- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 80
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Зэвсэгт хүчний тухай хуулийн 12.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A