- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ ОЛОН ТАЛТ АГЕНТЛАГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ КОНВЕНЦ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ ОЛОН ТАЛТ АГЕНТЛАГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ КОНВЕНЦ
1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
![]() |
Удиртгал |
![]() |
Хэлэлцэн тохирогч улсууд нь: |
![]() |
эдийн засгийг хөгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ийнхүү хөгжүүлэхэд гадаадын нийт хөрөнгө оруулалт, ялангуяа гадаадын хувийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэх хувь нэмрийг хөхиүлэн дэмжих шаардлагатай байгааг харгалзан; |
![]() |
хөгжиж байгаа орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгалд тус дөхөм үзүүлж, улмаар арилжааны бус эрсдэлтэй холбоотой сэтгэл зовинолыг багасгах замаар уг урсгалыг урамшуулан дэмжиж байна гэдгээ хүлээн зөвшөөрч; |
![]() |
гадаадын хөрөнгө оруулалтад хандах тогтвортой бөгөөд шударга хэв загварын үндсэн дээр, хөгжиж буй орнуудын хөгжлийн хэрэгцээ, бодлого, зорилготой нь нийцсэн болзол нөхцөлтэйгээр тэдгээр орнууд руу чиглэсэн үр дүнтэй ашигтай зориулалт бүхий хөрөнгө болон технологийн урсгалыг нэмэгдүүлэхийг эрмэлзэн; |
![]() |
Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг нь хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэстний хийгээд бүс нутгийн хөтөлбөр, түүнчлэн арилжааны бус эрсдлээс хамгаалж хувиараа даатгал хийгсдийн үйл ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж; |
![]() |
тус агентлаг нь хөрөнгөө эргүүлэн шаардахгүйгээр үүрэг хариуцлагаа аль болохоор биелүүлэх ёстой бөгөөд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг байнга сайжруулах нь уг зорилгод чиглэнэ гэж үзээд; |
![]() |
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
![]() |
I бүлэг |
![]() |
АГЕНТЛАГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ СТАТУС, |
![]() |
ЗОРИЛГО БОЛОН НЭР ТОМЪЁО |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Агентлагийг үүсгэн байгуулах болон түүний статус |
![]() |
(а) Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг (цаашид “Агентлаг” гэнэ)-ийг үүгээр байгуулав. |
![]() |
(b) Агентлаг нь хуулийн этгээдийн бүрэн эрхтэй байх бөгөөд ялангуяа: |
![]() |
(i) гэрээ байгуулах; |
![]() |
(ii) хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж авах, захиран зарцуулах болон; |
![]() |
(iii) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэрийн өмнөөс оролцох эрх зүйн чадвартай байна. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Зорилт, зорилго |
![]() |
Агентлаг нь гишүүн орнууддаа, ялангуяа хөгжиж буй гишүүн орнуудад, үр ашигтай зориулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг хөхиүлэн дэмжиж, чингэснээр Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (цаашид “Банк” гэнэ), Олон улсын санхүүгийн корпорац, мөн олон улсын хөгжлийн санхүүгийн бусад байгууллагын үйл ажиллагааг нөхөн гүйцэлдүүлж байх болно. |
![]() |
Энэхүү зорилтыг биелүүлэх үүднээс тус агентлаг нь: |
![]() |
(а) аль нэг гишүүн оронд бусад гишүүн орноос орж байгаа хөрөнгө оруулалтыг арилжааны бус эрсдлээс хамгаалж баталгаа гаргах, түүний дотор хамтран болон давхар хийсэн даатгал гаргуулах; |
![]() |
(b) хөгжиж буй гишүүн орнуудад болон тэдгээрийн хооронд хийгдэх хөрөнгө оруулалтын урсгалыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн тохиромжтой нэмэлт үйл ажиллагаа явуулах болон; |
![]() |
(с) өөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эсхүл хүсүүштэй бусад тохиолдлын чанартай арга хэмжээ авах эрхийг эдлэх болно. |
![]() |
Тус агентлаг нь аливаа шийдвэр гаргахдаа энэ зүйлийн заалтуудыг удирдлага болгоно. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Нэр томъёо |
![]() |
Энэхүү конвенцийн зорилгоор: |
![]() |
(а) ”Гишүүн” гэж 61 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон нэг улсыг хэлнэ. |
![]() |
(b) “Хүлээн авагч улс” буюу “Хүлээн авагч засгийн газар” гэж тус агентлагаар баталгаа гаргуулсан буюу давхар даатгуулсан эсхүл баталгаа гаргуулах буюу давхар даатгуулах явцдаа байгаа аль нэг хөрөнгө оруулалт 66 дугаар зүйлд тодорхойлсноор нутаг дэвсгэрт нь орших гишүүн улс, түүний засгийн газар буюу уг гишүүн орны аль нэг төрийн байгууллагыг хэлнэ. |
![]() |
(с) “Хөгжиж байгаа гишүүн орон” гэж ард хавсаргасан А хуваарь дахь жагсаалтад багтсан гишүүнийг хэлэх бөгөөд 30 дугаар зүйлд дурдсан Захирагчдын зөвлөл (цаашид “Захирагчдын зөвлөл” гэнэ)-өөс энэхүү жагсаалтад үе үе нэмэлт өөрчлөлт оруулж болно. |
![]() |
(d) “Тусгай олонхи” гэж тус агентлагийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд захиалсан хувьцааны тавин таваас дээш хувийг төлөөлөх нийт саналын гуравны хоёроос доошгүйгээр батлагдсан саналыг хэлнэ. |
![]() |
(e) “Чөлөөтэй хэрэглэгдэх валют” гэж (i) Олон улсын валютын сангаас ийм зорилгоор хэрэглэгдэнэ гэж үе үе тогтоодог аль нэг мөнгөн тэмдэгт болон (ii) 30 дугаар зүйлд дурдсан Захирлуудын зөвлөл (цаашид “Захирлуудын зөвлөл” гэнэ) тухайн мөнгөн тэмдэгтийг гаргасан улсын зөвшөөрөлтэйгээр, Олон улсын валютын сантай зөвлөлдсөний дараа энэхүү конвенцийн зорилгоор тодорхойлж болох чөлөөтэй олдох, үр ашигтай зарцуулагдах аливаа мөнгөн тэмдэгтийг тус тус хэлнэ. |
![]() |
II бүлэг |
![]() |
ГИШҮҮНЧЛЭЛ БА ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨ |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
Гишүүнчлэл |
![]() |
(а) Тус агентлагт дэлхийн банкны бүх гишүүн орон болон Швейцар улс гишүүнээр элсэхэд нээлттэй байна. |
![]() |
(b) Анхдагч гишүүд нь А хуваарь дахь жагсаалтад орсон бөгөөд 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу түүнээс өмнө энэхүү конвенцид нэгдэн орсон улсууд байна. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Хувь нийлүүлсэн хөрөнгө |
![]() |
(а) Агентлагийн зарласан хувьцаат хөрөнгө нь 1 тэр бум зээлжих тусгай эрх (1.000.000.000 ЗТЭ) байна. Хувь нийлүүлсэн хөрөнгө нь тус бүр 10.000 ЗТЭ-тэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий 100.000 ширхэг хувьцаанд хуваагдах бөгөөд гишүүд тэдгээрээс захиалж авна. Хувь нийлүүлсэн хөрөнгөтэй холбогдуулан гишүүдээс үүргийнхээ дагуу хийх бүх төлбөр нь 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх үеийн ам. долларын ханшаар үнэлэх ЗТЭ дундаж үнэлгээний үндсэн дээр хийгдэх бөгөөд уг үнэлгээний дагуу нэг ЗТЭ нь 1,082 ам. доллартай тэнцэнэ. |
![]() |
(b) Хувь нийлүүлсэн хөрөнгө нь шинэ гишүүн элсэхэд 6 дугаар зүйлийн дагуу уг гишүүн хувьцаа захиалахад хүрэлцэхгүй тул түүнд зарласан хувьцаатай тэнцүү хэмжээгээр мөн ихсэх ёстой. |
![]() |
(c) Захирагчдын зөвлөл нь аль ч үед тусгай олонхийн саналаар Агентлагийн хувьцаат хөрөнгийг нэмэгдүүлж болно. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Хувьцааны захиалга |
![]() |
Тус агентлагийн анхдагч гишүүн орон тус бүр энд хавсаргасан А хуваарь дахь нэрнийхээ харалдаа бичигдсэн тоотой тэнцүү хувьцааг хувьцаат хөрөнгөөс авахаар захиална. Бусад гишүүн тус бүр хувьцаат хөрөнгөөс Захирагчдын зөвлөлийн тогтоосон тооны хувьцааг уг зөвлөлийн гаргаж болох болзол, нөхцлөөр захиалах боловч ямар ч тохиолдолд нэрлэсэн үнээс доогуур үнээр захиалж болохгүй. Ямар ч гишүүн 50-иас доош тооны хувьцаа захиалахгүй. Гишүүд зарласан хувьцаат хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс илүү тооны хувьцааг захиалж болох бөгөөд ийнхүү захиалах журмыг Захирагчдын зөвлөл тогтооно. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
Захиалсан хувьцааг хуваарилах, |
![]() |
төлбөр хийхийг шаардах |
![]() |
Гишүүн бүрийн эхний захиалгын төлбөрийг дараахь байдлаар гүйцэтгэнэ: |
![]() |
(i) Тухайн гишүүний хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ер хоногийн дотор уг гишүүн 8 дугаар зүйлийн (а) хэсэгт заасны дагуу хувьцаа бүрийнхээ үнийн арван хувийг бэлэн мөнгөөр төлж, өөр арван хувийг үл маргах, хүү үл хуримтлагдах векселийн хэлбэрээр эсхүл үүнтэй адилтгаж болох бусад төлбөрийн баримтаар хийх бөгөөд уг вексель буюу төлбөрийн баримтыг Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу Агентлагийн үүргийг гүйцэтгүүлэхийн тулд бэлэн мөнгөнд шилжүүлнэ; |
![]() |
(ii) Тус агентлаг үүргээ гүйцэтгэхээр шаардлагатай үед төлбөрийн үлдсэн хэсгийг шаардах эрхтэй. |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Захиалсан хувьцааны төлбөр хийх |
![]() |
(а) Захиалсан хувьцааны төлбөрийг чөлөөтэй хэрэглэгдэх валютаар хийх бөгөөд харин хөгжиж байгаа гишүүн орнууд 7 дугаар зүйлийн (i) хэсэгт дурдсан бэлэн мөнгөөр хийх төлбөрийн дүнгийн 25 хүртэлх хувийг өөрийн үндэсний валютаар хийж болно; |
![]() |
(b) Төлбөр нь хийгдээгүй байгаа хувьцаануудын аливаа хэсгийг төлөхөд захиалсан бүх хувьцааны адил шаардлага тавина; |
![]() |
(c) Хэрэв тус агентлагийн шаардсанаар хүлээн авсан мөнгөний хэмжээ нь тийнхүү шаардахад хүргэсэн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол Агентлаг нь тэрхүү үүргээ гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээг цуглуултлаа төлөгдөөгүй захиалгуудаас төлбөр хийлгэхээр үргэлжлүүлэн шаардаж болно; |
![]() |
(d) Хувьцааны талаар хүлээх хариуцлага нь төлбөр хийгдээгүй байгаа хувьцааны гаргасан үнийн дүнгээр хязгаарлагдана. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Валютын нэгжийн үнэлгээ |
![]() |
Энэхүү конвенцийн зорилгоор аль нэг мөнгөн тэмдэгтийн ханшийг нөгөөтэй нь харьцуулан тогтоох шаардлага гарсан үед Агентлаг нь Олон улсын валютын сантай зөвлөлдсөний дараа уг ханшийг аль болох боломжтой байдлаар тогтооно. |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
Эргүүлэн олгох |
![]() |
(а) Тус агентлаг нь захиалсан хувьцааны төлбөрт гишүүдээс шаардаж авсан хөрөнгийг дараахь тохиолдолд боломжтой болсон даруйдаа эгүүлэн олгоно: |
![]() |
(i) Баталгаажуулах буюу давхар даатгах гэрээнээс үүдэн гарсан төлбөрийг барагдуулахын тулд зохих шаардлага тавьсан боловч дараа нь Агентлаг өөрийн төлбөрийг бүтнээр буюу хэсэгчлэн чөлөөтэй хэрэглэгдэх валютаар эргүүлэн олж авч чадсан эсхүл, |
![]() |
(ii) Аль нэг гишүүн улс хувьцааны төлбөр хийгээгүйн улмаас шаардлага тавьсан боловч, дараа нь уг гишүүн төлбөрөө бүрэн эсхүл хэсэгчлэн хийсэн эсхүл, |
![]() |
(iii) Гишүүдээс шаардаж авсан хөрөнгийг тус агентлагийн орлогоос эргүүлэн олгож болохоор санхүүгийн байдал сайжирсан гэж Захирагчдын зөвлөлөөс тусгай олонхийн саналаар үзсэн. |
![]() |
(b) Энэ зүйлийн дагуу аль нэг гишүүнд олгох мөнгийг чөлөөтэй хэрэглэгдэх валютаар олгох бөгөөд түүний хэмжээ нь ийнхүү эргүүлэн олгохоос өмнө шаардсаны дагуу төлсөн уг гишүүн орноос оруулсан төлбөртэй хувь тэнцүү байна. |
![]() |
(c) Энэ зүйлийн дагуу гишүүн оронд эгүүлэн олгосон хөрөнгийн хэмжээ нь 7 дугаар зүйлийн (ii) хэсэгт зааснаар уг гишүүнээс шаардаж авах хөрөнгийн хэсэг болно. |
![]() |
III бүлэг |
![]() |
ҮЙЛ АЖИЛЛАГАА |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
Баталгаанд хамрах эрсдэл |
![]() |
(а) Доорхи (b) болон (с) хэсгийн заалтыг хэрэглэхийн хамт, тус агентлаг нь баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалтыг дараахь нэг буюу түүнээс дээш төрлийн эрсдлээс үүдэж гарах алдагдлаас хамгаалан баталгаа гаргаж болно: |
![]() |
(i)Валютыг хөрвүүүлэхэд учрах саад |
![]() |
Хүлээн авагч орны валютыг уг орноос гадагш гаргаж чөлөөтэй хэрэглэгдэх валютаар буюу баталгаа эзэмшигчийн зөвшөөрч болох өөр валютаар сольж хөрвүүлэхийн эсрэг хүлээн авагч орны засгийн газраас тогтоосон аливаа хязгаарлалт, түүний дотор баталгаа эзэмшигчээс мөнгийг ийнхүү сольж хөрвүүлэхээр тавьсан хүсэлтийн талаар хүлээн авагч засгийн газар боломжтой хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдол хамаарна. |
![]() |
(ii)Хурааж авах болон адилтгах арга хэмжээнүүд |
![]() |
Баталгаа эзэмшигчийг оруулсан хөрөнгөөс нь салгах, өмчлөх эрхээс нь салгах буюу хянан захирах эрхийг нь зогсоох буюу уг хөрөнгөөс үлэмж ашиг олохыг нь болиулахад чиглэсэн үр дагавар бүхий хүлээн авагч засгийн газрын аливаа эрх зүйн буюу захиргааны үйлдэл эсхүл эс үйлдэл хамаарах бөгөөд харин үүнд өөрийн нутаг дэвсгэр дахь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор засгийн газруудаас ердийн үед алагчилалгүйгээр нийтээр нь даган мөрдүүлэхээр авсан арга хэмжээнүүд үл хамаарна. |
![]() |
(iii) Гэрээ зөрчих |
![]() |
(а) Гэрээнээс татгалзсан буюу түүнийг зөрчсөнийг тогтоолгохоор баталгаа эзэмшигчээс шүүх болон арбитрын байгууллагад хандаагүй байгаа үед буюу (b) уг байгууллагын шийдвэр нь Агентлагийн журмын дагуу баталгааны гэрээнд заасан боломжтой хугацаанд гараагүй байгаа үед буюу (c) дээрх шийдвэрийг гүйцэтгэж болохгүй үед хүлээн авагч улс баталгаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнээсээ татгалзсан буюу уг гэрээг зөрчсөн тохиолдол хамаарна. |
![]() |
(iv) Дайн болон нийтийн эмх замбараагүй байдал |
![]() |
66 дугаар зүйлд дурдсаны дагуу энэхүү конвенц үйлчлэх хүлээн авагч улс орны нутаг дэвсгэрт гарсан аливаа зэвсэгт үйл ажиллагаа буюу нийтийн эмх замбараагүй байдал хамаарна. |
![]() |
(b) Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч улсын хамтарсан хүсэлтээр энэ зүйлийн хамрах хүрээг ихэсгэж, дээрх (а) хэсэгт дурдсанаас бусад арилжааны бус өвөрмөц эрсдлийн эсрэг баталгаа гаргахыг Захирлуудын зөвлөл тусгай олонхийн саналаар шийдвэрлэж болох боловч мөнгөний ханш унах буюу буурахтай холбоотой эрсдэл үүнд хамаарахгүй. |
![]() |
(c) Дараахь нөхцлөөс шалтгаалан гарсан хохирол баталгаанд хамаарахгүй: |
![]() |
(i) Баталгааг эзэмшигчийн зөвшөөрсөн буюу хариуцсан хүлээн авагч засгийн газрын аливаа үйлдэл буюу эс үйлдэл; |
![]() |
(ii) Баталгаажуулах гэрээ байгуулахаас өмнө болсон хүлээн авагч засгийн газрын үйлдэл буюу эс үйлдэл эсхүл үйл явдал. |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалт |
![]() |
(а) Баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалт гэдэгт бодит хөрөнгө эзэмших эрх, түүний дотор холбогдох аж ахуйн нэгжийн хувьцаат хөрөнгө эзэмшигчээс олгосон буюу баталгаа гаргасан дунд болон урт хугацаат зээл хийгээд Захирлуудын зөвлөлөөс тогтоож болох шууд хөрөнгө оруулалтын хэлбэрүүд багтана. |
![]() |
(b) Захирлуудын зөвлөл нь баталгаа олгож болох хөрөнгө оруулалтад бусад аливаа дунд болон урт хугацаат хэлбэрийн хөрөнгө оруулалтыг тусгай олонхийн саналаар хамруулж болох бөгөөд харин дээрх (а) хэсэгт дурдсанаас бусад зээлд зөвхөн Агентлагийн баталгаанд хамрагдсан буюу хамрагдах тодорхой төрлийн хөрөнгө оруулалттай холбоотой байх тэр тохиолдолд баталгаа гаргаж болно. |
![]() |
(с) Баталгаанууд нь Агентлагаар баталгаа гаргуулахаар тавьсан хүсэлтийг бүртгэснээс хойш хэрэгжиж эхлэх хөрөнгө оруулалтаар хязгаарлагдана. Ийм хөрөнгө оруулалтад: |
![]() |
(i) Нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтыг шинэчлэх, өргөтгөх буюу хөгжүүлэхийн тулд гадаад валютаар хийсэн шилжүүлэг, болон |
![]() |
(ii) Нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалтаас олсон, нөгөө талаар хүлээн авагч орноос гадагш шилжүүлж болох орлогыг ашиглах явдал багтаж болно. |
![]() |
(d) Аливаа хөрөнгө оруулалтад баталгаа гаргахдаа тус агентлаг нь дараахь нөхцлийг хангуулна: |
![]() |
(i) тухайн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж болон хүлээн авагч орны хөгжилд оруулах хувь нэмэр; |
![]() |
(ii) тухайн хөрөнгө оруулалт хүлээн авагч улсын хууль, журамд нийцэж байгаа эсэх; |
![]() |
(iii) хүлээн авагч орны тунхаглан зарласан хөгжлийн зорилт болон тэргүүлэх чиглэлд тухайн хөрөнгө оруулалт нийцэж байгаа эсэх, болон |
![]() |
(iv) хүлээн авагч улс дахь хөрөнгө оруулалтын орчин, түүний дотор хөрөнгө оруулалтын шудрага, эрх тэгшээр хандах хандлага болон эрх зүйн хамгаалалт байгаа эсэх. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
Баталгаа гаргуулж болох хөрөнгө оруулагч |
![]() |
(а) Дараахь шаардлагыг хангасан аливаа хувь хүн болон хуулийн этгээд Агентлагийн баталгаа гаргуулан авч болно: |
![]() |
(i) тухайн хувь хүн нь хүлээн авагч улсаас өөр гишүүн улсын харьяат; |
![]() |
(ii) тухайн хуулийн этгээд нь аль нэг гишүүн улсад үүсгэн байгуулагдсан буюу бизнесийн гол байр нь оршдог эсхүл хөрөнгийн нь ихэнх хэсгийг аль нэг гишүүн улс буюу гишүүн улсууд эсхүл тэдгээрийн харьяатууд өмчилдэг байх бөгөөд гэхдээ ямар ч тохиолдолд эдгээр гишүүн аль ч улс нь хүлээн авагч улс биш байна; |
![]() |
(iii) энэхүү хуулийн этгээд нь хувийн өмч мөн эсэхээс үл шалтгаалан ашгийн төлөөх зарчмаар ажиллана. |
![]() |
(b) Хэрэв хөрөнгө оруулагч нь давхар харьяалалтай бол, гишүүн улсын харьяалал нь гишүүн бус улсын харьяаллаас давуу байхаар, хүлээн авагч улсын харьяалал нь бусад гишүүн улсын харьяаллаас мөн давуу байхаар энэ зүйлийн (а) хэсгийг хэрэглэнэ. |
![]() |
(c) Хөрөнгө оруулагч болон хүлээн авагч орон хамтран хүсэлт гаргавал Захирлуудын зөвлөл нь тусгай олонхийн саналаар баталгаа авах эрхийг хүлээн авагч орны харьяатад буюу хүлээн авагч оронд байгуулагдсан эсхүл хөрөнгийн ихэнх нь тэндхийн харьяатын өмчлөлд байдаг хуулийн этгээдэд олгож болох боловч хөрөнгө нь гаднаас хүлээн авагч орон руу оруулж ирсэн байх ёстой. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
Баталгаа гаргуулж болох хүлээн авагч орон |
![]() |
Энэ бүлэгт зааснаар хөрөнгө оруулалтыг гагцхүү хөгжиж буй гишүүн орны нутаг дэвсгэрт хийж байгаа тохиолдолд баталгаа гаргана. |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
Хүлээн авагч орны зөвшөөрөл |
![]() |
Эрсдлээс хамгаалахад зориулсан даатгалын баталгааг тус агентлагаар гаргуулахыг хүлээн авагч орны засгийн газар зөвшөөрөхөөс өмнө Агентлаг нь ямар нэг баталгаа өгөх гэрээ байгуулахгүй. |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
Нөхцөл, болзол |
![]() |
Агентлаг нь Захирлуудын зөвлөлийн гаргах дүрэм, журмын дагуу баталгааны гэрээ бүрийн нөхцөл, болзлыг тодорхойлох боловч тус агентлаг нь баталгаа гаргуулсан хөрөнгө оруулалтын алдагдлыг бүгдийг нь заавал хариуцахгүй. Баталгааны гэрээг Захирлуудын зөвлөлийн зааврын дагуу дарга батална. |
![]() |
17 дугаар зүйл |