- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ГАЗАР ДООР БУЮУ УУРХАЙД АЖИЛЛАГСДЫН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 123 ДУГААР КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ГАЗАР ДООР БУЮУ УУРХАЙД АЖИЛЛАГСДЫН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 123 ДУГААР КОНВЕНЦ
1965 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь: |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1965 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан дөчин ес дэх удаагийн чуулганаараа, чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний 4 дүгээр асуудал болсон уурхайд буюу газар доор ажилд авах насны доод хязгаарын талаархи тодорхой саналуудыг батлахаар цугларч, |
Газар доор ажиллагч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн тухай 1935 оны конвенцоор бүх насны эмэгтэйчүүдийн аливаа уурхайд буюу газар доор ажиллуулахыг хориглосныг анхааралдаа авч, |
Аж үйлдвэрт ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1937 оны (хянаж өөрчилсөн) конвенцид тусгагдсан 15-аас доош насны хүүхдийг улсын болон хувийн аль ч үйлдвэрийн газар, түүний салбарт авч ажиллуулж болохгүй хэмээсэн заалтыг уурхайд, газар доорх ажилд хамааруулж болохыг анхааралдаа авч, |
түүнчлэн дурдсан конвенцид тухайн хууль тогтоомжоор эсхүл хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаас өөрийн шинж чанар, нөхцлөөрөө тэнд ажиллагсдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй ажилд хүүхэд, залуучуудыг авч ажиллуулах насны доод хязгаарыг 15 наснаас дээш тогтоох ёстой гэж заасныг анхааралдаа авч, |
газар доор болон уурхай дахь ажлын шинж чанарыг харгалзан түүнд ажиллагсдын насны доод хэмжээг 15-аас дээгүүр тогтоосон олон улсын хэм хэмжээг батлахыг харгалзан үзэж, |
эдгээр хэм хэмжээг олон улсын конвенцийн хэлбэрт оруулахаар шийдвэрлэж, |
нэг мянга есөн зуун жаран таван оны зургаадугаар сарын хорин хоёрны энэ өдөр дор дурдсан конвенцийг Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай 1965 оны конвенц хэмээн нэрлэхээр тогтож батлав: |
1 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийн зорилгод “уурхай” гэсэн нэр томьёо нь газар доорх ажилд хүмүүсийн биений хүчийг ашиглаж, техник, хэрэгслийн тусламжтайгаар газрын гүнээс ямар нэг ашигт малтмал олборлодог улсын болон хувийн аливаа үйлдвэрийн газрыг хэлнэ. |
2. Газар дор буюу уурхайд ажиллах хүмүүсийн насны доод хязгаарын тухай энэхүү конвенцийн заалтууд нь ил уурхайн газрын гүнд ажилд авах ба ажиллуулахад нэгэн адил хамаарна. |
2 дугаар зүйл |
1. Тогтоосон доод хязгаараас доош насны хүмүүсийг уурхайд ажилд авах буюу газар доор ажиллуулж үл болно. |
2. Энэхүү Конвенцид нэгдэн орсон гишүүн орон бүр соёрхон батлах тухай баримт бичигтээ хавсаргасан мэдэгдэлдээ насны тэрхүү доод хязгаарыг заасан байна. |
3. Насны доод хязгаарыг ямар ч тохиолдолд 16 наснаас доош тогтоож үл болно. |
3 дугаар зүйл |
Энэхүү Конвенцид нэгдэн орсон гишүүн орон бүр түүнийг соёрхон батлах үедээ тогтоосон насны доод хязгаараас дээш насыг хожим нь тогтоосон бол энэ тухайгаа Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд мэдэгдэж болно. |
4 дүгээр зүйл |
1. Энэхүү Конвенцийн заалтуудыг чанд мөрдөх зорилгоор төрийн эрх бүхий байгууллагууд нь хориг тавих гэх мэтээр шаардлагатай бүх арга хэмжээг авна. |
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн орон бүр түүний биелэлтэд хяналт тогтоохын тулд хяналтын зохих тогтолцоог бий болгож тэрхүү хяналт нь хэрхэн биелэгдэж байгааг шалгах үүрэгтэй. |
3. Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хариуцах этгээдийг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно. |
4. Ажил олгогч нь тогтоосон насны доод хязгаараас хоёр хүртэл жилээр хэтэрсэн насны иргэнийг газар доорх ажилд авсан буюу ажиллуулж байгаа бол энэ тухай бүртгэл хөтөлж, тэдний талаархи мэдээллийг хяналтын байцаагч нарт гаргаж өгөх үүрэгтэй. Уг мэдээлэлд: |
(а) бололцоотой бол зохих ёсоор нотлогдсон төрсөн он, сар, өдөр; |
(b) газар доорх ажилд анх авсан хийгээд газар доорх үйлдвэрт анх ажиллаж эхэлсэн он, сар, өдрийг тодорхой тусгана. |
5. Ажил олгогч нь ажилчдын төлөөлөгчдөд тэдний хүсэлтийн дагуу насны тогтоосон доод хязгаараас хоёр хүртэлх жилээр хэтэрсэн насны иргэдийг ажилд авсан буюу газар дор ажиллуулж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгнө. Энэ жагсаалт нь тэдгээр хүмүүсийн төрсөн он, сар, өдөр, газар доор ажиллуулахаар анх ажилд авсан буюу газар доорх үйлдвэрт анх ажиллаж эхэлсэн он, сар, өдрийн тухай холбогдох мэдээллийг багтаасан байна. |
5 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийн 2 болон 3 дугаар зүйлүүдийн заалтын дагуу тогтоох насны доод хязгаарыг үйлдвэрийн ажил олгогчид болон ажилчдын дийлэнхийг төлөөлж чадах зохих байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлно. |
6 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай албан ёсны батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр хүргүүлнэ. |
7 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсуудын хооронд үйлчилнэ. |
2. Энэхүү Конвенц Ерөнхий захирал гишүүн хоёр улсын соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно. |
3. Түүнээс хойш энэхүү Конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно. |
8 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээн бүртгүүлснээр Конвенцийг цуцалж болно. Цуцлалт тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. |
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэ зүйлд заасан конвенцийг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд уг Конвенцийг дагаж мөрдөх бөгөөд цаашид энэ зүйлд тодорхойлсон журмын дагуу арван жил дуусах бүр тус Конвенцийг цуцлах эрхтэй байна. |
9 дүгээр зүйл |
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас хүлээн авсан соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын бүртгэлийн тухай гишүүн улс бүрт мэдэгдэнэ. |
2. Ерөнхий захирал соёрхон батласан тухай хоёр дахь батламж жуух бичгийг хүлээн авч бүртгэсэн талаар Байгууллагын гишүүн улсуудад мэдэгдэхдээ энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийг сануулна. |
10 дугаар зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал өмнөх зүйлүүдэд заасан журмаар бүртгэсэн соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүрэн мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлд заасан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр хүргүүлнэ. |
11 дүгээр зүйл |
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай хэмээн үзвэл энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаар Ерөнхий Бага хуралд илтгэн, улмаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ. |
12 дугаар зүйл |
1. Энэхүү Конвенцийн бүх буюу зарим хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт нь шинэ Конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү конвенцид өөрөөр заагаагүй бол: |
(а) Нэмэлт өөрчлөлт орсон конвенц хүчин төгөлдөр болох тохиолдолд аливаа гишүүн улсын хувьд түүнийг соёрхон баталмагц энэхүү Конвенц нь дээрх 9 дүгээр зүйлийн заалтыг үл харгалзан нэн даруй /ipso jure/ хүчингүй болно. |
(b) Нэмэлт өөрчлөлт орсон конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн улсууд соёрхон батлахыг зогсооно. |
2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд нэмэлт өөрчлөлт орсон конвенцийг соёрхон батлаагүй гишүүн улсын тухайд аливаа тохиолдолд хэлбэр болон агуулгын хувьд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. |
13 дугаар зүйл |
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. |
Текст томруулах
A
A
A
ГАЗАР ДООР БУЮУ УУРХАЙД АЖИЛЛАГСДЫН НАСНЫ ДООД ХЯЗГААРЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 123 ДУГААР КОНВЕНЦ
1965 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталж, 1967 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Сонсох:
Таны санал хүсэлт