Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 74
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 74

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын    21-ний өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                        С.БЯМБАЦОГТ