- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦ
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ
1968 оны 11 дүгээр сарын 27-нд Софи хотод
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн Газар, |
![]() |
Найрамдалт хоёр орны ард түмний хоорондын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх нийтлэг эрмэлзлийг удирдлага болгон, |
![]() |
Эрхийн харилцааны талаар хамтран ажиллахын ач холбогдлыг чухалчлан үзээд, иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж, |
![]() |
Энэ зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон БНМАУ-ын Дээд Шүүхийн дарга ХОРЛООГИЙН ДАМДИН, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Засгийн Газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон БНБАУ-ын Шүүх Яамны сайд СВEТЛА ДАСКАЛОВА нар тус тусын эрхийн үнэмлэхийг харилцан солилцож, зохих хэлбэр журмын дагуу үйлдсэн гэж үзээд дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов. |
![]() |
1 ХЭСЭГ |
![]() |
Ерөнхий заалт |
![]() |
Нэгдүгээр зүйл |
![]() |
Эрхийн хамгаалалт |
![]() |
1. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэд Хэлэлцэн тохирогч нөгөө талын Этгээдийн нутагт хувийн ба эд хөрөнгийн эрхийн талаар Хэлэлцэн тохирогч тэр Этгээдийн харьяат иргэдийн нэг адил эрхийн хамгаалалттай байна. |
![]() |
2. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн шүүх, прокурор, нотариатын /цаашид ”хуулийн байгууллагууд” гэж нэрлэгдэх /байгууллагууд болон энэхүү гэрээнд заасан хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагуудтай саадгүй чөлөөтэй харилцаж, Хэлэлцэн Тохирогч тэр Этгээдийн харьяат иргэдийн адил саналаа хэлэх эрэлт хүсэлт тавих, нэмэмжлэл гаргах бололцоотой байна. |
![]() |
3.Энэхүү Гэрээний заалтыг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн Этгээдэд зохих ёсоор хамааруулан хэрэглэнэ. |
![]() |
Хоёрдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа |
![]() |
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлнэ. |
![]() |
2.Хуулийн байгууллагууд нь энэ зүйлийн 1-д заасан хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад нэг адил эрхийн туслалцаа үзүүлнэ. |
![]() |
Гуравдугаар зүйл |
![]() |
Харилцах журам |
![]() |
Энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогоогүй учраас хуулийн байгууллагууд эрхийн туслалцаа үзүүлэхдээ өөрсдийн төвийн байгууллагаараа дамжуулан харилцаж байна. |
![]() |
Дөрөвдүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх хир хэмжээ Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд бичиг баримтыг үйлдэх, хүргүүлэх, гардуулах, нэгжлэг хийх, эд мөрийн баримтыг хураан авах, хүргүүлэх, шилжүүлэн өгөх, шинжлэх, яллагдагч, гэрч, шинжээчийг байцаах, зохигчид болон бусад этгээдээс учрыг асуух, түүнчлэн шүүхийн үзлэг хийх зэрэг байцаан шийтгэх зарим ажиллагааг гүйцэтгэх замаар эрхийн туслалцаа харилцан үзүлнэ. |
![]() |
Тавдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцааны тухай хүсэлтийн агуулга |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт нь доорхи зүйлийг багтаасан байвал зохино: |
![]() |
а/хүсэлт гаргагч байгууллагын нэр; |
![]() |
б/хүсэлт хүлээн авагч байгууллагын нэр; |
![]() |
в/эрхийн туслалцаа авахаар хүсэлт гаргаж байгаа хэргийг нэрлэх; |
![]() |
г/зохигчид, яллагдагч, шүүгдэгч, шийтгэгдсэн этгээдийн овог нэр, хаяг, түүний харьяатын байдал; |
![]() |
д/зохигчдын төлөөлөгчийн овог нэр, хаяг; |
![]() |
е/ даалгаврын агуулга, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээ сэлт; |
![]() |
ж/эрүүгийн хэргийн талаар бол гэмт хэргийг тодорхойлон, хуулийн зүйл ангийг заах. |
![]() |
2.Хуулийн байгууллагууд нь эрхийн туслалцаа үзүүлэх талаар харилцахдаа Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хэлээр буюу орос хэлээр үйлдсэн маягт хэрэглэж болох бөгөөд түүний загварыг харилцан солилцоно. |
![]() |
3.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт нь тамга, гарын үсэгтэй байвал зохино. |
![]() |
Зургадугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэх журам |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авагч байгууллага нь биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. Гэхдээ уг хүсэлтийг хүлээн авагч байгууллага өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтээр Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийнхээ хууль тогтоомжийг баримталж болно. |
![]() |
2.Хэрэв хүсэлт хүлээн авагч байгууллага нь хүсэлтийг шийдвэрлэх эрхгүй байвал хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад уг хүсэлтийг шилжүүлээд, энэ учрыг хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэнэ. |
![]() |
3.Хэрэв хүсэлтэд дурдсан этгээдийн тодорхой хаяг мэдэгдэхгүй байвал хүсэлт хүлээн авагч байгууллага уг хаягийг тогтооход шаардагдах арга хэмжээ авах ба хаяг нь тогтоогдоогүй байвал энэ талаар хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэж, хуулийн туслалцаа үзүүлэх тухай хүсэлттэй холбогдсон бичиг баримтыг түүнд эгүүлэн хүргүүлнэ. |
![]() |
4.Хүсэлтийг хүлээн авагч байгууллага түүнийг хаана, хэзээ гүйцэтгэснээ цаг тухайд нь хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэнэ. |
![]() |
5.Хүсэлтийг хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлсний дараа хүсэлт гаргагч байгууллагад бичиг баримтыг эгүүлэн хүргүүлэх буюу хүсэлтийг биелүүлэхэд саад бэрхшээл тохиолдсоныг мэдэгдэнэ. |
![]() |
Долдугаар зүйл |
![]() |
Гэрч, шинжээчийн халдашгүй эрх |
![]() |
1.Хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллагын гардуулан өгсөн дуудлагаар хүсэлт гаргагч Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагад хүрэлцэн ирсэн гэрч буюу шинжээчийг ямар улсын харьяат болохыг нь харгалзахгүй, эрүүгийн хариуцлагад татах буюу хэлэлцэж байгаа хэрэгт холбогдуулан баривчлан хорих, эсхүл тэр улсын нутагт орохын өмнө үйлдсэн гэмт хэргийн учир эрүүгийн ял оногдуулах явдлыг гаргаж болохгүй. |
![]() |
2.Гэрч буюу шинжээч дуудсан байгууллагаас цааших байх шаардлагагүйгээ ч түүнд мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор тэр улсын нутгаас гарч явахгүй бол халдашгүй эрхээ алдана, Гэвч гэрч буюу шинжээчээс хамаарахгүй шалтгаанаар тэр улсын нутгаас гарч чадаагүй саатсан хоногийг энэ хугацаанд оруулан тооцохгүй. |
![]() |
Наймдугаар зүйл |
![]() |
Бичиг баримтыг гардуулах |
![]() |
1.Хэрэв бичиг баримтууд нь хүсэлт хүлээн авагч хуулийн байгууллагын харьяалагдах улсын хэлээр бичигдсэн буюу баталгаа бүхий орчуулгатай байвал уг байгууллага нь тэдгээр бичиг баримтыг гардуулан өгөхдөө энэ талаар өөрийн улсын дотор дагаж мөрдөж байгаа журмыг баримтлан гүйцэтгэнэ.Дээр дурдсан болзлыг хангаагүй бич иг баримтыг сайн дураараа хүлээн авахыг зөвшөөрсөн этгээдэд хуулийн байгууллага шилжүүлэн өгч болно. |
![]() |
2.Гардуулах тухай хүсэлтэд хүлээн авагчийн тодорхой хаяг, бичиг баримтын нэрийг заасан байвал зохино. |
![]() |
3.Хэрэв заасан хаягаар бичигбаримтыг гардуулж чадахгүйд хүрвэл хүсэлт хүлээн авагч байгууллага нь хаягийг тогтооход шаардагдах арга хэмжээ авч, хэрэв хаяг нь тогтоогдохгүй байвал энэ тухай хүсэлт гаргагч байгууллагад мэдэгдэж, уг бичиг баримтыг эгүүлж хүргүүлнэ. |
![]() |
Есдүгээр зүйл |
![]() |
Бичиг баримтыг гардуулсны нотолгоо |
![]() |
Хүсэлт хүлээн авагч байгууллага нь бичиг баримтыг өөрийн улсад дагаж мөрддөг журмын дагуу гардуулснаа нотолбол зохино.Уг нотолгоонд бичиг баримтыг хаана, хэдийд, хэнд гардуулснаа заах ёстой. |
![]() |
Аравдугаар зүйл |
![]() |
Өөрийн улсын иргэдэд бичиг баримтыг гардуулах |
![]() |
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд дипломат төлөөлөгчийн ба консулын газраараа дамжуулан бичиг баримтыг өөрийн улсын иргэдэд гардуулах эрхтэй. |
![]() |
2.Ингэж гардуулахдаа албадах арга хэрэглэж болохгүй. |
![]() |
Арван нэгдүгээр зүйл |
![]() |
Бичиг баримтыг хүчингүйд тооцох |
![]() |
1.Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн байгууллагын эрх хэмжээнд тогтоогдсон хэлбэрээр зохиосон буюу гэрчилсэн бөгөөд тамга дарсан бичиг баримтуудыг Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн өөр баталгаагүйгээр хүлээн авах болно.Хэрэв зохих Хэлэлцэн тохирогч Этгээдийн байгууллагаас зохих журмаар гэрчилсэн бол дээрх зүйл хувийн бичиг баримтад зурсан гарын үсэгт нэг адил хамаарна. |
![]() |
2. Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутагт албан ёсны гэж үзсэн бичиг баримт нь Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутагт нэгэн адил хүчин төгөлдөр байна. |
![]() |
Арван хоёрдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдох зардал |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэхдээ хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч хоёр Этгээд нь эрхийн туслалцаа үзүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлөхийг шаардахгүй. Өөрийн нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг Хэлэлцэн тохирогч Этгээдүүд тус тусдаа хариуцна. |
![]() |
2.Хүсэлт хүлээн авагч байгууллага нь уг хүсэлтийг гаргагч байгууллагад гарсан зардлын хэмжээг мэдэгдэнэ.Хэрэв хүсэлт гаргасан байгууллага төлөх үүрэг бүхий этгээдээс энэ зардлыг төлүүлбэл тэр нь уг зардлыг гаргуулж авсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн орлого болно. |
![]() |
Арван гуравдугаар зүйл |
![]() |
Байгаа газрыг эрэн сурвалжлах |
![]() |
Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат иргэн нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа хаяг нь тодорхойгүй иргэнтэй холбогдсон эрхийн асуудлыг хэрэгжүүлэхийг хүсвэл төвийн байгууллагууд 3-р зүйлд заасны дагуу тэр иргэнийг сурвалжлан олох арга хэмжээ авна. |
![]() |
Арван дөрөвдүгээр зүйл |
![]() |
Эрхийн асуудлаар харилцан мэдээлэх |
![]() |
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага нь тус тусын улсад дагаж шийтгүүлсэн хууль тогтоомжийн тухай нэг нэгэндээ мэдээлж байна. |
![]() |
2.Хэлэлцэн тохирогч хоёр этгээдийн хууль, прокурорын байгуулллагууд нь иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргүүдийг хянан шийдвэрлэгч байгууллагын ажлын туршлагыг нэг нэгэндээ мэдээлж байна. . |
![]() |
Арван тавдугаар зүйл |
![]() |
Хэл |
![]() |
Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн байгууллага харилцахдаа төрөлх буюу орос хэлийг хэрэглэнэ. |
![]() |
Дагаж шийтгүүлэн буй хууль тогтоомжийн тухай мэдээллийг орос хэл дээр солилцохыг хичээнэ. |
![]() |
П ХЭСЭГ |
![]() |
Иргэний ба гэр бүлийн хэргийн талаар үзүүлэх эрхийн туслалцаа |
![]() |
Нэгдүгээр бүлэг |
![]() |
Иргэний хэргийн талаар |
![]() |
Арван зургадугаар зүйл |
![]() |
Иргэний эрх олох, үүрэг хүлээх чадвар |
![]() |
1.Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн харьяатын иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг тус тусын улсын хууль тогтоомжоор тодорхойлно. |
![]() |
2.Хуулийн этгээдийн эрхийн чадварыг уг хуулийн этгээдийн байгуулсан Хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжоор тодорхойлно. |
![]() |
3.Өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд хэлцэл байгуулахад зохигчдын эрх олгох, үүрэг хүлээх чадварыг нутаг дэвсгэр дээр нь хэлцэл байгуулж байгаа нь хэлэлцэн тохирогч этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно.. |
![]() |
Арван долдугаар зүйл |
![]() |
Иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлах, нас барсныг тогтоох |
![]() |
1.Аль нэг иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлах, нас барсныг тогтоох явдлыг сүүлчийн мэдээ баримтаар уг иргэн харьяат нь байсан Хэлэлцэн тохирогч Этгээдийн зохих байгууллага гүйцэтгэнэ. |
![]() |
2.Хэлэлцэн тохирогч нэг этгээдийн хууль тогтоомжоор эрх ашиг нь хамгаалагдсан бөгөөд мөн этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа зохигчийн хүсэлтээр Хэлэлцэн тохирогч Этгээдийн аль нэгний хуулийн байгууллагууд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийнхээ иргэнийг сураггүй алга болсон буюу нас барсан гэж зарлаж нас барсныг нь тогтоож болно. |
![]() |
3.Хуулийн байгууллагаас энэ зүйлийн 1, 2-т заасан хэргийн талаар тус тусынхаа улсын хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
Хоёрдугаар бүлэг |
![]() |
Гэр бүлийн хэргийн талаар |
![]() |
Арван наймдугаар зүйл |
![]() |
Гэрлэлт |
![]() |
1.Гэрлэлтийг бүртгэх хэлбэрийн талаар нутаг дэвсгэр дээр нь гэрлэж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2.Дипломат төлөөлөгчийн ба консулын газар гэрлэлтийг бүртгэх хэлбэрийн талаар төлөөлсөн улсынхаа хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
3.Гэрлэх үндсэн нөхцлийг гэрлэгч тус бүрийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор тодорхойлно. |
![]() |
Арван есдүгээр зүйл |
![]() |
Гэрлэгсдийн хувийн ба эд хөрөнгийн харилцаа |
![]() |
1.Хэрэв гэрлэгсэд хоёулаа Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн харьяат бөгөөд Хэлэлцэн тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт сууж байгаа бол тэдний хувийн ба эд хөрөнгийн харилцаанд харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийнх нь хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2.Хэрэв гэрлэгсэд нь өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бол тэдний хувийн ба эд хөрөнгийн харьцааны талаар нутаг дэвсгэр дээр нь сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
3.Энэ зүйлийн 1, 2-т дурдсан тохиолдолд Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн байгууллага уг асуудлыг шийдвэрлэх эрхтэй. |
![]() |
Хорьдугаар зүйл |
![]() |
Гэрлэлтийг цуцлах |
![]() |
1.Гэрлэгсэд хоёулаа аль нэг Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бөгөөд гэрлэлтээ цуцлах үедээ нөгөө Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байвал гэрлэлтийг цуцлахад тэдний харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага авч хэлэлцэх эрхтэй.Хэрэв гэрлэлтээ цуцлах үед гэрлэгсэд өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин суугаа бол тэдний харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага уг хэргийг шийдвэрлэх эрхтэй. |
![]() |
2.Хэрэв гэрлэлтийг цуцлах үед гэрлэгсэд өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн харьяат бөгөөд хоёулаа Хэлэлцэн тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэрт буюу өөр өөр Хэлэлцэн тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт оршин сууж байвал гэрлэлтийг цуцлах асуудлыг Хэлэлцэн тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй болно.Хэргийг авч хэлэлцэж байгаа хуулийн байгууллага нь өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
Хорин нэгдүгээр зүйл |
![]() |
Гэрлэлтийг хүчингүйд тооцох нь |
![]() |
1.Гэрлэх хэлбэрийг сахиж биелүүлээгүй шалтгаанаар гэрлэлтийг хүчингүйд тооцохдоо нөхөр, эхнэр хоёулаа буюу аль нэгний харьяат нь байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2.Гэрлэх үндсэн нөхцлийг биелүүлээгүй шалтгаанаар гэрлэлтийг хүчингүйд тооцохдоо арван наймдугаар зүйлийн 3-т заасныг баримтална. |
![]() |
3.Гэрлэлтийг хүчингүйд тооцох тухай хуулийн байгууллагын эрх хэмжээг хорьдугаар зүйлийн заалтаар тодорхойлно. |
![]() |
Хорин хоёрдугаар зүйл |
![]() |
Эцэг, эх ба хүүхдийн эрхийн харилцаа |
![]() |
1.Хүүхдийн эцэг мөн эсэх тухай маргааны болон түүнийг магадлан тогтоох талаар төрсөн хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2.Эцэг эх ба хүүхдийн хоорондын эрхийн бусад харьцааны талаар хүүхдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
3.Энэ зүйлийн 1, 2-т заасан хэргийн талаар бол нутаг дэвсгэрт нь хүүхэд оршин суугаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага хэргийг шийдвэрлэх эрхтэй. |
![]() |
Хорин гуравдугаар зүйл |
![]() |
Хүүхдийн тэтгэвэр төлөх үүрэг |
![]() |
1.Гэр бүлийн хуулиар хүүхдийн тэтгэвэр төлөх үүргийн талаар тэтгэвэр авах эрх бүхий зохигчийн харьяалагдаж буй Хэлэлцэн тохирогч Этгээдийн хууль тогтоомжийг браимтална. |
![]() |
2.Энэ зүйлийн 1-д дурдсан хэргийг тэтгэвэр авбал зохих хүн нутаг дэвсгэр дээр нь оршин сууж байгаа Хэлэлцэн тохирогч Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй. |