ШИНЭЭР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫГ ЗӨРЧИН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
61.17.САНАЛ АВАХ БАЙРЫН АЛБАН АЖЛЫН ХЭРЭГЦЭЭНЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХУВИЛЖ ОЛШРУУЛАХ, ТАРААХЫГ ХОРИГЛОНО.
61.18.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН НАМ, ХАМТАРСАН НАМУУДЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ХҮСЭЛТИЙН ДАГУУ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН СОНГОГЧИЙН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГ БҮХИЙ ХЭСГИЙГ ЗӨВХӨН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР НЭГ УДАА ОЛГОНО.
61.19.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ОЛГОХТОЙ ХОЛБОГДОХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ТОГТООНО.
61.20.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ДАВХАРДЛЫГ ШАЛГАХ, СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРМЫГ БАТЛАН МӨРДҮҮЛНЭ.
61.21.ЭНЭ ХУУЛИЙН 61 ДҮГЭЭР ЗҮЙЛ ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
62 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ
62.1.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД НЬ ГАДААДАД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 40 ХОНОГИЙН ӨМНӨӨС ЭХЛЭН 20 ХОНОГИЙН ХУГАЦААНД ӨӨРИЙН ОРШИН СУУГАА УЛСАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БИЕЧЛЭН ИРЖ, ЭСХҮЛ ШУУДАН БУЮУ ЦАХИМ ШУУДАН, ФАКСААР СОНГУУЛЬД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭЖ, БҮРТГҮҮЛНЭ.
62.2.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭХДЭЭ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН МАЯГТЫГ БӨГЛӨЖ, ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТЫН ХУУЛБАРЫН ХАМТ САЛБАР КОМИССТ ХҮРГҮҮЛНЭ.
62.3.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭХ МАЯГТ НЬ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН БАЙНА:
62.3.1.ӨӨРИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР;
62.3.2.ТӨРСӨН ОН, САР, ӨДӨР, НАС, ХҮЙС;
62.3.3.ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТЫН БОЛОН РЕГИСТРИЙН ДУГААР;
62.3.4.МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХАМГИЙН СҮҮЛД ГАРСАН ОН, САР, ӨДӨР;
62.3.5.ХАМГИЙН СҮҮЛД ЭХ ОРОНДОО ОРШИН СУУЖ БАЙСАН ГАЗРЫН ХАЯГ;
62.3.6.ОДОО ОРШИН СУУЖ БАЙГАА ГАЗРЫН ХАЯГ.
62.4.САЛБАР КОМИСС ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭНИЙГ БҮРТГЭХДЭЭ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН БАТАЛСАН МАЯГТЫН ДАГУУ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ЦААСАН БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ГАРГАНА.
62.5.САЛБАР КОМИСС ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ДУУССАН ӨДРӨӨС ХОЙШ ХОЁР ХОНОГИЙН ДОТОР ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ТӨВ КОМИССТ ХҮРГҮҮЛНЭ.
62.6.ТӨВ КОМИСС НИЙТ САЛБАР КОМИССООС ИРҮҮЛСЭН ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХОЁР ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
62.7.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ГАДААД УЛСАД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН СОНГОГЧДЫН НЭРИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАЛТ ХИЙЖ, ЭНЭ ТУХАЙГАА ТУХАЙН САНАЛ АВАХ БАЙРЫН ДЭРГЭД АЖИЛЛАЖ БАЙГАА УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТАНД МЭДЭГДЭЖ ХАСАЛТ ХИЙЛГЭНЭ.
62.8.ГАДААД УЛСАД САНАЛ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН СОНГОГЧИЙН НЭРИЙГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ТҮР ХАССАН БОЛ ДАХИН ХАСАЛТ ХИЙХГҮЙ.
62.9.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САНД ҮНДЭСЛЭН НЯГТЛАН ШАЛГАЖ, ЗӨРЧИЛТЭЙ СОНГОГЧИЙН НЭРИЙГ ХАСНА.
62.10.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЯГТЛАН ШАЛГАСАН ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ САЛБАР КОМИССТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БУЦААН ИЛГЭЭХ БӨГӨӨД УГ ЖАГСААЛТЫГ САЛБАР КОМИСС ГАДААД УЛСАД САНАЛ АВАХ ӨДРӨӨС ТАВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ӨӨРИЙН БАЙРАНД ИЛ ТАВИХ, ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛАХ ЗЭРГЭЭР СОНГОГЧДОД ЧӨЛӨӨТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОЛЦОО ОЛГОНО.
62.11.ЭНЭ ХУУЛИЙН 62 ДУГААР ЗҮЙЛ ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
63 ДУГААР ЗҮЙЛ.ЭЭЛЖИТ БУС, ДАХИН, НӨХӨН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ХҮРГҮҮЛЭХ
63.1.ЭЭЛЖИТ БУС, ДАХИН, НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХААР ТОВЛОН ЗАРЛАСАН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ШИЙДВЭРИЙГ АЖЛЫН ГУРВАН ӨДРИЙН ДОТОР АЙМАГ, ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАН УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
63.2.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЭЭЛЖИТ БУС, ДАХИН, НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ТУХАЙ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭН ТУХАЙН ШИЙДВЭРИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГАД ИРҮҮЛСЭН ӨДРӨӨС ЭХЛЭН ИРГЭДИЙГ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГ НЭГЖЭЭС ӨӨР НЭГЖИД ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ САНАЛ АВАХ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХУГАЦААНД ТУХАЙН СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХЭМЖЭЭНД ТҮР ЗОГСООНО.
63.3.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ИРҮҮЛСНЭЭС ХОЙШ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛЖ, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ӨӨРТ ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАНА.
63.4.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХУУЛИЙН 61.8.1-61.8.5-Д ЗААСНЫ ДАГУУ ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ ҮНДЭСЛЭН ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД "ТҮР ХАСАВ" ГЭСЭН НЭМЭЛТ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙНЭ.
63.5.УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ЭНЭ ХУУЛИЙН 61.12-Д ЗААСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАН, СОНГУУЛИЙН ХЭСЭГ ТУС БҮРЭЭР ҮЙЛДЭЖ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН САЛБАР НЭГЖИД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛНЭ.
63.6.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН САЛБАР НЭГЖ ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 15-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ХЭСГИЙН НЭГЖИД ХҮРГҮҮЛНЭ.
63.7.ЭНЭ ХУУЛИЙН 8.6-Д ЗААСНЫ ДАГУУ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД АЙМАГ, НИЙСЛЭЛ ДЭХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН САЛБАР НЭГЖЭЭС ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС, НӨХӨН СОНГУУЛИАР ГАРГАЖ ХҮРГҮҮЛСЭН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ АШИГЛАНА.
64 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ХОЛБОГДСОН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
64.1.СОНГОГЧ ӨӨРИЙН БОЛОН ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН АЛЬ НЭГ ГИШҮҮНИЙ НЭР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЭЭГҮЙ БУЮУ БУРУУ БҮРТГЭГДСЭН БОЛ ӨӨРИЙН БОЛОН ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ГОМДЛОО УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД САНАЛ АВАХ ӨДРӨӨС 14-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БИЧГЭЭР ГАРГАНА.
64.2.УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САНГ ҮНДЭСЛЭН ГОМДОЛ ГАРГАСАН ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ЛАВЛАГАА ГАРГАХ БА УГ ЛАВЛАГААГ ҮНДЭСЛЭН САНАЛ АВАХ БАЙРЫН ДЭРГЭД АЖИЛЛАХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТАН, ЭСХҮЛ УЛСЫН БҮРТГЭГЧ ТУХАЙН СОНГОГЧИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОГДСОН ӨӨРЧЛӨЛТИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛНА.
64.3.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ҮНДЭСЛЭЛЭЭР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
64.4.САНАЛ АВАХ БАЙРЫН ДЭРГЭД АЖИЛЛАХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТАН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД "ТҮР ХАСАВ" ГЭСЭН НЭМЭЛТ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЛГЭСЭН ИРГЭНИЙ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЛГЭСЭН ШАЛТГААН НЬ АРИЛСАН ТОХИОЛДОЛД САНАЛ АВАХ ӨДРӨӨС ӨМНӨ БОЛОН САНАЛ АВАХ ӨДӨР ТУХАЙН СОНГОГЧИЙН ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТ, ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ, ХОЛБОГДОХ БУСАД НОТЛОХ БАРИМТЫГ ҮНДЭСЛЭН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ЗОХИХ ТЭМДЭГЛЭГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН ТУХАЙН СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭН САНАЛ АВАХ БАЙРАНД МЭДЭГДЭНЭ.
64.5.ЭНЭ ХУУЛИЙН 64.2-64.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
65 ДУГААР ЗҮЙЛ.СОНГОГЧ ШИЛЖИХ
65.1.СОНГОГЧ ӨӨРИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА ГАЗРЫНХАА ХАРЬЯА ХЭСЭГТ САНАЛ ӨГНӨ.
65.2.СОНГОГЧ ШИЛЖИХ БОЛ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 14-ӨӨС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ЭНЭ ТУХАЙ ХҮСЭЛТЭЭ ӨӨРИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАРЬЯА САНАЛ АВАХ БАЙРАНД БИЧГЭЭР ГАРГАХ БӨГӨӨД САНАЛ АВАХ БАЙР ЭНЭ ТУХАЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭНЭ.
65.3.СОНГОГЧ ШИЛЖСЭН БОЛ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ДАХЬ ТУХАЙН СОНГОГЧИЙН НЭРИЙН АРД "ШИЛЖИВ" ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭГ ХИЙНЭ.
65.4.СОНГОГЧ ШИЛЖСЭН БОЛ ШИЛЖИН ОЧСОН ГАЗРЫНХАА САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ АВАХ ӨДРӨӨС АРВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ШИЛЖИХ ХУУДСАА ӨГӨХ БӨГӨӨД ТҮҮНИЙГ САНАЛ АВАХ БАЙР УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
65.5.ШИЛЖИН ИРСЭН СОНГОГЧИЙГ ТУХАЙН ХЭСГИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭНЭ.
65.6.СОНГОГЧИЙН ШИЛЖИЛТИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЗОГСООНО.
65.7.СОНГОГЧИЙН ШИЛЖИЛТИЙГ АЙМАГ БОЛОН НИЙСЛЭЛ ДОТОР ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.
65.8.ШИЛЖИН ИРСЭН СОНГОГЧ ЗӨВХӨН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГНӨ.
65.9.ЭНЭ ХУУЛИЙН 65.7, 65.8-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
65.10.ЭНЭ ХУУЛИЙН 65.7, 65.8-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛНА.
66 ДУГААР ЗҮЙЛ.ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ
66.1.ИРГЭДИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГ НЭГЖЭЭС ӨӨР НЭГЖИД ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 60 ХОНОГИЙН ӨМНӨ ЗОГСООЖ, САНАЛ АВАХ ӨДРИЙН ДАРААХ ӨДӨР СЭРГЭЭНЭ.
66.2.ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ЗОХИЦУУЛАЛТ НЬ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬД, ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ЗӨВХӨН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ХАМААРНА.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
67 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
67.1.СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙГАА НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БАЙНА.
67.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ ХУУЛЬД ЗААСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭНД ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТОДОРХОЙЛСОН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БАЙНА.
67.3.НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ НЬ ТУХАЙН НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ӨӨР БИЕ ДААСАН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ БАЙХЫГ ХОРИГЛОНО.
67.4.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДАРААХ ЗҮЙЛИЙГ ТУСГАХЫГ ХОРИГЛОНО:
67.4.1.МӨНГӨ, ЭД ХӨРӨНГӨ, ЭД ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ОЛГОХ;
67.4.2.УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОС, ЭРДЭС БАЯЛГИЙН БОЛОН БУСАД САЛБАРЫН ОРЛОГО, ТҮҮНЧЛЭН УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС ИРГЭДЭД АЛИВАА ХИШИГ, ХУВЬ, ТЭДГЭЭРТЭЙ АДИЛТГАХ БУСАД ЗҮЙЛ ХҮРТЭЭХ;
67.4.3.ЗЭЭЛИЙН БОЛОН БУСАД ӨР ТӨЛБӨРИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ, ХӨРВҮҮЛЭХ;
67.4.4.ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, ЭСХҮЛ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ;
67.4.5.АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ, АЖИЛД ОРУУЛАХ;
67.4.6.УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ИРГЭДЭД ТАРААН ОЛГОХ, ШУУД ЗАРЦУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН АСУУДАЛ;
67.4.7.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХЭД ХАМААРАЛГҮЙ АСУУДАЛ.
67.5.ДАРААХ ЭТГЭЭД СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НИЙЦСЭН БАЙДАЛД БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТАЛААРХ ТООЦОО, СУДАЛГААГ ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААР ХЯНУУЛСАН БАЙНА:
67.5.1.НАМ, ЭВСЭЛ;
67.5.2.БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ;
67.5.3.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ.
68 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА
68.1.ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС АРВАН НАЙМ ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЖ САНАЛ АВАХ ӨДРӨӨС НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ДУУСГАНА.
68.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ХОРЬ ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЖ САНАЛ АВАХ ӨДРӨӨС НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ДУУСГАНА.
68.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ДАРААХ АРГА, ХЭЛБЭРЭЭР ЯВУУЛНА:
68.3.1.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ХЭВЛҮҮЛЭХ, СОНГОГЧДОД ТАРААХ;
68.3.2.НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ САМБАР БАЙРЛУУЛАХ;
68.3.3.ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ НАМЫН ДАЛБААГ ГУДАМЖ ТАЛБАЙД БАЙРЛУУЛАХ;
68.3.4.СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХ;
68.3.5.УХУУЛАХ БАЙР АЖИЛЛУУЛАХ;
68.3.6.РАДИО, ТЕЛЕВИЗИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ АШИГЛАХ;
68.3.7.ЦАХИМ ХУУДАС АШИГЛАХ.
68.4.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НЬ НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМЫН ДАЛБААГ ӨӨРИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАЖ БОЛНО.
68.5.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ, ХАНДИВЫН ТАЛААР СОНГОГЧИД ЗАР, УРИЛГА ЯВУУЛСНЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛД ОРУУЛАН ТООЦОХГҮЙ. ЗАР, УРИЛГА НЬ БИЧГИЙН А5 ЦААСНЫ ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮГҮЙ БАЙВАЛ ЗОХИНО.
68.6.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 24 ЦАГИЙН ӨМНӨ БУЮУ САНАЛ АВАХ ӨДРИЙН ӨМНӨХ ӨДРИЙН 00.00 ЦАГААС ӨМНӨ ЗОГСООНО.
68.7.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ АЛИВАА МАТЕРИАЛЫН ДООД ХЭСЭГТ ЗАХИАЛСАН ЭТГЭЭДИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ ЗААВАЛ ДУРДАЖ, ЗАХИАЛАГЧИЙН НЭРИЙГ ТОДОРХОЙ ХАРАГДАХУЙЦ БАЙДЛААР ТОВЧЛОХГҮЙ БИЧИХ БА ЭНЭ НЬ ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН НИЙТ ХУГАЦААНД ХАМААРАХ БА РАДИОГИЙН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙД ЭХЛЭЛ, ТӨГСГӨЛД ЗАХИАЛАГЧИЙН НЭРИЙГ ДУРДАНА.
68.8.ЭНЭ ХУУЛИЙН 77.2.3 ДАХЬ ЗААЛТ, 78, 79 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН СУРТАЛЧИЛГААНД ЭНЭ ХУУЛИЙН 68.6 ДАХЬ ХЭСЭГ ХАМААРАХГҮЙ.
68.9.ЭНЭ ХУУЛИЙН 68 ДУГААР ЗҮЙЛИЙГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
68.9.1.НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
68.9.2.СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
68.10.ЭНЭ ХУУЛИЙН 68.6, 68.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
68.11.ЭНЭ ХУУЛИЙН 68.6, 68.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ТУХАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙГУУЛЛАГА ЗӨРЧИЛ ГАРСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ЗУРГААН САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ.
69 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ
69.1.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЯВЦАД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАЖ БОЛНО.
69.2.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫГ АЙМАГ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД БҮРТГҮҮЛЭН НЭГДСЭН ТАНИХ ТЭМДЭГ АВЧ, АВТО МАШИН, АВТОБУСНЫ САЛХИНЫ ШИЛНИЙ БАРУУН ДООД БУЛАНД, МОПЕД, МОТОЦИКЛЫН ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНЫ БАРУУН ТАЛД НААЖ БАЙРЛУУЛНА.
69.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАНИХ ТЭМДГИЙН ЗАГВАРЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
69.4.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БАТЛАГДСАН ТАНИХ ТЭМДЭГГҮЙ АВТО МАШИН, АВТОБУС, МОПЕД, МОТОЦИКЛЬ БОЛОН БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
69.5.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ УХУУЛАХ ХУУДАС, ЗУРАГТ ХУУДАС БОЛОН УРИА БАЙРЛУУЛЖ БОЛНО.
69.6.СОНГУУЛИЙН ХОРООНД БҮРТГҮҮЛЖ, ТАНИХ ТЭМДЭГ АВААГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ, ТҮҮНЧЛЭН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ УХУУЛАХ ХУУДАС, ЗУРАГТ ХУУДАС БОЛОН УРИА БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
69.7.ЭНЭ ХУУЛИЙН 69.4, 69.6-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
69.7.1.НЭР ДЭВШИГЧ, НАМ ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
69.7.2.НЭР ДЭВШИГЧ, НАМ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, СОНГУУЛИЙН ШТАБЫН УДИРДЛАГЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
70 ДУГААР ЗҮЙЛ.ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОХ
70.1.ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ ХУРААЖ ДУУСТАЛ АЛИВАА ЭТГЭЭД СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ЗОРИЛГООР ДАРААХ ҮЙЛДЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОНО:
70.1.1.МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ТАРААХ;
70.1.2.БАРАА, ЭД ЗҮЙЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАХ;
70.1.3.АЛИВАА ҮЙЛЧИЛГЭЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БОЛОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЗҮҮЛЭХ;
70.1.4.НИЙТИЙГ ХАМАРСАН БИЕИЙН ТАМИРЫН УРАЛДААН, ТЭМЦЭЭН, БАЯР НААДАМ, УРЛАГИЙН ТОГЛОЛТ, ХҮЛЭЭН АВАЛТ, ДАЙЛЛАГА, ЦАЙЛЛАГА, ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ИВЭЭН ТЭТГЭХ;
70.1.5.СОНГОГЧДЫГ ГАДААД, ДОТООДОД АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАН ОРОЛЦУУЛАХ, АМРАЛТ, СУВИЛАЛД АМРААХ, СУВИЛУУЛАХ;
70.1.6.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ЦАХИМ ОРОН ЗАЙ, МЕССЕЖ АШИГЛАН УЛС ТӨРИЙН ЧАНСАА ТОГТООХ ЗОРИЛГО БҮХИЙ АЛИВАА ХЭЛБЭРИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛОХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ;
70.1.7.ИРЭЭДҮЙД ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ХӨРӨНГӨӨР МӨНГӨ, ЭД БАРАА ӨГӨХӨӨР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ХЭЛЦЭЛ ХИЙХ;
70.1.8.ХИШИГ, ХУВЬ, ХУВЬЦАА ӨГӨХ, АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ, АЖИЛД ОРУУЛАХ ЗЭРЭГ АМЛАЛТ АВАХ.
70.2.АЛИВАА ЭТГЭЭД САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛХ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД НАМ, НЭР ДЭВШИГЧДИЙН ТАЛААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ, ЭНЭ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН НИЙТЛЭХ, ТАРААХЫГ ХОРИГЛОНО.
70.3.СОНГУУЛИЙН ШТАБ, ТҮҮНИЙ АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧААС БУСАД ЭТГЭЭД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.
70.4.ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ОРОЛЦОЖ БОЛНО.
70.5.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЯВЦАД ДАРААХ ҮЙЛДЭЛ ГАРГАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОНО:
70.5.1.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС ӨӨР АРГА, ХЭЛБЭРЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ;
70.5.2.ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД ХУГАЦААНД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ;
70.5.3.СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ЗОРИЛГООР ЭНЭ ХУУЛЬД ЗӨВШӨӨРСНӨӨС БУСАД БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ИВЭЭН ТЭТГЭХ;
70.5.4.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДААГҮЙ АЛИВАА ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АМЛАЛТ АВАХ, ИЙМ АГУУЛГА БҮХИЙ АЛИВАА ҮЙЛДЛИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ;
70.5.5.ТӨРИЙН БОЛОН БУСАД ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧАНАРТАЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ;
70.5.6.23.00 ЦАГААС ДАРАА ӨДРИЙН 07.00 ЦАГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ЧАНГА ЯРИГЧ АШИГЛАХ;
70.5.7.СОНГУУЛЬД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАХ, СОНГУУЛИЙН БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХИЙГ УРИАЛСАН АГУУЛГА БҮХИЙ СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ;
70.5.8.АЛИВАА ШАШНЫ ЗАН ҮЙЛ АШИГЛАХ, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ОРОЛЦОХ, ИВЭЭН ТЭТГЭХ, ШАШНЫ ХОЛБОГДОЛТОЙ ЭД ЗҮЙЛ ТАРААХ;
70.5.9.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ, МАТЕРИАЛД ШАШНЫ ХОЛБОГДОЛТОЙ АЛИВАА ДУУ, ЗУРАГ ХЭВЛЭХ, НИЙТЛЭХ, НЭВТРҮҮЛЭХ;
70.5.10.СОНГОГЧДЫН САНАЛЫГ ТАТАХ ЗОРИЛГООР ӨӨРӨӨ БОЛОН БУСДААР ДАМЖУУЛАН, ЭСХҮЛ ХҮМҮҮНЛЭГИЙН, БУЯНЫ, ШАШНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, САНГИЙН НЭРЭЭР ХАЛХАВЧЛАН СОНГОГЧ, ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН, БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МӨНГӨ, ЭМ ТАРИА, ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ЭД БАРАА ТӨЛБӨРГҮЙ ТАРААХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАХ, ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛАЛ, ТЭТГЭЛЭГ ОЛГОХ;
70.5.11.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНААС БУСАД ТОХИОЛДОЛД ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БУСАД ӨМЧ ХӨРӨНГИЙГ АЛИВАА ХЭЛБЭРЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ;
70.5.12.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЛИВАА ХЭЛБЭРЭЭР ОРОЛЦОХ;
70.5.13.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЯВЦАД БУСДЫГ ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ, ГУТААХ, ХУУРАМЧ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ТӨРӨЛ БҮРИЙН ХЭЛБЭРЭЭР ТАРААХ;
70.5.14.СОНГОГЧИЙН САНАЛ ТАТАХ ЗОРИЛГООР СОНГОГЧИД ЭДИЙН БОЛОН ЭДИЙН БУС ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ, ОЛГОХООР АМЛАХ;
70.5.15.УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ИРГЭДЭД ТАРААН ОЛГОХ, ШУУД ЗАРЦУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН АМЛАЛТЫГ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАХ, АМААР БОЛОН ӨӨР ХЭЛБЭРЭЭР СОНГОГЧДЫН ДУНД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ;
70.5.16.СОНГОГЧДЫН САНАЛ ХУДАЛДАН АВАХАД ЧИГЛЭСЭН БУСАД АЛИВАА ҮЙЛДЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ;
70.5.17.ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ХҮМҮҮНЛЭГИЙН, БУЯНЫ БОЛОН ШАШНЫ БАЙГУУЛЛАГА, САНАЛ АВАХ БАЙР БОЛОН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ БАЙРАНД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ;
70.5.18.ЭХ СУРВАЛЖИЙГ ДУРДААГҮЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ТАРААХ, НИЙТЛЭХ, НЭВТРҮҮЛЭХ;
70.6.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУССАН ИРГЭДИЙН ШҮТЭХ, ЭС ШҮТЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦАА, ШАШНЫ ТАЛААРХ БОДЛОГО, ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ СОНГОГЧДОД ТАЙЛБАРЛАН ТАНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАШНЫ ЗАН ҮЙЛ АШИГЛАСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ.
70.7.АЛИВАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕЭР СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ АЛЬ НЭГ ТАЛЫН ТАЛААР БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ГАРГАХГҮЙ БАЙХААР АМЛАЛТ АВАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
70.8.СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР ХУУРАМЧ БУЮУ ХУДАЛ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН, НИЙТЭЛСЭН, ЦАЦСАН НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООГДВОЛ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГИЙГ НЬ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД НӨХӨН ТӨЛНӨ.
70.9.ДАХИН БОЛОН НЭМЭЛТ САНАЛ ХУРААХ АЖИЛЛАГААГ ДУУСТАЛ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.
70.10.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ САМБАР, ЗУРАГТ ХУУДАС БОЛОН БУСАД СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ САНААТАЙГААР УСТГАХ, БОХИРДУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
70.11.НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД ГАДААД УЛСЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗӨВЛӨГӨӨ, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙГ ШУУД БОЛОН ШУУД БУСААР ХҮЛЭЭН АВАХЫГ ХОРИГЛОНО.
70.12.НАМ, ЭВСЛИЙН ДАРГА, ТҮҮНЧЛЭН НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСЭН ӨДРӨӨС ХОЙШ САНАЛ ХУРААЖ ДУУСТАЛ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ БУС БИЕ ДААСАН НЭВТРҮҮЛЭГ, ХӨТӨЛБӨР, ЯРИЛЦЛАГАД ОРОХЫГ ХОРИГЛОХ БӨГӨӨД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ХИЙГДСЭН АЛИВАА НЭВТРҮҮЛЭГ, ХӨТӨЛБӨР, ЯРИЛЦЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ, НИЙТЛЭХИЙГ МӨН ХОРИГЛОНО.
70.13.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙН ТУЛД ТЭДГЭЭРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГАА ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.
70.14.ЭНЭ ХУУЛИЙН 70.2, 70.5, 70.11, 70.12, 70.13-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
70.14.1.НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
70.14.2.СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
70.15.ЭНЭ ХУУЛИЙН 70.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
70.15.1.ИРГЭНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
70.15.2.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
70.15.3.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
70.16.ЭНЭ ХУУЛИЙН 70.1.6, 70.2, 70.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
70.16.1.ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
70.16.2.ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
70.17.ЭНЭ ХУУЛИЙН 70.1.6, 70.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ТУХАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙГУУЛЛАГА ЗӨРЧИЛ ГАРСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ЗУРГААН САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ.
70.18.ЭНЭ ХУУЛИЙН 70.1.6-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ЦАХИМ ХУУДАСНЫ ХАНДАЛТЫГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЗУРГААН САРЫН ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ.
71 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭГДЭХ
71.1.СОНГОГЧИД БЭЛЭН МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ТАРААСНЫГ СОНГОГЧ БАРИМТТАЙГААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЖ БОЛНО.
71.2.СОНГОГЧИД ХУУЛЬ БУСААР МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ТАРААСАН ЭТГЭЭД ЗАХИРГААНЫ БОЛОН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН БОЛ ТУХАЙН ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ТАРААСАН БЭЛЭН МӨНГӨ БОЛОН ЭД БАРААНЫ ҮНИЙН ДҮНГ ХОРЬ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ОЛГОЖ, ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД
72 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ШТАБ
72.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НАМ, ЭВСЛИЙН БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ ЭРХЛЭН ЯВУУЛНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
72.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ ЭРХЛЭН ЯВУУЛНА.
72.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРЭГ ДЭХ НАМЫН БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ ЭРХЛЭН ЯВУУЛНА.
72.4.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ НЬ ТУХАЙН ТОЙРОГ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ДАВХАР ХАРИУЦАХ БА НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЛИЙН ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГУУД СОНГУУЛИЙН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСАЛНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
72.5.ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ НЭГДЭН СОНГУУЛИЙН ШТАБ БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
72.6.ТОЙРОГ НЬ ОЛОН МАНДАТТАЙ ТОХИОЛДОЛД ОЛОНХИЙН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ХОЁР БУЮУ ХЭД ХЭДЭН НЭР ДЭВШИГЧ ХАМТРАН НЭГ СОНГУУЛИЙН ШТАБ БАЙГУУЛЖ БОЛНО. ЭНЭ ТОХИОЛДОЛД ТЭДГЭЭР НЭР ДЭВШИГЧ ХАМТРАН СОНГУУЛИЙН ШТАБЫГ УДИРДАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
72.7.ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ НЭР ДЭВШИГЧ НЬ ОЛОНХИЙН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ НЭР ДЭВШИГЧТЭЙ ХАМТРАН НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ БАЙГУУЛЖ БОЛНО. ЭНЭ ТОХИОЛДОЛД ОЛОНХИЙН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ НЭР ДЭВШИГЧ НЬ СОНГУУЛИЙН ШТАБЫГ УДИРДАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
72.8.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ БҮХЭЛДЭЭ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА БОЛ АЙМАГ, ДҮҮРЭГ ТУС БҮРД НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН САЛБАР ШТАБ БАЙГУУЛЖ БОЛНО. ЭНЭ ТОХИОЛДОЛД НАМ, ЭВСЛИЙН ДАРГА БУЮУ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНААС ИТГЭМЖЛЭЛ АВСАН НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН ШТАБЫГ УДИРДАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
72.9.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ НЬ ТУХАЙН НАМ, ЭВСЭЛД НЭГДСЭН НАМУУДЫН ТАМГА ТЭМДГИЙГ АШИГЛАХ БӨГӨӨД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ НЬ ТУХАЙЛСАН ТАМГА ТЭМДЭГ АШИГЛАХГҮЙ.
72.10.ЭНЭ ХУУЛИЙН 72.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
73 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН ШТАБЫН УДИРДЛАГА
73.1.ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН ШТАБЫГ ДАРААХ ЭТГЭЭД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
73.1.1.УЛСЫН ХЭМЖЭЭНД НАМ, ЭВСЛИЙН ДАРГА БУЮУ ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТАН;
73.1.2.ТОЙРГИЙН ХЭМЖЭЭНД НЭР ДЭВШИГЧ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ ИТГЭМЖЛЭЛ ОЛГОСОН МЕНЕЖЕР.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
73.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫГ ДАРААХ ЭТГЭЭД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
73.2.1.УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭР ДЭВШИГЧ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ ИТГЭМЖЛЭЛ ОЛГОСОН МЕНЕЖЕР;
73.2.2.АЙМАГ, ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НЭР ДЭВШИГЧИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОСОН ШАДАР ТУСЛАГЧ.
73.3.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ШТАБЫГ НЭР ДЭВШИГЧ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ ИТГЭМЖЛЭЛ ОЛГОСНООР МЕНЕЖЕР УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.
74 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН
74.1.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮНД НАМ, ЭВСЛИЙН ДАРГА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНААС ГАДНА ТҮҮНИЙ АЖИЛТАН ХАМААРНА.
74.2.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ОЛГОНО.
75 ДУГААР ЗҮЙЛ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮН
75.1.НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭС ГАДНА ТҮҮНИЙ МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ ХАМААРНА.
75.2.НЭР ДЭВШИГЧ ӨӨРИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОСОН НЭГ МЕНЕЖЕРТЭЙ БАЙХ БА ШАДАР ТУСЛАГЧ 500 СОНГОГЧ ТУТАМД НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ, УХУУЛАГЧ 200 СОНГОГЧ ТУТАМД НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ БАЙНА.
75.3.НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИАР ТУХАЙН ШАТНЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ТУС ТУС ОЛГОНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
75.4.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, УХУУЛАГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ТУС ТУС ОЛГОНО.
75.5.СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ НЬ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР АЖИЛЛАХ БӨГӨӨД ЗӨВХӨН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨДӨР ТУТМЫН ЗАРДЛЫГ СОНГУУЛИЙН ЗАРДЛААС ГАРГУУЛАХ БӨГӨӨД ХОЛБОГДОХ ЖУРМЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
75.6.ЭНЭ ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧИЖ ИЛҮҮ ОЛГОСОН СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ АНХ ОЛГОСОН БАЙГУУЛЛАГА НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.
76 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА
76.1.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ЭНЭ ХУУЛЬД ТУСГАЙЛАН ЗААСНААС ГАДНА ДООР ДУРДСАН ЭРХ ЭДЭЛНЭ:
76.1.1.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАЙЛБАРЛАН ТАНИУЛАХ;
76.1.2.ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ;
76.1.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙХ;
76.1.4.ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ.
76.2.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙХАД НЬ БУЮУ ГЭМТ ХЭРГИЙН ГАЗАРТ ГЭМТ ҮЙЛДЛИЙНХ НЬ НОТЛОХ БАРИМТТАЙГААР БАРИВЧИЛСНААС БУСАД ТОХИОЛДОЛД НЭР ДЭВШИГЧИД ХОЛБОГДУУЛАН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДАРААХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ:
/ЭНЭ ХЭСЭГТ 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
76.2.1.ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ БУЮУ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ;
76.2.2.БАРИВЧЛАХ;
76.2.3.АЛБАДАН ИРҮҮЛЭХ;
/ЭНЭ ЗААЛТАД 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
76.2.4.ЦАГДАН ХОРИХ;
76.2.5.ОРОН БАЙР, АЛБАН ТАСАЛГАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БИЕД НЬ ҮЗЛЭГ, НЭГЖЛЭГ ХИЙХ.
76.3.НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭСЭН ӨДРӨӨС ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ТҮҮНИЙГ ЗАХИРГААНЫ САНААЧИЛГААР АЖЛААС ХАЛАХЫГ ХОРИГЛОНО.
76.4.НЭР ДЭВШИГЧИЙГ ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ, НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААХ, ТҮҮНИЙ ХУВИЙН БОЛОН ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ НУУЦЫГ ЗАДРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
76.5.ЭНЭ ХУУЛИЙН 76.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 76.2, 76.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТУС ТУС ТОРГОНО.
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
77 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ ХЭВЛҮҮЛЭХ, ТАРААХ, ХҮРГЭХ
77.1.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
77.1.1.НЭР ДЭВШИГЧИЙН;
77.1.2.НАМ, ЭВСЛИЙН.
77.2.НЭР ДЭВШИГЧ БУЮУ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ ДАРААХ ХЭЛБЭР, ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫГ СОНГОГЧДОД ТАРААХ ЭРХТЭЙ:
77.2.1.ГУРВАН ХЭВЛЭЛИЙН ХУУДАС СОНИН;
77.2.2.ГУРВАН ХЭВЛЭЛИЙН ХУУДАС СЭТГҮҮЛ;
77.2.3.ХОЁР ХЭВЛЭЛИЙН ХУУДАС УХУУЛАХ БОЛОН ЗУРАГТ ХУУДАС;
77.2.4.ХОЁР ХЭВЛЭЛИЙН ХУУДАС НЭР ДЭВШИГЧИЙН НАМТАР;
77.2.5.ГУРВАН ХЭВЛЭЛИЙН ХУУДАС ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН.
77.3.СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ БУЮУ НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ ДАРААХ ХЭЛБЭР, ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫГ СОНГОГЧДОД ТАРААХ ЭРХТЭЙ:
77.3.1.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛСАН ДӨРВӨН ХЭВЛЭЛИЙН ХУУДАС СОНИН, ЭСХҮЛ СЭТГҮҮЛ;
77.3.2.ГУРВАН ХЭВЛЭЛИЙН ХУУДАС БҮХИЙ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ БУСАД МАТЕРИАЛ.
77.4.НЭГ НАМ, ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧИД, ТҮҮНЧЛЭН НЭР ДЭВШИГЧ, НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ ХАМТРАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛАА НЭГДМЭЛ БАЙДЛААР ГАРГАЖ БОЛНО.
77.5.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ НЬ НЭГДМЭЛ БАЙДАЛТАЙ БОЛ НҮҮР ТУС БҮР НЬ ТУХАЙЛСАН НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗОРИУЛАГДСАН БАЙНА.
77.6.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫН ХЭМЖЭЭ, ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН НҮҮР ТУС БҮРИЙН ДООР ТУХАЙН МАТЕРИАЛЫГ ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛСЭН НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЛИЙН НЭР, ЭСХҮЛ ТЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН НЭРИЙГ ДУРДАХ БА ХАРИУЦЛАГЫГ СОНГУУЛИЙН ШТАБЫН УДИРДЛАГА ХҮЛЭЭНЭ.
77.7.ЗУРАГТ БОЛОН УХУУЛАХ ХУУДСЫГ СОНГОГЧДОД ТАРААХААС ГАДНА ДАРААХ ГАЗАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАЙРЛУУЛЖ БОЛНО:
77.7.1.ЗОРИУЛАЛТЫН ЗАРЛАЛЫН САМБАР;
77.7.2.НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ХАШАА, ХАЙС, ГЭРЛИЙН ШОН.
77.8.ЗУРАГТ БОЛОН УХУУЛАХ ХУУДСЫГ ГУДАМЖ, ТАЛБАЙ, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ БАЙРЛУУЛАХ БАЙРШЛЫГ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАН СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГНИЙ ДОТОР ТУХАЙН СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ТОГТООНО.
77.9.ЗУРАГТ БОЛОН УХУУЛАХ ХУУДСЫГ ГУДАМЖ ТАЛБАЙД БАЙРЛУУЛАХДАА ЦАВУУ, ЦАВУУЛАГ ЭД ЗҮЙЛ АШИГЛАН ТОГТООЖ ОРЧНЫГ БОХИРДУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
77.10.ЗУРАГТ БОЛОН УХУУЛАХ ХУУДАС НЬ А3 БИЧГИЙН ЦААСНЫ ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮГҮЙ ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА.
77.11."НЭГ ХЭВЛЭЛИЙН ХУУДАС" ГЭЖ А4 БИЧГИЙН ЦААСНЫ НАЙМАН НҮҮРИЙГ ОЙЛГОНО.
77.12.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫН НИЙТ ХЭМЖЭЭГ СОНГОГЧДОД ТАРААСАН ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫН НИЙЛБЭРЭЭР ТООЦНО.
77.13.ЕРӨНХИЙЛӨГЧ, ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НЭР ДЭВШИЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТЭДГЭЭРИЙН ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫН ХЭМЖЭЭНД ТООЦОГДОХГҮЙ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
77.14.СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫГ СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, УХУУЛАГЧААР ДАМЖУУЛАН ХҮРГЭХЭЭС ГАДНА ШУУДАНГААР ХҮРГҮҮЛЖ БОЛНО.
77.15.ГУДАМЖ ТАЛБАЙД БАЙРЛУУЛСАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ БОЛОН УХУУЛАХ ХУУДСЫГ ХУУЛЬ БУСААР УСТГАХ, БОХИРДУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
77.16.ТУХАЙН ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙГАА НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАНИЛЦУУЛГА, НАМТАР, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА НЭГТГЭН ХЭВЛЭЖ, СОНГОГЧДОД ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛНО.
77.17.ӨДӨР ТУТМЫН БОЛОН БУСАД СОНИН, СЭТГҮҮЛД НИЙТЛҮҮЛЭХ СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ НЬ ЭНЭ ХУУЛИЙН 77.2.1, 77.2.2-Т ЗААСАН ХЭМЖЭЭНД ХАМААРНА.
77.18.ЭНЭ ХУУЛИЙН 77.9-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН БОЛ ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
77.18.1.НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЭЛД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ХОРИН НЭГЭЭС ХОРИН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
77.18.2.СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
77.19.ЭНЭ ХУУЛИЙН 77.15-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
78 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗУРАГТ САМБАР АШИГЛАХ
78.1.ЗУРАГТ САМБАРЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАНА.
78.2.ЗУРАГТ САМБАР НЬ БИЧГИЙН А3 ЦААСНЫ ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ХЭМЖЭЭТЭЙ БАЙХ БӨГӨӨД ТОМСГОСОН ХЭМЖЭЭНД ХЯЗГААРЛАЛТ ТАВИХГҮЙ.
78.3.ЗУРАГТ САМБАРЫГ ЗӨВХӨН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БУЮУ ГУДАМЖ, ТАЛБАЙД СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД ТҮР ХУГАЦААГААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛНА.
78.4.БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР БАЙНГА АШИГЛАГДДАГ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР, ТҮҮНИЙ ОРОН ЗАЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ САМБАРЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХГҮЙ.
78.5.СОНГУУЛИЙН ШТАБ, УХУУЛАХ БАЙР БАЙРЛАЖ БАЙГААГААС БУСАД БАЙШИН, БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР БАЙРЛУУЛАХГҮЙ.
78.6.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР НЬ ДАРААХ ТӨРӨЛТЭЙ БАЙНА:
78.6.1.НЭР ДЭВШИГЧИЙН;
78.6.2.НАМ, ЭВСЛИЙН.
78.7.НЭР ДЭВШИГЧ БОЛОН НАМ, ЭВСЭЛ НЬ СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГТ САМБАРАА СОНГУУЛИЙН ХЭСЭГ ТУС БҮРД ТООНЫ ХЯЗГААРЛАЛТГҮЙГЭЭР БАЙРЛУУЛАХ ЭРХТЭЙ.
78.8.НЭГ НАМ, ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧИД, ТҮҮНЧЛЭН НЭР ДЭВШИГЧ, НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЭЛ ХАМТРАН НЭГ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР ГАРГАЖ БОЛОХ БӨГӨӨД ЭНЭ ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГЫГ ХАМТРАН ХҮЛЭЭНЭ.
78.9.ЗУРАГТ САМБАРТ ТҮҮНИЙГ ЗАХИАЛСАН ЭТГЭЭДИЙН НЭРИЙГ ДУРДСАН БАЙНА.
78.10.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ ХУУЛЬ БУСААР УСТГАХ, ГЭМТЭЭХ, БОХИРДУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
78.11.ЭНЭ ХУУЛИЙН 78.10-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
79 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НАМЫН ДАЛБААГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ
79.1.НАМ, ЭВСЭЛ БУЮУ НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ, НЭР ДЭВШИГЧ БУЮУ НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАБ НЬ НАМЫН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛОХ НАМЫН ДАЛБААГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЯВЦАД АШИГЛАХ ЭРХТЭЙ.
79.2.НАМЫН ДАЛБААГ УХУУЛАХ БАЙР, НЭР ДЭВШИГЧИЙН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ДЭЭР БАЙРЛУУЛЖ БОЛОХ БӨГӨӨД БУСАД ГАЗАРТ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
79.3.ЭНЭ ХУУЛИЙН 79.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
80 ДУГААР ЗҮЙЛ.СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХ
80.1.СОНГОГЧИДТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААНЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦААНД БАГТААН ХИЙНЭ.
80.2.ТУХАЙН ШАТНЫ ЗАСАГ ДАРГА СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ ТАЛУУДАД ТЭГШ ХАНДАХ ҮҮРЭГТЭЙ.
80.3.ДАРААХ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД СОНГУУЛИЙН УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХЭД ЗОРИУЛЖ ӨӨРИЙН ЭЗЭМШИЖ БАЙГАА СОЁЛЫН ТӨВ, БИЕИЙН ТАМИРЫН, ХУРЛЫН БОЛОН БУСАД БАЙР, ТАНХИМЫГ ГАРГАЖ ӨГӨХ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР АШИГЛУУЛАХ ҮҮРЭГТЭЙ:
80.3.1.ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА;
80.3.2.ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД;
80.3.3.ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН 51 ХУВЬ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД.
80.4.ЭНЭ ХУУЛИЙН 80.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
81 ДҮГЭЭР ЗҮЙЛ.УХУУЛАХ БАЙР АЖИЛЛУУЛАХ
81.1.НЭР ДЭВШИГЧ БОЛОН НАМ, ЭВСЭЛ, ТЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБ НЬ СОНГУУЛИЙН ХЭСЭГ БҮРД ХОЁРООС ИЛҮҮГҮЙ УХУУЛАХ БАЙР АЖИЛЛУУЛНА.
81.2.НЭР ДЭВШИГЧ БОЛОН ТҮҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ, ЭВСЛИЙН УХУУЛАХ БАЙР НЬ ХАМТ БАЙНА.
81.3.УХУУЛАХ БАЙРЫГ ДООР ДУРДСАН ЗОРИЛГООР АЖИЛЛУУЛНА:
81.3.1.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАЙЛБАРЛАХ, ТАНИЛЦУУЛАХ;
81.3.2.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ СОНГОГЧДОД ТАРААХ;
81.3.3.УУЛЗАЛТ, ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ.
82 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД РАДИО, ТЕЛЕВИЗ АШИГЛАХ
82.1.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААТАЙ ХОЛБОГДСОН НЭВТРҮҮЛЭГ /ЦААШИД "СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ" ГЭХ/-ИЙГ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЖ БОЛНО.
82.2.ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ, ТҮҮНЧЛЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТУС БҮРЭЭР ТОГТООСОН ХУВААРЬ, ЦАГИЙН ДАГУУ ЗӨВХӨН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НЭВТРҮҮЛНЭ.
82.3.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ТӨЛБӨРГҮЙ НЭВТРҮҮЛЭХ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙН ХУВААРЬ, ЦАГИЙГ НАМ, ЭВСЭЛД, ТҮҮНЧЛЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ИЖИЛ НӨХЦӨЛ, БОЛОМЖ, ТЭНЦҮҮ ХУГАЦАА НОГДОХООР ТООЦОЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЛЭХЭЭС ТАВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БАТАЛНА.
82.4.ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭС БУСАД РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР НЭВТРҮҮЛНЭ.
82.5.СУРТАЛЧИЛГААНЫ ТӨЛБӨРТЭЙ НЭВТРҮҮЛГИЙН НИЙТ ХУГАЦАА НЬ ХОНОГТ НЭГ ЦАГ /60 МИНУТ/-ААС ИЛҮҮГҮЙ БАЙНА.
82.6.СУРТАЛЧИЛГААНЫ ТӨЛБӨРТЭЙ НЭВТРҮҮЛГИЙН ХОНОГТ ГАРАХ НИЙТ ХУГАЦАА /60 МИНУТ/-НЫ ХОРИН ТАВААС ИЛҮҮГҮЙ ХУВЬ /15 МИНУТ/ НЬ НЭГ НАМ, ЭВСЭЛ ТҮҮНЧЛЭН НЭГ НЭР ДЭВШИГЧИД НОГДОНО.
82.7.СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙН ТӨЛБӨР НЬ ТУХАЙН РАДИО, ТЕЛЕВИЗ СУРТАЛЧИЛГААНЫ СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ДУНДАЖ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙНА.
82.8.УЛСЫН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД НЭВТРҮҮЛГЭЭ ЦАЦДАГ РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ НЭВТРҮҮЛЭХ БОЛ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 30-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ ДАРААХ БАРИМТ МЭДЭЭЛЛИЙН ХАМТ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ:
82.8.1.СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХААР ТОГТООСОН НАРИЙВЧИЛСАН ЦАГИЙН ХУВААРЬ;
82.8.2.СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ХИЙЖ БАЙСАН ГУРВААС ДООШГҮЙ ЗАР СУРТАЛЧИЛГАА /РЕКЛАМ/ НЭВТРҮҮЛЭХ ГЭРЭЭ;
82.8.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ДУНДАЖ ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ.
82.9.АЙМАГ, СУМЫН ХЭМЖЭЭНД НЭВТРҮҮЛГЭЭ ЦАЦДАГ РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ НЭВТРҮҮЛЭХ БОЛ САНАЛ АВАХ ӨДРӨӨС 20-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭГДЛИЙГ ДООР ДУРДСАН БАРИМТ МЭДЭЭЛЛИЙН ХАМТ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ:
82.9.1.СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХААР ТОГТООСОН НАРИЙВЧИЛСАН ЦАГИЙН ХУВААРЬ;
82.9.2.СҮҮЛИЙН ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД ХИЙЖ БАЙСАН ГУРВААС ДООШГҮЙ ЗАР СУРТАЛЧИЛГАА /РЕКЛАМ/ НЭВТРҮҮЛЭХ ГЭРЭЭ;
82.9.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ДУНДАЖ ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ.
82.10.ЭНЭ ЗҮЙЛД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ МЭДЭГДЛИЙГ БУСАД БАРИМТЫН ХАМТ ИРҮҮЛСЭН ТЕЛЕВИЗ, РАДИО СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХТЭЙ.
82.11.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ МЭДЭГДЛИЙГ БУСАД БАРИМТЫН ХАМТ ИРҮҮЛЭЭГҮЙ ТЕЛЕВИЗ, РАДИОГООР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
82.12.УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ НЭГЭЭС ИЛҮҮ СУВАГТАЙ БОЛ СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙГ ЗӨВХӨН ҮНДСЭН СУВГААР НЭВТРҮҮЛНЭ.
82.13.СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ НЭВТРҮҮЛЭХ РАДИО, ТЕЛЕВИЗ НЬ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ БҮХ НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЭЛД ТЭГШ ХАНДАХ ҮҮРЭГТЭЙ.
82.14.ТУХАЙН РАДИО, ТЕЛЕВИЗ МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨР НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР ГАРГАСАН МЭДЭЭ НЬ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХАМААРАХГҮЙ БОЛОВЧ НЭГ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР ГАРГАСАН МЭДЭЭГ ХОНОГТ ТАВАН МИНУТААС ХЭТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
82.15.УЛС ТӨРИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТАЛААРХ НЭВТРҮҮЛЭГ, ХӨТӨЛБӨР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГТ ХАМААРАХГҮЙ БОЛОВЧ УГ НЭВТРҮҮЛЭГ, ХӨТӨЛБӨРТ НЭГ НАМЫН БУС, ТҮҮНЧЛЭН БИЕ ДААГЧ ХЭД ХЭДЭН НЭР ДЭВШИГЧ, ЭСХҮЛ ӨӨР ӨӨР НАМ, ЭВСЛИЙН ДӨРВӨӨС ДООШГҮЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН БАЙНА.
82.16.СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛГИЙН ХУВААРЬ, ЦАГИЙГ БУСАД НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИД ШИЛЖҮҮЛЭХ, РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР УЛС ТӨРИЙН ЧАНСАА ТОГТООХ ЗОРИЛГО БҮХИЙ АЛИВАА ХЭЛБЭРИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
82.17.РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХАМТРАН ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАТАЛЖ, МӨРДҮҮЛНЭ.
82.18.РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ БА ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БАЙХ, ГАРСАН ЗӨРЧЛИЙГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГДААГИЙН БОЛОН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, МЭРГЭШСЭН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛНО.
82.19.РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРАМ ЗӨРЧСӨН РАДИО, ТЕЛЕВИЗЭД НЭГ УДАА САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БӨГӨӨД ДАХИН ДАВТВАЛ САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТУХАЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОСОН БАЙГУУЛЛАГА ЗОГСООНО.
82.20.ЭНЭ ХУУЛИЙН 82.5, 82.6, 82.12, 82.15, 82.16, 82.17-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
82.21.ЭНЭ ХУУЛИЙН 82.5, 82.12, 82.13, 82.17-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ТУХАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙГУУЛЛАГА ЗӨРЧИЛ ГАРСАН ӨДРӨӨС ЭХЛЭН ЗУРГААН САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛНЭ.
83 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ИНТЕРНЕТ ОРЧИН АШИГЛАХ
83.1.НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЭЛ БУЮУ ТЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗОРИУЛЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
83.2.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЦАХИМ ХУУДСААС ӨӨР БУСАД ЦАХИМ ХУУДСААР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ТОХИОЛДОЛД ТУХАЙН ЦАХИМ ХУУДСААР ЗӨВХӨН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЦАХИМ ХУУДСЫН ХАЯГ, НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН НЭР, СОНГУУЛИЙН УРИАГ СУРТАЛЧИЛНА.
83.3.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЦАХИМ ШУУДАНГААР СОНГОГЧДОД ХҮРГҮҮЛЖ БОЛНО.
83.4.СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ИНТЕРНЭТ ОРЧИН АШИГЛАН ЯВУУЛАХАД ЗАХИАЛАГЧИЙН НЭР, ЭСХҮЛ ТЭДГЭЭРИЙН СОНГУУЛИЙН ШТАБЫН НЭРИЙГ ЗААВАЛ ДУРДАНА.
83.5.ЭНЭ ХУУЛИЙН 83.4-Т ЗААСАН СУРТАЛЧИЛГААГ ЯВУУЛАХДАА БУСДЫН НЭР БОЛОН ХУУРАМЧ ХАЯГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.
83.6.ЭНЭ ХУУЛИЙН 83.4, 83.5-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛИВАА ЭТГЭЭДИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭГЭЭР ТОРГОНО.
83.7.ЭНЭ ХУУЛИЙН 83.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛИВАА ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ БОЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ТУХАЙН ЦАХИМ ХУУДАСНЫ МОНГОЛ УЛСААС ХАНДАХ ХАНДАЛТЫГ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ХУГАЦАА ДУУСТАЛ ХЯЗГААРЛАНА.
АРАВДУГААР БҮЛЭГ
САНАЛЫН ХУУДАС
84 ДҮГЭЭР ЗҮЙЛ.САНАЛЫН ХУУДАС
84.1.САНАЛЫН ХУУДАС НЬ СОНГОГЧООС САНАЛАА ИЛЭРХИЙЛЭХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ ҮНДСЭН БАРИМТ БИЧИГ БӨГӨӨД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА:
84.1.1.АГУУЛГА, БИЧИЛТ, ХЭЛБЭРИЙН ХУВЬД СОНГОГЧООС САНАЛАА ИЛЭРХИЙЛЭХЭД ХЯЛБАР, ОЙЛГОМЖТОЙ;
84.1.2.СОНГОГЧ САНАЛАА ХЭРХЭН ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ ТОВЧ ЗААВАР АГУУЛСАН.
84.2.СОНГУУЛИЙН ДООР ДУРДСАН САНАЛЫН ХУУДАС БАЙНА:
84.2.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС;
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
84.2.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС;
84.2.3.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
84.2.4.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
84.3.ХАМТ ЯВУУЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ НЭГ ХУУДАС ДЭЭР ХЭВЛЭЖ БОЛНО. ЭНЭ ТОХИОЛДОЛД ТУХАЙН СОНГУУЛЬ ТУС БҮРИЙН САНАЛЫН ХУУДСЫГ БИЕ ДААСАН БАЙДЛААР ОЙЛГОНО.
84.4.ХОСЛОН ЯВУУЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ОЛОНХИЙН, ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТУС БҮРД НЬ БИЕ ДААСАН БАЙДЛААР ОЙЛГОНО.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
84.5.САНАЛЫН ХУУДАСТ НЭР ДЭВШИГЧИЙН ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭРИЙГ ЖИЖИГ ҮСГЭЭР, ӨӨРИЙНХ НЬ НЭРИЙГ ТОМ ҮСГЭЭР БИЧИХ БА НАМ, ЭВСЭЛ НЭР ДЭВШҮҮЛСЭН БОЛ ТУХАЙН НАМ, ЭВСЛИЙН НЭРИЙГ ХАШИЛТАД БИЧНЭ.
84.6.ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТОГТОЛЦООНЫ СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ НАМ, ЭВСЛИЙН НЭРИЙГ ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
84.7.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ НЭР ДЭВШИГЧИЙН ЦЭЭЖ ЗУРАГ БАЙНА.
84.8.НАМ, ЭВСЛИЙН ТАНИХ ТЭМДГИЙГ НАМЫН НЭР БОЛОН НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙН ХАРАЛДАА БАЙРЛУУЛЖ БОЛНО.
84.9.САНАЛЫН ХУУДАСТ БИЧИГДЭХ НЭР ДЭВШИГЧ, НАМ, ЭВСЛИЙН НЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДЛЫГ АНХ БҮРТГЭСЭН БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИУЦНА.
84.10.САНАЛЫН ХУУДАС НЬ ТУСГАЙ НУУЦЛАЛТАЙ БАЙХ БӨГӨӨД АЙМАГ, ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ДУГААРТАЙ БАЙНА.
84.11.ТУХАЙН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР, ТООГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛЖ, ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛНЭ.
84.12.ЭЭЛЖИТ СОНГУУЛИАС БУСАД ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ТУХАЙН АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛНЭ.
84.13.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА САНАЛЫН ХУУДСЫГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ГУРВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ САНАЛ АВАХ БАЙРАНД ХҮРГҮҮЛЭХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛНА.
84.14.БАТАЛСАН ЗАГВАРААС ӨӨР, ШААРДЛАГА ХАНГААГҮЙ САНАЛЫН ХУУДАС ХҮЧИНГҮЙ БАЙХ БӨГӨӨД ХҮЧИНГҮЙ САНАЛЫН ХУУДСААР САНАЛ АВАХ, ӨГӨХИЙГ ХОРИГЛОНО.
84.15.ЭНЭ ХУУЛИЙН 84.14-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
84.15.1.АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ АРВАН НЭГЭЭС АРВАН ЗУРГАА ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
84.15.2.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
85 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛЫН ХУУДАСТ НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙГ БИЧИХ ДАРААЛАЛ
85.1.УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ НАМ, ЭВСЭЛ, ТЭДГЭЭРИЙН НЭР ДЭВШИГЧ, БУСАД НЭР ДЭВШИГЧИЙГ ДАРААХ ДАРААЛЛЫН ДАГУУ БИЧНЭ:
85.1.1.НАМЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН ОН, САР, ӨДРИЙГ БАРИМТЛАН, ЭВСЛИЙГ ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНД ОРСОН НАМУУДЫН УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН ДАРААЛЛЫН ДАГУУ ТЭДГЭЭРИЙН НЭР ДЭВШИГЧИЙГ;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСАН/
85.1.2.БИЕ ДААГЧИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГҮҮЛСЭН ДАРААЛЛААР.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
85.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ УЛСЫН ИХ ХУРАЛД ХАМГИЙН ОЛОН СУУДАЛТАЙ НАМААС НЭР ДЭВШСЭН НЭР ДЭВШИГЧЭЭС ЭХЭЛЖ НЭР ДЭВШИГЧДИЙГ ДАРААЛУУЛАН БИЧНЭ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМУУДЫН СУУДЛЫН ТОО АДИЛ БОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛСЭН ДАРААЛЛЫГ ХАРГАЛЗАН НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙГ БИЧНЭ.
85.3.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛ БҮХИЙ ХЭД ХЭДЭН НАМ ХАМТАРЧ НЭР ДЭВШҮҮЛСЭН БОЛ ХАМГИЙН ОЛОН СУУДАЛ АВСАН НАМЫН СУУДЛЫН ТООГ ХАРГАЛЗАНА.
85.4.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ НАМ, ТҮҮНЭЭС НЭР ДЭВШИГЧ, БУСАД НЭР ДЭВШИГЧИЙГ БИЧИХЭД ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСТ БИЧИГДЭХ ДАРААЛЛЫН ДАГУУ БИЧНЭ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
85.5.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НАМ ОРОЛЦООГҮЙ БОЛ НЭР ДЭВШИГЧИЙН БИЧИГ БАРИМТАА ИРҮҮЛСЭН ЦАГ ХУГАЦААНЫ ДАРААЛЛЫН ДАГУУ САНАЛЫН ХУУДАСТ НЭР ДЭВШИГЧДИЙГ БИЧНЭ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
86 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХАМГААЛАХ, ХАДГАЛАХ
86.1.САНАЛЫН ХУУДАС ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМГААЛАЛТЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦАХ БӨГӨӨД ТАГНУУЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА.
86.2.САНАЛЫН ХУУДАСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛТ НЬ ДАРААХ ҮЕД ХУВААГДАНА:
86.2.1.САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛ;
86.2.2.САНАЛ АВЧ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ ТООЛЖ ДУУСТАЛ;
86.2.3.САНАЛ ТООЛЖ ДУУССАНААС ХОЙШ.
86.3.САНАЛ ХУРААЛТ ДУУССАНЫ ДАРАА ТУХАЙН СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ АГУУЛСАН САНАЛЫН ХУУДАСТ АГУУЛАГДСАН МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР САНАЛЫН ХУУДСЫГ БИТҮҮМЖЛЭХ БӨГӨӨД БИТҮҮМЖЛЭЛИЙГ ЗАДЛАХГҮЙГЭЭР АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН АРХИВТ ХАДГАЛНА.
86.4.АРХИВТ ХАДГАЛСАН САНАЛЫН ХУУДАСНЫ БИТҮҮМЖЛЭЛИЙГ ГАГЦХҮҮ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ, ХӨНДЛӨНГИЙН ХОЁРООС ДООШГҮЙ ГЭРЧИЙГ БАЙЛЦУУЛАН НЭЭЖ БОЛНО.
86.5.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРМЫГ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН БАТАЛЖ, МӨРДҮҮЛНЭ.
86.6.ЭНЭ ХУУЛИЙН 86.3, 86.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛНА.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
САНАЛ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
87 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
87.1.СОНГОГЧДЫН САНАЛЫГ УЛААНБААТАРЫН ЦАГААР САНАЛ АВАХ ӨДРИЙН 07.00 ЦАГААС 22.00 ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААНД САНАЛ АВАХ БАЙРАНД АВНА.
87.2.САНАЛ АВАХ БАЙР СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ ӨДӨР, ЦАГ, БАЙРЫГ УГ ӨДӨР ХҮРТЭЛХ 14 ХОНОГИЙН ТУРШ НИЙТЭД ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ.
87.3.ТУХАЙН ХЭСГИЙН ХАРЬЯАЛАГДАХ СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САНАЛ АВАХАД ШААРДЛАГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН ЗААВРЫН ДАГУУ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ТАВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ БЭЛЭН БОЛГОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
87.3.1.САНАЛ АВАХ БАЙР;
87.3.2.СОНГОГЧ САНАЛАА НУУЦААР ӨГӨХӨД ШААРДАГДАХ САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ /300 СОНГОГЧ ТУТАМД НЭГ БАЙХААР ТООЦОЖ/;
87.3.3.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧ САНАЛАА НУУЦААР ӨГӨХӨД ШААРДАГДАХ БҮХЭЭГ;
87.3.4.СУУРИН БОЛОН ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ;
87.3.5.СОНГОГЧИЙН БҮРТГЭЛ ДЭХ ЗУРГИЙГ НИЙТЭД БОЛОН АЖИГЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ДЭЛГЭЦ;
87.3.6.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД ЗҮЙЛ.
87.4.ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХӨД ЗОРИУЛСАН САНАЛЫН ХУУДСЫГ УНШИХ, САНАЛАА ТЭМДЭГЛЭХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БРАЙЛЬ ҮСЭГ БҮХИЙ ХАВТАС САНАЛ АВАХ БАЙР БҮРД НЭГ БАЙНА.
87.5.САНАЛ АВАХ БАЙРАНД СОНГОГЧДООС САНАЛАА НУУЦААР, ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖИЙГ ХАНГАСАН, ХЭСЭГ ДЭХ СОНГОГЧДЫН ТООНООС ХАМААРАН ХОЁРООС ДООШГҮЙ ТООНЫ САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ БАЙХ БӨГӨӨД САНАЛ АВАХ БАЙР БҮРД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН НЭГЭЭС ДООШГҮЙ САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГИЙГ ТУСГАЙЛАН ТОНОГЛОЖ БЭЛТГЭСЭН БАЙНА.
87.6.САНАЛ АВАХ БАЙР НЬ ТЭРГЭНЦЭРТЭЙ СОНГОГЧ ОРОХ БОЛОМЖООР ХАНГАГДСАН БАЙНА.
87.7.НЭГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ЦОГЦОЛБОРТ ХЭД ХЭДЭН САНАЛ АВАХ БАЙР БАЙРЛАЖ БОЛНО.
87.8.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ АВАХ ӨДРӨӨС АРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ТУХАЙН ХЭСЭГ ДЭХ САНАЛ АВАХ БАЙРЫН ДУГААР, НЭР, ХАЯГ, БАЙРШИЛ, ОРЧИН ТОЙРНЫ ДЭВСГЭР ЗУРАГ /ПЛАН/-ИЙГ НИЙТЭД ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ.
87.9.САНАЛ АВАХ БАЙРЫН БАЙРШЛЫГ НИЙТИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ, ҮЕР УС, ГАЛ ТҮЙМЭР ЗЭРЭГ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН УЛМААС ӨӨРЧИЛЖ БОЛОХ БӨГӨӨД ЭНЭ ТУХАЙ НЭН ДАРУЙ СОНГОГЧИД МЭДЭЭЛНЭ.
87.10.САНАЛ АВАХ БАЙРЫГ БЭЛТГЭХ ЗААВАР, ТҮҮНЧЛЭН САНАЛЫН ХАЙРЦАГ, САНАЛ ӨГӨХ БҮХЭЭГИЙН ХЭМЖЭЭ, ЗАГВАРЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
87.11.САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ САНАЛ АВАХ БАЙРЫГ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА.
87.12.ЭНЭ ХУУЛИЙН 87.8, 87.9-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 87.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ЗАСАГ ДАРГЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
88 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
88.1.ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛЫГ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООСОН САНАЛ АВАХ ӨДӨР, ТУХАЙН УЛСЫН ОРОН НУТГИЙН ЦАГААР 07.00 ЦАГААС 22.00 ЦАГ ХҮРТЭЛ ХУГАЦААНД САЛБАР КОМИССЫН ТОГТООСОН САНАЛ АВАХ БАЙРАНД АВНА.
88.2.САЛБАР КОМИСС НЬ САНАЛ АВАХ ӨДӨР, ЦАГ, БАЙРЫГ УГ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДОД ЗАРЛАН МЭДЭЭЛНЭ.
88.3.ТУХАЙН УЛСАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН СОНГОГЧООС САНАЛАА НУУЦААР ӨГӨХӨД ШААРДАГДАХ ТООНЫ БҮХЭЭГ БҮХИЙ БАЙР, СУУРИН БОЛОН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХАРИУЦАЖ БЭЛТГЭНЭ.
88.4.САНАЛ АВАХ БАЙРАНД СОНГОГЧДООС САНАЛАА НУУЦААР, ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖИЙГ ХАНГАСАН, ХҮРЭЛЦЭХҮЙЦ ТООНЫ САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ БЭЛТГЭСЭН БАЙНА.
88.5.ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧИЙН САНАЛЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛСЭН САНАЛЫН ХУУДСААР АВНА.
88.6.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ САНАЛЫН ХУУДСЫГ ДУГТУЙН ХАМТ БИТҮҮМЖЛЭН, ТӨВ КОМИССООР ДАМЖУУЛАН САЛБАР КОМИССТ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ ӨДРӨӨС ГУРВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ ХҮРГҮҮЛНЭ.
88.7.САЛБАР КОМИСС НЬ САНАЛЫН ХУУДСЫГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА.
88.8.САЛБАР КОМИСС НЬ САНАЛЫН ХУУДСЫГ ГАЛ УС, ГЭНЭТИЙН АЮУЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛСЭН БАЙРАНД ЛАЦДАЖ БИТҮҮМЖЛЭН ХАДГАЛНА.
88.9.ЭНЭ ХУУЛИЙН 88.2, 88.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
89 ДҮГЭЭР ЗҮЙЛ.САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
89.1.САНАЛ АВАХ ӨДРИЙН 07.00 ЦАГТ САНАЛ АВАХ БАЙРНЫ БҮРЭЛДЭХҮҮН СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ, АЖИГЛАГЧДЫГ БАЙЛЦУУЛАН ДАРААХ АЖИЛЛАГААГ ДООР ДУРДСАН ДАРААЛЛЫН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭНЭ:
89.1.1.ТУХАЙН ХЭСГИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БИЧИГДСЭН СОНГОГЧДЫН ТОО, ҮҮНЭЭС ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГСӨН СОНГОГЧДЫН ТООГ МЭДЭЭЛЭХ;
89.1.2.САНАЛЫН ХУУДАСНЫ ИНДЕКС, ДУГААРЫГ МЭДЭЭЛЭХ;
89.1.3.ХҮЛЭЭН АВСАН, ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛСАН, ҮҮНЭЭС ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХАД СОНГОГЧ САНАЛАА БУРУУ ТЭМДЭГЛЭСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ДАХИН НЭГ САНАЛЫН ХУУДАС АВЧ САНАЛАА ГАРГАСНЫ УЛМААС ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН, ТҮҮНЧЛЭН АЛДАГДАЖ ҮРЭГДСЭН, УСТГАГДСАН, ҮЛДСЭН САНАЛЫН ХУУДАСНЫ ТООГ МЭДЭЭЛЭХ;
89.1.4.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААС БУСАД САНАЛ АВАХ БҮХ ХАЙРЦГИЙГ НЭЭЖ ХАРУУЛАХ, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ БИТҮҮМЖЛЭХ, ЛАЦДАХ, САНАЛ АВАХАД БЭЛЭН БОЛГОХ;
89.1.5.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ НЭЭЖ, ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН САНАЛЫН ХУУДСЫГ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙХДЭЭ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГСӨН СОНГОГЧИЙН РЕГИСТРИЙН ДУГААРААР СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДСЫГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТНААР ГАРГУУЛАХ.
89.2.САНАЛ АВЧ ЭХЛЭХИЙН ӨМНӨХ АЖИЛЛАГААГ ДУУССАНЫ ДАРАА СОНГОГЧДЫН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛНЭ.
89.3.САНАЛ ӨГӨХӨӨР САНАЛ АВАХ БАЙРАНД ИРСЭН СОНГОГЧ САНАЛ АВАХ БАЙРАНД АЖИЛЛАХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖИЛТАНД ГАРЫН ХУРУУНЫ ХЭЭГ ШАЛГУУЛАХ БА ТУХАЙН АЖИЛТАН НЬ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САН ДАХЬ СОНГОГЧИЙН БҮРТГЭЛ, ТҮҮНЧЛЭН ТУХАЙН ХЭСЭГ ДЭХ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ЦАХИМ ХУВИЛБАРТАЙ ТУЛГАН ҮЗЭЖ, ЗӨРЧИЛГҮЙ БОЛ СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС ОЛГОНО.
89.4.ГАРЫН ХУРУУНЫ ХЭЭ ШАЛГАХ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ АЖИЛЛАХГҮЙ БУЮУ АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН, ТҮҮНЧЛЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СОНГОГЧИЙН ТУХАЙД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТУЛГАН ШАЛГАЖ СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС ОЛГОЖ БОЛНО.
89.5.СОНГОГЧ ШИЛЖИХ ЖУРМЫН ДАГУУ ШИЛЖИН ИРСЭН СОНГОГЧИЙН ШИЛЖИХ ХУУДСЫГ ДАВХАР ШАЛГАЖ, СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС ОЛГОНО.
89.6.СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС АВСАН СОНГОГЧИД САНАЛЫН ХУУДАС ОЛГОНО.
89.7.САНАЛЫН ХУУДАС АВСАН СОНГОГЧООР СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛНА.
89.8.ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СОНГУУЛЬД НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ТУХАЙН НАМ, ЭВСЛЭЭС ИРҮҮЛСЭН ДАРААЛЛЫН ДАГУУ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ЖАГСААН ХЭВЛЭЖ, СОНГОГЧ БҮРД ӨГНӨ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
89.9.САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧ БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙЛЦАЖ БОЛНО.
89.10.САНАЛ АВАХ БАЙРАНД НЭР ДЭВШИГЧ БОЛОН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУСАД ЭТГЭЭД БАЙХЫГ ХОРИГЛОХ БӨГӨӨД ЭНЭ НЬ ТЭДГЭЭРЭЭС САНАЛАА ӨГӨХӨД ХАМААРАХГҮЙ.
89.11.САНАЛ АВАХ ӨДРИЙН 22.00 ЦАГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ЗОГСООХ БӨГӨӨД БҮРТГЭЛИЙН ХУУДСАА АВСАН СОНГОГЧДЫГ САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАНА.
89.12.ЭНЭ ХУУЛИЙН 89.10-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ДООР ДУРДСАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА:
89.12.1.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН;
89.12.2.БУСАД ЭТГЭЭДЭД НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГИЙН.
89.13.ЭНЭ ХУУЛИЙН 89.1, 89.2, 89.3, 89.5, 89.7, 89.9-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
90 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
90.1.ДАРААХ СОНГОГЧИЙН САНАЛЫГ ТҮҮНИЙ ХҮСЭЛТ, ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА, ЭСХҮЛ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТЫГ ҮНДЭСЛЭН ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ ӨДРИЙН ӨМНӨХ ӨДӨР 09.00-20.00 ЦАГИЙН ХООРОНД АВНА:
90.1.1.ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫН УЛМААС САНАЛ АВАХ БАЙРАНД ӨӨРИЙН БИЕЭР ХҮРЭЛЦЭН ИРЖ ЧАДАХГҮЙ;
90.1.2.ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ НИЙТИЙН ДАЙЧИЛГААНД ХАМРАГДАН АЖИЛЛАЖ БАЙГАА;
90.1.3.ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН УЛМААС БАРИВЧЛАГДСАН, АЛБАДАН СААТУУЛАГДСАН, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН;
90.1.4.БАЙЦААН ШИЙТГЭХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ УЛМААС БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН;
90.1.5.САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, ЦАГДАА, ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДААМАЛ.
90.2.ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫН ШАЛТГААНААР ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧ НЬ ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ЭМЧИЙН МАГАДЛАГААГ, ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТИЙН ХАМТ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ТАВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ САНАЛ АВАХ БАЙРАНД ХҮРГҮҮЛНЭ.
90.3.ДАЙЧЛАГДСАН, СААТУУЛАГДСАН, БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭД БОЛОН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН НЬ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ӨГӨХ БӨГӨӨД УГ ХҮСЭЛТИЙГ, БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТЫН ХАМТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА САНАЛ АВАХ ӨДРӨӨС ТАВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ САНАЛ АВАХ БАЙРАНД ХҮРГҮҮЛНЭ.
90.4.САНАЛ АВАХ БАЙР ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧИЙН ХҮСЭЛТ, МАГАДЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ, ТУХАЙН ХЭСГИЙН СОНГОГЧ МӨН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧДЫН НЭРСИЙГ ГАРГАЖ, ТЭДГЭЭРЭЭС САНАЛ АВАХ ЧИГЛЭЛ, ХУВААРИЙГ ГАРГАНА.
90.5.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧИЙН САНАЛЫГ ТУХАЙН САНАЛ АВАХ БАЙРЫН ХОЁРООС ДООШГҮЙ ТӨЛӨӨЛӨЛ ГИШҮҮН ОРШИН БАЙГАА ГАЗАРТ НЬ ОЧИЖ АВНА.
90.6.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ОРООГҮЙ СОНГОГЧИЙН САНАЛЫГ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР АВАХЫГ ХОРИГЛОНО.
90.7.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ НЬ ШАЛГАСНЫ ҮНДСЭН ДЭЭР САНАЛЫН ХУУДАС ОЛГОНО.
90.8.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ БАЙГАА ГАЗАР ДАРААХ ЭТГЭЭД БАЙХЫГ ЗӨВШӨӨРНӨ:
90.8.1.САНАЛ АВЧ БАЙГАА ГАЗАР НЬ ИРГЭНИЙ ОРОН БАЙР БОЛ ТУХАЙН ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН;
90.8.2.ТУХАЙН ГАЗАР НЬ ЭМНЭЛЭГ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БАЙГУУЛЛАГА БОЛ ХҮНД ӨВЧТӨН;
90.8.3.АЖИГЛАГЧ.
90.9.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД ХОЁРООС ДООШГҮЙ, ӨӨР ӨӨР НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ АЖИГЛАГЧИЙГ ОРОЛЦУУЛНА.
90.10.СОНГОГЧИЙН САНАЛЫГ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР АВАХ ЖУРМЫГ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛЖ МӨРДҮҮЛНЭ.
90.11.ЭНЭ ХУУЛИЙН 90.6, 90.7-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
91 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА
91.1.САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙН 07.00 ЦАГТ СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ БАЙЛЦУУЛАН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ НЭЭЖ ХАРУУЛАН, ШАЛГАН БИТҮҮМЖИЛЖ, ЛАЦАДСАНЫ ДАРАА САЛБАР КОМИССЫН ДАРГА ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ХИЙЖ ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛНӨ:
91.1.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БИЧИГДСЭН НИЙТ СОНГОГЧДЫН ТОО;
91.1.2.ХҮЛЭЭН АВСАН, АЛДАГДАЖ ҮРЭГДСЭН, УСТГАГДСАН, ҮЛДСЭН САНАЛЫН ХУУДАСНЫ ТОО;
91.1.3.САНАЛЫН ХУУДАСНЫ ИНДЕКС ДУГААР.
91.2.САЛБАР КОМИСС САНАЛ АВАХЫН ӨМНӨХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭСНИЙ ДАРАА САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ БА ИНГЭХДЭЭ СОНГОГЧИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ЭСХҮЛ ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТЫГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТУЛГАН ҮЗЭЖ, СОНГОГЧ БҮРД САНАЛЫН ХУУДСЫГ ДУГТУЙН ХАМТ ОЛГОНО.
91.3.САНАЛЫН ХУУДАС АВСАН СОНГОГЧ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛНА.
91.4.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ БУСАД АЖИЛЛАГААНД САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ АВАХ ЖУРМЫГ БАРИМТАЛНА.
91.5.ЭНЭ ХУУЛИЙН 91.2, 91.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ
92 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ ӨГӨХ
92.1.СОНГОГЧ САНАЛ АВАХ БАЙРАНД ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ, САНАЛАА БИЕЧЛЭН ӨГНӨ.
92.2.СОНГОГЧООС САНАЛАА ӨГӨХӨД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО:
92.2.1.ТУХАЙН САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛАА ӨГӨХ ЭРХГҮЙ ГЭДГЭЭ МЭДСЭЭР БАЙЖ САНАЛ ӨГӨХ;
92.2.2.ӨӨР ХҮНИЙ БИЧИГ БАРИМТ, ЭСХҮЛ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ АШИГЛАХ ЗЭРГЭЭР САНАЛ ӨГӨХ, САНАЛ ӨГӨХИЙГ ОРОЛДОХ;
92.2.3.ТУХАЙН САНАЛ АВАХ БАЙРААС ОЛГОСНООС ӨӨР САНАЛЫН ХУУДСЫГ САНАЛ ӨГӨХӨД АШИГЛАХ;
92.2.4.САНАЛ АВАХ БАЙРАНД ГАДНААС САНАЛЫН ХУУДАС АВЧ ОРОХ, САНАЛ АВАХ БАЙРНААС САНАЛЫН ХУУДАС АВЧ ГАРАХ;
92.2.5.САНАЛЫН ХУУДАСТ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛАА БОЛОН БУСАД СОНГОГЧИЙН САНАЛЫГ БАРИМТЖУУЛАН ЗУРАГ АВАХ, ДҮРС БИЧЛЭГ ХИЙХ ЗЭРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙХ;
92.2.6.САНАЛЫН ХУУДАСТ ХИЙСЭН ТЭМДЭГЛЭГЭЭГ БУСДАД ХАРУУЛАХ;
92.2.7.АЛЬ НЭГ НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ САНАЛ ӨГӨХ, ЭСХҮЛ ӨГӨХГҮЙ БАЙХААР АМЛАЛТ АВАХ, МӨНГӨ, ЭД ЗҮЙЛ ШААРДАХ, АВАХ.
92.3.СОНГОГЧ НЬ САНАЛЫН ХУУДАСНЫ ЗААВАРТ ЗААСАН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДАГУУ ӨӨРИЙН СОНГОХЫГ ХҮССЭН НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙГ ТЭМДЭГЛЭЖ САНАЛАА ӨГНӨ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
92.4.СОНГОГЧ САНАЛАА САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГТ НУУЦААР ТЭМДЭГЛЭНЭ.
92.5.САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГТ ТУХАЙН СОНГОГЧООС ӨӨР ХҮН БАЙХЫГ ХОРИГЛОНО.
92.6.СОНГОГЧ САНАЛАА ТЭМДЭГЛЭСНИЙ ДАРАА САНАЛЫН ХУУДСЫГ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙНЭ.
92.7.СОНГОГЧ САНАЛАА ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙСНИЙ ДАРАА САНАЛ АВАХ БАЙРААС ГАРНА.
92.8.СОНГОГЧ САНАЛ ТЭМДЭГЛЭХДЭЭ АЛДАА ГАРГАЖ БУРУУ ТЭМДЭГЛЭЛ ХИЙСЭН БОЛ САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙХЭЭС ӨМНӨ ЭНЭ ТУХАЙГАА САНАЛ АВАХ БАЙРАНД МЭДЭГДЭЖ, АЛДААТАЙ САНАЛЫН ХУУДСЫГ ХУРААЛГАЖ, ДАХИН НЭГ УДАА САНАЛЫН ХУУДАС АВЧ САНАЛАА ӨГЧ БОЛНО.
92.9.САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ САНАЛЫН ХУУДСЫГ ТАНЬЖ УНШААГҮЙ БОЛ СОНГОГЧ ЭНЭ ТУХАЙ САНАЛ АВАХ БАЙРАНД МЭДЭГДЭЖ, УГ САНАЛЫН ХУУДСЫГ ХУРААЛГАЖ, ДАХИН САНАЛЫН ХУУДАС АВЧ САНАЛАА ӨГЧ БОЛНО.
92.10.САНАЛ АВАХ БАЙР ХУРААЛГАСАН САНАЛЫН ХУУДАСНЫ БАРУУН ДЭЭД ӨНЦГИЙГ ХАЙЧЛАН, ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨН ХАДГАЛНА.
92.11.БИЕ ЭРХТНИЙ СОГОГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ, БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГЭЭС ШАЛТГААЛАН САНАЛАА БИЕЧЛЭН ӨГӨХ ЧАДВАРГҮЙ СОНГОГЧ ӨӨРИЙН ИТГЭМЖИЛСЭН СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭНИЙ ТУСЛАЛЦААТАЙГААР САНАЛ ӨГЧ БОЛОХ БА СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН, АЖИГЛАГЧ НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ.
92.12.САНАЛ АВАХ БАЙР НЬ СОНГОГЧИЙН САНАЛАА НУУЦААР ӨГӨХ ЭРХЭД НӨЛӨӨЛӨХГҮЙГЭЭР САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗӨРЧИЛ ГАРВАЛ ТАСЛАН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВНА.
92.13.САНАЛ АВАХ ӨДӨР АЖИЛЛАЖ БАЙГАА СОНГОГЧИД ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГАА ЧӨЛӨӨ ОЛГОЖ, ТҮҮНИЙГ САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ.
92.14.СОНГОГЧДЫГ СОНГУУЛЬД ИДЭВХТЭЙ ОРОЛЦУУЛАХ ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛНО.
92.15.ЭНЭ ХУУЛИЙН 92.10, 92.11-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР, 92.13-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
92.16.ЭНЭ ХУУЛИЙН 92.2-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН ИРГЭН, ХОЛБОГДОХ БУСАД ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭРГҮЙ БОЛ 14 ХОНОГИЙН ХУГАЦААГААР БАРИВЧЛАХ ЗАХИРГААНЫ ШИЙТГЭЛ НОГДУУЛНА.
93 ДУГААР ЗҮЙЛ.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ
93.1.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧ НЬ САНАЛ БЭЛТГЭХ ЗӨӨВРИЙН БҮХЭЭГТ САНАЛАА НУУЦААР ТЭМДЭГЛЭНЭ.
93.2.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛ ЗАДЛАХЫГ ХОРИГЛОХ БӨГӨӨД САНАЛ АВАХ ӨДӨР ЭНЭ ХУУЛИЙН 89.1.4-Т ЗААСАН АЖИЛЛАГААГ ДУУССАНЫ ДАРАА НЭЭЖ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙНЭ.
93.3.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХӨД ЭНЭ ЗҮЙЛД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ ӨГӨХ ЖУРМЫГ БАРИМТАЛНА.
94 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХ
94.1.СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСЫГ ДУГТУЙН ХАМТ АВЧ, САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГТ САНАЛЫН ХУУДАСНЫ ЗААВАРТ ЗААСАН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДАГУУ ӨӨРИЙН СОНГОХЫГ ХҮССЭН НЭР ДЭВШИГЧИЙН НЭРИЙГ ТЭМДЭГЛЭЖ САНАЛАА ӨГНӨ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
94.2.СОНГОГЧ САНАЛАА САНАЛЫН ХУУДСАНД ТЭМДЭГЛЭСНИЙ ДАРАА САНАЛЫН ХУУДСЫГ ДУГТУЙД ХИЙН БИТҮҮМЖЛЭН САНАЛЫН ХАЙРЦАГТ ХИЙНЭ.
94.3.СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХДЭЭ АЛДАА ГАРГАЖ, САНАЛЫН ХУУДСАНД ЗААСНААС ӨӨР, БУРУУ ТЭМДЭГЛЭЛ ХИЙСЭН БОЛ САНАЛЫН ХУУДСАА САНАЛЫН ХАЙРЦАГТ ХИЙХЭЭС ӨМНӨ ЭНЭ ТУХАЙГАА САЛБАР КОМИССТ МЭДЭГДЭЖ, АЛДААТАЙ САНАЛЫН ХУУДСЫГ ХУРААЛГАЖ, ДАХИН НЭГ УДАА САНАЛЫН ХУУДАС АВЧ САНАЛАА ГАРГАЖ БОЛНО.
94.4.САЛБАР КОМИСС ХУРААЛГАСАН САНАЛЫН ХУУДАСНЫ БАРУУН ДЭЭД ӨНЦГИЙГ ХАЙЧЛАН, ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨН ХАДГАЛНА.
94.5.ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХӨД ЭНЭ ЗҮЙЛД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ ӨГӨХ ЖУРМЫГ БАРИМТАЛНА.
94.6.ЭНЭ ХУУЛИЙН 94.4-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭВИЙН БАЙДАЛ
95 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ
95.1.САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ГЭРЧИЛГЭЭ АВСАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДААМАЛ /ЦААШИД "ДААМАЛ" ГЭХ/ ХАРИУЦАЖ ДАРААХ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ:
95.1.1.САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ДӨРВӨН МЕТРЭЭС БАГАГҮЙ ЗАЙД БАЙРЛАЖ, САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХЯНАЖ АЖИЛЛАХ;
95.1.2.САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ГЭМТЭЛ, СААТАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГТ ШУУРХАЙ ХАНДАЖ ТУСЛАМЖ АВАХ, ЭСХҮЛ САНАЛ АВАХ, ТООЛОХ ХОЁР ДАХЬ БОЛОН НӨӨЦ ТӨХӨӨРӨМЖИД САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖИЛЛАГААГ ШИЛЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ НЭН ДАРУЙ АВАХ;
95.1.3.САНАЛ АВАХ, ТООЛОХ ХОЁР ДАХЬ БОЛОН НӨӨЦ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ ТОХИОЛДОЛД САНАЛЫН ХАЙРЦГИЙН НҮҮРЭН ТАЛЫН ТУУЗАН ЛАЦЫГ АВЧ САНАЛЫН ХУУДСЫГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДОР БАЙРЛАХ САНАЛЫН ХАЙРЦАГТ ХИЙЛГЭХ.
96 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ АВАХ ӨДӨР ЗАРИМ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ
96.1.САНАЛ АВАХ ӨДӨР ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОХ БА ХЭРЭГЖИЛТЭД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА:
96.1.1.СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ, ХУДАЛДАХ;
96.1.2.СОЁЛ УРЛАГ, ҮЗВЭР, СПОРТЫН ЗЭРЭГ ОЛНЫГ ХАМАРСАН АЛИВАА АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
96.1.3.ГАДАА БОЛОН БИТҮҮ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ АЖИЛЛАХ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
САНАЛ ХУРААЛТЫН ДҮН ГАРГАХ, НЭГТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
САНАЛ ТООЛОХ
97 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ ТООЛОХ
97.1.ХЭСЭГТ САНАЛ ТООЛОХ АЖИЛЛАГААГ САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ДУУСМАГЦ ЭХЭЛЖ, АЖИГЛАГЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БАЙЛЦУУЛАН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ЯВУУЛНА.
97.2.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ТООЛОХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭХЭЭС ӨМНӨ ДАРААХ АЖИЛЛАГААГ ХИЙН ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭНЭ:
97.2.1.САНАЛ АВАХ БАЙРАНД БОЛОН ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН ТОО НЬ СОНГОГЧДОД ОЛГОСОН САНАЛЫН ХУУДАСНЫ ТООТОЙ ТОХИРЧ БАЙГАА ЭСЭХИЙГ ТУЛГАН ШАЛГАЖ, ТООЦОО ГАРГАХ;
97.2.2.САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛААГҮЙ ҮЛДСЭН БОЛОН БУРУУ ТЭМДЭГЛЭЛ ХИЙСНЭЭС ХУРААГДСАН САНАЛЫН ХУУДСЫГ ТУС ТУСАД НЬ ТООЛЖ, БАРУУН ДЭЭД ӨНЦГИЙГ НЬ ХАЙЧЛАН, ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТУСГАН БИТҮҮМЖИЛНЭ.
97.3.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ТООЛОХЫН ӨМНӨХ АЖИЛЛАГААГ ХИЙСНИЙ ДАРАА САНАЛЫГ ТООЛНО.
97.4.САНАЛЫГ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨР ТООЛОХ БӨГӨӨД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ГАРСАН ДҮНГИЙН ХУУДАС НЬ ТУХАЙН ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТЫН ДҮН БАЙНА.
97.5.САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ГЭМТЭЛ, СААТАЛ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТУХАЙН ТӨХӨӨРӨМЖИД БАЙГАА САНАЛЫН ХУУДСЫГ ХОЁР ДАХЬ, ЭСХҮЛ НӨӨЦ ТӨХӨӨРӨМЖИД УНШУУЛЖ ТООЛОХ БА САНАЛ АВАХ, ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ ТОХИОЛДОЛД СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН ЖУРМЫН ДАГУУ ГАР АРГААР ТООЛНО.
97.6.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГИЙН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ АВСНЫ ДАРАА САНАЛ ХУРААЛТЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД НЭН ДАРУЙ ДАМЖУУЛНА.
97.7.САНАЛ ХУРААЛТЫН ДҮН МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ БАЙХ, СААТУУЛАХ, ЗОГСООХЫГ ХОРИГЛОНО.
97.8.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ДАРААХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАНА:
97.8.1.ТУХАЙН ХЭСЭГТ БҮРТГЭГДСЭН НИЙТ СОНГОГЧДЫН ТОО;
97.8.2.САНАЛ ӨГСӨН НИЙТ СОНГОГЧДЫН ТОО;
97.8.3.НЭР ДЭВШИГЧ, БҮРИЙН АВСАН ХҮЧИНТЭЙ САНАЛЫН ТОО;
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
97.8.4.НЭР ДЭВШИГЧ, БҮРИЙН АВСАН ХҮЧИНГҮЙ САНАЛЫН ТОО.
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
97.9.СОНГОГЧ НЭГ Ч НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ САНАЛ ӨГӨӨГҮЙ БОЛ ХЭНИЙГ Ч ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ ГЭЖ ҮЗЭН ТУХАЙН СОНГОГЧИЙГ САНАЛ ӨГСӨН СОНГОГЧДЫН ТООНД ОРУУЛАН ТООЛОХ БА ЭНЭ ТОХИОЛДОЛД УГ САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНТЭЙ САНАЛЫН ХУУДАСТ ТООЦНО.
97.10.САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛСАН БОЛОН ЗАРЦУУЛААГҮЙ ҮЛДСЭН САНАЛЫН ХУУДАСНЫ НИЙЛБЭР НЬ ТУХАЙН САНАЛ АВАХ БАЙР ХҮЛЭЭН АВСАН НИЙТ САНАЛЫН ХУУДАСНЫ ТООНООС ЗӨРВӨЛ САНАЛ АВАХ БАЙР ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ ТОГТООХ БӨГӨӨД ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ САНАЛЫН ХУУДСЫГ НЭН ДАРУЙ ДАХИН ТООЛНО.
97.11.САНАЛЫН ХУУДСЫГ НЯГТЛАН ТООЛОХОД САНАЛЫГ ТООЛОХГҮЙ.
97.12.САНАЛЫН ХУУДАС ДАХИН ТООЛОХ ҮЕД ЗӨРҮҮ ГАРВАЛ ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭЖ, САНАЛЫН ХУУДАС ТООЛОХОД ОРОЛЦСОН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРНА.
97.13.САНАЛ ХУРААЛТ ДУУССАНЫ ДАРАА СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО САНАМСАРГҮЙ СОНГОЛТ /СУГАЛАХ/-ЫН АРГААР ХАРЬЯА ХЭСГИЙН ХОРООНООС 50 ХҮРТЭЛ ХУВИЙГ СОНГОЖ 24 ЦАГИЙН ДОТОР ТЕХНИКИЙН ТООЛЛОГО ХИЙНЭ. ТЕХНИКИЙН ТООЛЛОГОД СОНГУУЛЬД ОРОЛЦСОН НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БОЛОН СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛНА.
97.14.ТЕХНИКИЙН ТООЛЛОГО ХИЙХ ЖУРМЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
97.15.САНАЛ ТООЛОХ ЦАГ БОЛООГҮЙ БАЙХАД САНАЛ ТООЛОХЫГ ХОРИГЛОНО.
97.16.САНАЛ ТООЛЖ ЭХЭЛСЭН БОЛ ЗАВСАРЛАХЫГ ХОРИГЛОНО.
97.17.ЭНЭ ХУУЛИЙН 97.2, 97.3, 97.5, 97.6, 97.10, 97.12-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
98 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ ТООЛОХ
98.1.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ ТООЛОХ АЖИЛЛАГААГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГҮЙЦЭТГЭНЭ.
98.2.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА САНАЛ ТООЛОХ АЖИЛЛАГААГ ӨӨРИЙН БАЙРАНД САНАЛ АВАХ ӨДРИЙН 22.00 ЦАГТ ЭХЭЛЖ, АЖИГЛАГЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БАЙЛЦУУЛАН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ЯВУУЛНА.
98.3.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ДАРААХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭСНИЙ ДАРАА БИТҮҮМЖИЛСЭН ДУГТУЙНУУДЫГ НЭЭЖ, САНАЛЫН ХУУДСЫГ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ХИЙЖ САНАЛЫГ ТООЛЖ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ГАРГАНА:
98.3.1.КОМИССООС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ХУУДАС БҮХИЙ БИТҮҮМЖИЛСЭН ДУГТУЙН НИЙТ ТОО НЬ САНАЛ АВАХАД ОЛГОСОН САНАЛЫН ХУУДАСНЫ ТООТОЙ ТОХИРЧ БАЙГАА ЭСЭХИЙГ ТУЛГАН ШАЛГАЖ, ЭЦСИЙН ТООЦОО ГАРГАХ;
98.3.2.САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛААГҮЙ ҮЛДСЭН БОЛОН БУРУУ ТЭМДЭГЛЭЛ ХИЙСНЭЭС ХУРААГДСАН САНАЛЫН ХУУДСЫГ ТУС ТУСАД НЬ ТООЛОХ.
99 ДҮГЭЭР ЗҮЙЛ.САНАЛ БОЛОН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ
99.1.ДАРААХ ТОХИОЛДОЛД САНАЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦНО.
99.1.1.САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭГДСЭНИЙ ДАРАА ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ ӨГСӨН САНАЛ;
99.1.2.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭГЭЭС ИЛҮҮ НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ ӨГСӨН САНАЛ;
99.1.3.АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД ТОЙРОГТ НОГДСОН МАНДАТЫН ТООНООС ИЛҮҮ НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ ӨГСӨН САНАЛ;
/ЭНЭ ЗААЛТАД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
99.1.4.НЭГЭЭС ИЛҮҮ НАМ, ЭВСЛИЙН ТӨЛӨӨ ӨГСӨН САНАЛ.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
99.2.СОНГОГЧ НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ САНАЛ ӨГӨӨГҮЙ БОЛ ХЭНИЙГ Ч ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ ГЭЖ ҮЗЭН ТУХАЙН СОНГОГЧИЙГ САНАЛ ӨГСӨН СОНГОГЧДЫН ТООНД ОРУУЛАН ТООЦНО.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
99.3.БАТАЛСАН ЗАГВАР, ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦНО.
99.4.СОНГОГЧИЙН САНАЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН НЬ САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.
99.5.САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД УНШИГДСАН САНАЛЫН ХУУДАС НЬ ХҮЧИНТЭЙ САНАЛЫН ХУУДАС БАЙНА.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
САНАЛ ХУРААЛТЫН ДҮН, БУСАД БИЧИГ БАРИМТ ХҮРГҮҮЛЭХ
100 ДУГААР ЗҮЙЛ.САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ХҮРГҮҮЛЭХ
100.1.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ХЭВЛЭСЭН ТУХАЙН ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ УНШИЖ СОНСГОСНЫ ДАРАА, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ХЭВЛЭСЭН САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГИЙН ХУУДСАНД САНАЛ АВАХ БАЙРЫН АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, НЭГ ХУВИЙГ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД, АЙМАГ НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ТУС ТУС НЭН ДАРУЙ ХҮРГҮҮЛНЭ.
100.2.САНАЛ АВАХ БАЙР САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ХЭВЛЭСЭН ДҮНГИЙН ХУУДСЫГ, САНАЛЫН ХУУДАСНЫ ЗУРГАН ҮЗҮҮЛЭЛТИЙН ХАМТ НАМ, ЭВСЭЛ, ХАМТАРСАН НАМ, НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ТУС БҮРИЙН НЭГ АЖИГЛАГЧИД ТУХАЙН ҮЕД НЬ ӨГЧ БОЛНО.
100.3.САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ХҮЛЭЭН АВСАН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭН ДЭХ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ НЭГТГЭЖ, НЭГТГЭСЭН ДҮНГ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГИЙН ХУУДАСНЫ ХАМТ ДАРААГИЙН ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
100.4.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СУМ, ДҮҮРЭГ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН НЭГТГЭСЭН ДҮНГ ҮНДЭСЛЭН ӨӨРӨӨ БИЕ ДААН СОНГУУЛИЙН ДҮНГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ГАРГАНА.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
100.5.ЭНЭ ХУУЛИЙН 100.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
101 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙН БУСАД БИЧИГ БАРИМТЫГ ХҮРГҮҮЛЭХ
101.1.САНАЛ АВАХ БАЙР САНАЛЫН ХАЙРЦАГ /САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ/-ААС ГАРСАН САНАЛЫН ХУУДАС, ХУРААГДСАН САНАЛЫН ХУУДАС, ЗАРЦУУЛААГҮЙ САНАЛЫН ХУУДСЫГ ТУС ТУСАД НЬ ТООЛОН БАГЦЛАН БООЖ БИТҮҮМЖЛЭН, СОНГУУЛИЙН БУСАД БАРИМТ БИЧГИЙН ХАМТ СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД, СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО НЬ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮРГҮҮЛНЭ.
101.2.ЭНЭ ХУУЛИЙН 101.1-Д ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
102 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВСАН САНАЛЫН ХУУДАС, БУСАД БИЧИГ БАРИМТЫГ ХҮРГҮҮЛЭХ
102.1.САЛБАР КОМИСС САНАЛ ХУРААЛТ ДУУССАНЫ ДАРАА БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ НЭЭЖ, БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ДУГТУЙГ ДАРААХ ЖУРМЫН ДАГУУ БЭЛТГЭН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ТЭМДЭГЛЭЛ БОЛОН СОНГУУЛИЙН БУСАД БАРИМТ БИЧГИЙН ХАМТ САНАЛ ХУРААЛТ ДУУССАНААС ХОЙШ ТӨВ КОМИССООР ДАМЖУУЛАН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД НЭН ДАРУЙ ХҮРГҮҮЛНЭ:
102.1.1.САНАЛ ӨГСӨН НИЙТ СОНГОГЧИЙН ТОО САНАЛ АВАХАД ОЛГОСОН САНАЛЫН ХУУДАС БҮХИЙ ДУГТУЙНЫ ТООТОЙ ТОХИРЧ БАЙГАА ЭСЭХИЙГ ТУЛГАН ШАЛГАЖ, ЭЦСИЙН ТООЦООГ ГАРГАХ;
102.1.2.САНАЛ АВАХАД ЗАРЦУУЛААГҮЙ ҮЛДСЭН БОЛОН ӨӨР, БУРУУ ТЭМДЭГЛЭЛ ХИЙСНЭЭС ХУРААГДСАН САНАЛЫН ХУУДСЫГ ТУС ТУСАД НЬ ТООЛЖ, БАРУУН ДЭЭД ӨНЦГИЙГ НЬ ХАЙЧЛАН, ЭНЭ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛД ТУСГАН БИТҮҮМЖЛЭХ.
102.2.САЛБАР КОМИСС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛИЙГ ХӨТӨЛЖ БҮХ БҮРЭЛДЭХҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ТЭМДЭГ ДАРАХ БӨГӨӨД ТЭМДЭГЛЭЛД ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАНА:
102.2.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН НИЙТ СОНГОГЧДЫН ТОО;
102.2.2.САНАЛЫН ХУУДАС АВСАН СОНГОГЧДЫН ТОО;
102.2.3.САНАЛЫН ХУУДАС ДАХИН АВСАН СОНГОГЧИЙН ТОО;
102.2.4.АЖИГЛАГЧИЙН НЭРС;
102.2.5.САНАЛ АВАХ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ;
102.2.6.САНАЛ АВСАН ГАЗАР, ТУХАЙН ОРОН НУТГИЙН ОН, САР, ӨДӨР, ЦАГ, МИНУТ.
102.3.САЛБАР КОМИСС САНАЛЫН ХУУДАС БОЛОН ТЭМДЭГЛЭЛИЙГ КОМИССЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАМЖУУЛАН ТӨВ КОМИССТ ХҮРГҮҮЛНЭ.
102.4.ЭНЭ ХУУЛИЙН 102.1-102.3-Т ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
АРВАН ГУРАВДУГААР БYЛЭГ
САНАЛ ХУРААЛТ ДАХИН ЯВАГДАХ
103 ДУГААР ЗҮЙЛ.ХЭСЭГТ ЯВУУЛСАН САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ
103.1.ДООР ДУРДСАН ЗӨРЧИЛ СОНГУУЛИЙН ДҮНД НОЦТОЙГООР НӨЛӨӨЛӨХӨӨР БОЛ ЗӨРЧИЛ ГАРСАН ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦНО:
103.1.1.ГАМШИГ БОЛОН АЮУЛ ТОХИОЛДСОН ЗЭРЭГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙ БАЙХАД УРЬД НЬ ЗАРЛАСНААС ӨӨР БАЙРАНД САНАЛ АВСАН;
/ЭНЭ ЗААЛТАД 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
103.1.2.ХУУЛЬД ЗААСНААС ӨӨР ӨДӨР САНАЛ АВСАН;
103.1.3.САНАЛ АВСАН ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГИЙГ АЛДСАН, ҮРЭГДҮҮЛСЭН, ХУУЛЬД ЗААСАН ЦАГААС ӨМНӨ НЭЭСЭН;
103.1.4.СОНГОГЧИД ХҮЧ ХЭРЭГЛЭН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН АЛИВАА ҮЙЛДЭЛ НЬ СОНГОГЧИЙН САНАЛ, СОНГУУЛИЙН ДҮНГ ГАЖУУДУУЛАХАД ХҮРГЭСЭН;
103.1.5.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, СОНГОГЧ ШИЛЖИХ, САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРМЫГ ЗӨРЧСӨН.
103.2.САНАЛ ХУРААЛТЫГ ДАРААХ ХЭМЖЭЭГЭЭР ХҮЧИНГҮЙД ТООЦНО:
103.2.1.ХЭСГИЙН ХЭМЖЭЭНД БҮХЭЛД;
103.2.2.САНАЛ АВАХ БАЙРАНД АВСАН САНАЛЫН ХЭМЖЭЭГЭЭР;
103.2.3.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР АВСАН САНАЛЫН ХЭМЖЭЭГЭЭР.
103.3.СОНГУУЛИЙН ДҮНД НОЦТОЙГООР НӨЛӨӨЛӨХ ГЭДГИЙГ САНАЛ ХУРААЛТЫН ЯВЦАД ГАРСАН ЗӨРЧИЛ НЬ СОНГУУЛИЙН ДҮНД ИЛТ НӨЛӨӨЛӨХҮЙЦ БУЮУ СОНГОГДСОНД ТООЦОГДСОН НЭР ДЭВШИГЧ БА ТҮҮНИЙ ДАРААХ НЭР ДЭВШИГЧИЙН АВСАН САНАЛЫН ЗӨРҮҮТЭЙ ТЭНЦҮҮ, ЭСХҮЛ ИХ БАЙХЫГ ОЙЛГОНО.
103.4.ДАРААХ БАЙГУУЛЛАГА ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦНО:
103.4.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА;
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
103.4.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
103.4.3.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
103.5.СОНГУУЛИЙН ДҮН ГАРСАН БОЛ САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХГҮЙ.
103.6.СОНГУУЛЬ ХАМТ ЯВАГДСАН ТОХИОЛДОЛД САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД НЬ ТУХАЙН ШИЙДВЭР АЛИНД НЬ ХАМААРАЛТАЙГ ЭНЭ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭН ТОГТООН ШИЙДВЭРЛЭНЭ.
104 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХЭСЭГТ ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ
104.1.ХЭСГИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН ЭТГЭЭД ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАНА.
104.2.ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРТ САНАЛ АВАХ БАЙР, ӨДӨР, ЦАГИЙГ ЗААХ БА ТҮҮНИЙГ АМРАЛТЫН ӨДӨР ЯВУУЛНА.
104.3.ДАХИН САНАЛ ХУРААЛТЫГ ЭНЭ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ЯВУУЛНА.
104.4.САНАЛ ХУРААЛТЫГ ХЭСГИЙН ХЭМЖЭЭГЭЭР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН БОЛ ТУХАЙН ХЭСГИЙН НИЙТ СОНГОГЧДЫГ ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦУУЛНА.
104.5.САНАЛ АВАХ БАЙР БУЮУ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР АВСАН САНАЛЫГ ХЭСЭГЧЛЭН ХҮЧИНГҮЙД ТООЦСОН БОЛ ЗӨВХӨН САНАЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН СОНГОГЧДЫГ ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦУУЛНА.
104.6.ДАХИН САНАЛ ХУРААЛТЫН ИРЦИЙГ ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН СОНГОГЧДЫН ИРЦИЙН ХУВИАР ХҮЧИНТЭЙД ТООЦНО.
105 ДУГААР ЗҮЙЛ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ
105.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ Ч АНХАН ШАТНЫ СОНГУУЛИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР ОЛОНХИЙН САНАЛ АВААГҮЙ БОЛ ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН ХОЁР ХҮНИЙГ ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТАД ОРУУЛНА.
105.2.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТЫГ АНХНЫ САНАЛ АВСАН ӨДРӨӨС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР ЗАРЛАН, ЗОХИОН БАЙГУУЛНА.
106 ДУГААР ЗҮЙЛ.НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ
106.1.СОНГУУЛИЙН ТОЙРОГТ ХАМААРАХ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БИЧИГДСЭН НИЙТ СОНГОГЧДЫН ТАВЬ БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВЬ НЬ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦООГҮЙ БОЛ ТАВИН ХУВЬ НЬ ОРОЛЦООГҮЙ ХЭСЭГ ТУС БҮРТ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА.
106.2.ТУХАЙН СОНГУУЛИЙН ТОЙРОГТ СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ ЭРХ БҮХИЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАНА.
106.3.НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ИЙНХҮҮ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА.
106.4.НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРТ САНАЛ АВАХ БАЙР, ӨДӨР, ЦАГИЙГ ЗААХ БА ТҮҮНИЙГ АМРАЛТЫН ӨДӨР ЯВУУЛНА.
106.5.НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТАД ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦООГҮЙ, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН СОНГОГЧ ОРОЛЦОЖ САНАЛАА ӨГНӨ.
106.6.НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН СОНГОГЧДЫН ИРЦ, САНАЛЫН ТООГ ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН СОНГОГЧДЫН ИРЦ, САНАЛЫН ТООН ДЭЭР НЭМЖ ТООЦОН ТУХАЙН ХЭСЭГ ДЭХ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ ГАРГАНА.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЖИГЛАГЧ
107 ДУГААР ЗҮЙЛ.СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ
107.1.НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБААС НЭГ ХЭСЭГТ ДӨРӨВ ХҮРТЭЛ СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧ /ЦААШИД "АЖИГЛАГЧ" ГЭХ/-ИЙГ ТОМИЛЖ АЖИЛЛУУЛАХ ЭРХТЭЙ.
107.2.БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ БОЛОН ТӨРИЙН ХЭРГИЙГ УДИРДАХАД ИРГЭДИЙГ ОРОЛЦУУЛАХ ДҮРМИЙН ҮҮРЭГ, ЗОРИЛТ БҮХИЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ НЭГ ХЭСЭГТ НЭГ АЖИГЛАГЧ ТОМИЛОН АЖИЛЛУУЛАХ ЭРХТЭЙ.
107.3.АЖИГЛАГЧ НЬ АРВАН НАЙМАН НАС ХҮРСЭН, ЭРХ ЗҮЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ ИРГЭН БАЙНА.
107.4.НЭР ДЭВШИГЧ, ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖИГЛАГЧ БАЙХЫГ ХОРИГЛОНО.
107.5.СОНГУУЛИЙН ШТАБЫН АЖИЛТАН, МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ НЬ АЖИГЛАГЧААР ТОМИЛОГДСОН БОЛ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ БОЛОН САНАЛ АВАХ БАЙРАНД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
107.6.ГАДААДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙГ АЖИГЛАХАД ГАДААД УЛСЫН ИРГЭН АЖИГЛАГЧ БАЙЖ БОЛОХ БА ҮҮНТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРМЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛЖ МӨРДҮҮЛНЭ.
107.7.АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
107.8.АЖИГЛАГЧ ТОМИЛОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД АЖИГЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЭ БИЧГЭЭР ГАРГАЖ, ДООР ДУРДСАН БАРИМТ БИЧГИЙН ХАМТ САНАЛ АВАХ ӨДРӨӨС ГУРВААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ САНАЛ АВАХ БАЙРАНД ХҮРГҮҮЛНЭ:
107.8.1.АЖИГЛАГЧААР ТОМИЛСОН ШИЙДВЭРИЙН ХУУЛБАР;
107.8.2.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН ЗАГВАРЫН ДАГУУ БӨГЛӨСӨН АЖИГЛАГЧИЙН АНКЕТ;
107.8.3.АЖИГЛАГЧААР ТОМИЛОГДСОН ЭТГЭЭДИЙН НЭГ ХУВЬ ЦЭЭЖ ЗУРАГ.
107.9.АЖИГЛАГЧИЙГ БҮРТГЭХ ХУГАЦАА ӨНГӨРСӨН БОЛ САНАЛ АВАХ БАЙР АЖИГЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БУЦААНА.
107.10.САНАЛ АВАХ БАЙР АЖИГЛАГЧААР ТОМИЛОГДСОН ЭТГЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ХОЙШ 48 ЦАГИЙН ДОТОР НЯГТЛАН ШАЛГАЖ, ШААРДЛАГА ХАНГАСАН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭЖ, АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОНО.
107.11.АЖИГЛАГЧ ХУУЛЬД ЗААГААГҮЙ ЭРХ ЭДЛҮҮЛЭХИЙГ ШААРДАХ, ХҮЧ ХЭРЭГЛЭХ, АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ НИЙТЭД ТАРААХ ЗЭРЭГ ХУУЛЬ БУС АРГА ХЭРЭГЛЭЖ САНАЛ АВАХ БАЙРЫН АЖИЛД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦВОЛ САНАЛ АВАХ БАЙРЫН АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ АЖИГЛАГЧИЙН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОН, ҮНЭМЛЭХИЙГ НЬ ХУРААН АВЧ, САНАЛ АВАХ БАЙРААС ГАРГАНА.
107.12.АЖИГЛАГЧ БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН БОЛ ТҮҮНИЙГ ТОМИЛСОН ЭТГЭЭД НЬ ОРНЫ ХҮНИЙГ ТОМИЛОХ ЭРХГҮЙ БӨГӨӨД ИЙМ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ САНАЛ АВАХ БАЙР ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА.
107.13.САНАЛ АВАХ БАЙРЫН БАГТААМЖААС ХАМААРЧ АЖИГЛАГЧ ТОМИЛОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ТОМИЛСОН БҮХ АЖИГЛАГЧ САНАЛ АВАХ ӨДӨР САНАЛ АВАХ БАЙРАНД АЖИГЛАЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛ САНАЛ АВАХ БАЙР ХОЁРООС ДООШГҮЙ АЖИГЛАГЧИЙГ САНАЛ АВАХ БАЙРАНД ЭЭЛЖЛЭН АЖИГЛАЛТ ХИЙХ БОЛОМЖООР ХАНГАХ ҮҮРЭГТЭЙ.
107.14.АЖИГЛАГЧ БҮРТГҮҮЛЭХ, АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХАД БОЛОН ЭРХЭЭ ЭДЛЭХЭД НЬ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД АЛИВАА ХЭЛБЭРЭЭР СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
107.15.ЭНЭ ХУУЛИЙН 107 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛОН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
108 ДУГААР ЗҮЙЛ.АЖИГЛАГЧИЙН ЭРХ
108.1.АЖИГЛАГЧ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, САНАЛ АВАХ, ТООЛОХ, ДҮН ГАРГАХ ҮЕД УГ АЖЛЫГ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЯВУУЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ЗӨВХӨН ХӨНДЛӨНГӨӨС АЖИГЛАНА.
108.2.АЖИГЛАГЧ ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ:
108.2.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ;
108.2.2.САНАЛЫН ХУУДАСНЫ БИТҮҮМЖЛЭГДСЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАХ;
108.2.3.САНАЛ АВАХ, ТООЛОХ АЖЛЫГ АЖИГЛАХ;
108.2.4.ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ, ТЭДНЭЭС САНАЛ АВАХ ЧИГЛЭЛ, ХУВААРЬ, ЯВЦТАЙ ТАНИЛЦАХ;
108.2.5.САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ, ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН САНАЛ АВАХ БАЙР ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ БЭЛТГЭГДСЭН ЭСЭХТЭЙ ТАНИЛЦАХ;
108.2.6.САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ АВАХ ҮЙЛ ЯВЦЫГ БҮХЭЛД НЬ АЖИГЛАЖ БОЛОХУЙЦ СУУДАЛТАЙ БАЙХ;
108.2.7.САНАЛ АВАХ ҮЙЛ ЯВЦАД ЗӨРЧИЛ ГАРВАЛ САНАЛ АВАХ БАЙРЫН АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД МЭДЭГДЭЖ, ЗАЛРУУЛАХЫГ ХҮСЭХ, ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙН ТАЛААР ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ, БАРИМТЖУУЛАХ, ГЭРЧЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХ;
108.2.8.ДУУ БОЛОН ДҮРС БИЧЛЭГИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦЫГ БАРИМТЖУУЛАХ;
108.2.9.САНАЛ АВАХ БАЙРЫН АХЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧААС ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ АВАХ, СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХ;
108.2.10.АЖИГЛАЛТЫН ТАЙЛАНГАА НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ;
108.2.11.САНАЛЫН ХУУДАСНЫ ЗУРГАН БОЛОН ТООН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХУУЛБАРЛАН АВАХ;
108.2.12.ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН БУСАД.
108.3.АЖИГЛАГЧИЙН ЭРХ НЬ АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ АВСНААР ЭХЭЛЖ, СОНГУУЛИЙН АЛБАН ЁСНЫ ДҮН ГАРСНААР ДУУСГАВАР БОЛНО.
108.4.ЭНЭ ХУУЛИЙН 108 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛОН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
109 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХ
109.1.ЭНЭ ЗҮЙЛД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААНД СОНГУУЛЬ АЖИГЛАХ ЕРӨНХИЙ ЖУРМЫГ БАРИМТАЛНА.
109.2.АЖИГЛАГЧ ТОМИЛОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД ХОЁР ХҮРТЭЛ АЖИГЛАГЧИЙГ ТОМИЛЖ АЖИЛЛУУЛЖ БОЛНО.
109.3.АЖИГЛАГЧ ТОМИЛОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДООС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНД АЖИГЛАГЧ ТОМИЛОХ БОЛ ЭНЭ ТУХАЙ ХҮСЭЛТЭЭ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
109.4.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХААР ТОМИЛОГДСОН АЖИГЛАГЧИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ХОЛБОГДОХ САЛБАР КОМИССТ МЭДЭГДЭХ БӨГӨӨД АЖИГЛАГЧ НЬ ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ӨДРӨӨС 3-ААС ДООШГҮЙ ХОНОГИЙН ӨМНӨ САЛБАР КОМИССТ БҮРТГҮҮЛЖ, АЖИГЛАГЧИЙН ҮНЭМЛЭХ АВНА.
110 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ АЖИГЛАХ АЖИГЛАГЧИЙН ЭРХ
110.1.АЖИГЛАГЧ НЬ САНАЛ АВАХ ҮЕД УГ АЖИЛЛАГААГ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЯВУУЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ЗӨВХӨН ХӨНДЛӨНГӨӨС АЖИГЛАН ХЯНАХ БӨГӨӨД ДАРААХ ЭРХ ЭДЭЛНЭ:
110.1.1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ;
110.1.2.САНАЛЫН ХУУДАСНЫ БИТҮҮМЖЛЭГДСЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАХ;
110.1.3.САНАЛ БЭЛТГЭХ БҮХЭЭГ, БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦАГ БОЛОН САНАЛ АВАХ БАЙР ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ БЭЛТГЭГДСЭН ЭСЭХТЭЙ ТАНИЛЦАХ;
110.1.4.САНАЛ АВАХ БАЙРАНД СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ ЯВЦЫГ БҮХЭЛД НЬ АЖИГЛАЖ БОЛОХУЙЦ СУУДАЛТАЙ БАЙХ;
110.1.5.САЛБАР КОМИССЫН ГИШҮҮДЭЭС ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ АВАХ;
110.1.6.АЖИГЛАЛТЫН ТАЙЛАНГАА ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ, ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ АГУУЛГА, ХЭЛБЭРТЭЙГЭЭР НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ.
110.2.ЭНЭ ХУУЛИЙН 110 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ЗӨРЧСӨН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БОЛОН АЛИВАА ЭТГЭЭДИЙГ НЭГ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ЗУРГААГААС НАЙМ ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ӨРГӨДӨЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
111 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ӨРГӨДӨЛ, НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХ
111.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН АЛИВАА ЭТГЭЭД СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ /ЦААШИД "ӨРГӨДӨЛ" ГЭХ/ ГАРГАХ ЭРХТЭЙ.
111.2.ӨӨРИЙН ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛУУЛАХ, СЭРГЭЭН ТОГТООЛГОХООР СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД БИЧГЭЭР БОЛОН АМААР ХАНДСАНЫГ ӨРГӨДӨЛ ГЭЖ ОЙЛГОНО.
111.3.ӨӨРИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ ХӨНДӨГДӨӨГҮЙ БОЛОВЧ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГДСӨН БОЛОН УГ ЗӨРЧЛИЙГ АРИЛГАХ АСУУДЛААР СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД БИЧГЭЭР БОЛОН АМААР ХАНДСАНЫГ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ОЙЛГОНО.
111.4.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГАА /ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙ/-НЫ УЛМААС ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛОО ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗСЭН АЛИВАА ЭТГЭЭД НЬ ДООР ДУРДСАН ЖУРМААР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ /ГОМДОЛ/ ГАРГАХ ЭРХТЭЙ:
111.4.1.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД ТУХАЙН ШАТНЫ СОНГУУЛИЙН ХОРООНД ХОЛБОГДУУЛАН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
111.4.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХОЛБОГДУУЛАН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД АНХАН ШАТНЫ ЖУРМААР.
/ЭНЭ ЗААЛТАД 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ЗААЛТАД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
111.5.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТАЛААР УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
111.6.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БАРИМТАЛНА.
111.7.ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ЭНЭ ХУУЛЬ ХАМААРАХГҮЙ.
112 ДУГААР ЗҮЙЛ.ӨРГӨДӨЛ ГАРГАХ
112.1.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ ГАРГАХАД ЭНЭ ХУУЛИЙГ БАРИМТАЛНА.
112.2.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ НЬ ӨРГӨДӨЛД ДООР ДУРДСАН МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАХ БУЮУ ХАВСАРГАНА:
112.2.1.ӨРГӨДӨЛ ГАРГАСАН ХҮНИЙ НЭР, ЭЦГИЙН НЭР, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР /ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮН ГАРГАСАН БОЛ ХҮН ТУС БҮРЭЭР/;
112.2.2.ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР;
112.2.3.ШУУДАНГИЙН ХАЯГ;
112.2.4.ХОЛБОО БАРИХ ХОЁРООС ДООШГҮЙ УТАСНЫ ДУГААР /ӨӨРИЙН БОЛОН ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДАМЖУУЛАН ХОЛБОО БАРЬЖ БОЛОХ ЭТГЭЭДИЙН/;
112.2.5.ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГТАЙ БОЛ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ;
112.2.6.ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛСОН БОЛ ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭР, ЭЦГИЙН НЭР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР;
112.2.7.ӨРГӨДӨЛ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ, ТҮҮНИЙ НОТОЛГОО, БАРИМТ, ТҮҮНЧЛЭН ЯМАР АСУУДАЛ ШИЙДВЭРЛҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙГАА ТАЛААР.
112.3.ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙНААС ХАМААРЧ ӨРГӨДЛИЙГ ФАКСААР ГАРГАЖ БОЛНО.
113 ДУГААР ЗҮЙЛ.НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
113.1.ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ЭНЭ ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ[14] ХУУЛЬД ЗААСНЫГ БАРИМТАЛНА.
113.2.ХУУЛЬД ЗААСНААС ГАДНА НЭХЭМЖЛЭЛД ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАХ БУЮУ ХАВСАРГАХ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ БОЛ ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА:
113.2.1.НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН ХҮНИЙ НЭР, ЭЦГИЙН НЭР, НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР;
113.2.2.ШУУДАНГИЙН ХАЯГ;
113.2.3.ХОЛБОО БАРИХ ХОЁРООС ДООШГҮЙ УТАСНЫ ДУГААР /ӨӨРИЙН БОЛОН ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДАМЖУУЛАН ХОЛБОО БАРЬЖ БОЛОХ ЭТГЭЭДИЙН/;
113.2.4.ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГТАЙ БОЛ ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГ;
113.2.5.НЭХЭМЖЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛӨХ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛСОН БОЛ ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭР, ЭЦГИЙН НЭР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР;
113.2.6.НЭХЭМЖЛЭГЧ НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛСЭН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР;
113.2.7.НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛ, ТҮҮНИЙ НОТОЛГОО, БАРИМТ, ТҮҮНЧЛЭН ЯМАР АСУУДАЛ ШИЙДВЭРЛҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙГАА ТАЛААР.
113.3.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙХ БӨГӨӨД ГАРСАН ӨДРӨӨС НЬ ХОЙШ 10 ХОНОГИЙН ДОТОР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА.
113.4.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭР НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙХ ГЭЖ УГ ШИЙДВЭР СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШИХ, БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН САМБАРТ НЭЭЛТТЭЙ ГАРАХЫГ ОЙЛГОХ БӨГӨӨД ХУУЛЬД ЗААСАН БОЛ ШИЙДВЭРИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ОЛОН НИЙТЭД ЗАРЛАСАН БАЙХЫГ МӨН ОЙЛГОНО.
113.5.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ЭНЭ ХУУЛИАР ТОГТООСОН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭЭГҮЙ ОРХИГДУУЛСАН ЭС ҮЙЛДЭХҮЙ ГАРГАСАН БОЛ ШИЙДВЭРЛЭЖ ДУУСАХААР ХУУЛЬД ЗААСАН ӨДРӨӨС ЭХЭЛЖ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХУГАЦААГ ТООЛНО.
113.6.ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭТЭРСЭН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХГҮЙ.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ӨРГӨДӨЛ ШИЙДВЭРЛЭХ
114 ДУГЭЭР ЗҮЙЛ.ӨРГӨДӨЛ ШИЙДВЭРЛЭХ
114.1.СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВСАН ЗОХИХ ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛ МӨН БОЛ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ.
114.2.ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАРГАСАН ӨРГӨДЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭСЭН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД НЭН ДАРУЙ МЭДЭГДЭНЭ.
114.3.ЭНЭ ХУУЛИАР ЭРХ ХЭМЖЭЭ ОЛГООГҮЙ АСУУДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДЛИЙГ ТУХАЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ, ӨРГӨДЛИЙГ БУЦААНА.
114.4.СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭЭГҮЙ, ЭСХҮЛ ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ ДЭЭД ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАЖ ШИЙДВЭРЛҮҮЛНЭ.
114.5.ДЭЭД ШАТНЫ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ГЭДГИЙГ ДАРААХ БАЙДЛААР ОЙЛГОНО:
114.5.1.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА-АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА -СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГЭЖ;
/ЭНЭ ЗААЛТАД 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
114.5.2.АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА-АЙМАГ НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ;
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
114.5.3.СУМ, ДҮҮРГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙД СУМ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА.
/ЭНЭ ЗААЛТЫГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
НЭХЭМЖЛЭЛ ШИЙДВЭРЛЭХ
115 ДУГААР ЗҮЙЛ.НЭХЭМЖЛЭЛ ШИЙДВЭРЛЭХ
115.1.ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН ТУХАЙН ШАТНЫ СОНГУУЛИЙН ХОРООНД ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ТУХАЙН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙРЛАЖ БАЙГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
115.2.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХОЛБОГДОХ ЭНЭ ХУУЛИЙН 111.5-Д ЗААСНААС БУСАД ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ АНХАН ШАТНЫ ЖУРМААР, УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
/ЭНЭ ХЭСЭГТ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН./
115.3.НЭХЭМЖЛЭЛ ХҮЛЭЭН АВСАН ШҮҮХИЙН ШҮҮГЧ ХЭРЭГ ҮҮСГЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ НЭХЭМЖЛЭЛ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ХОЙШ ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ.
115.4.СОНГУУЛИЙН МАРГААНААР ҮҮССЭН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙГ ШҮҮХ 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХ БӨГӨӨД НЭГ УДАА АРВААС ИЛҮҮГҮЙ ХОНОГООР ХУГАЦААГ СУНГАЖ БОЛНО.
115.5.СОНГУУЛИЙН МАРГААНЫГ АНХАН ШАТНЫ ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРСАН БОЛ ХҮЛЭЭН АВСАН ӨДРӨӨС ХОЙШ ТУХАЙН ШАТНЫ ШҮҮХ 21 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ.
115.6.СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ АНХАН ШАТНЫ ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХДЭЭ ГУРВАН ШҮҮГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ШИЙДВЭРЛЭЖ ШИЙДВЭР ГАРГАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
115.7. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АНХАН ШАТНЫ ЖУРМААР ШИЙДВЭРЛЭСЭН ШИЙДВЭРТ ГАРГАСАН ГОМДЛЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ТАВАН ШҮҮГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ШИЙДВЭРЛЭЖ ТОГТООЛ ГАРГАНА.
/ЭНЭ ХЭСЭГТ 2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН/
115.8.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН МАРГААНЫ ТУХАЙД НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС БУСАД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ГАРГАХ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ, ШҮҮХИЙН ТОГТООЛД ГОМДОЛ ГАРГАХГҮЙ.
/ЭНЭ ХЭСГИЙГ 2016 ОНЫ 2 ДУГААР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР НЭМСЭН/
ДӨРӨВДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
ЗӨРЧИЛ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
116 ДУГААР ЗҮЙЛ.ЗӨРЧЛИЙН ТАЛААР ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ
116.1.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ ГАРСАН ТАЛААР АЛИВАА ЭТГЭЭД ТУХАЙН ОРОН НУТАГ ДАХЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАНА.
116.2.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ ГАРСАН ТАЛААР АЛИВАА ЭТГЭЭД СУМ, СУМ ДУНДЫН ШҮҮХ, ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ШУУД ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ БОЛОХ БӨГӨӨД ЭНЭ ТОХИОЛДОЛД ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ҮЙЛ БАРИМТ, НОТЛОХ БАРИМТЫГ ХАВСАРГАНА.
117 ДУГААР ЗҮЙЛ.ЗӨРЧИЛ ШАЛГАХ
117.1.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА.
117.2.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ТАЛААР ШУУД ИРҮҮЛСЭН ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШҮҮГЧ ШИЙДВЭРЛЭНЭ. ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ШҮҮГЧ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛД ДУРДСАН ҮЙЛ БАРИМТ, НОТЛОХ БАРИМТЫГ ШАЛГУУЛАХААР ТУХАЙН ОРОН НУТАГ ДАХЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДААЛГАВАР ӨГНӨ.
118 ДУГААР ЗҮЙЛ.ЗӨРЧИЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
118.1.ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ТУХАЙН ЗӨРЧИЛД ОРОЛЦОГЧ ТУС БҮРИЙН ҮЙЛДЭЛ, ЭС ҮЙЛДЛИЙГ ТОГТООЖ ШИЙДВЭРЛЭНЭ.
119 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ШИЙТГЭВЭР, ЗАХИРАМЖИД ГОМДОЛ ГАРГАХ
119.1.ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮГЧИЙН ШИЙТГЭВЭР, ЗАХИРАМЖИД ГАРГАСАН ГОМДЛЫГ ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСНЫ ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
/ЭНЭ БҮЛГИЙГ 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН./
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ