- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦА

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ РУМЫН УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БОЛОН ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ
1972 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод
![]() |
Бүгд найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын хооронд иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх явдлыг зохицуулах үүднээс энэхүү гэрээг байгуулахаар шийдвэрлэж, энэ зорилгоор өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр: |
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны орлогч сайд Дарамын Ёндон, |
![]() |
Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Төрийн Зөвлөл-Бүгд Найрамдах Социалист Румын Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Траян Гырба. |
![]() |
Нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр журмын дагуу олгогдсон бүрэн эрхийн үнэмлэхээ солилцоод дор дурьдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов: |
![]() |
1 бүлэг |
![]() |
Ерөнхий заалт |
![]() |
1 дүгээр зүйл |
![]() |
Эрхийн хамгаалалт |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байхдаа хувийн болон э.д хөрөнгийн эрхээ тэр улсын иргэний нэгэн адил хамгаалуулж байна. |
![]() |
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэн нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүх, прокурор, улсын нотариатын байгууллага /хойшид ”Хуулийн байгууллага” гэж нэрлэгдэх/ болон иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий бусад байгууллагад хүсэлтээ чөлөөтэй, саадгүй тавих, өөрсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах, хэрэг нэхэмжлэх эрхийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний нэгэн адил эдлэнэ. |
![]() |
3.Энэ зүйлийн 1, 2-т заасан заалт, Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь байгаа хуулийн этгээдэд нэгэн адил хамаарагдана. |
![]() |
2 дугаар зүйл |
![]() |
Материалын баталгаа хангахаас чөлөөлөгдөх |
![]() |
Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат, Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин сууж байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө этгээдийн шүүхийн байгууллагад шүүхийн зардлыг хангах зорилгоор материалын баталгаа өгөх үүрэггүй. |
![]() |
3 дугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлж байна. |
![]() |
2.Хэрэв энэхүү Гэрээнд өөр журам заагаагүй бол Гэрээний заалтыг биелүүлэхэд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн бусад байгууллагууд хоорондоо тус тусын төв байгууллагуудаар дамжуулан харилцана. |
![]() |
4 дүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх хэмжээ |
![]() |
Хүсэлт хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжийн дагуу дор дурьдсан байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах замаар Хэлэлцэн Тохирогч Этгээд бие биедээ эрхийн туслалцаа үзүүлнэ.Тухайлбал: нэгжлэг хийх, эд хогшлыг хураан авах ба битүүмжлэх, эд мөрийн баримтыг өгч авалцах, гэрч, шинжээч, зохигчид ба бусад этгээдийг асуух, яллагдагчийг байцаах, шүүхийн үзлэг явуулах, бичиг баримтыг гардуулах тухай даалгаврыг биелүүлэх, бичиг баримтыг үйлдэх, илгээх ба гардуулах, шинжилгээ хийх. |
![]() |
5 дугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхдээ харилцах хэл |
![]() |
1. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд хоорондоо өөрийн улсын албан ёсны хэлээр харилцана. |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх даалгавар болон хавсаргасан бичиг баримтууд нь хүсэлт гаргаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр хийгдсэн байх бөгөөд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн буюу орос хэл дээр орчуулагдсан баталгаат орчуулгатай байна. Даалгавар нь сүлд бүхий тамгатай байна. |
![]() |
2.Энэхүү зүйлийн 1-д заасан орчуулгын баталгааг албан ёсны орчуулагч буюу Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн эрх бүхий байгууллага, хүсэлт гаргасан хуулийн байгууллагыг харьяалж Хэлэлцэн Тохирогч Этгээдийн дипломат төлөөлөгчдийн буюу Консулын газар үйлдэх бөгөөд өөр баталгаа шаардагдахгүй. |
![]() |
6 дугаар зүйл |
![]() |
Шүүхийн даалгаврын агуулга |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт доорхи зүйлийг багтаасан байвал зохино. |
![]() |
а/даалгавар өгөгч хуулийн байгууллагын нэр; |
![]() |
б/даалгавар хүлээн авагч хуулийн байгуулагын нэр; |
![]() |
в/эрхийн туслалцаа авахыг хүссэн хэргийн нэр; |
![]() |
г/зохигчдын овог нэр, аль улсын харьяат, эрхэлсэн ажил, тэдний байнгын буюу түр оршин суугаа газар, хуулийн этгээдийн нэр, байнга байгаа хаяг; |
![]() |
д/хэрэв шаардлагатай бол тэдний төлөөлөгчийн овог, нэр хаяг; |
![]() |
е/даалгаварт холбогдох шаардлагатай мэдээнүүд. |
![]() |
7 дугаар зүйл |
![]() |
Шүүхийн даалгаврыг биелүүлэх журам |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг биелүүлэхэд даалгавар хүлээн авагч байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллага нь даалгавар өгч байгаа байгууллагын хүсэлтээр, өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн байцаан шийтгэх хууль дүрмийг баримталж болно. |
![]() |
2.Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлэх эрх хэмжээгүй байвал уг хүсэлтийг биелүүлэх эрх бүхий байгууллага албан ёсоор шилжүүлэн, даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэнэ. |
![]() |
3.Даалгавар хүлээн авагч байгууллага эрхийн туслалцаа үзүүлэх уг даалгаврыг хэдийд, хаана биелүүлэхээ хүсэлт гаргагч байгууллагад түүний хүсэлтээр шууд, цаг тухайд нь мэдэгдэнэ. |
![]() |
4.Даалгавар хүлээн авагч байгууллага даалгаврыг биелүүлсний дараа даалгавар өгөгч байгууллагад холбогдох бичиг баримтыг эгүүлэн өгнө.Хэрэв эрхийн туслалцаа үзүүлж чадахгүйд хүрвэл даалгавар өгөгч этгээдийн бичиг баримтыг эгүүлэн өгч уг хүсэлтийг биелүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээлийн талаар мэдэгдэнэ. |
![]() |
8 дугаар зүйл |
![]() |
Гэрч, шинжээчийн халдашгүй байдал |
![]() |
1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад дуудагдсан гэрч буюу шинжээч нь даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийн байгууллагад очиход тэдний ямар ч улсын иргэн байсан даалгавар өгөгч улсын хил нэвтрэхээс өмнө үйлдсэн буюу холбогдон дуудагдаж байгаа хэрэг эсвэл ямар нэгэн өөр гэмт хэргийн учир баривчлах буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. |
![]() |
2.Гэрч, шинжээч нь, дуудсан байгууллагаас цаашид байх шаардлагагүйг мэдэгдсэн өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд даалгавар өгсөн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарахгүй бол энэ халдашгүй байдлаа алдана. Энэ хугацаанд гэрч, шинжээч нь тэднээс үл хамаарах шалтгааны улмаас хүсэлт өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарч чадалгүй саатсан хоногийг оруулахгүй. |
![]() |
9 дүгээр зүйл |
![]() |
Эрхийн асуудлаар мэдээлэх |
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Улсын Прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Румын Улсын Шүүх яам, Ерөнхий прокурорын газар харилцан хүссэнээр өөрийн улсын хууль тогтоомжийн болон Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн эрх бүхий байгууллагуудаас хууль тогтоомжийн талаар хийсэн тайлбарын тухай мэдээлж байна. |
![]() |
Шүүхийн байгууллагаас үзүүлэх хөнгөлөлт |
![]() |
10 дугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нөгөө шүүхийн байгууллагын өмнө эд материал болон гэр бүлийн байдлыг харгалзан тэр улсын харьяатын адил нөхцөл, хэмжээгээр шүүхийн зардлаас чөлөөлөгдөж, зохих хөнгөлөлтийг эдэлнэ. |
![]() |
2.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн шүүхийн байгууллагаас тодорхой хэргийн талаар энэхүү зүйлийн 1-д заасан хөнгөлөлт үзүүлэх тухай гаргасан шийдвэр Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн бүх ажиллагаанд нэг адил хамаарна. |
![]() |
11 дүгээр зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага нутаг дэвсгэр дээр нь байнга буюу түр оршин суугаа, хүсэлтээ тавьсан иргэнд энэхүү Гэрээний аравдугаар зүйлд зааснаар шүүхийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах гэр бүлийн болон эд хөрөнгийн байдлын тухай тодорхойлолт олгоно. |
![]() |
2.Хэрэв хүсэлт гаргагч иргэн гуравдахь улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа бол дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас тэнд эдлэх эрх хэмжээний дагуу олгосон тодорхойлолтыг хангалттай гэж үзнэ. |
![]() |
12 дугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр байнга буюу түр оршин суугаа, нөгөө Этгээдийн харьяат 10-р зүйлийн 1-д дурьдсан хөнгөлөлтийг аль нэг Этгээдийн шүүхийн байгууллагаас үзүүлэхийг хүсвэл оршин суугаа орныхоо шүүхийн байгууллагад тэр улсын хуулийн дагуу уг хүсэлтээ бичгээр буюу амаар гаргаж болно. |
![]() |
Энэхүү гэрээний 11-р зүйлд заасан хүсэлтийн орчуулга, тодорхойлолт, шаардлагатай бол хавсралтыг хүсэлт гаргагч Этгээдийн гомдлыг хүлээн авсан шүүхийн байгууллага хангана. |
![]() |
2.Энэ зүйлийн 1-д заасан хүсэлтийг хүлээн авсан шүүхийн байгууллага зохих хавсралтын хамт Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий байгууллагад өөрийн улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ. |
![]() |
13 дугаар зүйл |
![]() |
1.Энэхүү Гэрээний 12-р зүйлийн 1-д заасан хүсэлт нь түүнийг шийдвэрлэх тэр байгууллагыг харьяалах улсын хэл дээр үйлдэгдсэн эсэхийг харгалзахгүйгээр шийдвэрлэгдэнэ. |
![]() |
2.Хэрэв хөнгөлөлт үзүүлэх хэрэг тохиолдвол хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага шаардлагатай бол өөрийн улсын хуулийн дагуу авбан ёсны өмгөөлөгчөөр хангах арга хэмжээг өөрөө санаачилна. |
![]() |
14 дүгээр зүйл |
![]() |
Бичиг баримт гардуулах журам |
![]() |
1.Хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага, бичиг баримт нь тэр орны хэл дээр үйлдэгдсэн буюу баталгаатай орчуулгатай бол түүнийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр байгаа журмын дагуу гардуулан өгнө.Эсвэл хүсэлт хүлээн авсан хуулийн байгууллага нь бичиг баримтыг зөвхөн хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүнд гардуулан өгнө. |
![]() |
2.Орчуулгыг албан ёсны орчуулагч буюу даалгавар өгөгч байгууллага, тэрчлэн Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн дипломат төлөөлөгчийн буюу консулын газар нотлоно. |
![]() |
3.Бичиг баримтыг гардуулах даалгаварт хүлээн авагчийг тодорхой хаяг болон гардуулан өгөх бичиг баримтын нэрийг тодорхойлсон байна. |
![]() |
4.Хэрэв даалгаварт заасан хаяг ёсоор бичиг баримтыг гардуулан өгч чадахгүй бол хүсэлт хүлээн авагч байгууллага нь хаягийг тогтоох талаар шаардлагатай арга хэмжээг өөрийн санаачлагаар авах болно. |
![]() |
15 дугаар зүйл |
![]() |
Бичиг баримт гардуулсан тухай баталгаа |
![]() |
Бичиг баримтыг гардуулан өгсөн тухай баталгааг хүлээн авагч талын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр байгаа бичиг баримт гардуулан өгөх журмын дагуу гүйцэтгэнэ. |
![]() |
16 дугаар зүйл |
![]() |
Өөрсдийн иргэдэд бичиг баримт гардуулах |
![]() |
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд нь өөрийн иргэнд бичиг баримтыг, хэрэв тэд хүлээн авахыг зөвшөөрвөл, дипломат төлөөлөгчийн буюу консулын газраараа дамжуулан гардуулах эрхтэй. |
![]() |
Бичиг баримтын нотлох чадвар |
![]() |
17 дугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулийн буюу захиргааны байгууллагад, тэдний эрх хэмжээнд, үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулиар тогтоосон хэлбэрийн дагуу үйлдсэн албан ёсны гарын үсэг, тамга бүхий бичиг баримт нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулийн болон эрх бүхий захиргааны байгууллагын өмнө албан ёсны батлах хүчинтэй байна. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн дагуу олгогдсон бөгөөд нөгөө Этгээдийнхээ нутаг дэвсгэр дээр албан ёсны баримт сэлтийг нотолж чадах бусад бичиг баримтын хувьд энэхүү заалт мөн хүчин төгөлдөр байна. |
![]() |
2.Захиргааны байгууллагаас Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хувийн бичиг баримт дээрх гарын үсгийг гэрчилсэн нь мөн нотлох хүчинтэй байна. |
![]() |
18 дугаар зүйл |
![]() |
Энэхүү гэрээний 17 дугаар зүйлийн 1-д заасан бичиг баримт болон 17 дугаар зүйлийн 2-т заасан баталгааг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн хуулийн болон захиргааны байгууллагын өмнө хэрэглэхэд өөр гэрчилгээ шаардагдахгүй.. |
![]() |
19 дүгээр зүйл. |
![]() |
Иргэний гэр бүлийн байдлын тухай ба бусад бичиг баримтыг шилжүүлэх |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага хүлээн авсан хүсэлтийн ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн шийдвэрийн баталгаатай хувь, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэсэн гэрчилгээ, боловсрол, ажилласан хугацааны тухай баримтууд болон тэдний хувийн эрх, ашиг сонирхолтой холбогдсон бусад бичиг баримтуудыг төв байгууллагаараа дамжуулан явуулж байна |
![]() |
20 дугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал |
![]() |
1.Хүсэлт гаргагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хүсэлтээр шинжилгээ хийсний буюу шинжээчид төлөх зардлаас бусад эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг төлүүлэх талаар Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд бие биедээ шаардлага тавихгүй. |
![]() |
2.Шинжилгээтэй холбогдож гарсан зардлын хэмжээг хүсэлт гаргасан шүүхийн байгууллагад мэдэгдэнэ. |
![]() |
21 дүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах |
![]() |
Хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Этгээд өөрийн хууль тогтоомжийн үндсэн зарчим, бүрэнэрхт байдал, аюулгүй байдлыг хөндөнө гэж үзвэл эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно. |
![]() |
П бүлэг |
![]() |
Иргэний ба гэр бүлийн эрх |
![]() |
22 дугаар зүйл |
![]() |
Иргэний эрх олгох, үүрэг бий болгох чадвар |
![]() |
Иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвар, тэр иргэнийг харьяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тодорхойлогдоно. |
![]() |
23 дугаар зүйл |
![]() |
Гэрлэх |
![]() |
1.Гэрлэх нөхцөлийг гэрлэхийг хүсэгчдийн харьяалагдаж Хэлэлцэн Тохирогч Этгээдийн тус тусын хуулиар тогтооно. |
![]() |
2.Гэрлэх хэлбэрийг нутаг дэвсгэр дээр нь гэрлэж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хууль тогтоомжоор зохицуулна. |
![]() |
3.Дипломат төлөөлөгчдийн буюу консулын газраас олгогдсон эрхийн дагуу гэрлэлтийг бүртгэх хэлбэр нь тэрхүү дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын харьяалах орон тус бүрийн хууль тогтоомжоор тодорхойлогдоно. |
![]() |
24 дүгээр зүйл |
![]() |
Гэрлэгсдийн хоорондын хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа |
![]() |
1.Гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн харилцааг тэдний харьяалагдах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тогтооно. |
![]() |
2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн харилцаа нь тэдний хамт оршин сууж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар зохицуулагдана. |
![]() |
3.Хэрэв энэхүү зүйлийн 2-рт дурьдсанаар гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг бол хувийн болон эд хөрөнгийн харилцаа нь сүүлийн удаа хамт оршин сууж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулиар тодорхойлогдоно. |
![]() |
25 дугаар зүйл |
![]() |
Гэрлэлтийг цуцлах |
![]() |
1.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг шийдвэрлэхдээ хэрэв гэрлэгсэд нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат бөгөөд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг үүсгэх үед Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэгсэдийг харьяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг хэрэглэнэ. |
![]() |
Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй. |
![]() |
Хэрэв гэрлэлт цуцлах тухай хэргийг үүсгэх үед гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэгсдийн харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулийг хэрэглэх бөгөөд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг Хэлэлцэн Тохирогч аль ч Этгээдийн хуулийн байгууллага шийдвэрлэх эрхтэй. |
![]() |
2.Гэрлэлт цуцлах тухай хэргийг үүсгэх үед гэрлэгсэдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат нөгөө Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат бөгөөд Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр хамт оршин сууж байгаа, эсвэл нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол гэрлэлтийг цуцлах хэргийг Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн хуулийн байгууллагууд шийдвэрлэх эрхтэй.Хуулийн байгууллагууд нь өөрийн улсын хуулийг баримтална. |
![]() |
26 дугаар зүйл |
![]() |
Гэрлэлтийг хүчингүйд тооцох |
![]() |
1.Гэрлэлт баталсан улсын хууль, түүнчлэн гэрлэгсэд буюу тэдний аль нэгний харъяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хуулинд заасан гэрлэлтийн хэлбэрийн нөхцөлийг зөрчсөн байвал тэр гэрлэлтийг хүчингүйд тооцно. |
![]() |
2.Гэрлэлтийг батлах үндсэн нөхцөлийг зөрчсөний улмаас гэрлэлтийг хүчингүйд тооцох буюу хэрэгсэхгүй болгохыг тогтоохдоо энэхүү Гэрээний 23-р зүйлийн 1-д заасны дагуу гэрлэлтийг хүчингүйд тооцох тохиолдолд хэрэглэнэ. |
![]() |
3.Энэхүү Гэрээний 25-р зүйлд зааснаар эрх хэмжээ нь тодорхойлогдоно. |
![]() |
Эцэг, эх хүүхдийн хоорондын эрхийн харилцаа |