A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

"БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН" БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургалтын төрийн санг "Боловсролын зээлийн сан" болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаар, цалингийн санг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

2. "Боловсролын зээлийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралт, "Оюутны хөгжлийн зээлийн журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2017 оны 176 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

3. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

"4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн."

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралтын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцож, Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ын 4.4, 6.1, 6.2, 6.5, 6.6.2, 6.6.3 дахь заалтын "Сургалтын төрийн" гэснийг "Боловсролын зээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 347

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган, зарцуулалтын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 2, 3, 8-13, 15 дахь заалт, 1 дүгээр хавсралт, "Журам шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоол, ""Боловсролын зээлийн сан" байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН