- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ГЕРМАН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ГЕРМАН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ
1969 оны 4-р сарын 30-ны өдөр. Улаанбаатар хотод
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс тус хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид эрхийн харилцааны салбарт бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон, социализмын байгуулалтыг хангах, орны иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгын үүднээс иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж, энэ зорилгоор өөрийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр: |
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Цэвэгжавын ПУНЦАГНОРОВ, |
![]() |
Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Төрийн Зөвлөлийн даргаас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Шүүх яамны сайд доктор Курт ВЮНШЕ нарыг нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр журмын дагуу үйлдэгдсэн бүрэн эрхийнхээ үнэмлэхийг харилцан солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов: |
![]() |
Нэгдүгээр бүлэг |
![]() |
Эрхийн хамгаалалт |
![]() |
Нэгдүгээр зүйл |
![]() |
Эрхийн хамгаалалтын хэмжээ |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байхдаа хувийн болон эд хөрөнгийн эрхээ нөгөө Этгээдийн харъяатын нэг адил хамгаалуулж байна. Тэд энэ зорилгоор шүүх, эсхүл иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад хүсэлтээ чөлөөтэй, саадгүй тавих, өөрсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийг хамгаалуулахаар хэрэг нэхэмжлэх эрхтэй. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт хуулийн этгээдэд нэг адил хамаарна. |
![]() |
Хоёрдугаар зүйл |
![]() |
Шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдөх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байх үед Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд хэрэг нэхэмжлэгчийн буюу гурав дахь этгээдийн үүрэг гүйцэтгэвэл тэд шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдөнө. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт хуулийн этгээдэд нэг адил хамаарна. |
![]() |
Шүүх ажиллагааны зардлаас чөлөөлөгдөх |
![]() |
Гуравдугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн байгууллагад тэдний харъяатын адил нөхцөл, хэмжээгээр шүүх ажиллагааны зардлаас чөлөөлөгдөнө. |
![]() |
Дөрөвдүгээр зүйл |
![]() |
1.Гэрээний гуравдугаар зүйлд зааснаар шүүхийн ажиллагааны зардлаас чөлөөлүүлэхэд шаардагдах хувийн болон эд хөрөнгийн байдлын тухай бичиг баримтыг Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага өөрийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа, эрэлт хүсэлтээ тавьсан иргэнд олгоно. |
![]() |
2.Эрэлт хүсэлт тавьсан иргэн хэрэв дурдсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаггүй бол тэр иргэнийг харъяалах улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас бичиг баримтыг олгоно. |
![]() |
3.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай эрэлт хүсэлтийг шийдвэрлэж байгаа шүүх хүлээн авсан бичиг баримт, мэдээ сэлтийг өөрийн эрх хэмжээний дагуу шалгаж, хэрэгцээтэй бол бичиг баримтыг олгосон Хэлэлэн Тохирогч нөгөө Этгээдийн байгууллагаас нэмэлт мэдээ сэлтийг нэхэмжлэн авна. |
![]() |
Тавдугаар зүйл |
![]() |
1.Эрэлт хүсэлт тавьсан иргэн шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг өөрийгөө харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий шүүхээр нэг адил дамжуулан тавьж болно. Тэр шүүх Гэрээний дөрөвдүгээр зүйлийн заалт болон эрэлт хүсэлт тавьсан иргэний өгсөн хэргийн материалыг үндэслэн шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг энэхүү Гэрээний 9-р зүйлд заасан ёсоор хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд шилжүүлнэ. |
![]() |
2.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай эрэлт хүсэлтийг шүүхийн зардлаас чөлөөлөхтэй холбогдсон хэргийн нэхэмжлэл, өмгөөлөгчийг томилох болон бусад эрэлт хүсэлтийн хамт явуулна. |
![]() |
Зургадугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн эрх бүхий шүүхээс гаргасан шүүхийн зардлаас чөлөөлөх тухай шийдвэр тэр хэргийг цаашид авч хэлэлцэгч Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн шүүн таслах бүх ажиллагаанд нэг адил хамаарна. |
![]() |
Хоёрдугаар бүлэг |
![]() |
Иргэний болон гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх |
![]() |
Долдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх |
![]() |
1.Энэхүү Гэрээний заалтын дагуу хоёр талын шүүх иргэний болон гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлж байхаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд үүрэг авав. |
![]() |
2.Тус тусын улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу иргэний болон гэр бүлийн хэргийг шийдвэрлэх эрх бүхий Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн бусад байгууллагыг Гэрээний энэ хэсэгт шүүх гэсэн утгаар хэрэглэнэ. |
![]() |
Наймдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцааны хэмжээ |
![]() |
Иргэний болон гэр бүлийн хэргийн талаар үзүүлэх эрхийн туслалцаанд гэрч, хэрэгт оролцогч нарыг асууж байцаах, хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийх зэрэг байцаан шийтгэх зарим ажиллагааг явуулах, бичиг баримтуудыг солилцох явдал хамаарна. |
![]() |
Есдүгээр зүйл |
![]() |
Харилцах журам |
![]() |
Энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх эрхийн туслалцаа үзүүлэхдээ тус тусын төвийн байгууллагаар дамжуулан харилцаж байна. |
![]() |
Аравдүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхдээ харилцах хэл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх эрхийн туслалцаа үзүүлэх асуудлаар харилцахдаа үндэсний буюу орос хэл хэрэглэнэ. |
![]() |
2.Энэхүү Гэрээнд тусгайлан заагаагүй боловч эрхийн туслалцаа үзүүлэх ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хүсэлтийг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эхлээр буюу орос хэлний орчуулгыг бололцоогоор хавсаргана. |
![]() |
Арван нэгдүгээр зүйл |
![]() |
Шүүхийн даалгаврыг бүрдүүлэх |
![]() |
1.Гардуулж өгөхөөр явуулж байгаа бичиг баримт, эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгавар цаашид “шүүхийн даалгавар” гэж нэрлэгдэх/-нь гарын үсэг, шүүхийн тамгатай бол өөр баталгаа шаардагдахгүй. |
![]() |
2.Шүүхийн даалгаврыг бүрдүүлэхдээ уг даалгаврыг явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг удирдлага болгоно. |
![]() |
Арван хоёрдугаар зүйл |
![]() |
Шүүхийн даалгаврын агуулга |
![]() |
1.Шүүхийн даалгаврын агуулгад даалгаврын утга, даалгавар явуулж байгаа шүүхийн нэр, хэрэгт оролцогчдын овог нэр, түүний эрхэлж байгаа ажил, оршин суугаа газрыг хаяг, мөн даалгавар хүлээн авч байгаа шүүхийн нэрийг бололцоогоор бичнэ. |
![]() |
2.Бичиг баримтыг гардуулах тухай даалгаварт энэ зүйлийн 1 дэх ангийн заалтаас гадна бичиг баримтыг гардуулах журам түүнийг хүлээн авагчийн тодорхой хаягийг заана. |
![]() |
3.Байцаан шийтгэх зарим ажиллагааг явуулах тухай шүүхийн даалгаварт шүүхээр тогтоогдвол зохих хуулийн ач холбогдол бүхий үйл явдлын тодорхойлолтоос гадна шаардлагатай үед хэрэгт оролцогч этгээдийг байцаах асуултыг оруулна. |
![]() |
Шүүхийн даалгаврыг биелүүлэх журам |
![]() |
Арван гуравдугаар зүйл |
![]() |
1.Даалгавар хүлээн авч байгаа шүүх эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжинд хэрэв харшлахгүй бол тэр Этгээдийн шүүх хүсэлтээ явуулж байгаа шүүхийн даалгаварт дурдсан хэлбэр, журмын дагуу даалгаврыг биелүүлж болно. |
![]() |
Арван дөрөвдүгээр зүйл |
![]() |
1.Даалгаврыг биелүүлэхэд хүлээн авч байгаа шүүхийн эрх хэмжээ хүрэлцэхгүй бол уг даалгаврыг эрх бүхий өөр шүүхэд шилжүүлнэ. |
![]() |
2.Даалгавар хүлээн авч байгаа шүүх уг даалгаврыг хаана, хэзээ биелүүлэхээ цаг тухайд нь даалгавар явуулсан шүүхэд шууд мэдэгдэж байна. |
![]() |
3.Даалгаварт дурдсан иргэн заагдсан хаягт оршин суудаггүй бол даалгавар хүлээн авч байгаа шүүх хаягийг тогтоох арга хэмжээ өөрийн санаачлагаар авна. |
![]() |
4.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэх бололцоогүй бол тэр тухай болон түүнийг биелүүлэхэд саад болсон шалтгааныг даалгавар хүлээн авч байгаа шүүх даалгавар явуулж байгаа шүүхэд мэдэгдэнэ. |
![]() |
Бичиг баримт гардуулах тухай даалгавар |
![]() |
Арван тавдугаар зүйл |
![]() |
1.Даалгавар хүлээн авч байгаа шүүх энэхүү Гэрээний 13-р зүйлийн заалтын дагуу бичиг баримтыг гардуулах тухай даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ. |
![]() |
2.Бичиг баримт нь хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр хийгдээгүй буюу тэдний хэл дээр хийгдсэн баталгаа бүхий орчуулга хавсаргаагүй боловч хэрэв хүлээн авагч иргэн зөвшөөрвөл уг бичиг баримтыг хүлээн авч байгаа шүүх түүнд гардуулан өгч болно. |
![]() |
3.Бичиг баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурж он, сар, өдөр бичээд шүүхийн тамга дарснаар, эсхүл уг бичиг баримтыг хэзээ, ямар хэлбэрээр гардуулсан тухай шүүхийн албан ёсны магадлагаа гаргаснаар бичиг баримт гардуулсныг батална. |
![]() |
Арван зургадугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн харъяа нарт дипломат төлөөлөгчийн буюу консулын газраараа дамжуулан бичиг баримтыг гардуулах эрхтэй. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангид зааснаар бичиг баримтыг гардуулахдаа албадлагын ямар нэг хэлбэрийг хэрэглэж болохгүй. |
![]() |
Арван долдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал |
![]() |
1.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээд эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг төлүүлэх талаар шаардлага тавихгүй. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд тус тусын нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон бүх зардал, мөн түүнчлэн хэргийн нотлох баримт гаргахтай холбогдсон зардлыг өөрсдөө хариуцна. |
![]() |
2.Даалгавар хүлээн авч байгаа байгууллага бүх гарсан зардлын хэмжээг даалгавар өгч байгаа байгууллагад мэдэгдэнэ. Даалгавар өгч байгаа байгууллага хэрэв уг зардлыг төлөх үүрэг бүхий иргэнээс гаргуулж авбал түүнээ Хэлэлцэн Тохирогч Этгээд өөртөө үлдээнэ. |
![]() |
Арван наймдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах |
![]() |
Хэрэв хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн бүрэн эрхт аюулгүй байдалд хохирол учруулахаар байвал эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно. |
![]() |
Гуравдугаар бүлэг |
![]() |
Эрхийн асуудлаар мэдээлэх |
![]() |
Арван есдүгээр зүйл |
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хороо, эсхүл Улсын прокурор, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Шүүх яам, эсхүл Ерөнхий прокурор тус тусын хүсэлтийн дагуу дагаж журамлан байгаа хууль тогтоомж түүнийг хэрхэн хэрэглэх тухай асуудлаар харилцан мэдээлж байна. |
![]() |
Дөрөвдүгээр бүлэг |
![]() |
Бичиг баримт |
![]() |
Хорьдугаар зүйл |
![]() |
Бичиг баримтыг хэрэглэх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүх болон бусад эрх бүхий байгууллагын зохиосон буюу баталсан гарын үсэг, сүлд бүхий тамгатай бичиг баримтыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүх болон бусад байгууллагуудад авч хэрэглэхэд өөр баталгаа шаардагдахгүй. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангийн заалт шүүх болон бусад эрх бүхий байгууллагын баталгаа бүхий бичиг баримтын хуулбарт нэг адил хамаарна. |
![]() |
Хорин нэгдүгээр зүйл |
![]() |
Албан бичиг баримтын нотлох чадвар |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн албан бичиг баримт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт тэдний албан бичиг баримтын адил нотлох чадвартай байна. |
![]() |
Иргэний гэр бүлийн байдлын тухай бичиг баримтыг солилцох |
![]() |
Хорин хоёрдугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс төрөх, гэрлэх, нас барахтай холбогдсон зүйлийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдэд илгээнэ. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангид заасан зүйлийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт үнэ төлбөргүйгээр жил бүр илгээж байна. |
![]() |
3.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд аль нэгнийхээ хүсэлтээр албан хэрэгцээнд зориулж иргэний гэр бүлийн байдлын тухай гэрчилгээг бие биедээ илгээж байна. |
![]() |
4.Энэ зүйлийн 3 дахь ангид заасан даалгаврыг илгээх буюу биелүүлэхдээ Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Гэрээний 9-р зүйлд заасан журмаар харилцана. |
![]() |
Хорин гуравдугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын талаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ харилцан илгээнэ. |
![]() |
2.Энэ зүйлийн 1 дэх ангид заасан шийдвэрийг дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэг адил үнэ төлбөргүй илгээнэ. |
![]() |
Хорин дөрөвдүгээр зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс зарим зүйлийг ирүүлэхийг хүссэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэдийн хүсэлтийг иргэний гэр бүлийн байдал бүртгэх эрх бүхий байгууллагад шууд ирүүлж болно. |
![]() |
Тавдугаар бүлэг |
![]() |
Харилцан харшлах хэм хэмжээ |
![]() |
1.Хувийн эрхийн тухай |
![]() |
Хорин тавдугаар зүйл |
![]() |
Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвар |
![]() |
Аль нэг иргэний эрх олох, үүрэг бий болгох чадварыг түүний харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно. |
![]() |
Хорин зургадугаар зүйл |
![]() |
Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадвар |
![]() |
Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадвар уг хуулийн этгээдийг байгуулсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно. |
![]() |
Хорин долдугаар зүйл |
![]() |
Сураггүй болсныг хүлээн зөвшөөрөх, нас барсныг мэдэгдэх, нас барсан тухай тогтоох |
![]() |
1.Сураггүй алга болсныг хүлээн зөвшөөрөх, нас барсныг мэдэгдэх, нас барсан цаг үеийг /нас барсан гэж/ тогтоох явдлыг уг иргэнийг сураггүй алга болох буюу нас барахын өмнө харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ. |
![]() |
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага хэрэв эрэлт хүсэлтээ гаргаж байгаа иргэний эрх, ашиг сонирхол нь оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжинд үндэслэгдсэн бол түүний эрэлт хүсэлтээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний сураггүй алга болсныг хүлээн зөвшөөрөх буюу нас барсныг мэдэгдэх, эсхүл нас барсан цаг үеийг /нас барсан гэж/ тогтооно. |
![]() |
3.Энэ зүйлийн 1, 2 дахь ангид дурдсан тохиолдолд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана. |
![]() |
2.Гэр бүлийн хэрэг |
![]() |
Хорин наймдугаар зүйл |
![]() |
Гэрлэх |
![]() |
1.Гэрлэх нөхцлийг гэрлэхийг хүсэгчдийн харъяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн тус тусын хуулиар тогтооно. |
![]() |
2.Гэрлэх хэлбэрийг нутаг дэвсгэрт нь гэрлэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна. |
![]() |
3.Дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын хэрэглэх эрх бүхий гэрлэх хэлбэр нь тэрхүү дипломат төлөөлөгчийн буюу консулын газрыг томилсон орон тус бүрийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно. |