- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ УНГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦА
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ УНГАР АРД УЛСЫН ХООРОНД ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛ, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ
1968 оны арван нэгдүгээр сарын 22-нд Будапешт хотод үйлдэв
![]() |
Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Тэргүүлэгчдийн газар, |
![]() |
Тус хоёр орны хоорондын бат дотно найрамдлыг эрхийн харилцааны салбарт бэхжүүлэхийг эрмэлзэн, |
![]() |
Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн тааар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж, |
![]() |
Энэ зорилгоор өөрсдийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр БНМАУ-ын Дээд шүүхийн дарга ХОРЛООГИЙН ДАМДИН, БНУАУ—ын Шүүх Яамны сайд д-р МИХАЙ КОРОМ нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр, журмын дагуу олгогдсон эрхийнхээ үнэмлэхийг солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов. Үүнд: |
![]() |
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ |
![]() |
Ерөнхий заалт |
![]() |
Нэгдүгээр зүйл |
![]() |
Эрхийн хамгаалалт |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат /иргэн ба хуулийн этгээд/ Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байхдаа хувийн болон эд хөрөнгийн эрхээ Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат нарын нэгэн адил хамгаалуулж байна. |
![]() |
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн харьяат нар, Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх байгууллагуудад тэрхүү Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн харьяат нарын нэгэн адилаар хэрэг нэхэмжлэх, өргөдөл, гомдол гаргаж болно. |
![]() |
Хоёрдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн шүүх, прокурор, улсын нотариатын байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан бие биедээ үзүүлж байна. |
![]() |
2.Энэ зүйлийн 1-д дурдсан байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх бусад байгууллагуудад мөн эрхийн туслалцаа үзүүлж байна.. |
![]() |
Гуравдугаар зүйл |
![]() |
Харилцах журам |
![]() |
1.2-р зүйлийн 1-д дурдсан байгууллагууд эрхийн туслалцаа харилцан үзүүлэхдээ энэхүү Гэрээгээр өөр журам тогтоогдоогүй байвал төвийнхөө байгууллагуудаар дамжуулан харилцана. |
![]() |
2.Хэрэв энэхүү Гэрээнд зарим тохиолдлын талаар өөрөөр заагаагүй бол иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийг авч хэлэлцэх бусад байгууллагууд нь эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг 2-р зүйлийн 1-д дурдсан байгууллагуудад явуулна. |
![]() |
Дөрөвдүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх хязгаар |
![]() |
Эрхийн туслалцааг дор дурдсан хэлбэрүүдээр үзүүлнэ.Үүнд: |
![]() |
Нэгжлэг хийх,эд хогшлыг хураан авах ба битүүмжлэх, эд мөрийн баримтыг өгч авалцах, яллагдагч, гэрч болон шинжээчийг байцаах, гэрч болон шинжээчийг байцаах,зохигчид ба бусад этгээдийг асуух, шүүхийн үзлэг явуулах, баримт бичгүүдийг гардуулах тухай даалгаврыг биелүүлэх, хэрэг материалыг илгээх, бичиг баримтыг үйлдэх ба илгээх замаар гүйцэтгэнэ. |
![]() |
Тавдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэх даалгаврын хэлбэр |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэх талаар өгөх даалгаварт доорх зүйл багтсан байвал зохино.Үүнд: |
![]() |
а/даалгавар өгөгч байгууллагын нэр, |
![]() |
б/даалгавар хүлээн авагч байгууллагын нэр, |
![]() |
в/Эрхийн туслалцаа авах гэсэн хэргийн нэр; |
![]() |
г/Зохигчид, яллагдагч, шүүгдэгч буюу шийтгэгдэгсдийн овог нэр, тэдний байнгын буюу түр оршин суугаа газар, аль улсын харьяат, эрхэлсэн ажил, эрүүгийн хэргийн талаар бол яллагдагчийн төрсөн газар, он, сар, өдөр, төрөл садны нэрийг аль болохоор тодорхойлох; |
![]() |
д/тэднийг төлөөлж байгаа хүний овог нэр, хаяг; |
![]() |
е/даалгаврын агуулга, түүнд хамаарах чухал мэдээнүүд эрүүгийн хэргийн талаар бол уг хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлон бичих. |
![]() |
2.Энэхүү Гэрээний үндсэн дээр илгээж байгаа материалууд тамга, гарын үсэгтэй байвал зохино. |
![]() |
Зургадугаар зүйл |
![]() |
Гүйцэтгэх журам |
![]() |
1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаврыг хүлээн авагч байгууллага уг даалгаврыг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана.Тэгэхдээ энэ байгууллага даалгавар өгч байгаа байгууллагын хүсэлтээр өөрийн улсын хууль тогтоомжинд харшлахгүй бол нөгөө Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байцаан шийтгэх хууль дүрмийг баримталж болно. |
![]() |
2.Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага түүнийг биелүүлэх эрх хэмжээгүй байвал уг даалгаврыг биелүүлэх эрх бүхий байгууллагад шилжүүлээд, даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэнэ. |
![]() |
3.Даалгавар хүлээн авагч байгууллага уг даалгаврыг хаана, хэдийд биелүүлснээ даалгавар өгөгч байгууллагад түүний хүсэлтийн дагуу цаг тухайд нь мэдэгдэнэ. |
![]() |
4.Даалгаврыг биелүүлсний дараа уг даалгаварыг хүлээн авагч байгууллага даалгавар өгөгч байгууллагадаа баримт бичгийг эгүүлэн өгөх буюу биелүүлж эс чадвал уг даалгаврыг биелүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээлийн талаар мэдэгдэнэ. |
![]() |
Долдугаар зүйл |
![]() |
Гэрч, шинжээч нарын халдашгүй байдал |
![]() |
1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад дуудагдсан гэрч буюу шинжээч нь даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн байгууллагад очиход тэднийг даалгавар өгөгч улсын хил нэвтрэхээс өмнө үйлдсэн гэмт хэргийн учир баривчлах хорих буюу эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. Тэрчлэн дээр дурдсаны нэгэн адил гэмт хэргийн улмаас даалгавар өгсөн Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрт тэднийг шийтгэж болохгүй. |
![]() |
2.Гэрч буюу шинжээч нар нь мөрдөн байцаасан байгууллагаас цаашид хүлээх шаардлагагүйг мэдэгдсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарахгүй бол дээр дурдсан халдашгүй байдлыг алдана. Гэвч гэрч буюу шинжээч нь тэднээс хамаарахгүй шалтгаанаар даалгавар өгөгч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нутаг дэвсгэрээс гарч чадалгүй саатсан хоногийг энэ хугацаанд оруулахгүй. |
![]() |
Наймдугаар зүйл |
![]() |
Баримт бичиг гардуулах тухай даалгавар |
![]() |
1.Хэрэв бичиг баримтууд нь даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэлээр бичигдсэн буюу батлагдсан орчуулгатай байвал даалгавар хүлээн авагч байгууллага уг бичиг баримтуудыг өөрийн улсын дотор дагаж шийтгүүлж байгаа хууль тогтоомжийн дагуу гаргуулж өгнө.Эдгээр шаардлагын дагуу хийгдээгүй баримт бичгийг сайн дураараа авахыг зөвшөөрвөл, даалгавар хүлээн авсан байгууллага тэдгээрийг хүлээн авагчид гардуулан өгч болно. |
![]() |
2.Бичиг баримтыг гардуулах даалгаварт хүлээн авагчийн тодорхой хаяг болон хүлээлгэн өгч байгаа бичиг баримтын нэрийг заана. |
![]() |
3.Хэрэв даалгаварт дурдсан хаягаар бичиг баримтыг гардуулж чадахгүй бол даалгавар хүлээн авагч байгууллага өөрийн санаачлагаар хаягийг тодруулахад шаардагдах арга хэмжээг авна. Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага хаягийг тодруулж чадахгүйд хүрвэл даалгавар өгөгч байгууллагад энэ тухайгаа мэдэгдэж, гардуулан өгвөл зохих бичиг баримтыг түүнд эгүүлэн хүргүүлнэ. |
![]() |
Есдүгээр зүйл |
![]() |
Бичиг баримт гардуулсныг нотлох |
![]() |
Бичиг баримтыг гардуулсан тухай нотолгоог даалгавар хүлээн авагч өөрийн улсад дагаж шийтгүүлж байгаа хууль дүрмийн дагуу үйлдэнэ. Уг нотолгоонд бичиг баримтыг хаана, хэдийд гардуулснаа заах ёстой. |
![]() |
Аравдугаар зүйл |
![]() |
өөрийн иргэдэд бичиг баримтыг гардуулах |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд дипломат төлөөлөгчийн болон консулын газраараа дамжуулан өөрийн иргэдэд баримт бичгийг гардуулах эрхтэй. |
![]() |
2.Ийнхүү бичиг баримтыг гардуулахдаа албадах арга хэрэглэж үл болно. |
![]() |
Арван нэгдүгээр зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдох зардал |
![]() |
1.Даалгавар хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Этгээд эрхийн туслалцаа үзүүлсний зардал үл шаардана. Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээд өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхэд гарсан бүх зардлыг хариуцна. |
![]() |
2.Даалгавар хүлээн авагч байгууллага гарсан зардлын хэмжээг даалгавар өгөгч байгууллагад мэдэгдэнэ. Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага төлөх үүрэг бүхий этгээдээс уг зардлыг гаргуулбал тэр нь гаруулж авсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн орлого болно. |
![]() |
Арван хоёрдугаар зүйл |
![]() |
Мэдээлэл |
![]() |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Шүүх яам өөр өөрсдийн орны дотор шийтгүүлж байсан буюу байгаа хууль тогтоомжийн тухай бие биеийн хүсэлтээр харилцан мэдээлж байна. Түүнчилэн Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн хуулийн зохих байгууллагуудаас тус тусын хууль тогтоомжийн талаар хийсэн тайлбарлалын тухай харилцан мэдээлж байна. |
![]() |
Арван гуравдугаар зүйл |
![]() |
Эрхийн туслалцаа үзүүлэхэд хэрэглэх хэл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн байгууллага эрхийн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөр өөрсдийн буюу орос хэлийг хэрэглэнэ. Тус хоёр улсын дотор дагаж шийтгүүлж байсан буюу байгаа хууль тогтоомжийн тухай мэдээллийг орос хэл дээр солилцохыг хичээнэ. |
![]() |
Арван дөрөвдүгээр зүйл |
![]() |
Бичиг баримтыг гэрчлэн магадлах, зөвшөөрөн хүлээх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр тэндэхийн зохих байгууллага буюу албаны хүмүүсээс өөрийнхөө эрх хэмжээний дагуу үйлдэж зохиосон буюу гэрчилсэн тэмдэг бүхий бичиг баримтууд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн гэрчилгээг магадлагаагүйгээр хүчинтэйд тооцно. |
![]() |
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн албан бичиг баримт нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр адил хүчин төгөлдөр болно. |
![]() |
ХОЁРДУГААР ХЭСЭГ |
![]() |
ТУСГАЙ АНГИ |
![]() |
Нэгдүгээр бүлэг |
![]() |
Иргэний ба гэр бүлийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх |
![]() |
Шүүхийн зардлыг гаргуулах ба түүнээс чөлөөлөх |
![]() |
Арван тавдугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхийн ажиллагаанд оролцож тэр улсын нутаг дэвсгэр дээр байгаа Хэлэлцэн Тохирогч аль нэг Этгээдийн иргэдээс зөвхөн гадаадын харьяат гэх буюу тэр улсад байнга буюу түр оршин суудаггүй гэдэг үндсэн дээр шүүхийн зардал төлөхийг шаардаж болохгүй. |
![]() |
Арван зургадугаар зүйл |
![]() |
1.Өмнөх зүйлд заасан шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн хүмүүсээс шүүхийн зардал төлүүлэхээр тогтоосон байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн холбогдох шүүх зохих хүсэлт авсан үндсэн дээр уг зардлыг албадан гаргуулах бөгөөд тэгэхдээ татвар хураамжгүйгээр гүйцэтгэнэ. |
![]() |
2.Шүүхийн зардалд энэхүү Гэрээний 17-р зүйлд заасан бичиг баримтыг орчуулах, гэрчлэн магадлахтай холбогдсон зардал нэгэн адил хамаарна. |
![]() |
Арван долдугаар зүйл |
![]() |
1.Шүүхийн зардлыг албадан гаргуулах хүсэлтэнд зардлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн баталгаатай хуулбар, түүнчилэн уг шийдвэрийг хүчин төгөлдөр болж биелэгдэх тухай шийдвэр гаргасан шүүхээс олгосон магадлагааг хавсаргавал зохино. |
![]() |
2.Дээрх дурдсан бичиг баримтууд шүүхийн зардлыг нутаг дэвсгэр дээр нь гаруулах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн хэл дээр үйлдсэн орчуулгатай байвал зохино. |
![]() |
3.Шүүхийн зардлыг гаргуулах тухай шийдвэр биелүүлэхийг зөвшөөрч байгаа шүүх доорх зүйлийг зөвхөн шалгаж үзнэ. Үүнд: |
![]() |
а/Шийдвэр нь хууль ёсоор хүчин төгөлдөр болж биелэгдэх ёстой эсэх; |
![]() |
б/Бичиг баримтууд нь 2-рт дурдсан ёсоор батлагдсан орчуулгатай эсэх; |
![]() |
Арван наймдугаар зүйл |
![]() |
Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр шүүхийн зардлыг гаргуулах тухай хүсэлтийг дор дурдсан шугамаар гаргана.Үүнд: |
![]() |
А/Зардлын тухай шийдвэр гаргасан шүүхэд буюу хэргийг авч хэлэлцсэн шүүхэд гаргана.Энэ шүүх нь уг хэргийг биелүүлэх хүсэлтийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн зохих шүүхэд энэхүү Гэрээний 3-р зүйлийн 1-д заасны дагуу шилжүүлнэ. |
![]() |
Б/Хэрэв холбогдох этгээд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт байгаа бол Хэлэлцэн Тохирогч тэрхүү Этгээдийн шүүхийн зардлыг гаргуулах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий шүүхэд хүсэлтээ гаргах журмаар тус тус гүйцэтгэнэ. |
![]() |
Арван есдүгээр зүйл |
![]() |
1.Шүүх нь зохигчдыг асууж байцаахгүйгээр зардал гаргуулах тухай хүсэлтийг авч хэлэлцэнэ. |
![]() |
2.Зардал гаргуулах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ бүхий шүүх нь энэхүү Гэрээний 16-р зүйлийн 2-т заасан зардлыг гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.Эдгээр зардлын хэмжээг уг зардал нутаг дэвсгэр дээр нь үүсэн гарсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих шүүх тогтооно. |
![]() |
3.Хүсэлт гаргагч зохих зардлыг урьдчилан төлөөгүй гэдгээр шалтгаалан уг зардлыг гаргуулах хүсэлтийг хүлээн авах явдлаас татгалзаж үл болно. |
![]() |
Шүүхийн зардлаас чөлөөлөх |
![]() |
Хорьдугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэрт шүүхийн зардал, татвар төлөхөөс чөлөөлөгдөх болон татвар төлөхийг хойшлуулах мөн эрхийн туслалцааг үнэ төлбөргүй авах хөнгөлөлтийг тэр улсын иргэдийн нэгэн адил болзол хэмжээгээр эдлэнэ. |
![]() |
2.Шүүхийн зардал татвараас чөлөөлөх, түүнчилэн татвар төлөх хугацааг хойшлуулах эрх нь албадан гүйцэтгүүлэх үйлдэл болон бүх байцаан шийтгэх ажиллагаанд хамаарна. |
![]() |
3.Шүүхэд ямар нэг хэрэг авч хэлэлцэх үед Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн хууль тогтоомжийн дагуу шүүхийн зардал хураамжаас чөлөөлөгдсөн иргэд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн нутаг дэвсгэр дээр мөн тэр хэргийн учир байцаан шийтгэх ажиллагаанд оролцох бол шүүхийн зардал хураамжаас дээрхийн нэгэн адил чөлөөлөгдөнө. |
![]() |
Хорин нэгдүгээр зүйл |
![]() |
1.Хувийн болон гэр бүлийн байдал, цалин хөлс, эд хөрөнгийн тухай бичиг баримтыг хүсэлт гаргагч этгээд нутаг дэвсгэр дээр нь байнга буюу түр оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих байгууллагаас олгоно. |
![]() |
2.Хэрэв хүсэлт гаргагч этгээд Хэлэлцэн Тохирогч хоёр Этгээдийн алины ч нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаггүй бол бичиг баримтыг түүний харьяалагдах улсын дипломат буюу консулын төлөөлөгчдийн газраас олгоно. |
![]() |
3.Шүүхийн зардлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж байгаа шүүх шаардлагатай гэж үзвэл энэхүү Гэрээний 3-р зүйлд заасан ёсоор бичиг баримт олгосон байгууллагаас нэмэлт тайлбар гаргахыг шаардаж болно. |
![]() |
Хорин хоёрдугаар зүйл |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн шүүхэд зардал ба хураамжаас чөлөөлөгдөх /эсвэл хураамж төлөхийг хойшлуулах буюу хуулийн туслалцааг үнэ төлбөргүй авах эрх эдлэх/ тухай хүсвэл байнга буюу түр оршин суугаа газрынхаа зохих шүүхэд энэ тухай хүсэлтээ амаар тавьж болох бөгөөд тэр шүүх нь уг хүсэлтийг протоколд тэмдэглэж авна. Хүсэлт хүлээн авсан шүүх энэхүү Гэрээний 3-р зүйлийн 1-д заасан журмаар уг протокол болон 21-р зүйлд заасан хүсэлт гаргасан этгээдээс ирүүлсэн бусад баримт бичгийн хамт Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих холбогдох шүүхэд шилжүүлнэ. |
![]() |
2.Уг Протокол нь түүнийг үйлдсэн шүүхийн хэл дээр зохиогдсон байна. |
![]() |
Хорин гуравдугаар зүйл |
![]() |
Иргэний гэр бүлийн байдлын тухай ба бусад бичиг баримтуудыг шилжүүлэх |
![]() |
1.Хэлэлцэн Тохирогч нэг Этгээд нь дипломат шугамаар хүлээн авсан хүсэлтийн ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэсэн гэрчилгээ, боловсрол, ажилласан хугацааны тухай баримтууд болон тэдний хувийн эрх, ашиг сонирхолтой холбогдсон бусад бичиг баримтуудыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ бүрдүүлэн явууулж байна. |
![]() |
2.Энэ зүйлийн 1-д дурдсан бичиг баримтуудыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээддээ дипломат шугамаар орчуулгагүй, үнэ төлбөргүйгээр илгээнэ. |
![]() |
Хувийн эрхийн тухай |
![]() |
Хорин дөрөвдүгээр зүйл |
![]() |
Иргэний эрхийн чадвар |
![]() |
Иргэний эрхийн чадварыг түүний харьяалагдаж байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн нь хууль тогтоомжоор тодорхойлно. |
![]() |
Хорин тавдугаар зүйл |
![]() |
Нас барсанд тооцох |
![]() |
1.Хүнийг нас барсанд тооцох, нас барсан гэж тогтоохдоо тэр нас барсан хүний сүүлийн харьяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Этгээдийн зохих байгууллага өөрийн улсын хууль тогтоомжийг баримтална. |
![]() |
2. Хэлэлцэн Тохирогч нэг Этгээдийн байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн иргэнийг дор дурдсан журмаар нас барсанд тооцох буюу нас барсан гэж тогтооно.Үүнд: |
![]() |
а/ Хэлэлцэн Тохирогч энэхүү Этгээдийн нутаг дэвсгэрт байгаад сураггүй алга болсон этгээдийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхээ эдлэхийг хүсэгч этгээд энэ тухай хүсэлтээ гаргавал; |
![]() |
б/ Хэлэлцэн Тохирогч энэхүү Этгээдийн нутаг дэвсгэрт хүсэлт гаргах зедээ амьдарч байгаа, сураггүй алга болсон этгээдийн нөхөр буюу эхнэр хүсэлтээ гаргавал; |